| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 179/2017/0188/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/267 |
| Огноо | 2017-10-17 |
| Зүйл хэсэг | 099.1., |
| Улсын яллагч | Г.Сэндэнсүрэн |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 2017/ШЦТ/267
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дунд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн даргаар Х.Золжаргал
Улсын яллагч Г.Сэндэнсүрэн
Хохирогч Б.Б-
Шүүгдэгч С.Г-г оролцуулан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Г-д холбогдох эрүүгийн 1738000870082 тоот хэргийг 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, С.Г-,
Шүүгдэгч С.Г- нь 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн Их-Уул сумын төвд иргэн Б.Б-той хурдан морины замыг засаж чадсангүй гэх шалтгааны улмаас маргалдаж түүний биед зүүн бугуйн үе болон 4,5 дугаар хурууны зөөлөн эд болон баруун шанааны няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах болон цагаатгах нотлох баримтыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ НЬ
Шүүгдэгч С.Г- нь 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн Их-Уул сумын төвд иргэн Б.Б-той хурдан морины замыг засаж чадсангүй гэх шалтгааны улмаас маргалдаж түүний биед зүүн бугуйн үе болон 4,5 дугаар хурууны зөөлөн эд болон баруун шанааны няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь
Хохирогч Б.Б-ийн: “...Шивээ багийн иргэдийн төлөөлөгч С.Г- нь хүрч ирээд хурдан морины зам талбай засаж чадсангүй ажлаа хийж чаддаггүй багийн дарга нарыг ажлаа хийж чаддаггүй гэж иргэдэд зар тараана ажлаас халах хэрэгтэй гэж хэрүүл, маргаан үүсгэсэн. Тэгж байтал миний шанаа руу гэнэт хүн цохисон. Хэн цохичихвоо гээд хартал С.Г- намайг цохисон байсан. Эмчилгээ болон нааш цааш ирж очиход нийт 400.000 төгрөгийн зардал гарчихаад байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-15-р тал/,
Гэрч Б.Г-н: “...С.Г- архи уусан халамцуу ирээд морины зам ингэж засахгүй гээд хэрүүл хийгээд байсан. Б.Б- дарга бид нар засдагаа зассан гэж хэрэлдэж байсан. Тэгтэл С.Г- Б.Б- даргын шанаа руу 1 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-р тал/,
Гэрч Б.М-н: “...С.Г- нь Б.Б- пизда минь гээд дарга руу дайрснаа шанаа руу нь цохисон. Тэгтэл Б.Б- дарга газар унаснаа эргэн босож ирэхэд өшиглөж байгаа харагдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-р тал/,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 467 дугаартай:
гэх дүгнэлт /хх-ийн 25-р тал/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч С.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Шүүгдэгч С.Г- нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 43-р тал/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч нь гэмт үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Харин ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн 1738000870082 дугаартай хэрэгт битүүмжилсэн эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч нь эмчилгээний зардал болон бусад зардлынхаа нотлох баримтыг бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.13, 37.1, 37.2-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч С.Г-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Г-г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч С.Г- нь торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 30 хоногийн дотор улсын орлогод оруулахыг үүрэг болгосугай.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч нь эмчилгээний зардал болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ