| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбайн Мангилик |
| Хэргийн индекс | 130/2024/00372/И |
| Дугаар | 130/ШШ2024/00451 |
| Огноо | 2024-05-01 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 130/ШШ2024/00451
| 130/ШШ2024/00451 |
Хариуцагч нэхэмжлэлийн
шаардлагыг хүлээн зөвшөөрснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик би,
Нэхэмжлэгч: ************************-д үйл ажиллагаа явуулдаг “К ББСБ” ХХК /РД:**********, гүйцэтгэх захирал Ш.Ц, утас:********************/,
Хариуцагч: Б аймгийн Т сумын *** дүгээр багт оршин суудаг, утас **************, **********, Б овогт М.Ж,
Нэхэмжлэлийн шаардлага: “Үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын төлбөрт нийт 1,745,438.18 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “К ББСБ” ХХК хариуцагчаас үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын төлбөрт нийт 1,745,438.18 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.М.Ж нь “К ББСБ“ ХХК-тай 2021 оны 12-р сарын 20-ны өдөр 14 тоот Зээлийн гэрээ байгуулан 1,099,900 төгрөгийг жилийн 36.0%-ийн хүүтэй, 12 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээл авсан болно. Хариуцагч нь зээл авсан өдрөөс хойш зээлийн гэрээгээр хүлээсэн үндсэн зээл, зээлийн хүүг төлөх үүргээ гэрээний нөхцөлд зааснаар биелүүлэхгүй ноцтой зөрчил гаргасан тул 2024 оны 03-р сарын 15-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 998,412.65 төгрөг, төлөх ёстой хүү 623,338.44 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 121,187.09 төгрөг, нотариатын зардал 2,500 төгрөг, нийт 1,745,438.18 төгрөгийн үлдэгдэлтэй байна.
1.2.Иймд зээлийн гэрээний төлбөрт 1,745,438.18 төгрөгийг Мугражы овогтой Жанболтаас гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч М.Ж нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн тайлбартаа:
2.1.Хариуцагч М.Ж миний бие нэхэмжлэгч К ББСБ ХХК-ийн надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Хариуцагч би нэхэмжлэгч К ББСБ ХХК-ийн үндсэн зээлийн үлдэгдэл 998,415.65 төгрөг, хүү 623,338.44 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 121,187.09 төгрөг, нотариатын зардал 2,500 төгрөг, нийт 1,745,438.18 /нэг сая долоон зуун дөчин таван мянга дөрвөн зуун гучин найман төгрөг арван найман мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.
ҮНДЭСЛЭХ нь:
3.Нэхэмжлэгч “К ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч М.Жад холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.Ж нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн нийт 1,745,438.18 төгрөгийг нэхэмжлэгч “К ББСБ” ХХК-д төлж өгөхийг хүлээн зөвшөөрч энэ тухай тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн тул хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
4.Хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоохоор заасан тул нэхэмжлэгч “К ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42,877 төгрөгийн тал нь болох 21,438.50 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, тус аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 100020000941 дугаартай данснаас 21,438.50 төгрөг, мөн хариуцагч М.Жаас 21,438.50 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч М.Ж нь үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын төлбөрт нийт 1,745,438.18 /нэг сая долоон зуун дөчин таван мянга дөрвөн зуун гучин найман төгрөг арван найман мөнгө/ төгрөгийг нэхэмжлэгч “К ББСБ” ХХК-д төлж өгөхөөр болж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч “К ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41,877 төгрөгийн тал нь болох 21,438.50 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, тус аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 100020000941 дугаартай данснаас 21,438.50 /хорин нэгэн мянга дөрвөн зуун гучин найман төгрөг тавин мөнгө/ төгрөг, мөн хариуцагч М.Жаас 21,438.50 /хорин нэгэн мянга дөрвөн зуун гучин найман төгрөг тавин мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “К ББСБ” ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч М.Ж сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МАНГИЛИК