Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 138/ШШ2018/00068

 

 

 

  

 

 

 

 

   2018         01            19                                                     138/ШШ2018/00068

 

                                             Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

                                                          хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг  би,

Дорнод аймгийн ******* сумын *******-р багт байрлах, ******* регистрийн дугаартай, “******* *******” сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй

Дорнод аймгийн ******* сумын *******-р баг, *******a байрны ******* тоотод оршин суух, *******850*******03******* регистрийн дугаартай, овогт д холбогдох,

Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал 2*******.280 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 201******* оны 11 сарын 13-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “******* *******” Сууц өмчлөгчдийн холбоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Дорнод аймгийн ******* сумын *******-р баг, *******а байрны ******* тоотод оршин суух Ж. нь Иргэний хуулийн 14******* дугаар зүйл, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3, 16 дугаар зүйлийн 16.2-т заасныг зөрчиж 2015 оны 4-12 сарын 63.360 төгрөг, 2016 оны 1-12 сарын 84.480 төгрөг, 201******* оны 1-11 сарын **************.440 төгрөг, нийт 2*******.280 төгрөгийн засвар үйлчилгээний хураамж төлөөгүй байна. Иймд Ж.аас 2*******.280 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ж. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:”******* өргөө” сууц өмчлөгчдийн холбооны шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Тус сууц өмчлөгчдийн холбооноос нэхэмжилсэн 2*******.280 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 135.168 төгрөгийг төлнө. Харин үлдэх 90.112 төгрөгийг төлөх боломжгүй гэжээ.

Зохигчид шүүх дээр байгуулсан Эвлэрлийн гэрээндээ: ******* сумын *******-р багийн “******* өргөө” сууц өмчлөгчдийн холбооны харьяа *******а байрны ******* тоотод оршин суух Ж.аас сууц өмчлөгчдийн холбооны засвар үйлчилгээний хураамж 2*******.280 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн зүгээс 90.112 төгрөгөөсөө татгалзаж байгаа бөгөөд үлдэгдэл 135.168 төгрөгийг хариуцагч Ж. нь төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа тул бид харилцан тохиролцож энэхүү эвлэрлийн гэрээг байгуулж байна. Бид энэ асуудлаар дахин маргахгүй гэдгийг ойлголоо гэжээ.

Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шүүх хянаад  ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “******* өргөө” сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч Ж.д холбогдуулан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал болох 2*******.280 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “******* өргөө” сууц өмчлөгчдийн холбоо нь нэхэмжлэлийн шаардлага болох 2*******.280 төгрөгийн 90.112 төгрөгөөс татгалзан, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 135.168 төгрөг нэхэмжилснийг хариуцагч Ж. бүрэн төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцон эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Иймд зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4, *******5 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч Ж. нь нэхэмжлэгч “******* өргөө” сууц өмчлөгчдийн холбоонд дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал болох 135.168 /нэг зуун гучин тавин мянга нэг зуун жаран найман/ төгрөгийг төлөхөөр эвлэрсэн учир зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  *******4 дүгээр зүйлийн *******4.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн *******.408 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.аас улсын тэмдэгтийн хураамжид 2.3******* төгрөг, ******* сумын татварын албаны тоот данснаас 3.*******04 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* өргөө” сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.       

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        С.ГАНЧИМЭГ