Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 130/ШШ2024/00519

 

 

 

 

 

 

 

 

                   2024           05            21  

                                 130/ШШ2024/00519

 

Хариуцагч нэхэмжлэлийн

шаардлагыг хүлээн зөвшөөрснийг

 баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик би,

Нэхэмжлэгч: *****************-д үйл ажиллагаа явуулах, “М” ХХК /РД:***********, захирал Б.Н, утас:******************/,

Хариуцагч: ***************-т үйл ажиллагаа явуулах, “С” ХХК /РД:3*************, захирал Б.Ж, утас:*************/

Нэхэмжлэлийн шаардлага: “Эм, эмийн бүтээгдэхүүн нийлүүлсэн төлбөрийн үлдэгдэл 4,072,414 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагч “С” ХХК-нд холбогдуулан эм, эмийн бүтээгдэхүүн нийлүүлсэн төлбөрийн үлдэгдэл 4,072,414 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.”М” ХХК нь тус “С” ХХК-д  эм, эмийн бүтээгдэхүүнийг зээлээр худалдан борлуулсан. Гэвч хариуцагч нь өнөөдрийг хүртэл төлбөр үлдэгдэл болох 4,072,414 төгрөгийг төлж барагдуулаагүй байна. Иймд хариуцагч компаниас 4,072,414 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч компанийг хохиролгүй болгож өгнө үү.

2.Хариуцагч “С” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн тайлбартаа:

2.1.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д би нэхэмжлэгчийн С ХХК-аас эм, эмийн бүтээгдэхүүн нийлүүлсэн төлбөрийн үлдэгдэл 4072414 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж шийдвэрлэж өгнө үү.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            3.Нэхэмжлэгч “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “С” ХХК-д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн нийт 4,072,414 төгрөгийг нэхэмжлэгч “М” ХХК-нд төлж өгөхийг хүлээн зөвшөөрч энэ тухай тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн тул хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

4.Хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоохоор заасан тул нэхэмжлэгч “М” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 80110 төгрөгийн тал нь болох 40055 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, тус аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 100020000941 дугаартай данснаас 40055 төгрөг, мөн хариуцагч “С” ХХК-аас 40055 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Хариуцагч “С” ХХК нь эм, эмийн бүтээгдэхүүн нийлүүлсэн төлбөрийн үлдэгдэл 4,072,414 /дөрвөн сая далан хоёр мянга дөрвөн зуун арван дөрвөн/ төгрөгийг нэхэмжлэгч “М” ХХК-нд төлж өгөхөөр болж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.   

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч “М” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 80110 төгрөгийн тал нь болох 40055 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, тус аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 100020000941 дугаартай данснаас 40055 /дөчин мянга тавин таван/ төгрөг, хариуцагч “С” ХХК-аас 40055 /дөчин мянга тавин таван/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “М” ХХК-нд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч “С” ХХК нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны  шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                     Б.МАНГИЛИК