| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбайн Мангилик |
| Хэргийн индекс | 130/2024/00341/И |
| Дугаар | 130/ШШ2024/00510 |
| Огноо | 2024-05-17 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 130/ШШ2024/00510
| 130/ШШ2024/00510 |
Хариуцагч нэхэмжлэлийн
шаардлагыг хүлээн зөвшөөрснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик би,
Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын *** дугаар багт үйл ажиллагаа явуулах, Т банкны Б салбар /РД: *********, утас: **********, захирал Д.Р/,
Хариуцагч: Б аймаг, Ө сум, *** дугаар баг, **********-д оршин суух, утас ***********, 94832501, Ж овогт Ж.С,
Хариуцагч: Б аймаг, Ө сум, *** дугаар баг, ************-д оршин суух, утас ************, Ш овогт С.Р,
Нэхэмжлэлийн шаардлага: “Зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр, нотариатын зардлын хамт нийт 4,255,237.57 /дөрвөн сая хоёр зуун тавин таван мянга хоёр зуун гучин долоон төгрөг тавин долоон мөнгө/ гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Т банкны Б салбар нь хариуцагч Ж.С, С.Р нарт холбогдуулан “Зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр, нотариатын зардлын хамт нийт 4,255,237.57 гаргуулах тухай” нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Ж.С. С.Р нар нь 2019 оны 09-р сарын 12-ны өдөр манай банктай 291400574925 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 3.000,000 төгрөгийн зээлийг сарын 1.5% хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар, 2020 оны 03-р сарын 18-ны өдөр манай банктай 291400574925 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж. 1,500,000 төгрөгийн зээлийг сарын 1.5% хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар, 2020 оны 06-р сарын 17-ны өдөр манай банктай 291400574925 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж. 3,650,000 төгрөгийн зээлийг сарын 1.6% хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, 2020 оны 11-р сарын 05-ны өдөр манай банктай 291400574925 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 1,600,000 төгрөгийн зээлийг сарын 1,2% хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, 2021 оны 10-р сарын 20-ны өдөр манай банктай 291400574925 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 2,500.000 төгрөгийн зээлийг сарын 1,2% хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, 2022 оны 05-р сарын 27-ны өдөр манай банктай МN00034291400574925 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 2,000,000 төгрөгnay зээлийг сарын 1,2% хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар хэрэглээний зориулалтаар цалингийн зээл авсан.
1.2.Зээлдэгч Ж.С, С.Р нар нь зээлийн гэрээний дагуу зээл болон хүүгийн төлбөрийг бүрэн төлөх үүргээ биелүүлээгүй бөгөөд банкны ажилтнуудаас удаа дараа тавьсан, хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй, тухайлбал зээлдэгч болон хамтран зээлдэгчид утсаар ярьсан, биечлэн уулзсан ч зээл төлөх сонирхолгүй, ажлаас гарсан байдалтай өнөөдрийг хүрлээ.
1.3.Иймээс банк Ж.С, С.Р нар зээлийн гэрээний 2.2.1, 3.2.1 дэх заалтуудыг зөрчиж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байгаа тул 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар гэрээг цуцалж, зээлдэгч Ж.С, С.Р нараас зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр, нотариатын зардлын хамт нийт 4,255,237.57 /дөрвөн сая хоёр зуун тавин таван мянга хоёр зуун гучин долоон төгрөг тавин долоон мөнгө/ төгрөгийг гаргуулж өгнө үү.
1.4.Хариуцагч Ж.Сы нэхэмжлэлийн шаардлагыг 2024 оны 09 дүгээр сар хүртэл биелүүлэхийг зөвшөөрсөн тайлбартай танилцлаа. Иймд хариуцагч нарын нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.
2.Хариуцагч Ж.С нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн тайлбартаа:
2.1.Миний бие Төрийн банкнаас авсан цалингийн зээлээ одоохондоо ажилгүй байгаа учраас төлөх боломжгүй байна. Тухайн зээлийг 2024 оны 9 дүгээр сар хүртэл бүрэн төлж барагдуулах болно гэжээ.
3.Хариуцагч Ж.Ризагүл нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн тайлбартаа:
3.1.Хариуцагч Ж.Ризагүл би Т банкны Б салбарын хариуцагч Ж.С, С.Р нараас зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр, нотариатын зардлын хамт нийт 4,255,237.57 гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
4.Нэхэмжлэгч Т банкны Б салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.С, С.Р нарт холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ж.С, С.Ризагүл нар нь нэхэмжлэгчийн “зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр, нотариатын зардлын хамт нийт 4,255,237.57 гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч энэ тухай тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн тул хариуцагч нар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
5.Хариуцагч нар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоохоор заасан тул нэхэмжлэгч Т банкны Б салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 83,033.84 төгрөгийн тал нь болох 41,516.90 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, тус аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 100020000941 дугаартай данснаас 41,516.90 төгрөг, мөн хариуцагч Ж.С, С.Ризагүл нараас 41,516.90 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч Ж.С, С.Р нар нь зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр, нотариатын зардлын хамт нийт 4,255,237.57 /дөрвөн сая хоёр зуун тавин таван мянга хоёр зуун гучин долоон төгрөг тавин долоон мөнгө/ төгрөгийг нэхэмжлэгч Т банкны Б салбарт төлж өгөхөөр болж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Т банкны Б салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 83,033,80 төгрөгийн тал нь болох 41,516.90 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, тус аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 100020000941 дугаартай данснаас 41,516.90 /дөчин нэгэн мянга таван зуун арван зургаан төгрөг ерэн мөнгө/ төгрөг, хариуцагч Ж.С, С.Ризагүл нараас 41,516.90 /дөчин нэгэн мянга таван зуун арван зургаан төгрөг ерэн мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Т банкны Б салбарт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Ж.С, С.Р нар сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МАНГИЛИК