Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ширчингийн Алтанцэцэг |
Хэргийн индекс | 138/2018/00059/И |
Дугаар | 138/ШШ2018/00066 |
Огноо | 2018-01-19 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 138/ШШ2018/00066
201******* оны 01 сарын 1******* өдөр | Дугаар 13*******/ШШ201*******/00065
| Дорнод аймаг
|
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Алтанцэцэг би:
Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын ******* дүгээр баг, *******-******* *******-******* тоотод оршин суух, *********************112*******76 регистрийн дугаартай, ******* овогт ийн нэхэмжлэлтэй,
Дорнод аймгийн ******* сумын ******* дүгээр баг, 6*******- тоотод оршин суух, *******3122*******12 регистрийн дугаартай, овогт д холбогдох,
Эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохиролд 7**************000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 201******* оны 01 сарын 0*******-ний өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т. шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Б. нь 2017 оны 12 сарын 0*******-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ зогсоол дээр байсан миний машиныг мөргөж 1700000 төгрөгийн хохирол учруулсан. Дээрх мөнгийг 2017 оны 12 сарын 1*******-ний өдөр гэхэд төлөхөөр тохиролцож, төлөөгүй тохиолдолд 0,5 хувийн алданги тооцохоор гэрээ байгуулсан. Гэтэл 2017 оны 12 сарын 1*******-нд 1000000 төгрөгийг төлж үлдэгдэл 700000 төгрөгийг төлөөгүй байна.
Иймд Б.гээс үлдэгдэл 700000 төгрөг, алданги **************000 төгрөг нийт 7**************000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Т. шүүхэд гаргасан хүсэлтдээ: Нэхэмжлэгч Т. миний бие Б.гээс 7**************000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч Б. нь 201******* оны 01 сарын 13-ны өдөр миний Хаан банкны 5*******052*******311******* тоот дансанд 7**************000 төгрөгийг шилжүүлсэн тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
Шүүх хэрэгт цугларсан бичгийн баримтыг судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т. нь хариуцагч Б.гээс Эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохиролд 7**************000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т. нь хариуцагч Б.гээс 7**************000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн тул нэхэмжлэлээсээ татгалзсан талаар шүүхэд бичгээр баталгаа гаргаж өгсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7*******, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Б.д холбогдуулан 7**************000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Т.ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 7******* дүгээр зүйлийн 7*******.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22526 төгрөгөөс төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 11263 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.ид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.******* дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Ш.АЛТАНЦЭЦЭГ