Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 101/ШШ2024/02196

 

 

 

 

 

 

 

 

2024 04 23

101/ШШ2024/02196

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* тоотод оршин суух, Монгол овогт ******* /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******,******* байрлах, т холбогдох,

 

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д., Ц. нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 15-ний өдрийн магадлалаар 161,331,039 төгрөгийг Хас банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

Энэхүү шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт явагдаж миний өмчлөлийн ,, хаягт байрлах 20 м.кв талбайтай зуслангийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, ,,,, тоот хаягт байрлах 93 м.кв талбайтай хувийн сууц, тэдгээрийн дор орших нэгж талбарын дугаартай, 700 м.кв талбайтай эзэмшлийн газар, мөн хаягт байрлах нэгж талбарын дугаартай, 700 м.кв талбайтай эзэмшлийн газрыг дуудлага худалдаанд оруулахаар битүүмжлэн хураасан. Улмаар битүүмжлэгдэж, хураагдсан үл хөдлөх хөрөнгийн дуудлага худалдааны үнийг тодорхойлуулахаар Ашид билгуүн ХХК-ийг шинжээчээр томилсон байдаг. Гэвч Ашид билгүүн ХХК нь хөрөнгийн үнэлгээг тухайн үеийн зах зээлийн ханшаар үнэлэхдээ холбогдох хууль, дүрэмд нийцүүлэн үнэлээгүй байна. Үүний учир төлбөр авагч болон төлбөр төлбөр төлөгчийн гомдлоор нийслэлийн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 сарын 26-ний өдрийн дугаар шийдвэрээр Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгосон. Шүүхийн энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болсон бөгөөд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч М. 2024 оны 02 сарын 02-ний өдрийн 2/49 дугаартай тогтоолоор ХХК-ийг шинжээчээр томилжээ.

Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 4-229/3729 дугаар мэдэгдлээр ХХК-ийн үнэлгээний тайланг танилцуулсан. Тус үнэлгээгээр миний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгүүдийг нийт 343,290,750 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэж үзэж байна. ХХК-н үнэлгээгээр миний эзэмшлийн 1400 м.кв газрыг 37,164,000 төгрөгөөр үнэлсэн нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-р хэсэгт заасан бодитой байх зарчмыг зөрчсөн гэж үзэж байна. 2024 оны 02 дугаар сарын 01-ний байдлаар Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороонд байрлалтай 700 м.кв газрыг unegui.mn сайтад 35,000,000 төгрөгөөр худалдахаар зар байршуулсан байна. Гэтэл миний 1400 м.кв газрыг 37,164,000 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн гэж үзэхээр баина. Мөн ХХК нь үнэлгээнии тайландаа миний газрыг дангаараа хэдэн төгрөгөөр хэрхэн үнэлэгдэх талаар дурдаагүй нь үнэлгээний тайланг бодитой гарсан гэж үзэх үндэслэлгүй гэж үзэж байна.

Хөрөнгийн үнэлгээгээр миний өмчлөлийн ,, хаягт байрлах 20 м.кв талбайтай зуслангийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, ,, , тоот хаягт байрлах 93 м.кв талбайтай хувийн сууц зэргийг чанар байдлын хувьд дунд зэрэг гэж үнэлсэн нь бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна. Иймд ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 1073 дугаар магадлалын дагуу Г.Ганцог, Г. нараас 160,301,382 төгрөгийг гаргуулж Хас банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд зааснаар төлбөр төлөгч Г.Ганцог, Г. нарт шүүхийн шийдвэр биелүүлэхийг мэдэгдсэн боловч төлбөрийг заасан хугацаанд төлж барагдуулаагүй тул үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Г.Ганцогийн өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн дугаартай Чингэлтэй дүүргийн 19-р хороо, Жигжид /15102/, 2 хэсэг гудамж, тоотод байрлах 93 м.кв талбайтай зуслангийн хувийн сууц, нэгж талбарын дугаартай Чингэлтэй дүүргийн 19-р хороо, Жигжид зусланд байрлах 700 м.кв талбайтай эзэмших эрхтэй газрын хамт 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 22381361/05 дугаар тогтоолоор битүүмжилж, 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 22381361/19 дугаар тогтоолоор хураасан.

Эрхийн улсын бүртгэлийн дугаартай Чингэлтэй дүүргийн 19-р хороо, Жигжид /15102/, 2 хэсэг гудамж, 227/1 тоотод байрлах 184,82 м.кв талбайтай, зуслангийн хувийн сууц, Эрхийн улсын бүртгэлийн дугаартай Чингэлтэй дүүргийн 19-р хороо, Жигжид /15102/, 2 хэсэг гудамж, тоотод байрлах 20 м.кв талбайтай зуслангийн хувийн сууц, Эрхийн улсын бүртгэлийн дугаартай Чингэлтэй дүүргийн 19-р хороо, Жигжид 2 хэсэг гудамж 227/1 тоотод байрлах, 700 м.кв талбайтай газрын хамт 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 22381361/04 дугаар тогтоолоор битүүмжилж, 2024 оны 01 дүгээр сарын 15-ны едрийн 22381361/20 дугаар тогтоолоор хураасан.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар талуудаас үнийн санал авахад үнэлгээ дээр харилцан тохиролцоогүй тул 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 2/49 дугаар тогтоолоор ХХК-ийг шинжээчээр томилж тус хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоолгоход 343,29,750 төгрөгөөр тогтоосон. Уг үнэлгээг талуудад 4-229/3727, 4-229/3729, 4-229/3728 дугаар мэдэгдлээр 2024 оны 02 дугаар зарын 14-ний өдөр танилцуулсан. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж шинжээч ХХК нь хөрөнгийн үнэлгээг үндэслэлтэй тогтоосон гэж үзэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж егнө үү гэв.

 

3. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:

3.1 нэхэмжлэгчээс гаргасан 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн мэдэгдэл, иргэний үнэмлэхийн хуулбар, 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн мэдэгдэл, анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 1073 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн дугаар тогтоол,

3.2 хариуцагчаас гаргасан Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 1073 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн дугаар тогтоол, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, гүйцэтгэх хуудас, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, эрх, үүрэг танилцуулсан баримт, албан бичгүүд, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбарууд, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, эд хөрөнгө хураах тухай тогтоол, үнийн санал, шинжээч томилох тухай тогтоол, хөрөнгийн үнэлгээний тайлан, мэдэгдлүүд, анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г.Ганцог нь хариуцагч т холбогдуулан ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

3. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 1073 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн дугаар тогтоолоор Г.Ганцог, Г. нараас 160,301,382 төгрөг гаргуулж Хас банкинд олгож, үүргийн гүйцэтгэлийг Г.Ганцогийн өмчлөлийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, 19-р хороо, Жигжид /15102/, 2 хэсэг гудамж, 227/1 тоотод байрлах 184.82 м.кв талбайтай, зуслангийн хувийн сууц, улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, 19-р хороо, Жигжид /15102/, 2 хэсэг гудамж, тоотод байрлах 20 м.кв талбайтай зуслангийн хувийн сууц, улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, 19-р хороо, Жигжид /15102/, 2 хэсэг гудамж, тоотод байрлах 93 м.кв талбайтай зуслангийн хувийн сууц, Г.Ганцогийн эзэмшлийн нэгж талбарын 18641325718277 дугаартай Чингэлтэй дүүрэг, 19-р хороо, Жигжид зусланд байрлах 700 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар, нэгж талбарын дугаартай Чингэлтэй дүүрэг, 19-р хороо, Жигжид зусланд байрлах 700 м.кв талбайтай эзэмших эрхтэй газраар тус тус хангуулахаар шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

 

3.1 Дээрх шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр тус шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн дугаар захирамж, мөн өдрийн тоот гүйцэтгэх хуудас бичигдсэнээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр үүсгэж, ажиллагаа явагдаж байна.

 

4. Төлбөр төлөгчид шүүхийн шийдвэр биелүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас удаа мэдэгдсэн байх боловч төлбөр төлөгч нь шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй байна.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ажиллагааг дахин явуулж, Г.Ганцогийн өмчлөлийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, 19-р хороо, Жигжид /15102/, 2 хэсэг гудамж, 227/1 тоотод байрлах 184.82 м.кв талбайтай, зуслангийн хувийн сууц, улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, 19-р хороо, Жигжид /15102/, 2 хэсэг гудамж, тоотод байрлах 20 м.кв талбайтай зуслангийн хувийн сууц, улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, 19-р хороо, Жигжид /15102/, 2 хэсэг гудамж, тоотод байрлах 93 м.кв талбайтай зуслангийн хувийн сууц, Г.Ганцогийн эзэмшлийн нэгж талбарын 18641325718277 дугаартай Чингэлтэй дүүрэг, 19-р хороо, Жигжид зусланд байрлах 700 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар, нэгж талбарын дугаартай Чингэлтэй дүүрэг, 19-р хороо, Жигжид зусланд байрлах 700 м.кв талбайтай эзэмших эрхтэй газрыг 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2238136/05, 22381361 тоот тогтоолуудаар битүүмжилсэн байна.

Үүний дараа эд хөрөнгийг хураах ажиллагаа явуулж, талууд үнийн саналд тохиролцоогүй тул Ашид билгүүн ХХК-ийг үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ гаргуулахаар шинжээчээр томилсон. Шинжээч Ашид билгүүн ХХК-иас гаргасан үнэлгээг тус шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн дүгээр шийдвэрээр хүчингүй болгон шийдвэрлэсэн болохыг талуудын хэн аль нь тайлбарласан.

Ингээд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 22381361/19, 2238136/20 тоот тогтоолуудаар эд хөрөнгө хураах ажиллагааг дахин явуулсан нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

 

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэгчээс үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг төлбөр төлөгч, төлбөр авагч нараас авах ажиллагаа явуулахад харилцан тохиролцоогүй байх тул хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 2/49 тоот тогтоолоор үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор хөрөнгийн үнэлгээчин ХХК-ийг шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

Шинжээч ХХК нь 2028 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй болох нь тусгай зөвшөөрлийн тодорхойлолтын баримтаар тогтоогдож байна. /хх-160/

 

6. Шинжээч ХХК-иас Г.Ганцогийн өмчлөлийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, 19-р хороо, Жигжид /15102/, 2 хэсэг гудамж, 227/1 тоотод байрлах 184.82 м.кв талбайтай, зуслангийн хувийн сууцыг 189,943,330 төгрөг, улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, 19-р хороо, Жигжид /15102/, 2 хэсэг гудамж, тоотод байрлах 20 м.кв талбайтай зуслангийн хувийн сууцыг 20,605,400 төгрөг, улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, 19-р хороо, Жигжид /15102/, 2 хэсэг гудамж, тоотод байрлах 93 м.кв талбайтай зуслангийн хувийн сууцыг 95,578,020 төгрөг, Г.Ганцогийн эзэмшлийн нэгж талбарын 18641325718277 дугаартай Чингэлтэй дүүрэг, 19-р хороо, Жигжид зусланд байрлах 700 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар болон нэгж талбарын дугаартай Чингэлтэй дүүрэг, 19-р хороо, Жигжид зусланд байрлах 700 м.кв талбайтай эзэмших эрхтэй газрыг 37,164,000 төгрөг, нийт зах зээлийн үнэ цэнийг 2024 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар 343,290,750 төгрөг болохыг тогтоосон байна.

 

6.1 Төлбөр төлөгч болон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Г.Ганцогтод шинжээчээс гаргасан дээрх үнэлгээг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр танилцуулсан байна. Г.Ганцог нь уг үнэлгээг эс зөвшөөрч шүүхэд үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлээ 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр гаргасан. Нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан хугацаанд шүүхэд гомдлоо гаргасан байна.

 

7. Нэхэмжлэгч нь шинжээч ХХК-иас гаргасан дүгнэлтийг үндэслэлгүй гарсан, зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг зөрчиж гаргасан гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.

Хөрөнгийн үнэлгээг зөвхөн үнэлгээ хийлгэхээр шийдвэрлэсэн шүүгчийн захирамж болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тогтоолоор хийх ёстой гэж ойлгохгүй ба иргэн, хуулийн этгээдийн зүгээс сайн дурын үндсэн дээр хөрөнгийн үнэлгээчинд хүсэлт гаргаж дүгнэлт гаргуулах боломжтой юм. Гэтэл нэхэмжлэгч нь зах зээлийн үнээс доогуур үнэлсэн гэж тайлбарлах боловч үнэлгээчнээр өөрийн хөрөнгөд үнэлгээг хийлгүүлэх замаар өссөн гэх зах зээлийн үнэлгээг гаргуулах эрхээ хэрэгжүүлээгүй байна.

 

7.1 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд ...газрын үнэлгээг тогтоохдоо ижил төрлийн газрын үнэлгээтэй харьцуулаагүй нь үнэлгээ бодитой гаргаагүй гэж тайлбарласан нь үндэслэлгүй байна. Шинжээчийн дүгнэлтээс үзвэл Шадивлан, Жигжид, Шаргаморьт зусланд байрлах газрын үнэлгээг харьцуулах замаар суурь үнийн тооцооллыг гаргасан байна.

 

8. Шинжээч хөрөнгийн үнэлгээчин нь маргаан бүхий хөрөнгийн үнэлгээг тогтоохдоо Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8, 9 дүгээр зүйлд заасан журмын дагуу үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, аргачлалын дагуу гаргасан байна.

 

9. Иймд хэрэгт авагдсан баримтуудаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон үнэлгээг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэл хэрэгсэхгүй болсон тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч хариуцах үүрэгтэй тул түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.2, 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д тус тус заасныг баримтлан хариуцагч т холбогдох ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Г.Ганцогийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

  

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ