Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 105

 

 

 

 

 

 

 

 

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж

Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа

Улсын яллагчаар хяналтын прокурор Д.Дэлгэрбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөр өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун

Шүүгдэгч Г.Эрдэнэбаяр нарыг  оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цагаан соён овогт Ганбатын Эрдэнэбаярт холбогдох эрүүгийн 2017 1000 0089 дугаартай хэргийг 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол улсын иргэн, 1985 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Дорноговь аймгийн Иххэт суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын операторчин мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Сайншанд сумын 2 дугаар баг, Энхтайваны Өргөн чөлөө 36-4 тоотод оршин суух, Дорноговь аймгийн Автотээврийн үндэсний төвд зохицуулагч ажилтай, урьд ял шийтгэлгүй, Цагаан соён овогт Ганбатын Эрдэнэбаяр /ЕТ85020131/

Холбогдсон хэргийн талаар :/ яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Г.Эрдэнэбаяр нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 03 дугаар сарын 14-ний өглөө 07 цагийн орчимд Сайншанд сумын 6 дугаар багийн нутагт иргэн Д.Гантуулд хүч хэрэглэн зодож биед нь хөнгөн гэмтэл учруулан хүчиндэхийг завдсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүхийн хэлэлцүүлэгт  дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.Эрдэнэбаярын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Замд зүс таних эмэгтэй гар өргөсөн. 2 дугаар сургууль орно гэхээр нь би сургуулийн хойд гэр хороололд очиж зогсоод танилцаж, юм ярьж байгаад хоёулаа секс хийе гэхэд юу яриад байгаа юм. Би машиныхаа ар талруу ороод хувцасыг нь тайлах гэж оролдсон. Энд арай онцгүй юм байна гэхээр нь  машиныхаа урд суугаад Найрамдлын тийшээ хөдөө гарсан. Дахиж хувцасыг нь тайлах гэж ноцолдсон. Гантуул эгч өөрөө тайлъя гээд нэлээн айсан байдалтай куртикээ тайлсан. Тэрүүхэн зуур би ер нь буруу юм хийж байгаа юм байна гэдгийг ухамсарлан уучлал гуйгаад төврүү орж ирээд явуулсан ” гэсэн мэдүүлэг,

    Хохирогч Д.Гантуулын мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 03 сарын 14-ний өглөө 06 цаг 30 минутын орчимд ажилдаа явах гээд гэрээс гараад гудамжинд явж байтал 99-51 ДГО гэсэн улсын дугаартай цагаан өнгийн суудлын автомашин ирж зогсохоор нь таксинд явах уу гэж асуутал тухайн машины жолооч явна гэж хэлсэн ... тэгээд би тухайн машины арын суудалд суусан. Тэгтэл жолооч хойшоо эргээд явахаар нь би 2 дугаар сургууль явна ш дээ гэж хэлтэл хойгуур тойроод хүн байвал аваад явъя гэж хэлээд холбооны байрны хойд захаар баруун тийш явж засмал замд нийлээд урагшаа явж байгаад 6-н баатар ордог замаар салаад явахаар нь тухайн жолоочид чи хаашаа явах гэж байгаа юм би 07 цагт ажил дээрээ очих ёстой цаг боллоо яараад байна гэж хэлтэл жолооч хүүхдээ аваад хүргэж өгнө гэж хэлээд 6-н баатарын энгэрт ирж зогсоод хоёулаа секс хийх үү гэж хэлэхээр нь би уурлаад юу гэсэн үг юм гэж хэлээд буух гэтэл машины арын хаалга цоожтой байсан тэгтэл тухайн жолооч суудлаасаа арын суудалд орж ирээд намайг үсдэж дараад нүүр лүү 3-4 удаа цохиж зодоод машинаа асаагаад баруун хойш хөдөлж явсан тухайн залууд би машинаас бууя гэж хэлтэл чамайг буулгах болоогүй пизда минь гэж хэлээд яваад байсан. Би тухайн үед их айсан байсан. Тэр залуугаас миний амийг өршөөгөөч гэж гуйгаад тухайн залууг зогсохгүй яваад байхаар нь машиных нь арын цонхыг цохьтол машины цонх хагалвал ална шүү чиний гарыг чинь хүлнэ гэж машинаа дахиж зогсоогоод миний гарыг мушгиж суудлын бүрээсийнхээ уяагаар хүлэх гэж оролдсон. Би өөдөөс нь ноцолдож байгаад хүлүүлээгүй. Би тухайн залууд би зүрх муутай миний амийг өршөөгөөч гэж их олон удаа гуйж байсан намайг шоолж инээгээд яваад байсан. Тэгээд явж байгаад найрамдлын зүгт явж эзгүй газарт машинаа зогсоогоод тухайн залуу арын суудалд орж ирж суугаад чи миний эрхтэнг хөхөөд намайг тавиул намайг тавиулахгүй бол ална гэж хэлээд намайг дахиж үсдэж дараад нуруу руу өвдөглөж зүүн гарыг мушгиж дараад байсан. Би зодуулж байхдаа тухайн залуугаас миний амийг өршөөгөөч гэж гуйхад инээгээд намайг тавиулахгүй бол чамайг ална шүү намайг тавиулчихвал чиний амийг өршөөнө гэж хэлж байсан. Тэгээд намайг зодоод байхаар нь би намайг алах нь гэж бодож айгаад гадуур куртикээ тайлж өмсөж явсан ноосон цамцаа тайлсан тэгтэл миний эрхтэнг хөх гээд байсан. Тухайн залууд би хөхөж чадахгүй гэж хэлэхээр өдий насыг насалчихаад гээд инээгээд байсан би тухайн үед их айж сандарсан байсан. Эзгүй газарт ингээд хүний гарт амь үрэгдэх юм байна гэж айгаад тухайн залууд хоёулаа тэгвэл буудалд орьё гэж хэлсэн. Би буудалд орвол хүн амьтнаас тусламж гуйж амь аврагдах болов уу гэж бодоод хэлсэн. Тэгтэл надад мөнгө байхгүй гэхээр нь би буудлын мөнгийг төлье гэж хэлээд тухайн залууд би урд суудал дээр чинь суугаад явъя гэж гуйгаад урд суудал дээр нь сууж явсан. Тухайн машины арын хаалгыг би нээх гэж оролдсон боловч нээгдэхгүй байсан болохоор тухайн залууг өөр тийшээ явуулж хаалгыг нь онгойлгоод ч хамаагүй үсрэнэ гэж бодож урд нь суусан юм. Тэгээд тухайн залуу машинтайгаа Хул шанд худалдааны төвийн гадаах АТМ дээр ирж зогсоод би мөнгө аваад ирнэ гэж хэлээд буухаар нь машины хаалгаар нь гарч зугтаагаад ажил дээрээ ирсэн... Надтай хурьцал үйлдээгүй тухайн залуу намайг өмдөө тайл гээд байсан би тайлаагүй... Тухайн залуу над руу чиглэсэн үйлдлээсээ сайн дураараа татгалзаж надаас уучлалт гуйгаагүй намайг буудалд орьё гэж хэлсэн чинь над руу чиглэсэн үйлдлээ зогсоосон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/

           Гэрч Б.Сарантунгалагын мөрдөн байцаалтанд өгсөн: “...09 цагийн орчимд байх Лхавга эгч дахиж залгаад ээж чинь хүнд зодуулчихаад ирлээ гэж хэлсэн тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. Ээжийгээ ажил дээрээс нь очиж авсан ээж хүнд зодуулсан байдалтай их айж сандарсан байдалтай байсан ба болсон зүйлийн талаар асуухад танихгүй хүн намайг машиндаа суулгаад хөдөө гаргаж зодсон гэж хэлж байсан цааш нь тодорхой зүйл ярихгүй байсан маш их айж сандарсан байсан.... Баруун талын нүд, хацар мөн нуруун дээр нь хөхрөлт үүссэн байсан... Их айж сандарсан байдалтай юм ярихаар хоолой нь чичрээд тайван унтаж амарч чадахгүй 2-3 хоносон. Одоо ч зарим үед айж сандраад байдаг цочиж сэрээд байх болсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар хуудас/

            Гэрч Ц.Цогзолсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...10 цагийн орчимд байх Гантуул гаднаас нилээд айж сандарсан байдалтай орж ирсэн юу болсон талаар асуухад өглөө таксинд суусан чинь жолооч нь намайг Найрамдлын тийшээ авч яваад зодсон гэж хэлж байсан тэгээд Лхагвасүрэн ар гэрт нь хэлээд цагдаад дуудлага өгсөн... Гантуулын хоёр хацар дээр улайж хөхөрсөн байсан өөр ил харагдах шарх сорви байгаагүй ...Хүнд зодуулсан гээд их айж сандарсан байдалтай байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/

             Гэрч З.Батсүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...09 цаг нилээд өнгөрч байхад Гантуулын ажлын хүн манай охин руу утсаар яриад ээж чинь ажил дээрээ сая ирлээ хүнд зодуулаад хөх няц болчихсон ирлээ гэж хэлээд би явж эхнэрийнхээ ажил дээр очтол цагдаа нар ирсэн байсан манай эхнэр бусдад зодуулсан байдалтай нүүр нь хөхөрсөн нилээд айж цочирдсон чичирсэн байдалтай байсан юу болсон талаар асуухад гэрээс гараад явж байтал такси таараад тус машинд суутал машины жолооч залуу намайг авч яваад 6-н баатрын араар ороод цаашаа хөдөө гаргаж зодсон гэж хэлж байсан...манай эхнэр болсон асуудлын талаар надад тодорхой зүйл хэлээгүй... Хоёр хацар нь улайж хөхөрсөн байсан мөн хавдсан байсан...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 35-36 дугаар хуудас/

          Шинжилгээ хийж шинжээч томилох тухай /хх-ийн 37, 44/

          Шинжээчийн дүгнэлт /хх-ийн 41,46, 47-48, /

          Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 67/ зэргийг шинжлэн судлав.

           Шүүгдэгч Г.Эрдэнэбаяр нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 03 дугаар сарын 14-ний өглөө 07 цагийн орчимд Сайншанд сумын 6 дугаар багийн нутагт иргэн Д.Гантуулд хүч хэрэглэж хүчиндэхийг завдсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай,  улсын яллагчийн яллах гэм бурууг тогтоох дүгнэлт нь үндэслэлтэй болох нь хавтаст хэрэгт цугларсан энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчөөгүй нотлох баримтууд болох хохирогч Д.Гантуулын мөрдөн байцаалтанд өгсөн “...надтай хурьцал үйлдээгүй тухайн залуу намайг өмдөө тайл гээд байсан би тайлаагүй... Тухайн залуу над руу чиглэсэн үйлдлээсээ сайн дураараа татгалзаж надаас уучлалт гуйгаагүй намайг буудалд орьё гэж хэлсэн чинь над руу чиглэсэн үйлдлээ зогсоосон...”гэсэн мэдүүлэг, гэрч Б.Сарантунгалагийн мөрдөн байцаалтанд өгсөн “... Ээжийгээ ажил дээрээс нь очиж авсан ээж хүнд зодуулсан , их айж сандарсан байдалтай байсан ... Баруун талын нүд, хацар мөн нуруун дээр нь хөхрөлт үүссэн байсан...”гэсэн мэдүүлэг, гэрч  Ц.Цогзолсүрэнгийн мөрдөн байцаалтанд  өгсөн “...10 цагийн орчимд байх Гантуул гаднаас нилээд айж сандарсан байдалтай орж ирсэн юу болсон талаар асуухад өглөө таксинд суусан чинь жолооч нь намайг Найрамдлын тийшээ авч яваад зодсон гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг , гэрч З.Батсүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн “...манай эхнэр бусдад зодуулсан байдалтай нүүр нь хөхөрсөн нилээд айж цочирдсон чичирсэн байдалтай байсан юу болсон талаар асуухад гэрээс гараад явж байтал такси таараад тус машинд суутал машины жолооч залуу намайг авч яваад 6-н баатрын араар ороод цаашаа хөдөө гаргаж зодсон гэж хэлж байсан...манай эхнэр болсон асуудлын талаар надад тодорхой зүйл хэлээгүй...”гэсэн  мэдүүлэг, шинжээч эмчийн 2017 оны  03 дугаар сарын 17-ны өдрийн 132 дугаартай дүгнэлт зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.

            2017 оны 7 сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ”Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг  үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заажээ.

 

            Шүүгдэгч Г.Эрдэнэбаярыг хохирогчид хүч хэрэглэж, хурьцал үйлдэхийг завдсан  буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хохирогчид хүч хэрэглэж, бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн гэмт хэргийн шинжтэй нийцэхээс гадна эрх зүйн байдал нь оногдуулах ял шийтгэл нь хөнгөрсөн байдлаар дээрдүүлсэн байна гэж шүүх үзлээ.

Иймд шүүгдэгч Г.Эрдэнэбаярын үйлдсэн гэмт хэрэгт  2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 12.1 дүгээр зүйлийн 12.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

     Шүүгдэгч Г.Эрдэнэбаяр нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын мэдэээлэл судалгааны төвийн лавлагааны санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байна.

Шүүгдэгч Г:Эрдэнэбаяр, түүний өмгөөлөгч нар хэргийн зүйлчлэл, гэм буруугийн асуудлаар маргаагүй ба шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэн хянах хугацаа тогтоож өгнө үү гэсэн дүгнэлтийг шүүх хянан үзээд шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэргийн шинж, бусдад төлөх төлбөргүй байдалд үнэлэлт өгөн түүнд Эрүүгийн хуулийн 7.1 дэх зүйлд заасан арга хэмжээг хэрэглэх боломжтой гэж үзлээ.

Хохирогч Д.Гантуул нь мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлснийг шүүх үнэлэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Г.Эрдэнэбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт хэрэгт хураагдаж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг дурдах нь зүйтэй.