Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 104

 

 

 

                                       

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж

 

Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа

Улсын яллагчаар хяналтын прокурор С.Энхням

Шүүгдэгч Л.Энхболд, Ж.Төмөрбаатар

Шүүгдэгч нарын өмгөөлөгчөөр өмгөөлөгч Б.Баттөр нарыг  оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дорноговь аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1, 203 дугаар зүйлийн 203.1 дэх  хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Энхболд, Ж.Төмөрбаатар нарт холбогдох эрүүгийн 2017 1000 0010 дугаартай хэргийг 2017 оны 07 сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

            Монгол улсын иргэн, Дорноговь аймгийн Сайншанд суманд 1981 оны 12 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1,Сайншанд сумын 6-р баг, Жанчивын 20-26 тоотод оршин суух,  Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2001 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 70 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239

дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ял шийтгэгдэж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзаж байсан  Жамбашарав овогт Лхагвасүрэнгийн Энхболд /ЕС81120111/

 

           Монгол улсын иргэн, Өвөрхангай аймгийн Хужирт суманд 1979 оны 02 дугаар сарын 11-ний өдөр төрсөн. 38 настай, эрэгтэй, халх, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 2, эхийн хамт Сайхандулаан суманд оршин суух, урьд ял шийтгэлгүй Боржигон овогт Жаргалын Төмөрбаатар, /Е379021118/

Холбогдсон хэргийн талаар: / яллах дүгнэлтээр/

           Шүүгдэгч Л.Энхболд, Ж.Төмөрбаатар нар нь бүлэглэн 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Дорноговь аймгийн Сайхандулаан сумын нутаг дэвсгэрт Монгол улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаар тогтоолоор баталсан ховор амьтны жагсаалтад багтах хулан адуу 1, хар сүүлт 1-ийг тус тус зохих зөвшөөрөлгүйгээр агнасан, тээвэрлэсэн,

           Шүүгдэгч  Л.Энхболд нь 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт байрлах Мандах Наран эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан хохирогч Ж.Батсуурийн үзгэн тариур 2 ширхэг, зүү 4 ширхэг, амдолин 10 мг 10 ширхэг, утас цэнэглэгч 2 ширхэг, хумсны хутга 1 ширхэг тальк 1 ширхэг, акторпод 1 ширхэг, инсүлин 5м 2 ширхэг, диклодинк 100 мг 1 ширхэг, хөлс дарагч 1 ширхэг, кошлок 1 ширхэг, мертинем 1 хайрцаг, аспирин 1 хайрцаг, нокиа гар утас 1 ширхэг зэрэг эд зүйл хулгайлж түүнд 348200 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

                                          

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

 Шүүгдэгч Л.Энхболдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би хулгайн ан хийсэн. Мандах наран эмнэлэгт хэвтэж байсан өвчтөний өрөөнд орж кошляк авсан нь үнэн. Гэм буруугаа ойлгож байна гэсэн мэдүүлэг,

 

 Шүүгдэгч Ж.Төмөрбаатарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ....Сайншандаас Энхболд хэдэн хүмүүстэй ирж хоносон. Энхболд хоёулаа айлд очиж буу авья гээд айлд очоод буу аваад хүрээд иртэл чоно байхгүй, нэг хулан  давхиж байсан тэр хуланг алсан. Айлын бууг хүргэж өгчихөөд буцаад давхиж байсан чинь хар сүүлт таарсан. Хар сүүлтийг мотоциклтой тууж богшоож алаад махыг нь хоёр хэсэг хувааж 2 удаа мотоциклоор тээвэрлээд гэрийн гадаа машинд хийсэн“ гэсэн мэдүүлэг,

 

            Хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Энхзоригийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Ховор ан амьтны ангилалд дээрх хоёр амьтан хоёулаа ордог бөгөөд агнахыг хуулиар хориглодог. Хулан, хар сүүлт зэрэг амьтдыг Засгийн газраас тогтоосон үнэлгээгээр үнэлдэг бөгөөд Хулан 9.700.000 төгрөгөөр, хар сүүлт 1.700.000 төгрөгөөр тус тус үнэлэгддэг. Амьтны тухай хуульд заасны дагуу хууль бусаар агнасан тохиолдолд үнийг нь тус бүр хоёр дахин нугалж төрүүлдэг. Тэгэхээр нийтдээ 22.800.000 төгрөгийн хохирол болж байна...” гэсэн мэдүүлэг,

 

            Гэрч Ч.Энх-Амгалангийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 11 дүгээр сарын 20-ны үед шиг санаж байна яг өдрийг нь сайн санахгүй байна. Манайхыг Хөөвөр гэх газар нутаглаж байхад Л.Энхболд, Ж.Төмөрбаатар хоёр мотоцикльтой ирээд Хөх эргийн тэнд чонын мөр байна буугаа өгчих гэхээр нь би өөрийнхөө Дробинк бууг өгөөд явуулсан. Ингээд тэр өдрийнхөө орой Л.Энхболд, Ж.Төмөрбаатар хоёр миний бууг авч ирж өгөөд явсан. Эргэж манайхаар ирээгүй...” гэсэн мэдүүлэг,

 

             Хохирогч Ж.Батсуурийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 13 цагийн үед “Мандах наран” эмнэлэгт хэвтсэн юм. Би Мандах наран эмнэлгийн 6 тоот өрөөнд хэвтсэн бөгөөд үдээс хойш физик эмчилгээ хийлгээд өрөөндөө буцаад иртэл орны толгойд дэрний хажууд байсан ягаан өнгийн кошлоктой эд зүйлс хулгайд алдагдсан байсан. Тэр хавиар хайгаад олоогүй, тэгээд оройхон эмнэлгийн ажилчдад мэдэгдээд цагдаа дуудсан юм. Эмнэлгийн коридор нь хяналтын камертай байсан учир камерыг нь шүүгээд үзтэл нэг танихгүй залуу өрөө болгоноор шагайгаад явж байгаад миний хэвтэж байсан өрөө рүү ороод энгэртээ миний кошлокийг хийгээд аваад гарч яваа нь харагдсан. ...кошлок дотор байсан эд зүйлүүдээс 2 ширхэг үзгэн тариур, 1 ширхэг талк, иргэний үнэмлэхээ буцааж олж авсан, бусад нь олдоогүй...” гэсэн мэдүүлэг

 

             Гэрч П.Нямгаравын мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр...орой намайг ажлаа тарах гэж байтал манай ээж Ж.Батсуурь утсаар яриад ээж нь физик эмчилгээнд явчихаад иртэл орон дээр дэрний дэргэд байсан ягаан кошлоктой эм, тариа ойр зуурын юмнуудаа хулгайд алдчихлаа гэсэн. Тэгэхээр нь би ээжийн хэвтэж байсан эмнэлэг дээр очоод цагдаад дуудлага өгөхөд цагдаа нар ирээд эмнэлгийн камерыг шүүж үзэхэд нэг эрэгтэй хүн ээжийн хэвтэж байсан өрөө рүү ороод ягаан өнгийн кошлокийг нь энгэртээ хийгээд авч гарч байгаа нь камерын бичлэгт орсон байсан...” гэсэн мэдүүлэг,

          

            Эд зүйлд үзлэг хийж хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 03-10/

            Эд мөрийн баримтыг шилжүүлэх тухай тогтоол /хх-ийн 11/

            Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 12-13/

            Эд зүйл түр хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 14-16/

            Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 17/

            Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-ийн 18/

            Хөрөнгө битүүмжлэх тэмдэглэл /хх-ийн 19/

          Шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол /хх-ийн 55,58,64/

            Шинжээчийн дүгнэлт /хх-ийн 56,59,62,65-66/

             Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 124-126, 133,/

            Шинжилгээний бус байгууллагаар шинжилгээ хийлгэх тогтоол /2-р хх-ийн 08/

           Ашид билгүүн ХХК-ний дүгнэлт /2-р хавтас хх-ийн 11/

            зэргийг шинжлэн судлав.

                     

Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутай эсэх талаар:

 

           Шүүгдэгч Л.Энхболд, Ж.Төмөрбаатар нар нь бүлэглэн 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Дорноговь аймгийн Сайхандулаан сумын нутаг дэвсгэрт Монгол улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаар тогтоолоор баталсан ховор амьтны жагсаалтад багтах хулан адуу 1, хар сүүлт 1-ийг тус тус зохих зөвшөөрөлгүйгээр агнасан, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч С.Энхзоригийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Ховор ан амьтны ангилалд дээрх хоёр амьтан хоёулаа ордог бөгөөд агнахыг хуулиар хориглодог. Хулан, хар сүүлт зэрэг амьтдыг Засгийн газраас тогтоосон үнэлгээгээр үнэлдэг бөгөөд Хулан 9.700.000 төгрөгөөр, хар сүүлт 1.700.000 төгрөгөөр тус тус үнэлэгддэг. Амьтны тухай хуульд заасны дагуу хууль бусаар агнасан тохиолдолд үнийг нь тус бүр хоёр дахин нугалж төрүүлдэг. Тэгэхээр нийтдээ 22.800.000 төгрөгийн хохирол болж байна...” гэсэн мэдүүлэг, гэрч Ч.Энх-Амгалангийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 11 дүгээр сарын 20-ны үед шиг санаж байна яг өдрийг нь сайн санахгүй байна. Манайхыг Хөөвөр гэх газар нутаглаж байхад Л.Энхболд, Ж.Төмөрбаатар хоёр мотоцикльтой ирээд Хөх эргийн тэнд чонын мөр байна буугаа өгчих гэхээр нь би өөрийнхөө дробинк бууг өгөөд явуулсан. Ингээд тэр өдрийнхөө орой Л.Энхболд, Ж.Төмөрбаатар хоёр миний бууг авчирч өгөөд явсан. Эргэж манайхаар ирээгүй...” гэсэн мэдүүлэг,  Эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, шинжээч Ө.Насан-Өлзий, Б.Золзаяа нарын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн “...хулангийн мах мөн болохыг тогтоов...” гэсэн 1 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Б.Даваанямын 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн “...шинжилгээнд ирүүлсэн гол төмрийн Н32812 дугаартай Дробинка маркийн галт зэвсгээр буудлага үйлдэгдсэн байна...” гэсэн 1229 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

 

           Мөн шүүгдэгч  Л.Энхболд нь 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт байрлах Мандах Наран эмнэлэгт хохирогч Ж.Батсуурийн өрөөндөө орхисон кошлоконд байсан 348.200 төгрөгийн эд зүйл хулгайлж  бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь Хохирогч Ж.Батсуурийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Эмнэлгийн коридор нь хяналтын камертай байсан учир камерыг нь шүүгээд үзтэл нэг танихгүй залуу өрөө болгоноор шагайгаад явж байгаад миний хэвтэж байсан өрөө рүү ороод энгэртээ миний кошлокийг хийгээд аваад гарч яваа нь харагдсан...” гэсэн мэдүүлэг, Гэрч П.Нямгаравын мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр...орой намайг ажлаа тарах гэж байтал манай ээж Ж.Батсуурь утсаар яриад ээж нь физик эмчилгээнд явчихаад иртэл орон дээр дэрний дэргэд байсан ягаан кошлоктой эм, тариа ойр зуурын юмнуудаа хулгайд алдчихлаа гэсэн. Тэгэхээр нь би ээжийн хэвтэж байсан эмнэлэг дээр очоод цагдаад дуудлага өгөхөд цагдаа нар ирсэн...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн дээрх үйлдэлтэй холбоотой хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

тус тус үйлджээ.

            Иймд шүүхээс шүүгдэгч Л.Энхболд,  Ж.Төмөрбаатар нарыг  бүлэглэн ховор ан амьтанг зохих зөвшөөрөлгүйгээр  агнасан, тээвэрлэсэн гэмт хэргийг, шүүгдэгч Л.Энхболдыг бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай гэж үзлээ.   

 

Шүүгдэгч нарт оногдуулах ял шийтгэлийн талаар:

 

            Шүүхээс шүүгдэгч Л.Энхболд,  Ж.Төмөрбаатар нарыг  бүлэглэн ховор ан амьтанг зохих зөвшөөрөлгүйгээр  агнасан, тээвэрлэсэн буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар ан агнах гэмт хэргийн шинжтэй, шүүгдэгч Л.Энхболдыг бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан буюу 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж 2015 оны Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй нийцэхээс гадна шүүгдэгч нарын эрх зүйн байдал нь 2015 оны Эрүүгийн хуулиар  оногдуулах ял шийтгэл нь хөнгөрсөн байдлаар дээрдүүлсэн байна гэж шүүх үзлээ.

 

Иймд 2017 оны 7 сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ”Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг  үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Л.Энхболд,  Ж.Төмөрбаатар нарын үйлдсэн хууль бусаар ан агнасан гэмт хэрэгт  2015 оны Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт , шүүгдэгч Л.Энхболдын үйлдсэн хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан гэмт хэрэг 2015 оны Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч нь шүүх хуралдаанд шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн гэм буруугийн талаар маргах зүйлгүй, хуулинд заасан хохиролоо төлөхөөр илэрхийлсэн байдлаар нь нийгмээс тусгаарлахгүйгээр шийдвэрлүүлэх саналыг шүүх хүлээж авч шүүгдэгч нар гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн хувийн байдал, ял шийтгэлгүй зэргийг харгалзан  хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн талаар:

 

         Хохирогч Ж.Батсуурьт хулгайлагдсан эд зүйлсийн үнэ 294000 төгрөгийг төлж барагдуулсан ба хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохоо шүүхэд мэдүүлсэн байх тул шүүгдэгч Л.Энхболдоос хохирогч Ж.Батсуурьт гаргуулах төлбөргүй байна.

            Шүүгдэгч Л.Энхболд, Ж.Төмөрбаатар нар нь ховор ан амьтан болох хулан адуу 1, хар сүүлт 1-ийг агнахдаа Л.Энхболдын эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэсэн Бени маркийн цагаан өнгийн мотоцикль болон Ч.Энх-Амгалангийн Н32812 дугаартай дробинк маркийн бууг ашигласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлд зааснаар мотоциклийг хураан авч улсын орлого болгож, Ч.Энх-Амгалангийн дробинк маркийн буу нь бүртгэлд бүртгэгдээгүй, бууны татвар төлөгдөөгүй тул хураан авч аймгийн Цагдаагийн газарт шилжүүлэхээр  шийдвэрлэв.

 

            Шүүгдэгч Л.Энхболд, Ж.Төмөрбаатар нар нь хулан адуу болон хар сүүлтийн махаа Сайхандулаан сумаас Сайншандад  4992 ДГО улсын дугаартай Huindai маркийн саарал өнгийн микро тээврийн хэрэгслийг ашиглан авчирсан болохыг уг тээврийн хэрэгслийн жолооч Ч.Энхболд нь мэдээгүй тул хууль ёсны эзэмшигчид нь тээврийн хэрэгслийг буцаан олгох нь зүйтэй.

 

            Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар 1 хулангийн экологи-эдийн засгийн үнэлгээ болох 9700000 төгрөгийг, 1 хар сүүлтийн экологи эдийн засгийн үнэлгээ болох 1700000 төгрөгийг 2 дахин үржүүлж 22800000 төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.         

 

     Шүүгдэгч Л.Энхболд, Ж.Төмөрбаатар нар нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын мэдэээлэл судалгааны төвийн лавлагааны санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байна.

 

Шүүгдэгч Л.Энхболд нь 4 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч Ж.Төмөрбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 20 кг 565 гр хар сүүлт, 98 кг 125 гр хулан адууны махыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасны дагуу Дорноговь аймгийн Засаг даргын дэргэдэх орон тооны бус зөвлөлд шилжүүлж, 1 ширхэг сиди-г  энэ хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэв.