Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2021 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 128/ШШ2021/0412

 

Шүүхийн шийдвэрийг залруулах

 тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дуламсүрэн би Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2021/0338 дугаар шийдвэрийг

ТОДОРХОЙЛОХ нь:

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.12-т заасныг удирдлага болгон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.  

                                                ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 130 дугаар зүйлийн 130.1 дэх хэсэгт “Анхан шатны шүүхийн шийдвэр болон магадлал, тогтоолд үг, үсэг, тооны зэрэг илэрхий алдаа байгаа бол тухайн шийдвэрийг гаргасан шүүгч, шүүх бүрэлдэхүүн залруулга хийж болно” гэж заасан. 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2021/0338 дугаар шийдвэрт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2 гэж бичих байтал “...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ... 106.3 ...” гэж бичсэн нь үг үсгийн буюу техникийн шинжтэй илэрхий алдаа болсон байна.

Иймд гэж заасны дагуу уг шийдвэрийн “...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ... 106.3 ...” гэснийг залруулах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 130 дугаар зүйлийн 130.1-д заасныг баримтлан тус шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2021/0338 дугаар шийдвэрийн “...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ... 106.3 ...” гэснийг “...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ... 106.3.2 ...” гэж залруулж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шийдвэрийн хувийг хэргийн оролцогч нарт танилцуулахыг шүүгчийн туслах Б.Энхжаргалд даалгасугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгчид шүүгчийн энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

                                   ШҮҮГЧ                                Н.ДУЛАМСҮРЭН