Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 101/ШШ2024/02195

 

 

 

 

 

 

 

 

2024 04 23

101/ШШ2024/02195

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, шүүгч Д.Ганболд, Т.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,******* оршин байрлах, *******ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******,*******,******* тоотод оршин суух, Боржигон угтаал овогт ******* /рд:*******/-т холбогдох

 

Төрд учруулсан хохирол 14,489,561 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э., хариуцагч Ч.Энхцэцэг, хариуцагчийн өмгөөлөгч Т., иргэдийн төлөөлөгч М.Анхзаяа нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Төрийн албаны тухай хууль /2002 он/-ийн 35 дугаар зүйлийн 35.1.2-т төрийн албаны тухай хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах, төрийн албанд шударга ёсны зарчмыг хэрэгжүүлэх мэргэшил, арга зүйн удирдлагаар хангах, төрийн байгууллагын үйл ажиллагааг зохицуулсан стандартын хэрэгжилтийг шалган зааварлах, зөрчлийг арилгуулах хугацаатай үүрэг өгөх, гүйцэтгэлд нь хяналт тавих, энэ хуулийн 39.1-д заасан маргааныг хянан шийдвэрлэх, албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас төрд учруулсан хохирлыг арилгуулахаар төрийн нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах гэж; Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 50 дугаар зүйлийн 50.1-д Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ гэж, 50.2-т Төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөблж шүүхэд нэхэмжлэл гаргана гэж тус тус заасан.

Тодруулбал, дээрх хуулиудад /2002 болон 2017 оны/ ******* төрд учруулсан хохирлыг арилгуулахаар төрийн нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг хуульчилсан. ******* Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан зтгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй гэж заасныг баримтлан, Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-т Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ" гэж, 50.2-т Төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжпэл гаргана гэж заасан. Ч.Энхцэцэг нь ар ажиллаж байхдаа 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Ажлаас халах тухай Б/24 дүгээр захирамжаар тус сумын ийг төрийн албанаас халах захирамж гаргасан байна.

Иргэн Г.Эрдэнэцэцэг нь дээрх захирамжийг эс зөвшөөрч шүүхэд хандсаны дагуу Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 13 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн дүгээр магадлалаар Дундговь аймгийн Говь-Угтаал сумын Засаг даргын 2015 оны Б/24 дүгээр захирамжийг хүчингүй болгож, Г.Эрдэнэцэцэгийг тус сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг тооцож олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийн даалгаж шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу Дундговь аймгийн Говь-Угтаал сумын Засаг Тамгын газраас 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 1,060,000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр 4,000,000 төгрөг, 5 дугаар сарын 02-ны өдөр 400,000 төгрөг, 5 дугаар сарын 26-ны өдөр 1,000,000 төгрөг, 6 дугаар сарын 23-ны өдөр 2,604,851 төгрөг, 7 дугаар сарын 27-ны өдөр 670,000 төгрөг, 8 дугаар сарын 24-ний өдөр 1,644,242 төгрөг, 9 дүгээр сарын 26-ны өдөр 183,280 төгрөг, 11 дүгээр сарын 02-ны өдөр 500,000 төгрөг, 11 дүгээр сарын 21-ний өдөр 2,427,188 төгрөг нийт 14,489,561 төгрөгийг Г.Эрдэнэцэцэгт ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалд тооцож олгосон байна.

Ч.Энхцэцэгийн хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох нийт 14,489,561 төгрөгийг /*******ийн нэр дээрх төрийн сангийн 100900021501 дансанд/ буруутай албан тушаалтан болох Ч.Энхцэцэгээс гаргуулж өгнө үү. Манай байгууллагад Дундговь аймгийн Говь-Угтаал сумын Засаг Тамгын газраас 2023 онд анх Ч.Энхцэцэгийн хууль бус шийдвэрийн талаар мэдэгдсний дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэхгүй гэв.

 

2. Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие сумын ИТХ-ын төлөөлөгч гишүүдийн олонхийн саналаар 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс сумын Засаг даргын албан тушаалд томилогдон ажилласан. Ажиллах хугацаандаа төрийн албыг цалгардуулсан болон шударга бус зарчмыг баримталж, ямар нэгэн алдаа дутагдал гаргаж, хариуцлага алдаж байсан удаагүй. Мөн түүнчлэн ЗЗНДТНУ тухай хуулийн 29, 31, 33 дугаар зүйл, Төрийн албаны тухай хуулийг баримтлан, орон нутгийн иргэдийн эрх ашиг, төрийн албаны ил тод нээлттэй, шударга байх зарчмыг нэн тэргүүнд тавьж, түүнийг хангаж ажиллаж, бүрэн эрхийн хугацааг дуусгавар болгосон. Говь-Угтаал сумын Засаг даргаар ажиллаж байхдаа буюу одоогоос 8 жилийн өмнө 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Ажлаас халах тухай Б/24 дугаартай захирамжаар тус сумын ийг төрийн албанаас халах захирамж гаргасныг Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалаар Г.Эрдэнэцэцэгийн урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, түүнд 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэлх цалин хөлсийг тооцож олгуулахаар шийдвэрлэсэн. Засаг даргын Тамгын газар 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн хооронд нэхэмжлэгчийн хохирлыг барагдуулж шүүхийн шийдвэрийг биелүүлсэн байна. Нэхэмжлэгч байууллага болох *******өөс 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн. Төрийн албаны тухай шинэчилсэн хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх заалтыг биелүүлэхийг даалгасан нь 2015 онд гаргасан шийдвэрт хамааралгүй гэж ойлгож байна. Учир нь тухайн үед 1995 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр батлагдан мөн өдрөөс мөрдөгдөж эхэлсэн Төрийн албаны тухай хууль хэрэгжиж байсан ба тус хуулийн заалтаар асуудал шийдвэрлэгдсэн болно. ******* нь Төрийн албаны тухай хууль /2002/ -ийн 35 дугаар зүйлийн 35.1.2, 39.1, Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.2-т заасан үндэслэлээр төрд учирсан хохирлыг барагдуулахаар нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэлд дурдагдсанаар Дундговь аймгийн Говь-Угтаал сумын Засаг даргын тамгын газраас 2016 оны 12 сарын 21-нээс 2017 оны 11 сарын 21-ний хооронд нийт 14,489,561 төгрөгийг Г.Эрдэнэцэцэгт олгосон байна. Үндсэндээ 2017 оны 11 сарын 21-ний өдөр шүүхээс тогтоосон цалинг олгосноор нэхэмжлэгч байгууллагын шаардах эрх үүссэн байна. Гэтэл 2017 оны 11 сарын 21-нээс хойш нэхэмжлэгч байгууллагаас төрд учирсан хохирлын талаар маргаан үүсгээгүй, Ч.Энхцэцэг надаас огт шаардаагүй. Шүүхэд ******* хуулийн хугацаанд нэхэмжлэлээ гаргаагүй ба Засаг дарга, прокурор гаргаж байсан нь хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэхгүй гэв.

 

3. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:

3.1 нэхэмжлэгчээс гаргасан улсын бүртгэлийн гэрчилгээ, *******ийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 71 дүгээр тогтоол, 2023 оны 11 дүгээр сарын*******-ны өдрийн 02/2497 тоот албан бичиг, Дундговь аймгийн Говь-Угтаал сумын Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/24 дүгээр ажлаас халах тухай захирамж, 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/26 дугаар ажилд эгүүлэн томилох тухай захирамж, төлбөрийн хүсэлтүүд, Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 13 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн дүгээр магадлал, тус шүүхийн шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШЗ2019/17203 дугаар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 101/ШЗ2021/19678 дугаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж, Дундговь аймгийн Говь-Угтаал сумын Засаг даргын тамгын газрын 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 03/161 тоот хүсэлт хүргүүлэх тухай албан бичиг, 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 03/38 тоот тодорхойлолт,

3.2 хариуцагчаас гаргасан иргэний үнэмлэхийн хуулбар,

3.3 шүүхийн журмаар бүрдүүлсэн Дундговь аймаг дахь төрийн аудитын газрын 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн албан шаардлага, хяналтын хуудас, сонсох ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл зэрэг баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Ч.Энхцэцэгт холбогдуулан төрд учруулсан хохирол 14,489,561 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.

2. Шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

3. Хариуцагч Ч.Энхцэцэг нь ар ажиллаж байх хугацаанд 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/24 дүгээр ажлаас халах тухай захирамжаар Г.Эрдэнэцэцэгийг Засаг даргын тамгын газрын даргын албан тушаалаас чөлөөлж шийдвэрлэсэн байна. /хх-9/

Дээрх захирамжийг ажилтан Г.Эрдэнэцэцэг нь эс зөвшөөрч д холбогдуулан 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/24 дүгээр ажлаас халах тухай захирамжийг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргажээ.

Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 13 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн дүгээр магадлалаар Дундговь аймгийн Говь-Угтаал сумын Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/24 дүгээр ажлаас халах тухай захирамжийг хүчингүй болгож, Г.Эрдэнэцэцэгийг Дундговь аймгийн Говь-Угтаал сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 10,104,242 төгрөг гаргуулж Г.Эрдэнэцэцэгт олгох, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Дундговь аймгийн Говь-Угтаал сумын Засаг даргын Тамгын газарт даалгаж шийдвэрлэсэн байна. /хх-23-42/

 

3.1 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан.

Дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүдээр хариуцагч Ч.Энхцэцэг нь ажилтан Г.Эрдэнэцэцэгийг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн, илт хууль бус захиргааны акт гаргасан үйл баримтыг тогтоожээ.

 

3.2 Уг захиргааны шүүхийн шийдвэрийг үндэслэн Г.Эрдэнэцэцэгийг 2016 оны 11дүгээр сарын 28-ны өдөр ажилд нь эгүүлэн томилсон байна.

 

4. Дээрх хүчин төгөлдөр шийдвэрүүдийн дагуу Дундговь аймгийн Говь-Угтаал сумын Засаг даргын Тамгын газраас ажилтан Г.Эрдэнэцэцэгт 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 1,060,000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр 4,000,000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 400,000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 1,000,000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 2,000,000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр 1,644,242 төгрөг, нийт 10,104,242 төгрөгийг олгосон болох нь төлбөрийн хүсэлтийн баримтуудаар тогтоогдсон, зохигчид уг үйл баримтад маргаагүй.

 

5. Нэхэмжлэгч ******* нь төрийн албан хаагчийг хууль бусаар чөлөөлснөөс төрд учирсан хохирол буюу ажилтан Г.Эрдэнэцэцэгт шүүхийн шийдвэрийн дагуу төрийн төсвөөс олгосон 10,104,242 төгрөгийг хууль бус тушаал гаргасан хариуцагч Ч.Энхцэцэгээс гаргуулахаар шаардсан нь Төрийн албаны тухай хууль /2002/-ийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт ******* нь маргааныг хянан шийдвэрлэх, албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас төрд учруулсан хохирлыг арилгуулахаар төрийн нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж заасантай нийцсэн байна.

 

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана гэж, 498.5 дахь хэсэгт Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй гэж тус тус заасан.

 

5.1 Хариуцагчаас ******* нь төрд учирсан хохирлыг шаардах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсний дараа шүүхэд нэхэмжлэлээ гаргасан тул шаардах эрхээ алдсан гэж маргасан нь үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4-т зааснаар гэм хорын хохирол шаардах хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байна. Дундговь аймгийн Говь-Угтаал сумын Засаг даргын тамгын газрын 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 03/161 тоот хүсэлт хүргүүлэх тухай албан бичгээр ...шүүхийн шийдвэр, магадлалаар Г.Эрдэнэцэцэгийг ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, шимтгэлд нийт 14,489,561 төгрөгийг олгосныг Дундговь аймаг дахь төрийн аудитын газраас нөхөн төлүүлэх албан шаардлага өгсөн тул төрд учруулсан хохирлыг барагдуулж өгнө үү гэж Төрийн албан зөвлөлд хандсан байна.

******* нь төрд учирсан хохирлыг Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т зааснаар мэдсэн цагаас буруутай этгээдээр нөхөн төлүүлэхээр шаардах эрхийг хэрэгжүүлнэ.

******* нь дээрх албан бичгийг 2023 оны 11 дүгээр сард хүлээн авснаар хариуцагч Ч.Энхцэцэгийн төрд учруулсан хохирлын талаар мэдсэн байна. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-т Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно гэж заасан. Иймд нэхэмжлэгч ******* нь хариуцагч Ч.Энхцэцэгийг хууль бус шийдвэр гаргаснаас үүдэн төрд хохирол учруулсан болохыг 2023 оны 11 дүгээр сард мэдсэн, энэ үеэс шаардах эрх нь үүссэн байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.

 

5.2 Хариуцагч Ч.Энхцэцэг нь ар ажиллаж байхдаа Г.Эрдэнэцэцэгийг хууль бусаар ажлаас халсан нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, магадлалаар тогтоогдсон, улмаар шүүхийн шийдвэрт заасан 10,104,242 төгрөгийг ажилтанд олгож, төрд хохирол учирсан нь хэрэгт цугларсан баримтаар нотлогдсон байх тул хариуцагчаас уг мөнгөн хөрөнгийг гаргуулж төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх үндэслэлтэй байна.

Харин нэхэмжлэгч *******ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас 4,385,319 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв. Учир нь 4,385,319 төгрөгийг ажилтан Г.Эрдэнэцэцэгт олгосон төлбөрийн баримт байх боловч уг мөнгөн хөрөнгө нь хариуцагч Ч.Энхцэцэгийн ар ажиллаж байхдаа Г.Эрдэнэцэцэгийг хууль бусаар ажлаас халсан үйлдэлтэй ямар шалтгаант холбоотой болох нь тодорхойгүй, энэ талаар баримтгүй байна.

 

Иргэдийн төлөөлөгч М.Анхзаяагаас ...******* нь хугацаандаа нэхэмжлэлээ гаргаж чадаагүй тул Ч.Энхцэцэг хохирлыг барагдуулах шаардлагагүй гэж дүгнэлт гаргасан боловч шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

5.3 Дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэвэл хариуцагч Ч.Энхцэцэгээс 10,104,242 төгрөгийг гаргуулж Төрийн сан банк дахь 100900021501 тоот дансанд оруулж, нэхэмжлэлээс үлдэх 4,385,319 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэл хангагдсан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч төлөх үүрэгтэй тул 10,104,242 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж*******6,618 төгрөгийг хариуцагчаас гаргуулж орлогод оруулах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5, 510 дугаар зүйлийн 510.1, Төрийн албаны тухай хууль /2002/-ийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Ч.Энхцэцэгээс 10,104,242 төгрөг гаргуулж Төрийн сан банкны улсын төсвийн 100900021501 тоот дансанд оруулж, нэхэмжлэлээс үлдэх 4,385,319 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийг тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдснийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 176,618 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

   

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ

 

 

ШҮҮГЧИД Д.ГАНБОЛД

 

 

Т.ЭНХЖАРГАЛ