Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 101/ШШ2024/02286

 

 

 

 

 

 

 

 

2024 04 26

101/ШШ2024/02286

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* тоотод оршин байрлах, ******* хадгаламж зээлийн хоршооны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******,******* тоотод оршин суух, Хилэнгүүд овогт ******* /рд:/-д холбогдох

 

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 11,846,197 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Зээлдэгч Г.Туул нь 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр ЗГ/2523 тоот зээлийн гэрээг байгуулан 5,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгч нь ЗГ/2523 тоот зээлийн гэрээний салшгүй хэсэг болох хавсралт 1 буюу зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлөхийг 88258901 дугаарын утсаар болон зээлийн гэрээний үүрэг биелүүлэх мэдэгдэл өгсөн боловч үүргээ үл биелүүлж байгууллагад хохирол учруулсан. Энэ хугацаанд зээлийн үндсэн төлбөрт 2,029,828 төгрөг, хүүд 2,449,036 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 154,019 төгрөг тус тус төлсөн. Зээлдэгчийн зээлийн гэрээний дагуу төлөх төлбөр нь 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар үндсэн зээл 4,470,171.50 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 5,806,444.80 төгрөг, нэмэгдүүлсэн 1,569,581.31 төгрөг, нийт 11,846,197.61 төгрөг болж хуримтлагдсан байна. Үндсэн төлбөрийн үлдэгдэл яагаад 4,470,171 төгрөг байгаа гэхээр нэмж 1,500,000 төгрөгийн зээлийг авсан. Иймд хариуцагч, зээлдэгч Г.Туултай байгуулсан зээлийн гэрээний дагуу нийт төлбөр 11,846,197.61 төгрөгийг хариуцагчаас гаргуулж ******* хадгаламж зээлийн хоршоог хохиролгүй болгож өгнө үү. Зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү тооцохдоо 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон шаардаж байгаа гэв

 

2. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний зүгээс 2018 онд анх тус хоршооноос зээл авсан бөгөөд албан ёсоор гишүүн болж үйл ажиллагаанд оролцсон зүйлгүй болно. Зээлийн гэрээг байгуулах үед 2018 онд хэд хэдэн зүйлд гарын үсэг зуруулан авч байсан бөгөөд надад юу гэдгийг нь огт тайлбарлаагүй болно. 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 5,000,000 төгрөгийг хүлээлгэн өгөөгүй, 2,000,000 төгрөгийг өгсөн. ******* хадгаламж зээлийн хоршооны салбарын захирал Т. нь ажил дээр ирж байнга дарамт шахалт үзүүлж өдөр бүр бэлнээр мөнгө авдаг байсан. Бэлнээр 8-10 сая орчим төгрөг авсан. Дансаар 6,474,200 төгрөг төлсөн. Зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан байхад нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна. 2019 оноос хойш надтай энэ асуудлаар огт холбогдоогүй атал одоо гэнэт шүүхэд хандсан нь ойлгомжгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

 

3. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:

3.1 нэхэмжлэгчээс гаргасан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, дүрэм, зээлийн үйл ажиллагааны журам шинэчлэн батлах тухай тогтоол, зээлийн үйл ажиллагааны журам, зээлийн бүтээгдэхүүн үйлчилгээний ерөнхий нөхцөл, Орхон аймгийн цагдаагийн газрын албан бичиг, Г.Туулаас гаргасан бичгийн хүсэлт, зээлийн шугамын гэрээ, барьцааны гэрээ, кассын зарлагын баримт, дансны хуулга, хороонд шинээр гишүүн элсүүлэх тухай тогтоол, гишүүнээр элсэх тухай хүсэлт, хүү тооцооллын хүснэгт, гишүүний нэрийн дансны хуулга, кассын орлогын баримт,

3.2 хариуцагчаас гаргасан дансны хуулга зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад, 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* хадгаламж зээлийн хоршоо нь хариуцагч Г.Туулд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 11,846,197 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.

 

2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

3. Нэхэмжлэгч ******* хадгаламж зээлийн хоршоо нь 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Г.Туул, , нартай зээлийн шугамын гэрээ байгуулж, 5,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай зээлдүүлэх, Г.Туул, , нар нь зээлийн төлбөрийг сарын 8 хувийн хүүтэй, зээлийг хугацаанд нь төлсөн бол гүйцэтгэлийн урамшуулал үзүүлж үндсэн хүүг 5 хувиар тооцох, 0 хувиар нэмэгдүүлсэн хүү тооцох нөхцөлтэй гэрээг байгуулсан байна. /хх-47-49/

Мөн өдөр зээлийн гэрээний талууд барьцааны гэрээ байгуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд ирээдүйн орлого, бараа бүтээгдэхүүн, талбай түрээслэх эрхийг Г.Туул, , нар барьцаалжээ. /хх-50-51/

 

3.1 Нэхэмжлэгч ******* хадгаламж зээлийн хоршоо нь 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Г.Туул, , нартай байгуулсан зээлийн шугамын гэрээний үүргийг шаардаж байна. Иймд шүүх уг гэрээний хүчин төгөлдөр эсэх үйл баримтад эрх зүйн дүгнэлт өгөх журамтай.

Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт Хадгаламж, зээлийн хоршоо нь энэ хууль болон хадгаламж, зээлийн хоршооны дүрэм, зээлийн үйл ажиллагааны журамд заасны дагуу зөвхөн гишүүддээ зээл олгож болно гэж, 18 дугаар зүйлийн 18.1.2-т Хадгаламж, зээлийн үйл ажиллагаанд гишүүн бус этгээдэд зээл олгохыг хориглоно гэж тус тус заасан.

******* хадгаламж зээлийн хоршооны тэргүүлэгчдийн зөвлөлийн хурлын 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн г/216 тоот хоршоонд гишүүнээр элсүүлэх тухай тогтоолоор Г.Туулыг гишүүнээр элсүүлэхээр шийдвэрлэсэн байна. Тус өдөр Г.Туулаас 500 төгрөгийг гишүүний хураамж гэх гүйлгээгээр төлсөн байна. Иймд хариуцагч Г.Туулаас гаргасан ******* хадгаламж зээлийн хоршооны гишүүнээр элсээгүй гэж маргасан нь үндэслэлгүй.

 

3.2 Харин зээлдэгч , нарыг ******* хадгаламж зээлийн хоршооны гишүүнээр элсүүлсэн талаар баримтыг нэхэмжлэгч нь хэрэгт нотлох баримтаар гаргаж өгөөгүй. Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ..., нарыг гишүүнээр элсүүлсэн талаар баримт байгаа байх, хэрэгт өгөөгүй гэж тайлбарласан.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт зааснаар Г.Туул, , нарыг зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцуулж ******* хадгаламж зээлийн хоршоо нь эдгээр иргэдтэй зээлийн шугамын гэрээ байгуулж байгаа тохиолдолд зээлдэгч , нарыг хоршооны гишүүнээр элсүүлсэн байх шаардлагатай.

Гэвч нэхэмжлэгч нь , нарыг хоршооны гишүүнээр элсүүлсэн, эдгээр иргэдээс гишүүний хураамж төлсөн талаарх баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн******* дугаар зүйлийн*******.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар гаргаж нотлоогүй.

Нэхэмжлэгч ******* хадгаламж зээлийн хоршоо нь Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 18 дугаар зүйлийн 18.1.2-т тус тус заасныг зөрчиж гишүүн бус этгээд нартай зээлийн гэрээ байгуулсан байна.

Иймд талуудын хооронд 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр байгуулагдсан зээлийн шугамын гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар хууль зөрчиж байгуулсан, хүчин төгөлдөр бус хэлцэл байна.

 

3.3 Нэхэмжлэгч ******* хадгаламж зээлийн хоршоо нь хүчин төгөлдөр бус хэлцэл байгуулсан байх тул зээлийн хүү 5,806,444 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,569,581 төгрөг гаргуулахаар шаардах эрхээ алдсан байна. Түүнчлэн талуудын байгуулсан гэрээнд нэмэгдүүлсэн хүү 0 хувь гэж тохирсон атлаа одоо нэхэмжлэлээр нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1,569,581 төгрөг гаргуулахаар шаардсан нь учир дутагдалтай.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж, 492 дугаар зүйлийн 492.1.1-т хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол хөрөнгө олж авсан этгээдээс хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэж тус тус заасан.

Нэхэмжлэгч ******* хадгаламж зээлийн хоршоо нь зээлийн шугамын гэрээг үндэслэн олгосон мөнгөн хөрөнгө буюу үндсэн төлбөр 5,000,000 төгрөгийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар хариуцагчаас буцаан шаардах эрхтэй.

Хариуцагч Г.Туул нь 5,000,000 төгрөгийг хүлээн аваагүй, 2,000,000 төгрөгийг хүлээн авсан гэж маргасан боловч кассын зарлагын баримт, хоршоонд түүний бичгээр гаргасан өргөдөл зэрэг баримтуудаар 5,000,000 төгрөгийг хүлээн авсан нь тогтоогдож байна. Иймд хариуцагч Г.Туул нь хүчин төгөлдөр бус хэлцлийг үндэслэн авсан 5,000,000 төгрөгийг буцаан төлөх үүрэг үүснэ.

 

3.4 Хариуцагчаас хэрэгт нотлох баримтаар гаргасан Хаан банк дахь Г.Туулын эзэмшлийн тоот данснаас зээлийн гэрээ байгуулснаас хойш буюу 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 5,340,000 төгрөгийг ,, гэх гүйлгээний утгаар нэхэмжлэгч ******* хадгаламж зээлийн хоршооны Хаан банк дахь 5094685590 тоот дансанд шилжүүлсэн байна. Нэхэмжлэгч талаас , гэх гүйлгээний утгаар шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг Г.Туулын зээлийн төлбөрт төлөгдсөн үйл баримтад маргаж, мэтгэлцээгүй.

 

3.4а 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс өмнө төлөгдсөн мөнгөн хөрөнгө нь ******* хадгаламж зээлийн хоршоо болон Г.Туул нарын хооронд 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний үүрэгт төлөгдсөн, уг гэрээний үүргийг 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр гэрээ байгуулах үед бүрэн төлж дууссан байсан болохыг талуудын хэн аль нь тайлбарласан.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...үндсэн төлбөрт 2,029,828 төгрөг, хүүд 2,449,036 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 154,019 төгрөг, нийт 4,632,883 төгрөгийг төлсөн гэж тайлбарласан боловч дээрх дансны хуулгаар нийт 5,340,000 төгрөгийг төлсөн болох нь тогтоогдож байна.

 

4. Дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэвэл хариуцагч Г.Туул нь 5,340,000 төгрөгийг төлсөн нь тэрээр хүчин төгөлдөр бус хэлцлийг үндэслэн өөрийн үндэслэлгүйгээр олж авсан хөрөнгийг буцаан төлсөн байх тул нэхэмжлэгч ******* хадгаламж зээлийн хоршооны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэл хэрэгсэхгүй болсон тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч хариуцах үүрэгтэй тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 204,490 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

6. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх журамтай. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн зээлийн гэрээний үүрэг гаргуулахаар шаардсан. Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...хожим 1,500,000 төгрөгийг нэмж зээлдүүлсэн гэж тайлбарласан боловч энэ талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч Г.Туулд холбогдох 11,846,197 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* хадгаламж зээлийн хоршооны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 204,490 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ