Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 101/ШШ2024/01771

 

 

 

 

 

 

 

 

 

2024 04 02

101/ШШ2024/01771

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* тоотод оршин суух, Боржигон овогт Хоролдоржийн ******* /рл:*******/-ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: *******,*******,*******, тоотод оршин суух, Жаран овогт Ганболдын /рд:/,

 

Хариуцагч: ,,, тоотод оршин суух, Илжгэн овогт Баатартөмөрийн /рд:/,

 

Хариуцагч: ,,,5 тоотод оршин байрлах, ХХК /рд:/ нарт холбогдох,

 

Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ шилжүүлэхийг даалгуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

хариуцагч Б.гээс гаргасан хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх,

хариуцагч Г.оос гаргасан 2017 оны 02 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан орон сууц худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т., хариуцагч Г.ын итгэмжлэгдсэн төлөөлөгч М., Ж., хариуцагч ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х., хариуцагч ХХК болон Б. нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А. нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр иргэн Г.оос *******,*******,*******,******* тоот хаягт байршилтай 29 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 80,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээг байгуулан худалдаж авсан болно. Тэр цаг хугацаанаас хойш одоог хүртэл би өөрийн гэр бүлийн хамт тус орон сууцанд амьдарч байгаа бөгөөд орон сууцны төлбөрийг бүхэлд нь төлж барагдуулсан. Би дээрх гэрээг худалдагч Г.ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. буюу Эс девелопмент ХХК-ийн ерөнхий нягтлан бодогчтой байгуулсан. Миний худалдаж авсан орон сууц нь ХХК-д бартераар орж ирсэн байр бөгөөд намайг худалдаж авах үед өмчлөгч нь Г. байсан учраас түүнтэй гэрээ байгуулсан. Учир нь ХХК нь бартераар орж ирсэн байрнуудыг компанийн ажилчдынхаа нэр дээр шилжүүлж авдаг. Х.******* миний бие ХХК-д орон сууцны төлбөрийг бүрэн төлсөн учраас тус компаниас болон надтай гэрээ байгуулсан компанийн ерөнхий нягтлан бодогч Б. нараас өөрийн худалдаж авсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг өгөхийг шаардахад өгөхгүй байсаар өнөөдрийг хүрлээ. Мөн би өнөөдрийн байдлаар миний худалдаж авсан орон сууцны гэрчилгээ Эс веелопмент ХХК, Б., Г. нарын хэний нэр дээр байгааг мэдэх боломжгүй байгаа бөгөөд миний өмчлөх эрх зөрчигдсөөр байна.

Иймд Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо,*******,*******,******* тоот хаягт байрлах, 29 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг миний нэр дээр шилжүүлж өгөхийг хариуцагч нарт даалгаж өгнө үү гэв.

 

1.1 Хариуцагч Г. шүүхэд гаргасан тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Г. нь ХХК-нд санхүүгийн менежерээр 2014-2018 онуудад ажиллаж байсан. Энэ хугацаанд компанийн борлуулалтанд бартераар Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо,*******,*******,******* тоот хаягт байрлах, 29 м.кв талбай бүхий байр орж ирсэн. Үүнийг Г.ын нэр дээр татварын дүнг бууруулах зорилгоор түр шилжүүлж авсан. Г. нь 2018 онд ХХК-иас ажлаас гарахдаа тус компанийн ерөнхий нягтлан бодогч Б.д тус орон сууцны зарж борлуулах бүрэн эрхтэй итгэмжлэлийг хийж өгч хүлээлгэн өгсөн. Учир нь энэхүү орон сууц нь ХХК-ийн өмч юм. Үүнээс хойш 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Б. нь Х.*******д тус орон сууцыг худалдан борлуулсан юм байна. Энэхүү хэлцэл яаж хийгдэж, ямар нөхцөлтэй гэдгийг миний бие огт мэдэхгүй бөгөөд төлбөр тооцоо нь ХХК-тай хамааралтайгаар хийгдсэн байна. Энэхүү орон сууцны өмчлөл нь Г.-оос Б.д шилжсэн болно. Иймд Г.ыг энэхүү иргэний хэргийн хариуцагчаас чөлөөлж өгнө үү. Г. нь Х.******* гэдэг хүнтэй нэг ч удаа уулзаж байгаагүй, нэг ч удаа утсаар ярьж байгаагүй. Яагаад нэхэмжлэгч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг миний нэр дээр шилжүүлж өгөхгүй, удаа дараа худал ярьж, байгаа болно гэж бичсэнийг ойлгохгүй байна гэв.

 

1.2 Хариуцагч Б.гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй гэж үзэж байна. Хэрэгт 3 хариуцагч байна. Гэтэл маргааны зүйл нэг зүйл бөгөөд бүгдэнгээс нь өмчлөгчөөр тогтоолгохыг шаардаад байна. Нэхэмжлэгч худалдах, худалдан авах гэрээний үүрэг шаардаж байна. Гэтэл Б. болон Х.******* нарын хооронд иргэний харилцаа, худалдах, худалдан авах харилцаа үүсгээгүй байдаг. Б.гийн зүгээс Х.*******д ямар хохирол учруулсан, ямар үүрэг хүлээж байж түүнийгээ биелүүлээгүй зэрэг үйл явдал тогтоогдохгүй байгаа. Хамгийн гол зүйл нь тухайн хэлцлийг анх яагаад байгуулагдсан бэ гэдэг нь Х.******* гэдэг хүн нь санхүүгийн менежерээр ажиллаж байсан Х.ын эгч юм. Анх хэлцлийг байгуулахдаа орон сууц худалдан авах гэрээний санал гаргасан боловч хүчин төгөлдөр гэрээ байгуулагдаагүй. Тэгэхээр тус маргаан бүхий гэрээний дагуу Б.гээс шаардах эрхгүй. Х.ын эгч Х.******* нь тухайн гэрээний үндсэн дээр Улсын бүртгэлд Арвижих энх анар гэдэг компанийг маргаан бүхий эд хөрөнгийн хаягаар бүртгүүлсэн байна. Үүнээс харахад дүр үзүүлсэн гэрээ гэдэг нь тогтоогдож байна. Б., Х.******* нарын хооронд орон сууц худалдах, худалдан авах харилцаа үүсээгүй. Г.ын төлөөлөгч Б., Х.******* нарын хооронд харилцаа үүссэн. Гэтэл тухайн хэрэгт авагдсан бичгийн материалуудаас үзэхэд Б. итгэмжлэлээр хийсэн гэх боловч тухайн хэрэгт Б.д олгосон итгэмжлэл байхгүй байна. Мөн Х.******* гэдэг хүнийг огт танхгүй гэж байна. Эдгээрээс дүр үзүүлсэн хэлцэл гэдэг нь тогтоогдож байгаа учраас Б.гээс орон сууцыг өмчлөлд шилжүүлэхийг шаардах эрхгүй. Орон сууцны төлбөрийг Б.д бус ХХК-д төлсөн. Б.д төлбөр төлсөн гэж үзэхгүй. Б. ХХК-д нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаанд Х. нь тус компанид маш их хэмжээний өр төлбөртэй байсан ба 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар 700 гаруй сая төгрөгийн өр төлбөртэй байгаа. Ийм өр төлбөртэй байгаа тул орон сууцны төлбөр бүрэн төлөгдөөгүй нь хэргийн материалаас харагдаж байгаа тул холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

1.3 Хариуцагч Эс Девелопмент ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

*******,*******,*******ны******* дугаар тоот үл хөдлөх эд хөрөнгө нь манай компанийн хөрөнгө юм. Уг хөрөнгийг компанийн ажилтан Г., Б. нарын өмчлөлд бүртгүүлсэн байсан. Компанийн зүгээс 2017 онд 80 сая төгрөгөөр тооцон, нэхэмжлэгчийн төрсөн дүү болох Х.ын худалдан авах саналыг үндэслэн нийгмийн хариуцлагын хүрээнд хөнгөлөлттэй нөхцөлөөр үнийг нэмэгдүүлэлгүй, банк болон санхүүгийн байгууллагаар дамжуулахгүйгээр график гарган төлбөл төлөх боломж хангасан байдаг. Гэтэл 2023 онд иргэн Х.******* нь тус байрны өмчлөх эрхийг шилжүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байдаг. ХХК-ийн зүгээс Х.******* гэх иргэнтэй огт харилцаа холбоогүй, худалдах, худалдан авах гэрээ байгуулах хүсэл зоригийн илэрхийлэл байгаагүй. Анх нэхэмжлэл гаргах үед ажилтан байсан Х.ын эгч Х.******* гэж хүн байдаг болохыг мэдсэн. Гэрч Х. нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг эгч Х.*******д дамжуулан компаниас худалдан авахаар гэрээ байгуулсан гэж үзэхээр байхад манай компаниас шаардах эрх үүсэхгүй. Х.тай тохиролцсоны дагуу маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан борлуулах гэрээг хуульд заасан хэлбэрээр байгуулаагүй тул Иргэний хуулийн 42 дугаар зүйл,56 дугаар зүйлийн 56.1.8-д заасны дагуу түүний эхнэр А.тэй байгуулсан. Тус гэрээ мөн хүчин төгөлдөр бус хэлцэл байна гэж үзэж байгаа. Тухайн үеийн санхүүгийн менежер байсан Г.ын Х.*******тай байгуулсан гэрээ мөн адил хүчин төгөлдөр бус гэж тайлбарлаж байна. Учир нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь манай компанийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө бөгөөд дүр үзүүлсэн хэлцлийн үндсэн дээр Г.ын нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийн эрхийн гэрчилгээ авсныг Х. мэдэж байсан. Улмаар эгч Х.*******даа худалдан борлуулах гэж дүр үзүүлсэн гэрээг байгуулах саналыг ХХК-д ирүүлээгүй. Г.ын зүгээс түүнтэй байгуулсан гэрээнүүд ХХК-ийн ажилтны хувиар, өөрийн сайн дурын үндсэн дээр биш дүр үзүүлсэн гэрээ гэдэг байдлаар тайлбарлаж байгаа. Дээрээс нь тухайн үед Х. ХХК-д ажиллаж байх үедээ бусдаас орж ирэх өр төлбөр 716,000,000 төгрөгийг хувьдаа завшсан асуудал үүссэн. Х.ын тайлбарлаж байгаагаар Х.*******ын буюу эгчийнхээ мөнгийг өгдөг байсан гэж тайлбарладаг боловч компанийн зүгээс тухайн мөнгийг тэр өр төлбөрийн асуудал дээр суутгаж авч байсан үйл баримт байдаг. Х.ын шилжүүлгийн баримтад ямар нэгэн байдлаар Х.*******ын байрны төлбөрт тухайн мөнгийг өгч байгаа гэх утга агуулгатай хийгдсэн зүйл байдаггүй. Тийм учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

2. Хариуцагч Б. шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Нэхэмжлэгч Х.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс миний өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо,*******,*******,******* тоот орон сууцанд амьдарч байгаа болохоо нотлон бичсэн байна. Гэтэл тус үл хөдлөх эд хөрөнгийг 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс Б. миний бие хуулийн дагуу өмчилсөн ба үүнээс хойш өнөөдрийг хүртэл өмчлөгч нь өөрийн эд хөрөнгөө эзэмших, ашиглах, цаашлаад захиран зарцуулах эрхээ эдлэх боломжгүй болсон. Иймд Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо,*******,*******,******* тоот орон сууцыг чөлөөлөхийг Х.*******д даалгаж өгнө үү гэв.

 

2.1 Нэхэмжлэгч Б.гээс гаргасан сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:

Х.******* би Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо,*******,*******,******* тоот орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 80,000,000 төгрөгөөр Эс Девелопмент ХХК-иас худалдаж авсан. Тус байрны төлбөр болох 80,000,000 төгрөгийг бүхэлд нь Эс Девелопмент ХХК-д төлж барагдуулсан. Учир нь тус орон сууц Эс Девелопмент ХХК-д арилжаагаар орж ирсэн бөгөөд компани нь өөрийн ажилтан болох Г.ын өмчлөлд түр шилжүүлэн, гэрчилгээ гаргуулсан байдаг. Орон сууцны төлбөрийг дараах байдлаар төлсөн. Үүнд гэрээ байгуулснаас хойш буюу 2018 оны 4 дүгээр сарын 30-нд 16 сая төгрөгийг компанийн дансанд шилжүүлсэн. 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 16 сая төгрөгийг компанид бэлнээр төлсөн. 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 10 сая төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 540,771 төгрөг, 2019 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 150,000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 329,290 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 329,290 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 871,734 төгрөг, 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 8 сая төгрөгийг компанийн данс руу, 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдөр*******0,000 төгрөг, 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 750,000 төгрөг, 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 2,557,012 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 4,346,053 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 327,808 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 374,666 төгрөг, 2019 оны дүгээр сарын 30-ны өдөр 620,474 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 1,193,500 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 1,588,000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 255,303 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 29-ний өдөр 17,952 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 29-ний өдөр 425,191 төгрөг, 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 189,319 төгрөг, 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр 475,207 төгрөг, 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 39,000 төгрөг, 2020 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 443,913 төгрөг, 2020 оны 6 дугаар сарын 31-ний өдөр 71,175 төгрөг, 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 234,160 төгрөг, 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 1,400,000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 446,041 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 1,764,578 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 1,904,551 төгрөг, 2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 1,000,000 төгрөг, 2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 1,024,000 төгрөг, 2021 оны 2 дугаар сарын 13-ны өдөр 4,000,000 төгрөг, 2021 оны 2 дугаар сарын 28-ны өдөр5,895 төгрөг, 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 284,105 төгрөг, 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 2,500,000 төгрөг, 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 400,000 төгрөг, 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 1,128,895 төгрөг, 2021 оны 7 дугаар сарын 31-ний өдөр2,413 төгрөг, 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 262,413 төгрөг, 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 2,837,587 төгрөг 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 482,197 төгрөг гээд үндсэндээ нийт 43 удаагийн гүйлгээгээр нийт 80,000,0000 төгрөгийг хариуцагч компанийн дансаар болон бэлнээр, мөн нэхэмжлэгч Х.*******ын төрсөн дүү болох компанийн борлуулалтын менежер, ажилтан н.ын авах ёстой байсан борлуулалтын урамшууллаас суутгаж төлсөн байдаг. Гэрээ байгуулахад тус хөрөнгийн гэрчилгээ Г.ын нэр дээр байсан тул түүнтэй худалдах, худалдан авах гэрээ байгуулсан юм. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Х.******* нь тус хөрөнгийг худалдан авахаар Эс Дэвелопмент ХХК-тай харилцан тохиролцсоноо баталгаажуулж, Г.той гэрээ байгуулсан явдал бөгөөд одоог хүртэл миний эзэмшил, ашиглалтад байгаа юм. Гэвч Б. нь миний худалдаж авсан байрыг ямар эрхийн үндсэн дээр яаж өөрийн өмчлөлд шилжүүлж, гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулсан нь тодорхой бус байх бөгөөд ингэх эрхгүй билээ.

Х.******* анхнаасаа дэлгүүрийн тусгай зөвшөөрөл хүсэж энэ байрыг өөрийнхөө өмчлөлд авчихсан гэдэг зүйлийг буюу логикгүй зүйл яриад байгаа нь өөрөө ямар ч ойлгомжгүй, тодорхой бус байгаад байна. Х.******* тухайн үл хөдлөх хөрөнгийг 80 сая төгрөгөөр компаниас худалдаж авсан. Энэ талаар талууд хэн аль нь маргадаггүй бөгөөд хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Тухайн үед компанийн өмчлөлд үл хөдлөх эд хөрөнгө байсан бол хариуцагч Б.Хишигээ болон Г. нартай Х.******* ямар ч маргаан үүсгэхгүй байсан. Б.д олгосон итгэмжлэлийн дагуу Х.*******тай гэрээ байгуулах этгээд бол Г. байж таарсан. Түүнээс биш Г.ын хөрөнгийг ч юм уу, эсхүл Б.гийн өмчилсөн, худалдаж авсан хөрөнгийг Х.******* өнөөдөр худалдаж аваад, хууль бусаар захиран зарцуулаад амьдраад байгаа явдал ерөөсөө байхгүй.

Энэ хугацаанд Б. өмчлөгч байсан юм бол Х.*******ыг орон сууцнаас гаргуулахаар яагаад нэг ч удаа шаардаагүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

 

2.2 Хариуцагч Г. Б.гээс гаргасан сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:

Тусгайлан гаргах тайлбар байхгүй гэв.

 

2.3 Хариуцагч ХХК Б.гээс гаргасан сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:

Тусгайлан гаргах тайлбар байхгүй. Сөрөг нэхэмжлэлийг нь дэмжиж байгаа гэв.

 

3. Хариуцагч Г. шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ нь 2017 оны 12 дугаар сарын 01-нд гарсан бөгөөд тухайн үед Х. худалдах-худалдан авах саналыг гаргасан. Худалдагчийн зүгээс саналыг хүлээн авч эхнэр А.тэй 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр орон сууц худалдах-худалдан авах гэрээг байгуулсан. Гэтэл Х. 2018 онд манай эгч дэлгүүрийн зөвшөөрөл авах гээд бүрдүүлэх баримтад нь хавсаргаад өгчих түр гэрээ байгуулаад өгөөч гэснээр өнөөдрийн маргаан бүхий гэрээ байгуулагдсан. Иймд худалдах-худалдан авах гэрээний гол нөхцөл, гэрээний санал, мөн тус орон сууцыг Х.*******д худалдах аливаа харилцаагүй, зөвхөн тусгай зөвшөөрөлд нь шаардлагатай бичиг гэж Х. тайлбарласан тул уг гэрээг байгуулсан. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлсэн хэлцэл тул Х.*******тай байгуулсан 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн орон сууц худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэв.

 

3.1 Нэхэмжлэгч Г.оос гаргасан сөрөг нэхэмжлэл гаргасан тайлбартаа:

Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө анхнаасаа Г.ын хөрөнгө байгаагүй гэдгээ хариуцагч нар тодорхой тайлбарласан. Мөн Г. гэрээний дагуу ерөөсөө мөнгө аваагүй гэдгээ хэлсэн. Дэлгүүрийн тусгай зөвшөөрөлд зориулагдсан гэрээ байгуулагдсан, Иргэний хуулийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж байгаа нь үндэслэлгүй байгаа. Учир нь сөрөг нэхэмжлэлд дурдсанчлан огт ийм үйл явдал болоогүй. Компани Х.******* гэж хүний дэлгүүрийн тусгай зөвшөөрөл хөөцөлдөх асуудалд нь туслаад орон сууц худалдах, худалдан авах гэрээг түр байгуулна гэж байхгүй. Мөн түр гэрээ байгуулна гэдэг хуулийн нэршил ч байхгүй, хуулийн зохицуулалт ч байхгүй. Улаанбаатар хотын хаа нэгтээ газар дэлгүүр ажиллуулах тусгай зөвшөөрөл хөөцөлдөж байгаа бол худалдах, худалдан авах гэрээг байгуулах шаардлагатай гэдэг хуулийн зохицуулалт ерөөсөө ч байхгүй. Тэгэхээр тайлбарлаад байгаа тусгай зөвшөөрлийнх нь үндсэн дээр л тэр гэрээг байгуулсан гэдэг үйл баримт бол няцаагдаж байна. Энэ үйл баримтыг өөрсдөө мушгиад мөн сөрөг нэхэмжлэл гаргаад байгаа нь үндэслэлгүй. Үнэхээр гэрээ шаардлагатай байсан юм бол яагаад гэрээ байгуулснаас хойш өнөөдрийг хүртэл 6 жил Х.******* тэр үл хөдлөх хөрөнгийг эзэмшиж, ашиглаад, дотор нь амьдраад байгаа гэх асуудал яригдана. Энэ асуудал нь ямар учиртай гэдэг талаар ерөөсөө тайлбарладаггүй. Б.Хишигээгийн гол хүсэл зориг нь компанийн хөрөнгийг Г.оос өгсөн итгэмжлэлийн дагуу Х.*******тай гэрээ байгуулж байгаа гэдэг процесс л болсон. Иргэний хуулийн 56.1.2-т зааснаар яг ямар хэлцлийг дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзээд байгаа нь ерөөсөө ойлгомжгүй байгаа. Учир нь нэг этгээд нөгөө этгээдтэй хийсэн гэрээгээ цуцлаад буюу Х.ын эхнэр А. гэдэг хүнтэй Г. анх гэрээ байгуулаад тухайн гэрээ нь хэрэгжээгүй буюу А. нь тэр байранд амьдраагүй, эзэмшиж ашиглаагүй, өмчлөлийг шилжүүлээгүй, гэрээ хэрэгжээгүй дууссан. Түүний дараа Х. нь өөрийн төрсөн эгч болох Х.*******даа санал болгоод энэ байрыг худалдаж аваач ээ гээд компанийн удирдлагуудтай уулзаад, худалдаж аваад, өөрийнхөө өмчлөл эзэмшилд шилжүүлсэн асуудлууд байгаа. Хэрвээ Х.ын эхнэр болох А. болон эгч Х.******* нарыг ашиглан гэрээ байгуулах замаар өөртөө уг маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг захиран зарцуулсан бол үүнийг харин дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэх боломжтой. Гэтэл хөрөнгийн өмчлөгчтэй нэхэмжлэгч Х.******* нь гэрээ байгуулаад, гэрээний дагуу өөрийнхөө эзэмшилд хөрөнгийг шилжүүлж төлбөрийг төлсөн явдлыг дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэхгүй. Иргэний хуулийн 56.3-д энэ хуулийн 56.1.2-т заасан хэлцлийг хийсэн этгээд уг хэлцлээр илэрхийлсэн хүсэл зоригоо хүчин төгөлдөр болохыг хожим хүлээн зөвшөөрч хуульд заасан хэлбэрээ илэрхийлсэн бол шинээр хийсэнтэй адилтгаж хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, Г., Х.******* нарын байгуулсан гэрээг буруутгах үндэслэл байхгүй бөгөөд компанийн хөрөнгийг Г. өөртөө түр шилжүүлсэн л төдий юм. Гэтэл миний хөрөнгө учраас тухайн хөрөнгөө би дүр үзүүлэн хийсэн хэлцлийн дагуу алдчихлаа гэдэг байдлаар буцаагаад хөрөнгөө авъя гэдэг сөрөг нэхэмжлэлийг шүүхэд гаргах боломжгүй гэж үзэж байна. Иймд Г.ын гаргасан сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.2 Хариуцагч Б. болон ХХК нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар Г.оос гаргасан сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:

Компани бол өөрөө нэг хүний гэрээ байгуулахгүй, тэгэхээр гэрээ байгуулах хүсэл зориг байсан уу гэдэг ийм зүйл дээр дүр үзүүлсэн эсэхийг тодорхойлох юм. Бодит байдал дээр Г., Х.******* нар гэрээ байгуулсан бол гэрээ байгуулах хүсэл зориг байсан юм уу гэхээр Г.од байгаагүй. Би Х.*******ыг танихгүй, огт гэрээ байгуулж байгаагүй гэдэг зүйлийг ярьдаг. Талуудын хувьд иргэд хоорондоо гэрээ байгуулаад байгаа мэт боловч цаана нь компани болон гэрч Х. нар гэрээ байгуулсан үйл баримт бас тодорхойлогдож байгаа. Гэрчийн мэдүүлгээр гэрээний талуудыг тооцвол дүр үзүүлсэн хэлцэл байна. Тусгай зөвшөөрөл гэдэг нэг асуудал яригдаад байгаа юм. Бид нар дэлгүүр ажиллуулах гэсэн юм, тийм учраас энэ гэрээг хийж өгөөч гэсэн бодит үйл баримт байгаад байгаа юм. Үүнийг яаж нотолсон бэ гэхээр хуулийн этгээд байж байж дэлгүүрийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авдаг байгаа. Тэгэхлээр үүнийг нь нотлоод тухайн гэдэг компани өөрөө 2018 оны 10 дугаар сард Улсын бүртгэлд маргаан бүхий орон сууцны хаягаар бүртгүүлж байгаа юм. Бүртгүүлэх хоёрхон үндэслэл байгаа. Өмчлөгч биш учраас тухайн ордерыг өгөх боломжгүй. Тийм учраас дүр үзүүлсэн хэлцлийг ашигласан гэж харах бүрэн боломжтой. Үүгээр бид татгалзал болон сөрөг нэхэмжлэл нотлогдож байна гэж харж байгаа. Мөн нэхэмжлэл гаргах үедээ дурдсан Х.******* нь 2018 оноос хойш амьдарч байна гэдэг. Гэтэл компанийн хувьд ч тэр Б.гийн хувьд ч тэр нэхэмжлэл гаргах үед л Х.******* гэж хүн тэнд амьдарч байгааг мэдсэн. Яагаад гэвэл Х. гэдэг хүн нь маркетингийн менежер. Үүнийхээ чиг үүргийн дагуу орон сууцуудыг худалдан борлуулаад, худалдан авагчдадаа хүлээлгэж өгдөг байсан ажилтан. Үүнийгээ ч нотлоод гэрчийн мэдүүлгээрээ би байр зараад, энэ маргаан бүхий байрыг эхнэртээ худалдаж авч өгчихөөд байдаг, гэтэл зориулалтаар ашиглах боломжгүй болсон учраас ахиад зарах байсан учраас эгчдээ зарчихсан гэдэг. Тэр Х.*******тай хэн худалдах, худалдан авах гэрээгээр орон сууцын өмчлөх эрх шилжүүлэх гэрээг байгуулах гэсэн зоригтой байсан юм бэ. Гэтэл н. өөрөө н. гэж эхнэрийнхээ нэр дээр байгуулсан орон сууцны өмчлөх эрхээ эгчдээ хэлцэл хийгээд, шилжүүлсэн ийм үйл баримт тогтоогдоод байгаа юм. Үүнийг бид нэхэмжлэл гаргах үед мэдэж байгаа. Компани Х.т тухайн орон сууцыг худалдах эрхийг өгсөн болохоос биш Х.*******тай худалдах, худалдан авах гэрээг байгуулаагүй. Ийм учраас Г.ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэв.

 

4. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:

4.1 нэхэмжлэгчээс гаргасан 2017 оны 02 дугаар сарын 18-ны орон сууц худалдах-худалдах авах гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар, мөнгөн шилжүүлэгийн баримт, бэлэн мөнгөний орлогын баримт, тооцоо нийлсэн акт, дансны хуулга,

4.2 хариуцагчаас гаргасан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, ажил хүлээлцүүлэх тухай тушаал, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар, 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Г., А. нарын хооронд байгуулагдсан орон сууц худалдах-худалдан авах гэрээ, 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн хэлцэл, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн дугаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж,

4.3 шүүхийн журмаар бүрдүүлсэн УБЕГ-аас ирүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн түүхчилсэн дэлгэрэнгүй лавлагаа, харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ, нотариатын бүртгэлийн дэвтэр, 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Г., А. нарын хооронд байгуулагдсан орон сууц худалдах-худалдан авах гэрээ, гэрчийн мэдүүлэг зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Х.******* нь хариуцагч Г., Б. болон ХХК нарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ шилжүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

1.1 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.гээс хууль бус эзэмшлээс орон сууц албадан чөлөөлүүлэх тухай, хариуцагч Г.оос 2017 оны 02 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан орон сууц худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргасан.

 

1.2 Шүүх дараах үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч нараас гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... ХХК-иас Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо,*******,*******,******* тоот хаягт байрлах, 29 м.кв талбай бүхий орон сууцыг 80,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон. Орон сууцны төлбөрийг бүрэн төлсөн боловч орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхгүй байна. Гэрээ байгуулах үед ажилтан Г.ын өмчлөлд миний худалдан авсан орон сууцны эрхийг бүртгүүсэн байсан гэж,

Хариуцагч Г. нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ ...компанийн орон сууц миний өмчлөлд бүртгэлтэй байсныг ажлаасаа гарахдаа нягтлан бодогч Б.д шилжүүлэн өгсөн. Одоо надад орон сууцтай холбоотой асуудал хамааралгүй гэж,

Хариуцагч Б. нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ ...уг орон сууц нь компанийн өмчлөлийн орон сууц бөгөөд миний нэр дээр түр бүртгэлтэй байгаа. Х.******* нь уг орон сууцны үнийг бүрэн төлөөгүй ба дэлгүүрийн тусгай зөвшөөрөл авахад хэрэгтэй байна гээд гуйж байгаад орон сууц худалдан авах гэрээг байгуулсан гэж,

Хариуцагч ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ ...Х.******* нь уг орон сууцны үнэд 50,000,000 төгрөгийг компанид төлсөн үлдэх төлбөрийг төлөөгүй. Х. нь манай компанид ажиллаж байхдаа их хэмжээний мөнгийг хувьдаа завшсан. Х.******* нь дэлгүүрийн тусгай зөвшөөрөл авахад орон сууц худалдан авах гэрээ хэрэгтэй байна гэсэн учир уг гэрээг дүр үзүүлэн байгуулсан. Х.ын эхнэр А. мөн өдөр уг орон сууцыг худалдан авах гэрээ байгуулсан байгаагаас үзэхэд Х.*******тай байгуулсан гэрээ нь дүр үзүүлэн буюу түүний тусгай зөвшөөрөл авахад нь зориулж байгуулсан болох нь нотлогдоно гэж тус тус тайлбарлаж, маргасан.

 

3. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, талуудын тайлбар, гэрчийн мэдүүлгээр дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:

Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо,*******,*******,******* тоот хаягт байрлах, 29 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө 2011 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр иргэн М.Түмэнцогтын өмчлөлд бүртгэгдэж, М.Түмэнцогтоос 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Г.ын өмчлөлд шилжсэн байна.

Уг орон сууцны өмчлөх эрх Г.ын өмчлөлөөс 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Б.гийн өмчлөлд шилжсэн, одоо орон сууцны өмчлөх эрх Б.гийн өмчлөлд хэвээр байгаа болох нь Улсын бүртгэлийн Ерөнхий газраас ирүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн дэлгэрэнгүй лавлагаагаар тогтоогдсон. /1-р хх-41-46, 166-211/

Хариуцагч Г., Б. нарын хэн аль нь ...дээрх орон сууц нь тэдгээрийн ажил олгогч болох ХХК-д бусдаас төлөх төлбөрт бартераар орж ирсэн, компани өөрийн хөрөнгийг ажилчдын нэр дээр бүртгэдэг гэж тайлбарласан. Шүүх хуралдаанд ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс уг тайлбарыг дэмжиж, маргаан бүхий орон сууц нь Б.гийн өмчлөлд бүртгэлтэй байгаа боловч компанийн хөрөнгө болохыг тайлбарласан.

Хариуцагч Г. нь ХХК-д 2014 оноос санхүүгийн менежерээр ажиллаж байгаад, 2018 онд ажлаас чөлөөлөгдөхдөө уг компанийн ерөнхий нягтлан бодогч Б.д орон сууцыг бусдад худалдах, захиран зарцуулах эрхтэй итгэмжлэлийг олгож үлдээгээд ажлаа хүлээлгэн өгсөн гэж тайлбарласан. Улсын бүртгэлийн Ерөнхий газраас ирүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн дэлгэрэнгүй лавлагаагаар Г.оос Б.д орон сууцны өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх эрхтэй олгосон итгэмжлэл ирээгүй. Уг итгэмжлэлийг талууд хэрэгт нотлох баримтаар гаргаж өгөөгүй.

Харин хэргийн 204-211 дүгээр талд авагдсан Улсын бүртгэлийн Ерөнхий газраас ирүүлсэн баримтад Г., Б. нар нь 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулж, маргаан бүхий орон сууцыг 50,000,000 төгрөгөөр худалдахаар тохирч, өмчлөх эрхийг Б.д шилжүүлсэн байна. Уг гэрээний дагуу Б. нь орон сууцны үнэ 50,000,000 төгрөгийг Г.од бодитоор төлөөгүй, компанийн эд хөрөнгийг нэг ажилтнаас нөгөө ажилтны нэр дээр шилжүүлэн бүртгэх зорилгоор уг гэрээг байгуулсан болохоо хэн аль нь тайлбарласан.

Хариуцагч Б. нь Г.ыг төлөөлөн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн огноотой орон сууц худалдах-худалдан авах гэрээг нэхэмжлэгч Х.*******тай байгуулж, уг гэрээг 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр нотариатаар гэрчлүүлсэн байна. Уг гэрээгээр Б. нь Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо,*******,*******,******* тоот хаягт байрлах, 29 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх, Х.******* нь орон сууцны үнэд 80,000,000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.

Дээрх худалдах-худалдан авах гэрээг байгуулснаар Х.******* нь уг орон сууцанд 2018 онд гэр бүлийн хамт орж амьдарсан, өнөөдрийг хүртэл уг орон сууц нь түүний эзэмшилд байгаа үйл баримтын талаар талуудын хэн аль нь тайлбарлаж, маргаагүй.

 

4. Хариуцагч ХХК нь өөрийн хөрөнгө болох Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо,*******,*******,******* тоот хаягт байрлах, 29 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг ажилтан Г., Б. нарын өмчлөлд бүртгүүлэх замаар тэдгээр ажилтан нарт уг орон сууцыг бусдад худалдах гэрээ байгуулах зөвшөөрлийг олгосны дагуу тэд өөрсдийн нэрээр бусадтай худалдах-худалдан авах гэрээний эрх зүйн харилцаанд орсон бодит үйл баримт тогтоогдож байна.

 

4.1 Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө Г.ын өмчлөлд бүртгэлтэй байх хугацаанд түүнийг төлөөлөн Б. нь нэхэмжлэгч Х.*******д орон сууц худалдах-худалдан авах гэрээг байгуулж, түүнд 80,000,000 төгрөгөөр маргаан бүхий орон сууцыг худалдах гэрээг байгуулжээ. /1-р хх-5-8/

Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт Нэг этгээд өөрийгөө төлөөлөх бүрэн эрхтэй гэсэн ойлголтыг нөгөө этгээдэд өгөхөөр нөхцөл бүрдүүлснээс нөгөө этгээд нь төлөөлөх бүрэн эрхтэй гэж ойлгон түүнийг шударгаар төлөөлөн гуравдагч этгээдтэй хэлцэл хийсэн бол өөрийгөө төлөөлүүлэхээр ойлголт өгсөн этгээд төлөөлсөн этгээдийн бүрэн эрхгүй байсныг ашиглаж болохгүй гэж заасан. ХХК нь өөрийн хөрөнгийг ажилтан Б.гээр дамжуулан худалдах-худалдан авах гэрээ байгуулах эрхтэй гэх ойлголтыг төрүүлсний үндсэн дээр нэхэмжлэгч Х.******* нь маргаан бүхий орон сууцыг худалдан авахаар тохирч, орон сууцны үнийг ХХК-д төлсөн байна.

 

4.2 Хариуцагч Б., ХХК нараас ...Х.ын эхнэр А.т 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Г. нь маргаан бүхий орон сууцыг 80,000,000 төгрөгөөр худалдахаар тохирсон. Үүний дараа Х.******* нь дэлгүүрийн тусгай зөвшөөрөл авахад орон сууц худалдан авах гэрээ хэрэгтэй байна гэж гуйсан тул мөн өдрийн огноогоор Х.*******тай орон сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулсан. Х.*******тай байгуулсан гэрээ нь А.тэй байгуулсан гэрээг халхавчилж, дүр үзүүлэн байгуулсан гэрээ гэж маргасан нь хэрэгт авагдсан бусад баримтуудаар няцаагдаж байна. Тодруулбал,

А.тэй 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан гэрээний дагуу орон сууцны төлбөрийг худалдагч Г. хүлээн аваагүй болохоо шүүх хуралдаанд тайлбарласан. Мөн А.ээс уг орон сууцны төлбөрийг ХХК-д төлөөгүй байна. /1-р хх-158-165/

Гэрч Х.аас ...би ХХК-д 2017 оны 08 сарын 20-ны өдрөөс 2022 оны 01 сарын 20-ны өдөр хүртэл маркетинг борлуулалтын менежерийн ажил хийсэн. Бартерт орж ирсэн байрыг манай эхнэр// эмч ба эмнэлгийн чиглэлээр ашиглахаар анх 2017 онд худалдан авахаар Г.той гэрээ хийсэн. 2018 оны 01 сард орон сууцны дор эмнэлгийн үйл ажиллагаа явуулахгүй гэх журам гарсан тул эхнэр худалдан авахаа больсон. Уг байрыг зарах ёстой учир эгч Х.*******д худалдах санал гаргасан. Эгч Х.******* 80,000,000 төгрөгөөр худалдан авсан гэж мэдүүлсэн. /1-р хх-231-238/

Мөн хариуцагч Б.Хишээ, ХХК нар нь 2018 оноос өнөөдрийг хүртэл хугацаанд маргаан бүхий орон сууцанд Х.******* амьдарч байгаа болохыг тайлбарласан. А. уг орон сууцыг худалдан авахаар тохирсон бол яагаад Х.******* уг орон сууцыг эзэмшиж байгааг хариуцагч нар үндэслэл бүхий тайлбарлаагүй.

Үүнээс дүгнэхэд анх уг орон сууцыг А. худалдан авахаар 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Г.той худалдах-худалдан авах гэрээг байгуулсан боловч уг гэрээ хэрэгжээгүй, уг өдрийн огноо болон гэрээний нөхцөлөөр Х.******* худалдан авсан байна. /1-р хх-126-129/

 

4.3 Хариуцагч нар нь нэхэмжлэгч Х.*******ыг орон сууцны үнэд 50,000,000 төгрөгийг компанийн дансанд төлж, үлдэх төлбөрийг төлөөгүй гэж маргасан боловч хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Х.******* нь орон сууцны үнэ 80,000,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан болох нь тогтоогдсон. Үүнд:

ХХК болон Х. нарын хооронд 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр тооцоо нийлсэн баримт үйлдэгдсэн байх ба уг баримтыг маргаан бүхий орон сууцны 80,000,000 төгрөгийн төлбөрийн талаар тооцоо нийлсэн болохыг гэрч Х. мэдүүлсэн. Уг тооцоо нийлсэн баримтаар 32,000,000 төгрөгийг төлсөн, үлдэх 48,000,000 төгрөгийг төлөх төлбөрийн хуваарийг тогтоосон байна. Уг баримтад гараар ...10,000,000 төгрөг өгсөн, 35,000,000 төгрөг өгсөн, 8,000,000 төгрөг бэлэн, 5,000,000 төгрөг бэлэн, 2,000,000 төгрөг отгоогийн цалин гэсэн бичсэн байна. /1-р хх-86/

Уг тооцоо нийлсэн баримт үйлдсэнээс хойш 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 16,000,000 төгрөг, Хаан банкны мөнгөн шилжүүлэгийн баримтаар 2019.04.16-ны өдөр 6,800,000 төгрөг, Хаан банкны орлогын мэдүүлгийн баримтаар 2019.06.17-ны өдөр 8,000,000 төгрөг, бэлэн мөнгөний орлогын баримтаар 2018.10.19-ний өдөр 16,000,000 төгрөг тус тус төлөгдсөн байна. /1-р хх-61-63, 87/

Гэрч Х.аас ...80,000,000 төгрөгөөс 2018 оны 04 сард 16,000,000 төгрөг, 2018 оны 10 сард 16,000,000 төгрөг, 2019 оны 01 сард 10,000,000 төгрөг, 8,000,000 төгрөг, 6,000,000 төгрөгийг тус тус манай эгчээс төлсөн. Үлдсэн төлбөрийг би байр зарсан урамшууллаас төлөөд явсан. Байрны үлдэгдлийн талаар Б.тэй тооцоо нийлж явсан. 2021 оны 04 сард байрны төлбөр дууссан талаар уулзахад компаниас он гараад шилжүүлье гэсэн боловч чамд өөр тооцооны асуудал байгаа тэрийгээ дуусгавал шилжүүлнэ гэсэн. Уг байрыг компанийн удирдлагуудтай ярилцсаны үндсэн дээр эгч Х.*******д худалдсан гэж мэдүүлсэн. /1-р хх-231-238/

Шүүхийн журмаар хариуцагч ХХК-иас гаргуулсан харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээний баримтаар 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүртэл Х.ын тус компанид ажилласан хугацаанд авсан борлуулалтын урамшуулал нэг бүрчлэн тусгагдсан байна. Үүнд:

2019.01.23-ны өдөр 10,000,000 төгрөг, 2019.02.28-ны өдөр 540,771 төгрөг, 2019.03.31-ний өдөр 150,000 төгрөг, 2019.04.01-ний өдөр 329,290 төгрөг, 2019.04.30-ны өдөр 329,290 төгрөг, 2019.05.31-ний өдөр 871,734 төгрөг, 2019.06.30-ны өдөр*******0,000 төгрөг, 2019.06.30-ны өдөр 750,000 төгрөг, 2019.07.31-ний өдөр 2,557,012 төгрөг, 2019.08.31-ний өдөр 4,346,053 төгрөг, 2019.09.30-ны өдөр 327,808 төгрөг, 2019.10.31-ний өдөр 374,666 төгрөг, 2019.11.30-ны өдөр 620,474 төгрөг, 2019.12.31-ний өдөр 1,193,500 төгрөг, 2019.12.31-ний өдөр 1,588,000 төгрөг, 2020.01.31-ний өдөр 255,303 төгрөг, 2020.02.29-ний өдөр 17,952 төгрөг, 2020.02.29-ний өдөр 425,191 төгрөг, 2020.03.31-ний өдөр 189,319 төгрөг, 2020.04.03-ны өдөр 475,207 төгрөг, 2020.04.30-ны өдөр 39,000 төгрөг, 2020.05.31-ний өдөр 443,913 төгрөг, 2020.06.31-ний өдөр 71,175 төгрөг, 2020.08.05-ны өдөр 234,160 төгрөг, 2020.09.30-ны өдөр 1,400,000 төгрөг, 2020.10.31-ний өдөр 446,041 төгрөг, 2020.12.28-ны өдөр 1,764,578 төгрөг, 2020.12.31-ний өдөр 1,904,551 төгрөг, 2021.01.31-ний өдөр 1,000,000 төгрөг, 2021.01.31-ний өдөр 1,024,000 төгрөг, 2021.02.13-ны өдөр 4,000,000 төгрөг, 2021.02.28-ны өдөр5,895 төгрөг, 2021.03.31-ний өдөр 284,105 төгрөг, 2021.04.01-ний өдөр 2,500,000 төгрөг, 2021.04.30-ны өдөр 400,000 төгрөг, 2021.05.31-ний өдөр 1,128,895 төгрөг, 2021.07.31-ний өдөр2,413 төгрөг, 2021.08.31-ний өдөр 262,413 төгрөг, 2021.09.30-ны өдөр 2,837,587 төгрөг, 2022.01.31-ний өдөр 482,197 төгрөгийг тус тус төлсөн байна. /1-р хх-130-137/

ХХК-ийн 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 120/21 тоот тодорхойлолтод Чингэлтэй дүүргийн 5 дугаар сургуулийн захиргаанд: Хоролдорж овогтой ******* /рд:*******/ нь *******,*******,*******,******* тоотын 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр орон сууц худалдах- худалдан авах гэрээ байгуулан 80,000,000 төгрөгөөр худалдан авсан. Уг орон сууцны үлдэгдэл төлбөр 3,100,000 төгрөг байгаа болно гэжээ. /1-р хх-30/

Эдгээр баримтуудаар нэхэмжлэгч Х.******* нь орон сууцны төлбөрийг бүрэн төлж барагдуулсан болох нь тогтоогдож байна. Хариуцагч нараас Х.ын урамшууллын төлбөрийг орон сууцны үнэд төлсөнд тооцохгүй гэж маргах боловч Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1 дэх хэсэгт Хууль буюу гэрээнд үүрэг гүйцэтгэгч үүргээ заавал биечлэн гүйцэтгэхээр заагаагүй буюу үүргийн шинж чанарт харшлахгүй бол үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болно гэж зааснаар үүрэг гүйцэтгэгч Х.******* нь үүргийн гүйцэтгэлийг гуравдагч этгээд Х.аар дамжуулан төлсөн байна.

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б., ХХК нараас ...Х. нь компанид учруулсан хохирлоо төлж барагдуулвал Х.*******д маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгнө гэх эвлэрлийн саналыг нэхэмжлэгчид гаргасан. Үүнээс дүгнэхэд Х.******* нь орон сууцны үнийг бүрэн төлж барагдуулсан болохыг хүлээн зөвшөөрч байх ба ажилтан Х.ын компанид учруулсан гэх хохирол нь Х.*******д хамааралгүй, тусдаа шийдвэрлэгдэх асуудал байна.

Хариуцагч ХХК нь харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээний баримтад тусгагдсан Х.ын урамшуулал нь түүний компанид төлөх өр төлбөрт тооцогдоно гэж маргасан. Гэвч гэрч Х.аас урамшуулал цалин нь Х.*******ын худалдан авсан орон сууцны төлбөрт тооцогдон төлөгдсөн болохыг мэдүүлсэн. ХХК нь Х.аас авах өр төлбөрөө жичдээ шаардах эрх нь нээлттэй.

 

5. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

Нэхэмжлэгч Х.*******тай байгуулсан орон сууц худалдах-худалдан авах гэрээг Г.ыг төлөөлөн Б. байгуулсан. Уг гэрээг үндэслэн нэхэмжлэгч нь орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахаар шаардсан боловч гэрээний тал худалдагч Г.ын өмчлөлд одоо орон сууц бүртгэлгүй болох нь үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаагаар тогтоогдсон тул 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн огноотой орон сууц худалдах-худалдан авах гэрээг үндэслэн түүнийг орон сууцны өмчлөгчөөр тогтоох боломжгүй.

 

5.1 Гэвч дээр дүгнэснээр ХХК нь нягтлан бодогч Б.гийн өмчлөлд маргааны зүйл болох орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх замаар уг орон сууцыг худалдан борлуулах зөвшөөрлийг Б.д өгч, Х.*******д худалдсан, орон сууцны үнийг компани өөрийн дансаар бүрэн хүлээн авсан болох нь тогтоогдсон.

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1-т иргэний эрхийг хүлээн зөвшөөрч хамгаална гэж, 101 дүгээр зүйлийн 101.1-т Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй гэж тус тус заасан.

Хэргийн үйл баримт, хэрэгт авагдсан нотолгооны хэрэгслүүдээр нэхэмжлэгч Х.******* нь ХХК-иас маргаан бүхий орон сууцыг 80,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. ХХК нь өөрийн ажилтан Б.гийн өмчлөлд орон сууцыг бүртгүүлсэн байсан. Ингээд ажилтан Б.д уг орон сууцыг Х.*******д худалдан борлуулах зөвшөөрлийг олгосны үндсэн дээр орон сууцны төлбөрийг компанийн дансаар авсан болох нь тогтоогдсон тул Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар Х.*******ыг Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо,*******,*******,******* тоот хаягт байрлах, 29 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

5.1а Нэхэмжлэгч нь орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлж өгөхийг даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон нь орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох зорилготой байна. Аливаа иргэн, хуулийн этгээд нь нэхэмжлэлийн шаардлагаа хуульд зааснаар гаргах шаардлагагүй, шүүх уг шаардлагыг хуульд нийцүүлэн шийдвэрлэх журамтай.

Маргаан бүхий орон сууцны өмчлөх эрх Б.д байгаа ба тэрээр шүүх хуралдаанд ...одоо ажлаасаа гарсан байгаа, уг хэргийг шүүх хэрхэн шийдвэрлэхээс хамаарч компани орон сууцаа мэдэх байх гэж тайлбарласан. Хэдийгээр орон сууцны өмчлөх эрх хариуцагч Б.д байх боловч уг тайлбар, хэрэгт тогтоогдсон үйл баримтаас дүгнэхэд орон сууцыг захиран зарцуулах эрх өмчлөгчөөр бүртгэгдээгүй ч ХХК-д байна. Иймд Х.*******д орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхийг өмчлөгчөөр бүртгэлтэй Б. болон захиран зарцуулах зөвшөөрлийг олгож байгаа ХХК нарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

5.2 Харин хариуцагч Г.од холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй, түүнд орон сууцны өмчлөх эрх байхгүй, тэрээр уг орон сууцыг захиран зарцуулах эрхгүй байх тул түүнд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

6. Хариуцагч Б. нь хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь үндэслэлгүй байх тул уг шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасан. Хэргийн үйл баримтаар Х.******* нь маргааны зүйл болох орон сууцыг худалдан авч, үнийг төлснөөр 2018 оноос өнөөдрийг хүртэл амьдарч байгаа болох нь тогтоогдсон.

Нэгэнт Х.******* нь Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо,*******,*******,******* тоот хаягт байрлах, 29 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөгч тул хариуцагч Б. нь орон сууцыг түүний хууль эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардсан нь үндэслэлгүй.

 

7. Хариуцагч Г. нь 2017 оны 02 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан орон сууц худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан нь мөн үндэслэлгүй байна.

Тэрээр уг сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...намайг төлөөлөн Б. худалдах-худалдан авах гэрээ байгуулах эрхгүй байсан. Уг гэрээ нь дүр үзүүлэн байгуулагдсан. Уг гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсоноор гэрээний талууд өгсөн, авсан зүйлээ харилцан буаах замаар уг хэлцлийг үндэслэн байгуулагдсан бусад хэлцлүүд мөн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцогдож орон сууцны өмчлөх эрхийг би өөрийн өмчлөлд буцаан авна гэж тайлбарласан.

Түүний уг гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулан гаргасан ...орон сууц нь миний өмчлөлийн хөрөнгө байгаагүй. ХХК-д бартераар орж ирсэн орон сууцыг миний өмчлөлд компани бүртгүүлсэн байсан. Би ажлаасаа гарахдаа уг орон сууцыг нягтлан бодогч Б.д шилжүүлсэн гэх тайлбартай зөрчилдөж байна. Тодруулбал, тэрээр анхнаасаа орон сууцны жинхэнэ өмчлөгч биш байсан болохоо өөрөө тайлбарласан атлаа 2017 оны 02 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан орон сууц худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулснаар орон сууцыг өөрийн өмчлөлдөө буцаан авна гэж тайлбарлаж байгаа нь учир дутагдалтай.

Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан үндэслэлгүй тул хариуцагч Г.оос гаргасан 2017 оны 02 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан орон сууц худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж заасан тул улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 557,950 төгрөг, хариуцагч Б.гээс төлсөн 70,200 төгрөг, хариуцагч Г.оос төлсөн 558,000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б., ХХК нараас улсын тэмдэгтийн хураамжид 557,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Хэргийн 123 дугаар талд авагдсан улсын тэмдэгтийн хураамжийн баримт нь тус шүүхийн шүүгчийн 2023 оны дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШЗ2023/26754 дүгээр захирамжаар ХХК-иас гаргасан сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэхэд уг компаниас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 557,950 төгрөгийг улсын орлогоос гаргуулж ХХК-д буцаан олгосон болно.

 

9. Хоёрдугаар хавтаст хэрэгт авагдсан 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн хэлцэл, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн дугаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийг хариуцагч талаас хэрэгт цуглуулж гаргасан. Уг баримтаар Х. нь ХХК-д төлөх өр төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн болохоо талууд баталгаажуулсан байна. Дээрх баримт нь энэ иргэний хэргийн талуудын маргааны зүйлд хамааралгүй байх тул шүүх нотлох баримтаар үнэлээгүйг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн5 дугаар зүйлийн5.1,5.2.1,5.2.3,6,8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Х.*******ыг эрхийн улсын бүртгэлийн Ү-2202011772 дугаартай, Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо,*******,*******,******* тоот хаягт байрлах, 29 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөхийг хариуцагч Б., ХХК нарт даалгаж, нэхэмжлэлээс хариуцагч Г.од холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.*******д холбогдох хариуцагч Б.гээс гаргасан хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх, хариуцагч Г.оос гаргасан 2017 оны 02 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан орон сууц худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 557,950 төгрөг, хариуцагч Б.гээс төлсөн 70,200 төгрөг, хариуцагч Г.оос төлсөн 558,000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б., ХХК нараас улсын тэмдэгтийн хураамжид 557,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн9 дүгээр зүйлийн9.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн9.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ