| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батдолгорын Энхбаатар |
| Хэргийн индекс | 168/2017/0159/Э |
| Дугаар | 163 |
| Огноо | 2017-10-18 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ч.Мөнхзул |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 10 сарын 18 өдөр
Дугаар 163
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунсүрэн
Улсын яллагч Ч.Мөнхзул
Шүүгдэгч нарын өмгөөлөгч А.Мөнхбат
Шүүгдэгч *******, ******* нарыг оролцуулан Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******, ******* овогт ******* нарт холбогдох эрүүгийн 1721000960045 дугаартай хэргийг 2017 оны 9 сарын 22-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1982 оны 11 сарын 09-ний өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, бага боловсролтой, барилгын засал чимэглэлч мэргэжилтэй, хувиараа засварын ажил эрхэлдэг, ам бүл 7 хадам ээж, эхнэр, 4 хүүхдийн хамт Хэрлэн сумын 10 дугаар баг Ялалтын 14-17 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: 1994 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялыг тэнсэж хянан харгалзсан, 1996 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялыг тэнсэж хянан харгалзсан, 2001 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2006 оны 4 сарын 01-ний өдөр хугацаа дуусч суллагдсан, Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 2007 оны 8 сарын 06-ны өдрийн 325 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар, Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 01 сарын 19-ний өдрийн 59 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт заасан хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон, Сум дундын 10 дугаар шүүхийн 2014 оны 9 сарын 16-ны өдрийн 165 дугаартай шийтгэх тогтоолоор 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан, ******* регистрийн дугаартай, бие эрүүл, ******* овогт *******.
Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1984 оны 5 сарын 28-ны өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, бага боловсролтой, барилгын засал чимэглэлч мэргэжилтэй, хувиараа засварын ажил хийдэг, ам бүл 4, аав, ээж, дүү нарын хамт Хэрлэн сумын 3 дугаар баг Түргэний 1-04 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2000 оны 7 сарын 06-ны өдрийн 118 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгэж, мөн хугацаагаар хойшлуулсан, Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 2003 оны 11 сарын 05-ны өдрийн 476 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Төв аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2006 оны 4 сарын 07-ны өдрийн 37 дугаартай шүүгчийн захирамжаар хугацаанаас өмнө тэнсэж, 1 жил 4 сарын хугацаагаар хянан харгалзсан, Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2013 оны 5 сарын 10-ны өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын баривчлах ялаар шийтгүүлж 2013 оны 9 сарын 10-ны өдөр хугацаа дуусч суллагдсан, регистрийн дугаартай, бие эрүүл, ******* овогт *******.
Шүүгдэгч ******* нь *******тэй хамтран 2017 оны 8 сарын 01-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Бат-Уулын 01-16 тоот хашааны гадна байсан ДОР улсын дугаартай “Аксент” маркийн тээврийн хэрэгслээс “моторолло” маркийн гар утас 1 ширхэг, болон гар цүнхтэй жи мобайлын БНХАУ-д үйлдвэрлэгдсэн гар утас 1 ширхэг, дуран /хоёр нүдний/, монетон бөгж 1 ширхэг /3 грамм/, иргэний цахим үнэмлэх, хадгаламжийн дэвтэр, эрүүл мэндийн дэвтэр, виза карт, гар цүнх, бэлэн мөнгө 40000 төгрөг зэрэг эд зүйл хулгайлж, нийт 680000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч ******* нь *******тай хамтран 2017 оны 8 сарын 01-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Бат-Уулын 01-16 тоот хашааны гадна байсан ДОР улсын дугаартай “Аксент” маркийн тээврийн хэрэгслээс “моторолло” маркийн гар утас 1 /нэг/ ширхэг болон гар цүнхтэй жи мобайлын БНХАУ-д үйлдвэрлэгдсэн гар утас 1 ширхэг, дуран /хоёр нүдний/, монетон бөгж 1 ширхэг /3 грамм/, иргэний цахим үнэмлэх, хадгаламжийн дэвтэр, эрүүл мэндийн дэвтэр, виза карт, гар цүнх, бэлэн мөнгө 40000 төгрөг зэрэг эд зүйл хулгайлж нийт 680000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2017 оны 8 сарын 01-ний өдөр *******ын гэрт нь очоод ахтай нь нийлж нэг шил архи уусаны дараа ах нь нэг шил архи аваад өгчих гэхээр нь би архи авч өгсөн. Тэгсэн чинь ах нь индүү зараад архи аваад өгчих гэхээр нь би *******тай хамт индүү зарахаар айл руу ороход индүү авахгүй гэхээр нь айлаас гарч явж байгаад *******т би энд нэг машин байна гэж хэлэхэд ******* цонхоор нь гараа хийгээд онгойлгохоор би машин дотор ороод 2 гар утас, цүнхэнд нь бичиг баримтууд болон бэлэн 40,000 төгрөг зэрэг эд зүйлүүдийг авсан. Хоёр гар утсыг нь зарсан. Дуранг нь буцааж өгсөн. Миний буруу гэмшиж байна. Хохирол төлбөрөө бүрэн барагдуулсан гэв.
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2017 оны 8 сарын 01-ний өдрийн өглөө 9 цаг өнгөрч байхад эхнэр хүүхэдтэйгээ ахындаа очсон. Гэтэл Бүүдүүнээ /Азхүүгийн хоч нь гэх/ орж ирээд танай ах урд хэвтэж байна гэж хэлэхээр нь би гарч ахыг авчирсан. Тэгтэл эхнэр залгаад хаачив гэхээр нь би гэртээ очоод ирэхэд эд нар архи ууж байсан бөгөөд бид хоёр гарч яваад хулгай хийсэн. Машины хаалга нь цоожтой цонх нь онгорхой байсан юм. Би хохирогчид 120000 төгрөг төлсөн, үлдэгдэл мөнгийг энэ сардаа багтаан хохирогчид төлнө. Өөрийнхөө буруу гэдгийг хүлээн зөвшөөрч байна гэв.
Хохирогч мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “... 2017 оны 8 сарын 01-ний өдөр ...хүүгийнхээсээ гараад хөдөө гэр рүүгээ явах гээд машиндаа суухад машины урд талын жолоочийн эсрэг талын суудал дээр байсан хүрэн эрээн өнгөтэй, даавуун цүнхтэй эд зүйлс алга болсон байсан. ...Тэгээд эргэж хүү гадаа очиход тэдний хашааны хойд талд нэлээд зайтай байх овоолсон чулуун дээр нэг залуу сууж байхаар нь тэр залуугаас энэ шар машины хажууд хүн байхыг хараагүй биз гэж асуухад тэр залуу “түрүүнд , нар индүү бариад явж байгаад шар машины хажууд очоод цүнхтэй зүйлийг нь аваад өгөөд Бүдүүнээ нь зүүн мөрөндөө бариулаар нь өлгөөд урд тал руугаа унжуулаад 14 дүгээр хорооны хойд талаар зүүн тийшээ яваад хорооны зүүн талаар урагшаа явж байсан” гэж хэлсэн. Би сандраад алдсан юмнуудаа хурдан олж авах гээд л цагдаад дуудлага өгсөн. Цүнхэнд 3 граммын монетан бөгж 1 ширхэг, жи мобайлын гар утас 1 ширхэг, Самсунгийн хятад 2 сим ордог утас 1 ширхэг, охин иргэний үнэмлэх 1 ширхэг, хүү жолооны үнэмлэх 1 ширхэг, миний Хаан банкны виза карт 1 ширхэг, ач охины Төрийн банкны хадгаламжийн дэвтэр 1 ширхэг, хүү эрүүл мэндийн дэвтэр 1 ширхэг, дуран зэрэг эд зүйлс байсан. ...*******гээс нэхэмжлэх зүйл байхгүй, *******аас 220000 төгрөг нэхэмжилнэ, өөр гомдол саналгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-25, задгай 1 хуудас/
Гэрч мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2017 оны 8 сарын 01-ний өдрийн 15 цагийн орчим Хэрлэн сумын 3 дугаар баг Бат-Уулын хамгийн арын эгнээнд байх гэрийнхээ гадаа сууж байхад зурагтай шар давхрын гадуур архи уугаад явдаг Гарьдын Бүдүүнээ, гэх хоёр залуу баруун талаасаа зүүн тийшээ /ногоон эрээн гэж харсан би/ жижиг цүнхээ Бүдүүнээ гэх залуу нь зүүн мөрөндөө өлгөөд урд тал руугаа унжуулчихсан явж байсан. аа нэг гартаа цагаан өнгийн индүү бариад явж байсан. Тэр хоёр Бат-Уулын зүүн талаар урагшаа эргээд яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32/
Гэрч мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...Би эхнэрийн хамт ус авах санаатай худаг руу явах гэж гэрээсээ гараад явж байтал манай хажуу талын Буджав гэдэг залуу таараад надад “танай гэрийн гадаа байсан аавын чинь машин дотроос *******, ******* хоёр эрээн цүнх хулгайлж байсан” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37/
-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-9/
-Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 10/
-Эд мөрийн баримт хураан авах тогтоол, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12, 14-16, 17-19/
-Гэрч мэдүүлэг /хх-ийн 38-39/
-Гэрч мэдүүлэг /хх-ийн 40-41/
-Гэрч мэдүүлэг /хх-ийн 42-43/
-Шүүгдэгч *******ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 51-53/
-Шүүгдэгч *******гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 54-56/
-Хохирогч ийн шүүхэд өгсөн хүсэлт /задгай/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон талаар:
Шүүгдэгч ******* нь шүүгдэгч *******тэй хамтран 2017 оны 8 сарын 01-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Бат-Уулын 01-16 тоот хашааны гадна байсан ДОР улсын дугаартай “Аксент” маркийн тээврийн хэрэгслээс “моторолло” маркийн гар утас 1 /нэг/ ширхэг, гар цүнхтэй жи мобайлын БНХАУ-д үйлдвэрлэгдсэн гар утас 1 /нэг/ ширхэг, дуран /хоёр нүдний/ 1 /нэг/ ширхэг, монетон бөгж 1 ширхэг /3 грамм/, иргэний цахим үнэмлэх, хадгаламжийн дэвтэр, эрүүл мэндийн дэвтэр, виза карт, гар цүнх, бэлэн мөнгө 40000 төгрөг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, хохирогчид нийт 680000 /зургаан зуун наян мянга/ төгрөгийн,
Шүүгдэгч ******* нь шүүгдэгч *******тай хамтран 2017 оны 8 сарын 01-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Бат-Уулын 01-16 тоот хашааны гадна байсан ДОР улсын дугаартай “Аксент” маркийн тээврийн хэрэгслээс “моторолло” маркийн гар утас 1 /нэг/ ширхэг, гар цүнхтэй жи мобайлын БНХАУ-д үйлдвэрлэгдсэн гар утас 1 /нэг/ ширхэг, дуран /хоёр нүдний/ 1 /нэг/ ширхэг, монетон бөгж 1 ширхэг /3 грамм/, иргэний цахим үнэмлэх, хадгаламжийн дэвтэр, эрүүл мэндийн дэвтэр, виза карт, гар цүнх, бэлэн мөнгө 40000 төгрөг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, хохирогчид нийт 680000 /зургаан зуун наян мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус санаатай үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн “...Би *******т хандаж энэ машин дотор нэг цүнх байна гэж хэлсэн чинь ******* тухайн машины жижиг цонхоор гараа хийгээд онгойлгож өгсөн бөгөөд би машин дотор ороод эрээн өнгийн гар цүнх 1 ширхэг, мэдрэгчтэй утас 1 ширхэг, Хятад улсад үйлдвэрлэсэн бүдүүн утас 1 ширхэг, хар өнгийн дуран 1 ширхэг зэрэг эд зүйлсийг аваад *******т хандаж хар өнгийн дуранг цамцандаа хий гэж хэлж хийлгээд би тухайн эрээн цүнхийг нь мөрөн дээрээ үүрээд хамт цааш яваад ахын гадна хууль бусаар авсан эд зүйлсээ үзээд би *******т хандаж хавтастай бичиг баримтыг нь үз гэж хэлээд үзүүлсэн бөгөөд тэр дотроос 40000 төгрөг гарч ирэхээр нь бид хоёр яг тэнцүү хувааж аваад би *******т хандаж тухайн эрээн цүнх болон хар өнгийн дуранг цаашаа нуу гэж хэлсэн чинь ******* ахын хашааны урд талын хогийн дэргэд булаад орхисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 54-56/, шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтад өгсөн “...Азхүү, ахын хажуу талын хашааны гадна шар өнгийн “Аксент” маркийн машины дэргэд зогсож байсан бөгөөд надад хандаж цонх нь онгорхой байна чи гараа хийгээд онгойлгочих гэхээр нь би тухайн машины жолоочийн хажуу талын цонхон дотор гараа хийгээд онгойлгосон бөгөөд машин руу ороод суудал дээр байсан эрээн цүнх, суудлын голд байсан хар өнгийн дуранг аваад, тухайн машинд цэнэглэж байсан утсыг аваад эргэж хараад надад хандаж чи энэ хар өнгийн дуранг цамцныхаа дотор хий гэхээр нь би цамцандаа хийгээд бид хоёр зүүн тийшээ явж байгаад ахын хашааны гадна суугаад бид хоёр хулгайлж авсан эд зүйлсийг үзсэн бөгөөд надад энэ бичиг баримтыг үз гэж өгөхөөр нь үзсэн чинь хадгаламжийн дэвтэр, ногоон өнгийн виза карт, иргэний цахим үнэмлэх, жолооны үнэмлэх зэрэг эд зүйлс байсан бөгөөд дотор талаас нь бэлэн 40000 төгрөг гарч ирэхэд бид хоёр хувааж, аваад эрээн цүнхнээс мэдрэгчтэй утас гарч ирсэн бөгөөд надад хандаж цүнх, дуран хоёрыг нь нуучих гэж хэлэхээр нь би ахын хашааны урд талын хогийн дэргэд булаад орхисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 51-53/, түүнийг давхар нотолсон хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан хохирогч , гэрч , нарын мэдүүлэг, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-16, 17-18/ эд зүйлийн үнэлгээ зэрэг болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ”, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2-т “Бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэргийг гүйцэтгэгчдийн үйлдлийг нэгтгэн зүйлчилж гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулна” гэж тус тус зааснаас үзэхэд шүүгдэгч нарын гэмт үйлдлийг зүйлчлэхдээ эрүүгийн хуулийн ерөнхий ангийг журамлахгүйгээр шүүгдэгч тус бүрийн үйлдлийг тус тусад зүйлчлэн ирүүлсэн нь зөв байх бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд шүүгдэгч нар нь хамтран гэмт хэрэг үйлдэж байгаагаа мэдсэн, үйлдлийнхээ хор аюулыг ухамсарласан, гэмт халдлагыг хамтын хүчин чармайлтаар санаатайгаар үйлдсэн нь нотлогдож байх тул гэмт хэрэгт хамтран оролцох хэлбэрийн хувьд бүлэглэн гүйцэтгэгчид гэж үзнэ.
Шүүгдэгч *******, ******* нарт холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн шалгагдсан, Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүх шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн тул шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн талаар:
Шүүгдэгч *******, ******* нарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч , гэрч нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч *******, ******* нар хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон тул шүүгдэгч нарт Эрүүгийн хариуцлага хүлээлгэв.
Шүүхээс шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 420 /дөрвөн зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г 420 /дөрвөн зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нар нь хохирогч ийн эзэмшлээс хулгайлсан иргэний цахим үнэмлэх, эрүүл мэндийн дэвтэр, Хаан банкны виза карт, жолооны үнэмлэх, банкны хадгаламжийн дэвтэр 1 ширхэг, хар өнгийн хоёр нүдний дуран, хар өнгийн даавуун цүнх зэргийг буцаан өгсөн, мөн шүүгдэгч ******* нь 340000 төгрөгийг хохирогчид төлж, хохирогч нь шүүгдэгч *******гээс нэхэмжлэх зүйлгүй гэж, харин шүүгдэгч ******* нь хохирогч эд 120000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдсэн 220000 төгрөгийг төлнө гэж хүсэл зоригоо илэрхийлж байгаа болон хохирогч нь шүүгдэгч *******аас 220000 /хоёр зуун хорин мянга/ төгрөгийг нэхэмжилнэ гэж байгаагаас үзэхэд энэ удаагийн шүүх хуралдаанаар шүүгдэгч *******г хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Харин шүүгдэгч *******аас 220000 төгрөгийг гаргуулж хохирогч эд олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч ******* нь хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Тогтоол хүчин төгөлдөр болмогц бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч *******ын ******* регистрийн дугаартай, шүүгдэгч *******гийн регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэхийн хуулбар зэргийг шүүгдэгч нарт буцаан олгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******, Боржигон овогт ******* нарыг бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 420 /дөрвөн зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г 420 /дөрвөн зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч ******* нь хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч *******аас 220000 /хоёр зуун хорин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч эд олгосугай.
6. Тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч *******ын ******* регистрийн дугаартай, шүүгдэгч *******гийн регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэхний хуулбар зэргийг шүүгдэгч нарт буцаан олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч хохирогч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.ЭНХБААТАР