| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбайн Мангилик |
| Хэргийн индекс | 130/2024/00455/И |
| Дугаар | 130/ШШ2024/00512 |
| Огноо | 2024-05-20 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 130/ШШ2024/00512
| 130/ШШ2024/00512 |
шаардлагыг биелүүлснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик би,
Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын *** дугаар багт үйл ажиллагаа явуулдаг, “Е” ХХК (РД:8184909, итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.М, утас: ********************),
Хариуцагч: Б аймгийн Ө сумын *** дугаар багт оршин суудаг, утас ********, ************, К.Р.
Нэхэмжлэлийн шаардлага: “Сургалтын төлбөр 2,800,000 төгрөг, ном ашиглуулсны төлбөр 200,000 төгрөг, нийт 3,000,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “Е” ХХК хариуцагч К.Р-д холбогдуулан сургалтын төлбөр 2,800,000 төгрөг, ном ашиглуулсны төлбөр 200,000 төгрөг, нийт 3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.2023-2024 оны хичээлийн жилд хариуцагч К.Р Е-тай харилцан тохиролцож Р.Б-г суралцуулахаар болсон. Дээрх тохиролцооны дагуу К.Р нь сургалтын төлбөр 2,800,000 төгрөг, ном ашиглуулсны төлбөр 200,000 төгрөг нийтдээ 3,000,000 төгрөг төлөх ёстой байсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна.
1.2.Иймд К.Раас Р.Балнурын 2023-2024 оны хичээлийн жилийн сургалтын төлбөр 2,800,000 төгрөг, ном ашиглуулсны төлбөр 200,000 төгрөг нийт 3,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.
2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.М шүүхэд гаргасан хүсэлтэд:
2.1.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь биелүүлсэн болно. Иймд Ерөнхий боловсролын Баян-Өлгий Эмпати сургуулийн нэхэмжлэлтэй К.Рд холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.
ҮНДЭСЛЭХ нь:
3.Шүүхээс нэхэмжлэгч “Е” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч К.Рд холбогдох иргэний хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах явцад хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн нийт 3,000,000 төгрөгийг нэхэмжлэгч “Е” ХХК-д төлж өгч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн болох нь “Е” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд бичгээр гаргасан тайлбараар нотлогдож байгаа тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
4.Хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоохоор заасан тул нэхэмжлэгч “Е” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,950 төгрөгийн тал нь болох 31,475 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, тус аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 100020000941 дугаартай данснаас 31,475 төгрөг, мөн хариуцагч К.Раас 31,475 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
6.Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч К.Р нь сургалтын төлбөр 2,800,000 төгрөг, ном ашиглуулсны төлбөр 200,000 төгрөг, нийт 3,000,000 /гурван сая/ төгрөгийг нэхэмжлэгч “Е” ХХК-д төлж өгч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Нэхэмжлэгч “Е” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62950 төгрөгийн тал нь болох 31,475 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, тус аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 100020000941 дугаартай данснаас 31,475 /гучин нэгэн мянга дөрвөн зуун далан таван/ төгрөг, хариуцагч К.Раас 31,475 /гучин нэгэн мянга дөрвөн зуун далан таван/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Е” ХХК-нд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МАНГИЛИК