| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбайн Мангилик |
| Хэргийн индекс | 130/2024/00388/И |
| Дугаар | 130/ШШ2024/00486 |
| Огноо | 2024-05-09 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 130/ШШ2024/00486
| 130/ШШ2024/00486 |
Хариуцагч нэхэмжлэлийн
шаардлагыг хүлээн зөвшөөрснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик би,
Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын *** дугаар багт оршин суух, утас *******, Х овогт С.Б,
Хариуцагч: Б аймгийн Ө сумын *** дугаар оршин суух, утас *******, Н овогт Х.Е,
Нэхэмжлэлийн шаардлага: “Зээлээр авсан барилгын материалын үнэ 560,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч С.Б нь хариуцагч Х.Еаас зээлээр авсан барилгын материалын үнэ 560,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Х.Е 2021 оны 06 дугаар сард надаас барилгын материал болон хашааны төмөр авсан. Х.Е орой мөнгө шилжүүлж өгнө гээд одоо хүртэл төлж өгөхгүй элдэв шалтаг зааж хохироож байгаа.
1.2.Иймд Х.Еаас 560,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч Х.Е нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн тайлбартаа:
2.1.Хариуцагч Х.Е би нэхэмжлэгч С.Бийн тус шүүхэд надад холбогдуулан гаргасан 560,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
3.Нэхэмжлэгч С.Бийн нэхэмжлэлтэй, хариуцагч Х.Еад холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Х.Е нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн нийт 560,000 төгрөгийг нэхэмжлэгч С.Бт төлж өгөхийг хүлээн зөвшөөрч энэ тухай тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн тул хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
4.Хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоохоор заасан тул нэхэмжлэгч С.Бийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17,450 төгрөгийн тал нь болох 8,725 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, тус аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 100020000941 дугаартай данснаас 8,725 төгрөг, мөн хариуцагч Х.Еаас 8,725 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч Х.Е нь зээлээр авсан барилгын материалын үнэ 560,000 /таван зуун жаран мянган/ төгрөгийг нэхэмжлэгч С.Бт төлж өгөхөөр болж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч С.Бийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17,450 төгрөгийн тал нь болох 8,725 /найман мянга долоон долоон зуун хорин таван/ төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, тус аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 100020000941 дугаартай данснаас 8,725 /найман мянга долоон долоон зуун хорин таван/ төгрөг, хариуцагч Х.Еаас 8,725 /найман мянга долоон долоон зуун хорин таван/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч С.Бт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Х.Е сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МАНГИЛИК