| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2024/02196/И |
| Дугаар | 102/шш2024/02230 |
| Огноо | 2024-04-26 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2024 оны 04 сарын 26 өдөр
Дугаар 102/шш2024/02230
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4 дэх хэсэгт заасныг баримтлан 1988 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн ...... тоот Хөдөлмөрийн дэвтэр, 1995 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн ...... тоот Нийгмийн даатгалын дэвтэр, 1988 оны 2 дугаар сарын 19-ний өдөр олгогдсон Цамхагт краны машинчийн мэргэжлийн зэрэг олгосон үнэмлэх, 1988 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн томилолтын хуудас, 1988 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн Аюулаас хамгаалах техникийн зааварчлага өгсөн тухай баримт, .......-ийн гишүүний бат илэрхийлэх дэвтэрт ....... гэж тус тус бичигдсэн нь хүсэлт гаргагч ..... мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан ЧД69051203 регистртэй Баяууд овогт Алиушийн Алтанчимэгийг 1988 оны 2 дугаар сарын 23-ны өдрөөс 1992 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Барилгын машин механизмын баазад кранистаар, 1992 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оноы 8 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 35 дугаар яслид үйлчлэгчээр ажиллаж байсан болохыг тогтоосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч ........ улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА