Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2013 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 128/ШШ2016/0133

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга В.Э*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З*******, хариуцагч Ж.О*******, хамтран хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т нарыг оролцуулан М******* к******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагчид холбогдуулан гаргасан Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагчийн 0000296 тоот шийтгэвэр, 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 5/4 дугаар дүгнэлт, 5/2 дугаар шаардлагыг тус тус хүчингүй болгох шаардлага бүхий захиргааны хэргийг тус шүүхийн хуралдааны С танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М******* к******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлдээ: ...Шударга Өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдөр баталсан удирдамжийн дагуу "М******* к*******" ХХК-ийн хэрэглэгчтэй байгуулсан гэрээ нь холбогдох хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд хяналт шалгалтын ажлыг хийсэн.

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Ж. О******* нь 2015 оны 01 дүгээр сарын 22-ны огноотой 5/4 тоот дүгнэлт болон 2015 оны 01 дүгээр сарын 22-ны огноотой 5/2 тоот албан шаардлагыг 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр ирүүлсэн. Тус ирүүлсэн дүгнэлт болон албан шаардлагын хариуг М******* к******* ХХК-иас 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүргүүлсэн.

а/ 5/2 тоот улсын ахлах байцаагчийн дүгнэлтийн хариуд:

Дараа төлбөрт үйлчилгээний нөхцөлд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гүйцэтгэх захирлын тушаал дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөхөөр батлагдсан нь дараа төлбөрт үйлчилгээний төлбөр бодогдох цикл 30 хоног байдагтай холбоотой бөгөөд энэ нь 11 дүгээр сарын төлбөр буюу 11 дүгээр сарын 05-нд гарах төлбөрөөс эхлэн хэрэгжинэ гэсэн үг. Хэрэглэгчтэй байгуулж буй дараа төлбөрт үйлчилгээний гэрээний 5.3-р зүйлд заасны дагуу үйлчилгээний нөхцөлийн өөрчлөлтийг 11 дүгээр сарын 19-нөөс эхлэн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр хэрэглэгчдэд мэдээлсэн болно. Тус гэрээний 7.1-р зүйл заалт нь улсын ахлах байцаагчийн дүгнэлтэд дурдсан "...гэрээнд өөрчлөлт оруулах тухай мэдэгдэх үүргийг хариуцахгүй байх..." утгыг агуулаагүй бөгөөд "Бусад этгээдийн хууль бус буруутай үйлдлийн улмаас сүлжээ доголдсон тохиолдолд үйлчилгээ үзүүлэгч хариуцлага хүлээхгүй" гэсэн заалт байна.

99040735 дугаартай хэрэглэгч нь 2013 оны 2 дугаар сарын 17-ны өдрөөс хойш 2014 оны 5 дугаар сарын 8-ны өдөр дараа төлбөрт үйлчилгээний гэрээгээ шинэчлэн байгуулсан бөгөөд тус гэрээний 5.6-р зүйл роуминг үйлчилгээний нөхцөлийн талаар "Роуминг үйлчилгээг ашиглахад анхаарах зүйлсэд дараах заалтууд байдаг. Үүнд:

5.6.1      Роуминг үйлчилгээг идэвхжүүлж буй хэрэглэгч тухайн зорчих улсынхаа үйлчилгээ үзүүлэгчтэй гэрээ байгуулсан операторын Роуминг үйлчилгээний үнэ тарифтай заавал танилцсан байна.

5.6.2 Хэрэглэгч ашиглаж буй улсынхаа сонгосон операторын үнэ тарифтай танилцаагүй, мэдээгүй гэх шалтгаан Роумингийн төлбөр төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй

5.6.7 Дата роуминг үйлчилгээг ашиглахад тухайн улсын тарифаас шалтгаалан төлбөр өндөр гарах боломжтой тул хэрэглэгч хэрэглээгээ тогтмол шалгах хэрэгтэй. Андройд OS, iOS, Windows OS, Вlackberry OS үйлдлийн системтэй гар утаснууд автоматаар download хийх учир шаардлагагүй тохиолдолд Интернэт тохиргоогоо утсан дээрээ хаах боломжтой.

б/ 5/4 тоотулсын ахлах байцаагчийн албан шаардлагын хариуд:

Ярианы роуминг үйлчилгээг нээлгэж байгаа тохиолдолд Олон улсын роуминг үйлчилгээний гэрээ хийгддэг ба уг гэрээнд роуминг үйлчилгээний нөхцөлийг тодорхой дурдсан байдаг. Мессэж роуминг үйлчилгээг хэрэглэгч өөрийн дугаараас хүсэлт илгээн идэвхжүүлдэг тул дараа төлбөрт дугаарын үндсэн үйлчилгээний нөхцлийн 4 дүгээр зүйлд олон улсын роуминг үйлчилгээний тухай дэлгэрэнгүй мэдээллийг оруулсан байдаг.

Роуминг үйлчилгээг ашиглахдаа хэрэглэгч зорчиж буй улсын оператор компанийн сүлжээг ашигладаг бөгөөд уг оператор компани тус хэрэглэгчийн мэдээллийг М*******д илгээдэг. Иймд тухайн операторын сүлжээ болон биллинг системийн үйл ажиллагаа, мэдээллийг илгээх явцаас хамааран хэрэглээний мэдээлэл 30 хүртэлх хоногийн хоцрогдолтой гарах боломжтой байдаг. Энэ талаар Роуминг үйлчилгээ идэвхижүүлэх үед мессэжээр мэдээлдэг бегөөд гэрээ болон mobicom.mn вэб хуудсанд нээлттэй байршуулсан байдаг.

Дээр дурьдсан үндэслэлүүдээр бид өөрийн үйлчилгээг хэрэглэгчийг хууран мэхлэх, төөрөгдүүлэх замаар худалдан борлуулаагүй болно. Хэрэглэгчтэй байгуулсан гэрээний дагуу бид зохих мэдээллийн сувгуудаар тухай бүр үйлчилгээний нөхцөлд өөрчлөлт оруулахдаа мэдээлэл хургэдэг бөгөөд энэ харилцаа нь мөн Иргэний хууль холбогдох хуулиудыг ямар нэг байдлаар зөрчсөн зүйл байхгүйИргэний хуулийн стандарт гэрээний талаар зохицуулсан зохицуулалттай манай үйлчилгээний гэрээний 5.3 болон 7.1 дэх хэсгүүд зөрчилдөөгүй болно.

Сарын суурь хураамж нь хэрэглэгчийн сонгосон багцын үнэ ба бусад нэмэлт үйлчилгээний үнээс бүрдэх сар тутам тогтмол төлөх төлбөр юм. Бид роуминг үйлчилгээгээ улам бүр сайжруулан 2014 оны 12 дугаа сарын 01-ний өдрөөс
хэрэглэгч роуминг хэрэглээний төлбөрөө 599 дугаарт мессэж илгээн хянах боломжийг
бүрдүүлсэн ба роуминг хэрэглээний тодорхой дүнд мессэжээр мэдээлэл хүргэлтийг

шинэчлэн сайжруулсан. Мөн түүнчлэн ромуинг хэрэглэгчиддээ түргэн шуурхай үйлчилгээ
үзүүлэх, санал хүсэлтийг тухай бүрт нь хүлээн авах зорилгоор 75772222 үнэ төлбөргүй
лавлах шугамыг тусгайлан нээсэн. Роуминг хэрэглээний дүн хэдийгээр анхааруулах мессэжээр очдог ч гэсэн 500'000 төгрөгөөс хэтэрсэн байгаа хэрэглэгчдээ халамжлах зорилгоор өдөр бүр роуминг хэрэглээний мэдээллийн баазыг шалган утсаар тухайн хэрэглэгчид мэдээлэл хүргэж ажиллаж эхэлсэн болно.

Гэтэл Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас дээрхи албан шаардлагынхаа дагуу 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдөр манайд торгууль тавьсан бөгөөд бид үүнийг хүлээн зөвшөөрөхгүй гомдлоо 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдөр тус газрын даргад гаргасан.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8-р зүйлд заасны дагуу Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга нь байцаагчийнхаа шийтгэврийг зөвшөөрсөн, татгалзсан тухайгаа бичгээр хариу өгөх ёстой.

Гэтэл тус газраас манай дарга гомдлыг чинь судалж байна гэсэн хариуг амаар 09 сарыг хүртэл өгсөөр байсан. Гэтэл 09 дүгээр сарын 04-ний өдөр тус газраас "Улсын байцаагчийн шийтгэврийг хүчингүй болгох боломжгүй боллоо" гэсэн.

Тиймээс Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн тавьсан торгууль, шийтгэврийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгч М******* к******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, түүний үндэслэлдээ: ...Аливаа шийтгэвэр, торгуулийн арга хэмжээ нь улсын байцаагчийн хийсэн хяналт шалгалтын ажлын үр дүн, дүгнэлт, албан шаардлага дээр үндэслэн гардаг.

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Ж. О******* нь 0000296 тоот шийтгэвэр гаргахдаа 2015 оны 01 дүгээр сарын 22-ны огноотой 5/4 тоот дүгнэлт, 5/2 тоот албан шаардлагыг үндэслэл болгосон байх бөгөөд түүний гаргасан 0000296 тоот шийтгэврийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг шийдвэрлэхэд дээр дурьдсан улсын байцаагчийн дүгнэлт болон албан шаардлагын хууль ёсны эсэхийг шалгах шаардлагатай тул нэхэмжлэгчийн зүгээс Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Ж.О*******ийн 0000296 тоот шийтгэврийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг 2015 оны 01 дүгээр сарын 22-ны огноотой 5/4 тоот дугаартай улсын байцаагчийн дүгнэлт, 2015 оны 01 дүгээр сарын 22-ны огноотой 5/2 дугаартай албан шаардлагыг хүчингүй болгуулахаар ихэсгэж байна гэжээ.

Хариуцагч Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Ж.О******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдөр баталсан удирдамжийн дагуу Өрсөлдөөний тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.3 дахь заалтыг тус тус үндэслэн "М******* к*******" ХХК-ийн хэрэглэгчтэй байгуулсан гэрээ нь холбогдох хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд хяналт шалгалтын ажлыг хийсэн.

Хяналт шалгалтаар "М******* к*******" ХХК-ийн үйл ажиллагаанд дараахь зөрчил дутагдал илэрсэн.

1. "М******* к*******" ХХК-ийн хэрэглэгчтэй байгуулсан болон байгуулж буй гэрээ нь Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1-т заасны дагуу стандарт нөхцөл бүхий гэрээ байна. "М******* к*******" ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2014 оны 11 дүгээр сарын 18-ны 1518 дугаар Дараа төлбөрт багцын үйлчилгээний нөхцөлд нэмэлт өөрчлөлт оруулах тухай тушаалын 3-т "Дараа төлбөрт багцын үйлчилгээний нөхцөлд орсон нэмэлт өөрчлөлтийн үндсэн нөхцөлийг 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн..." мөрдүүлж эхэлсүгэй гзсэн шийдвэрийг гаргасан нь хэрэглэгчтэй байгуулсан гэрээний 5.3-т "Үйлчилгээ үзүүлэгч нь үйлчилгээний үнэ тариф болон нөхцөлд өөрчлөлт оруулах эрхтэй ба энэ тохиолдолд хэрэглэгчид ажлын 5-аас доошгүй хоногийн өмнө ... мэдэгдэнэ...." гэсэнд нийцээгүй.

Уг компанийн зүгээс дээрх байдлаар хэрэглэгчтэй байгуулсан гэрээнд мэдэгдэлгүйгээр өөрчлөлт оруулан улмаар гэрээний уг өөрчлөлтийн дагуу төлбөрийг үндэслэлгүйгээр тогтоож нэхэмжлэн авч буй нь гэрээгээр тохиролцоогүй төлбөрийг дур мэдэн авсан, нэхэмжилсэн, тухайн үйлчилгээг төөрөгдүүлэх замаар гүйцэтгэсэн гэх үндэслэл болсон.

Мөн түүнчлэн хэрэглэгчтэй байгуулсан болон хэрэглэгчтэй байгуулж буй гэрээний 5.3 дахь хэсэг нь Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.4-т заасны дагуу, мөн гэрээний 7.1 дэх хэсэг нь Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.12, 202.2.13-т заасны дагуу тус тус хүчин төгөлдөр бус гэрээний нөхцөл болсон

"М******* к*******" ХХК нь дээрх байдлаар өөрийн гаргасан дараа төлбөрт багцын үйлчилгээний нөхцөлд нэмэлт оруулсан өөрчлөлтийн үндсэн нөхцөлийг мөрдүүлэх хугацааг 11 дүгээр сарын 1-ний өдрөөр тогтоож хэрэглэгчдээс уг өөрчлөлтийн дагуу төлбөрийг авсан, гэрээнд өөрчлөлт оруулах тухай мэдэгдэх үүргийг хариуцахгүй байх тухай заалтыг хэрэглэгчтэй байгуулсан гэрээнд оруулсан, үндэслэлгүйгээр төлбөр нэхэмжилсэн зэрэг үйлдэл нь Өрсөлдөөний тухай хуулийн 12.1.2-т "өөрийн бараа бүтээгдэхүүний талаар худал, зөрүүтэй мэдээлэх, зсхүл үнэн байдлыг гуйвуулах зэргээр бусдыг төөрөгдүүлэх"-ийг хориглоно, 12.1.10-т "хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх"-ийг хориглоно гэсэн заалт, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т "Хэрэглэгч эрх бүхий байгууллагаас баталсан стандарт, техникийн нөхцөл, барилгын болон эрүүл ахуй, ариун цэврийн норм, фармакопей, жор, түүнчлэн хууль тогтоомж, гэрээгээр тодорхойлсон зохих чанар, тоо хэмжээ, аюулгүйн шаардлагыг хангасан бараа хэрэглэх, ажил, үйлчилгээгээр хангуулах эрхтэй", 7 дугаар зүйлийн 7.1-т "Хэрэглэгч барааны талаар үнэн зөв сонголт хийхэд туслах бодит мэдээллээр хангагдах эрхтэй.", 12 дугаар зүйлийн 12.8-д "Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчээс хэрэглэгчид бараа, ажил, үйлчилгээтэй холбоотой худал мэдээлэл өгөхийг хориглоно.", 12.9-д "Бараа, ажил, үйлчилгээг хууран мэхлэх, теөрөгдүүлэх, хүч хэрэглэх замаар худалдах, гүйцэтгэх, хэрэглэгчийн эрхийг хохироосон гэрээ байгуулахыг хориглоно." гэсэн хэсэгт тус тус заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл болсон.

Харин уг компанийн хэрэглэгчтэй байгуулсан болон байгуулж буй гэрээний 5.3, 7.1 дэх хэсэг нь хэрэглэгчийн эрхийг Иргэний хуулиар тогтоосон нөхцөлөөс дордуулсан байх тул Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т "Хэрэглэгчтэй байгуулсан гэрээний нөхцөл нь хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай энэ хууль болон бусад хууль тоггоомжоор тогтоосон нөхцлөөс дордуулсан бол хүчин төгөлдөр бус байна." гэсэн заалтын дагуу хүчин төгөлдөр бус гэх үндэслэлтэй юм.

2. 2013 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн хэрэглэгчтэй байгуулсан гэрээнд олон улсын роуминг үйлчилгээний талаар тодорхой мэдээлэл тусгагдаагүй байна.

"М******* к*******" ХХК нь хэрэглэгчдэд роуминг үйлчилгээний нөхцөл, үнэ тарифын мэдээллийг тодорхой өгдөггүйн улмаас хэрэглэгч өөрийн хэрэглээний үнэн зөвийг шалгах боломжгүй нөхцөл байдлыг бий болгосон байна.

Мөн түүнчлэн "М******* копораци" ХХК-ийн 99114661, 99110744 дугаарын хэрэглэгчийн 2014 оны 11 дүгээр сарын роуминг үйлчилгээний төлбөрийн мэдээлэл, 99040735 дугаарын хэрэглэгчийн 2014 оны 9 дүгээр сарын роуминг үйлчилгээний төлберийн мэдээллийг тус тус үнэн зөв өгөөгүйн улмаас тухайн хэрэглэгч хэрэглээгээ хянах, хэрэглээгээ хязгаарлах боломжгүй болсон байна.

Дээр дурдсанчлан "М******* к*******" ХХК-ийн хэрэглэгчид өөрийн хэрэглээг хянахад хангалттай мэдээллийг өгөөгүй боловч хэрэглэгчийн төлбөрийг тооцон гаргаж тэднээс нэхэмжилж байгаа үйлдэл нь Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2-т "өөрийн бараа бүтээгдэхүүний талаар худал, зөрүүтэй дэдээлэх, эсхүл үнэн байдлыг гуйвуулах зэргээр бусдыг төөрөгдүүлэх", 12.1.10-т хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох делдааны арга хэрэглэх"-ийг хориглоно гэсэн заалт, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т "Хэрэглэгч эрх бүхий байгууллагаас баталсан стандарт, техникийн нөхцөл, барилгын болон эрүүл ахуй, ариун цэврийн норм, фармакопей, жор, түүнчлэн хууль тогтоомж, гэрээгээр тодорхойлсон зохих чанар, тоо хэмжээ, аюулгүйн шаардлагыг хангасан бараа хэрэглэх, ажил, үйлчилгээгээр хангуулах эрхтэй", 7 дугаар зүйлийн 7.1-т "Хэрэглэгч барааны талаар үнэн зөв сонголт хийхэд туслах бодит мэдээллээр хангагдах эрхтэй.", 7.2-т "Үйлдвэрлэгч барааныхаа талаар хэрэглэгчид дор дурдсан мэдээлэл өгнө: 7.2.2. барааны зориулалт, хэрэглээний шинж чанар; 7.2.3. барааны ... хэрэглэх арга зүй; 7.2.4. барааны ..., үнэ; 7.2.5. барааны хэмжээ, хэмжих нэгж; 7.2.7. барааг зөв хэрэглэх тухай заавар.", 12.8-д "Үйлдвэрлэгч, худалдагч гүйцэтгэгчээс хэрэглэгчид бараа, ажил, үйлчилгээтэй холбоотой худал мэдээлэл өгөхийг хориглоно.", 12.9-д "Бараа, ажил, үйлчилгээг хууран мэхлэх, төөрөгдүүлэх, хүч хэрэглэх замаар худалдах, гүйцэтгэх, хэрэглэгчийн эрхийг хохироосон гэрээ байгуулахыг хориглоно." гэж заасныг тус тус зөрчсөн гэх үндэслэл болсон.

Улмаар дээр дурдсан зөрчлүүдийг арилгуулахаар улсын байцаагчийн 2015 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 5/2 дугаар албан шаардлагаар "М******* к*******" ХХК-д дараах үүргүүдийг өгч 2015 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн дотор хариу ирүүлэхийг мэдэгдсэн. Үүнд:

1.Хэрэглэгчтэй байгуулах гэрээнд олон улсын роуминг үйлчилгээний
мэдээллийг хэрэглэгчид ойлгомжтой байдлаар оруулах;

2.Цаашид олон улсын роуминг үйлчилгээний талаар бодит байдалд
нийцсэн, үнэн зөв мэдээллийг хэрэглэгчид хүргэх;

3.Өөрийн үйлчилгээг хууран мэхлэх, төөрөгдүүлэх замаар худалдан
борлуулахгүй байх;

4.Хэрэглэгчтэй байгуулсан болон байгуулж буй гэрээний холбогдох хууль
тогтоомжид нийцээгүй нөхцөл бүхий хэсгүүдийг хүчингүй болгож хууль
тогтоомжид нийцэх байдлаар зохицуулах;

5.Дараа төлбөрт хэрэглэгчдээс үндэслэлгүйгээр суурь хураамжийн төлбөр
гэх мөнгөн хөрөнгийг нэхэмжлэхгүй байх;

6.Хэрэглэгчтэй байгуулсан гэрээнд өөрчлөлт оруулах үйл ажиллагааг
холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн явуулах;

Олон улсын роуминг үйлчилгээний мэдээллийг үнэн зөв өгөөгүйн улмаас
өөрийн авсан үйлчилгээний хэрэглээг хянах боломжгүй болсон хэрэглэгчдийг хохиролгүй болгох, тэднээс үндэслэлгүйгээр төлбөр нэхэмжлэхгүй байх

Мөн түүнчлэн 2015 оны 2 дугаар сарын 25-ны едөр 0000296 дугаар шийтгэврээр зөрчил гаргасан "М******* к*******" ХХК-д Өрсөлдөөний тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3-т зааснаар 10 сая төгрөгийн шийтгэлийг ногдуулсан.

"М******* к*******" ХХК нь 2015 оны 2 дугаар сарын О6-ны өдрийн албан бичгээр улсын байцаагчийн 5/2 дугаар албан шаардлагад хариу ирүүлсэн байдаг. Мөн Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга, Улсын ерөнхий байцаагчид хандан Улсын байцаагчийн албан шаардлагыг хангасан тул 0000296 дугаар шийтгэврийг хүчингүй болгуулах хүсэлтийг 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдөр ирүүлсэн.

Иймд улсын байцаагчийн 0000296 дугаар шийтгэвэр, 2015 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 5/4 дүгээр дүгнэлт, 5/2 дугаар албан шаардлага зэрэг нь хууль тогтоомжид нийцсэн захиргааны актууд байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

Хамтран хариуцагч Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Тэрбиш шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2014 оны 12 дугаар сарын 5-ны өдөр баталсан удирдамжийн дагуу улсын байцаагч "М******* к*******" ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн.

Хяналт шалгалтаар улсын байцаагч 2015 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 5/4 дугаартай дүгнэлт, мөн өдрийн 5/2 дугаартай албан шаардлагыг тус тус хүргүүлж, улмаар 2015 оны 2 дугаар сарын 25-ны өдөр зөрчлийн тэмдэглэл үйлдэж, 0000296 дугаартай шийтгэврээр 10.000.000 /арван сая/ төгрөгийн торгуулийг "М******* к*******" ХХК-д ногдуулсан байна. Улсын байцаагийн 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 5/4 дугаартай дүгнэлтээр М******* к*******" ХХК-ийг дараахь зөрчлийг гаргасан гэж үзсэн.

а/ "М******* к*******" ХХК-ийн тайлбар болон хэрэгт авагдсан баримтаас харахад гүйцэтгэх захиралын 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1518 дугаартай дараа төлбөрт багцын үйлчилгээний нөхцеөд нэмэлт өөрчлөлт оруулах тухай тушаалын 3-т "Дараа төлбөрт багцын үйлчилгээний нөхцөлд орсон нэмэлт өөрчлөлтийн үндсэн нөхцөлийг 2014 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн..." мөрдөж эхэлсүгэй гэсэн шийдвэрийг гаргасан нь хэрэглэгчтэй байгуулсан гэрээний 5.3-т "Үйлчилгээ үзүүлэгч нь үйлчилгээний үнэ тариф болон нөхцөлд өөрчлөлт оруулах эрхтэй ба энэ тохиолдолд хэрэглэгчид ажлын 5-аас доошгүй хоногийн өмнө ...мэдэгдэнэ..." гэсэнд нийцээгүй. Түүнээс гадна тус компанийн зүгээс дээрх байдлаар хэрэглэгчтэй байгуулсан гэрээнд мэдэгдэлгүйгээр өөрчлөлт оруулан улмаар гэрээний уг өөрчлөлтийн дагуу тодорхой тохиролцоогүйгээр төлбөрийг тогтоож, нэхэмжлэн авахаар байгаа, түүнчлэн гэрээгээр тохиролцоогүй төлбөрийг дур мэдэн авахаар байгаа нь үндэслэлгүй гэж үзсэн.

Мөн "М******* к*******" ХХК-ийн хэрэглэгчтэй байгуулсан болон байгуулж байгаа гэрээ нь Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1-т заасны дагуу стандарт нөхцөл бүхий гэрээ байна. "М******* к*******" ХХК-ийн хэрэглэгчтэй байгуулдаг стандарт гэрээний 5.3, 7.1 дэх хэсгүүд нь хэрэглэгчийн эрхийг Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.4, 202.2.12, 202.2.13-т тус тус заасан нөхцөлөөс дордуулсан байх тул Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т "Хэрэглэгчтэй байгуулсан гэрээний нөхцөл нь хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай энэ хууль болон хууль тогтоомжоор тогтоосон нөхцөлөөс дордуулсан бол хүчин төгөлдөр бус байна" тэж заасныг зөрчсөн буюу хэрэглэгчийн эрхийн нөхцөл байдлыг дордуулсан гэж үзсэн.

б/ Хэрэглэгчтэй байгуулсан роуминг үйлчилгээний талаар гэрээнд тодорхой
мэдээлэл тусгагдаагүй. Үүнээс шалтгаалан хэрэглэгч "М******* к*******" ХКК-
иас авч буй тухайн үйлчилгээний хэрэглээтэйгээ холбогдох өөрт шаардлагатай
мэдээлэл авах эрх болон хэрэглээгээ хянаж, улмаар сонголт хий
х эрх нь
зөрчигдсөн гэж үзсэн.

Иймд дээрх зөрчлүүдийг арилгуулахаар улсын байцаагч 2015 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 5/2 дугаартай албан шаардлагыг "М******* к*******" ХХК-д хүргүүлсэн байна. Мөн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд "М******* к*******" ХХК-д 0000296 дугаартай шийтгэврээр 10,000,000 /арван сая/ төгрөгийн торгуулийг ногдуулсан гэж үзэж байна.

2. "М******* к*******" ХХК-ийн нэхэмжлэлтэй холбогдуулан дараахь хариу тайлбарыг хүргүүлж байна. Үүнд:

а/ "М******* к*******" ХХК нь улсын байцаагчийн 2015 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 5/4 дугаартай дүгнэлт, мөн өдрийн 5/2 дугаартай албан шаардлагыг хүлээн зөвшөөрч, зөрчлийг арилгах талаар зарим ажлуудыг хийсэн гэж үзэж болохоор байдаг. Мөн нэхэмжлэлдээ ч маргаагүй.

Түүнчлэн улсын байцаагчийн дүгнэлт, албан шаардлага хуулийн хүчин
төгөлдөр болсон гэж үзэх үндэслэлтэй байх бөгөөд Захиргааны хэрэг хянан
шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 12 дугаар зүйлийн 12.1, 12.2-т
тус тус заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон байна.

б/ Улсын байцаагч Ж.О*******ын "М******* корпараци" ХХК-д хийсэн
хяналт шалгалтын дүгнэлт, албан шаардлага хуулийн хүчин тегөлдөр болсон,
түүнчлэн зөрчил нэгэнт тогтоогдсон бол хариуцлага хүлээлгэх хүрээнд 2015 оны 2 дугаар сарын 25-н
ы өдөр 0000296 дугаартай шийтгэврээр 10000000 /арван сая/ төгрөгийн торгуулийг Өрсөлдөөний тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д заасны дагуу 27 дугаар зүйлийн 27.1.3-т заасан үндэслэлээр шийтгэвэр ногдуулсан нь хуулийн хүрээнд хийгдсэн үйл ажиллагаа гэж үзэж байна.

"М******* корпараци" ХХК-ийн хувьд 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн албан бичгээр "Улсын байцаагчийн албан шаардлагыг биелүүлсэн тул 0000296 тоот шийтгэврийг хүчингүй болгуулах тухай" гэсэн албан бичгээр зөвхөн улсын байцаагчийн 0000296 дугаартай шийтгэврээр ногдуулсан 10000000 /арван сая/ төгрөгийн торгуулийг хүчингүй болгож өгөхийг хүссэн агуулгаар гаргасан байдаг. Албан бичгийн хариуг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргын зүгээс өгөөгүй бөгөөд "М******* корпараци" ХХК-ийн хувьд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-д "шууд харьяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд таргасан гомдлыг.хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлээгүй" гэж заасны дагуу хандсанаас хойш 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс дараагийн шатны байгууллага буюу шүүхэд хандах хууль зүйн нөхцөл байдал үүссэн байдаг.

Гэвч "М******* корпараци" ХХК-иас шүүхэд хандаагүй, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 12 дугаар зүйлийн 12.1, 12.2-т тус тус заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байсан тул Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 184 дүгээр зүйлийн 184.3-д заасны дагуу шийтгэвэр баталгаажуулах, албадан гаргуулах хүсэлтийг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргын 2015 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 1/810 дугаартай албан бичгээр Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2-р шүүхэд гаргаж шийдвэрлүүлсэн. Улмаар шүүхийн шийдвэр биелүүлэх ажиллагаа явагдаж байгаа болно.

Иймд "М******* к*******" ХХК-ийн нэхэмжлэлийн хувьд нэгд хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, хоёрт зөрчлийн шинж байдалд нэхэмжлэл гаргагч маргаагүй, зөрчил нэгэнт тогтоогдож улсын байцаагчийн дүгнэлт, албан шаардлага хуулийн хүчин төгөлдөр болсон, гуравт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан байгаа нь "М******* к*******" ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох, нэхэмжлэлээс татгалзах үндэслэлтэй гэж үзэж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч тус шүүхэд хандаж Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагчийн 0000296 тоот шийтгэвэр, 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 5/4 дугаар дүгнэлт, 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 5/2 дугаар албан шаардлагыг тус тус болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргын баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1/57 дугаар бүхий Хяналт шалгалтын удирдамжийн дагуу улсын ахлах байцаагч Ж.О******* М******* к******* ХХК-ийн хэрэглэгчтэй байгуулсан гэрээ нь холбогдох хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд хяналт шалгалт хийсэн байх бөгөөд 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 5/4 дугаар улсын байцаагчийн дүгнэлтээр ...хэрэглэгчтэй байгуулсан гэрээнд мэдэгдэлгүйгээр өөрчлөлт оруулсан...гэрээгээр тохиролцоогүй төлбөрийг дур мэдэн авсан...хэрэглэгчидэд роуминг үйлчилгээний нөхцөл, үнэ, тарифын мэдээллийг тодорхой өгдөггүйн улмаас хэрэглээний үнэн зөвийг шалгах боломжгүй... гэсэн зөрчлүүдийг тогтоож, 5/2 улсын байцаагчийн шаардлагаар дээрх зөрчлийг арилгах талаар арга хэмжээ авч 2015 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн дотор хариу ирүүлэхийг шаардсан байна.

Үүний дагуу М******* к******* ХХК-иас 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 14/911 дүгээр албан бичгээр дээрх албан шаардлагын хариуг хариуцагчид хүргүүлсний дараа Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдөр зөрчлийн тэмдэглэл үйлдэж 0000296 дугаар шийтгэврээр Өрсөлдөөний тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3 дахь заалтыг үндэслэн М******* к******* ХХК-ийг 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох захиргааны шийтгэл ногдуулжээ.

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 0000296 дугаар шийтгэврээр нэхэмжлэгч байгууллагыг Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2-т өрсөлдөгчийн болон түүний бараа бүтээгдэхүүний нэр хүндийг гутаах, эсхүл өрсөлдөгчөө алдагдалд оруулж болохуйц худал, зөрүүтэй буюу гуйвуулсан мэдээ тараах12.1.10-т хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т Хэрэглэгч эрх бүхий байгууллагаас баталсан стандарт, техникийн нөхцөл, барилгын болон эрүүл ахуй, ариун цэврийн норм, фармакопей, жор, түүнчлэн хууль тогтоомж, гэрээгээр тодорхойлсон зохих чанар, тоо хэмжээ, аюулгүйн шаардлагыг хангасан бараа хэрэглэх, ажил, үйлчилгээгээр хангуулах эрхтэй, 7 дугаар зүйлийн 7.1-т Хэрэглэгч барааны талаар үнэн зөв сонголт хийхэд туслах бодит мэдээллээр хангагдах эрхтэй, 7.2-т Үйлдвэрлэгч барааныхаа талаар хэрэглэгчид дор дурдсан мэдээлэл өгнө, 12 дугаар зүйлийн 12.9-д Бараа, ажил, үйлчилгээг хууран мэхлэх, төөрөгдүүлэх, хүч хэрэглэх замаар худалдах, гүйцэтгэх, хэрэглэгчийн эрхийг хохироосон гэрээ байгуулахыг хориглоно гэсэн зөрчлийг гаргасан гэж үзжээ.

Хэргийн материалд авагдсан М******* к******* ХХК-ийн 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 14/911, 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 1/1333 дугаартай албан бичгүүд болон шүүхэд гаргасан нэхэмжлэлд улсын байцаагчийн албан шаардлагын талаар маргаагүй, харинч уг шаардлагад заасан зөрчлүүдийг арилгасан талаар дурдсан нь дээрхи зөрчлүүдийг гаргаснаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байх тул Өрсөлдөөний тухай хуульд зааснаар зөрчил гаргасан этгээдэд захиргааны шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл маргаж буй захиргааны актыг захиргааны албан тушаалтан өөрт олгогдсон эрх хэмжээний хүрээнд гаргасан байх бөгөөд нэгэнт зөрчил гаргасан нь тогтоогдсон тул хариуцагчийн гаргасан дүгнэлт, албан шаардлага, шийтгэврийг хууль бус гэж үзэж хүчингүй болгох боломжгүй.

Түүнчлэн М******* к******* ХХК нь хэрэглэгчтэй байгуулсан гэрээнд өөрчлөлт оруулахдаа тэдэнд мэдэгдээгүй, гэрээгээр тохиролцоогүй төлбөрийг дур мэдэн авсан, хэрэглэгчидэд роуминг үйлчилгээний нөхцөл, үнэ, тарифын мэдээллийг тодорхой өгдөггүйн улмаас хэрэглэгч хэрэглээнийхээ үнэн зөвийг шалгах боломжгүй зэрэг зөрчил гаргасан нь тогтоогдсоноор Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч дүгнэлт, албан шаардлага хүргүүлж улмаар улсын байцаагчийн шийтгэврээр мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2, 12.1.10, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 7 дугаар зүйлийн 7.1, 7.2, 12 дугаар зүйлийн 12.9-д заасан зөрчилд Өрсөлдөөний тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3-т заасныг үндэслэн 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох захиргааны шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хууль-ийн 1 дүгээр зүйлийн 1.1-д Энэ хуулийн зорилт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас, ялтныг ял эдлэхээс, зарим этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино4 дүгээр зүйлийн 4.3-т Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ10 дугаар зүйлийн 10.2-т Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан өршөөлд хамааруулах үндэслэл нь 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө шүүхийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоол, шийдвэр, төрийн эрх бүхий байгууллагын захиргааны шийтгэл ногдуулах шийдвэр зэргээр тогтоогдсон байна гэж тус тус заажээ.

Хуулийн эдгээр заалтаас үзэхэд Өрсөлдөөний тухай хууль зөрчсөн нэхэмжлэгчийн зөрчил нь захиргааны зөрчил ба түүнд хүлээлгэж буй хариуцлага нь захиргааны шийтгэл мөн бөгөөд шийтгэл ногдуулсан хугацаа нь 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдөр байх тул захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлэх тухай дээрхи зохицуулалтад хамаарахаар байна.

Иймд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагчийн 2015 оны 02 дугаар сарын 25ы өдрийн 0000296 дугаар шийтгэврээр ногдуулсан 10,000,000 /арван сая/ төгрөгийн шийтгэлийг өршөөлд хамруулан хасч шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.8 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2, 12.1.10, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 7 дугаар зүйлийн 7.1, 7.2, 12 дугаар зүйлийн 12.9, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан М******* к******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагчийн 2015 оны 02 дугаар сарын 25ы өдрийн 0000269 дугаар шйитгэврээр ногдуулсан 10,000,000 /арван сая/ төгрөгийн шийтгэлийг хасч, нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т зааснаар шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д заасны дагуу хэргийн оролцогчид тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Н.ДУЛАМСҮРЭН