Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 2017/ШЦТ/270

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж,

Нарийн бичгийн дарга Х.Золжаргал

Улсын яллагч П.Итгэл,

Шүүгдэгч Д.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дэмбэрэлжанцагийн Д.Б-д холбогдох эрүүгийн 17380001380065 тоот хэргийг 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Д.Б-,

Шүүгдэгч Д.Б- нь 2017 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын нутаг дэвсгэрт Мөрөн сум руу явдаг хар зам дээр ... улсын дугаартай Тоёота эстима маркийн автомашиныг жолоодож явахдаа замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас онхолдож уг автомашинд сууж явсан О.Г-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, Ч.О-ын амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Б- нь 2017 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын нутаг дэвсгэрт Мөрөн сум руу явдаг хар зам дээр ... улсын дугаартай Тоёота эстима маркийн автомашиныг жолоодож явахдаа замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас онхолдож уг автомашинд сууж явсан О.Г-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, Ч.О-ын амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Хохирогч Д.Ц-н: “...2017 оны 8 дугаар сарын 11-ний өдөр 7 цаг 30 минутын үед Улаанбаатар хотоос Хатгал сумын чиглэлд өвчтэй нөхөртөө нутгийг нь үзүүлэх зорилгоор гэр бүлээрээ тоёота примо болон нөхрийн үеэл дүүгийнх нь унаж байсан тоёота эстима маркийн 2 автомашинтай замд гарсан. Бид нар өвчтэй хүнтэй явж байгаа гээд хурдан явалгүй замдаа амран орой 19 цагийн орчим Булган аймгаас цааш Түлүүгийн давааны ойролцоо хоноглосон. Маргааш өглөө нь буюу 12-ны өдөр 8 цагт босоцгоож хооллож замд гарахдаа бэлдээд өглөөний 11 цагт замд гарсан. Тэгээд 13 цагийн орчим Мөрөнгөөс нааш барагцаагаар 100 километр зайд зогсон бие засцгаан цааш хөдлөхөд манай нөхөр хамт явж байсан үеэл дүүгийнхээ машинд суун ээжийнхээ дүүг манай машинд суулгаад цааш явсан. Тэрнээс цааш би 30 орчим минут унтаад сэрэхэд арын машины толинд харагдахгүй байсан. Тэгэхээр нь би жолоо барьж явсан дүү нөхрийнхөө үеэл дүүгээс асуутал толинд харагдахгүй 10 орчим минут болж байна гэж хэлсэн. Тэгээд бид зогсоод хүлээх гэтэл зогсох газар олдохгүй бас Мөрөн ойрхон ирсэн байсан тул Мөрөнгийн хаалган дээр очиж хүлээсн. Бид 10-15 минут хүлээгээд байж байтал манай нөхөр надруу нэг танихгүй жи мобайлын дугаараас залган бид нар уначихлаа. Замын машинд дайгдан Мөрөнгийн эмнэлэг орох гэж байна. Та нар тэнд хүрээд ир гэж хэлсэн. Бид нар эмнэлэгт ирэхэд манай охин гар хөлөө гипсдүүлсэн эмчилгээ хийлгэсэн. Манй нөхөр Мөрөнгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхад орой 18 цагаас хойш бие нь илж таагүйрхэж улмаар 20 цагийн үед сэхээн амьдруулахад орсон. Би гарч охиноо хүлээн авахаас авч машиндаа ор засан охиноо хэвтүүлээд байж байтал эмнэлгээс сувилагч нь залгаж танай нөхөр ухаан алдчихлаа гэж утасдсан. Тэгээд явж ороод нөхрөө сахиж хоносон. Манай нөхөр шөнийн 1 цагийн үед ухаан ороод унтан сэрэн байсан. 13-ны өглөө 07 цаг өнгөрч байхад сувилагч унтаж байна гэж байгсан. Тэгээд 9 цагт эмч орж ирж үзээд энэ хүн ухаан алдсан байна гээд эм тариагаа хийж байсан. Манай хотоос ирсэн ах эгч нар нэг нэгээрээ орж биеийн байдлыг нь харж байсан Тэгээд намайг гадаа байхад эмч 10 цаг 47 минутанд зүрх нь зогслоо гэсэн мэдээ хүргэсэн тэнд эмч нар 11 цаг 17 минут хүртэл 30 минут хиймэл амьсгал хийхэд зүрхний цохилж орж ирэхгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-р тал/

Насанд хүрээгүй гэрч О.Г-ын: “...Би аавтайгаа Д.Б- эгч түүний охинтой хамт явж байсан. Би унтаж байсан. Би унтаж байгаад нэг сэрсэн чинь эмнэлэг дээр байсан. Би өөр зүйл санахгүй байна...”  гэх мэдүүлэг /хх-ийн 24-р тал/,

Гэрч Д.Б-ы: “...2017 оны 8 дугаар арын 06-ны өдөр Уланбаатар хотоос өөрийнхөө Гаяа маркийн машинтай нэг эгчийнхээ хамт Хатгалд амрах гээд ирсэн байсан юм. Тэгтэл миний араас миний төрсөн дүү Д.Б- Хатгал орж амарна гээд өөрийнхөө Эстима маркийн ... улсын дугаартай машиныг унаад 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотоос гараад замдаа нэг хоноод маргааш нь буюу 2017 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 13 цагийн үед манай ээжийн хамгийн бага эрэгтэй дүү болох Ч-н Ч.О-ын эхнэр Ц- гэдэг хүн над руу утасдаад Д.Б- машинтайгаа явж байгаад онхолдчихсон байна гэж хэлэхээр нь Хатгалаас гараад Мөрөнгийн эмнэлэг дээр  ирсэн. Эмнэлэг дээр ирэхэд Ч.О- ах түрдэг тэргэн дээр суучихсан. Ч.О-ын охин О.Г- нь гар, хөл нь хугарсан гээд гипсдүүлчихсэн сууж байсан. Би эмнэлэг дээр байж байгаад осол болсон газар луу яваад очсон... ” гэх мэдүүлэг /хх-ийн 27-р тал/,

Гэрч С.Т-ы: “...2017 оны 8 дугаар сарын 11-ний өглөөний 8 цагийн үед Улаанбаатар хотоос ээжийн эгчийнх нь хүүхэд Д.Б-, охины хамт нэг настай хөгшин, дөрвүүлээ Эстима маркийн машинаар гараад Номин дэлгүүрийн хажууд очтол манай талийгаач ах Ч.О- эхнэр 2 хүүхдийн хамт Номингоос юм цуглуулаад гарч ирсэн. Би Номингоос хөдлөхдөө Д.Б- Эстима маркийн машинаа бариад би хойно нь 4 настай охин До-йн хамт суугаад эмээ жолоочийн хажууд суугаад явсан. 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Урантогоо уулын хойно амарцгаасан. 2017 оны 8 дугаар сарын 12-ны өдөр босоод манай талийгаач ах Ч.О- ах машинаа барихаа болиод машиныг нь би бариад миний хажууд талийгаачийн эхнэр Ц- суугаад хойно манай ах Ч.О- хүүгийнхээ хамт суусан. Зүлэгтийн цаана хоёр байшингийн цаана машинтайгаа зогсоод бие засаад буцаж машиндаа сууцгаах гэж байтал Д-г ээжийнхээ үгэнд орохгүй байна гээд хөгшин эмээ манай машинд суугаад Ч.О- ах Д.Б-ын машинд суучихсан юм. Тэгээд наашаа бараа бараагаа хараад яваад байсан. Тэгтэл Д.Б- хоцорчихсон. Тэгээд Мөрөн орохын ойрхон хүлээгээд 20 орчим минут болж байтал эмнэлгээс утсаар яриад осол болсон байна гэж хэлсэн. Бид нарын хажуугаар портер машины кабинд суулгаад явчихсан юм билээ. Бид нар мэдэлгүй өнгөрөөсөн байсан. Тэгээд эмнэлэг дээр ирэхэд Ч.О- ахын зүүн гарын чигий хуруу боосон, гутал нь цус болчихсон орон дээр хэвтэж байсан. Охин О.Г- нь орон дээр хэвтсэн баруун хөл нь хавдсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-р тал/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 6-8-р тал/

Хэрэг осол гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 9-12-р тал/,

Хөвсгөл аймгийн цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн 25 дугаартай:

  • 2017 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотоос Мөрөн сум орохоор Тосонцэнгэл сумын нутаг дэвсгэрийн улсын чанартай асфальтон замд 13-14 цагийн орчим Тоёота Эстима маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Д.Б- нь МУ-ын  замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.2-р зүйлд Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зохих арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөн.
  • Уг зам тээврийн осолд замын хөдөлгөөнд оролцсон жолооч нь аюул саад болохыг мэдсэн үед хурдаа хасаж, зогсоох арга хэмжээ аваагүйгээс үүссэн байна гэж үзэв.
  • Нэмж дүгнэлтэнд тусгах зүйл үгүй байна гэх дүгнэлт / хх-ийн 36-р тал/,

 Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 496 дугаартай:

  • Д.Б-ын биед гэмтэл учирсан байна.
  • Д.Б-ын биед нуруу, баруун бугалганд зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд учирсан байна.
  • Тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
  • Хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгднэ.
  • Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  • Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 39-р тал/,

Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 497 дугаартай:

  • Ч.О-ын О.Г-ын биед гэмтэл тогтоогдлоо.
  • Ч.О-ын О.Г-ын биед зүүн дунд чөмөг, баруун шууны далд хугарал бүхий гэмтэл учирсан байна.
  • Тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
  • Хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгднэ.
  • Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  • Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 43-р тал/,

Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албан 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 107 дугаартай:

  • Ч.О-ын биед гэмтэл тогтоогдлоо.
  • Ч.О-ын биед элэг, сэмжний урагдаж, язарсан шарх, баруун, зүүн талын олон хавирганы хугарал, баруун тохой, баруун тавхайд зулгарсан шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
  • Хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгднэ. Тухайлбал зам тээврийн осол, цээж хэсгээр жин ихтэй зүйлд дарагдах орох үед үүсгэгднэ.
  • Дээрх гэмтлүүд нь үхэлд хүргэсэн байна.
  • Ч.О-ын биед элэгний хатуурал, хавдар, зүрхний томрол бүхий архаг хууч өвтэй байжээ.
  • Ч.О- нь элэг, сэмжний урагдаж, язарсан шарх, баруун зүүн талын олон хавирганы хугарал гэмтлүүдийн улмаас хэвлийн хөндийд их хэмжээний цус алдаж зүрх, судасны цочмог дутагдалд орж нас баржээ.
  • Онош задлан шинжилгээ хэсгээр батлагдаж байна.
  • Ч.О- нь нас барах үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байжээ гэх дүгнэлт /хх-ийн 47-48-р тал/ ,

Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн ба прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн болно.

Иймд шүүгдэгч Д.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 61 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Д.Б-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй байна.

Эрүүгийн 17380001380065 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1099616 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Цагдаагийн байгууллагад шилжүүлэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэндгэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн хэсэгт зааснаар шүүгдэгч ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр жилийн хугацаагаар тэнссүгэй.

3.хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх албадлагын арга

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан тэнссэн

5.Эрүүгийн 1738001380065 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Н.АРИУНЖАРГАЛ