Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 106

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

 нарийн бичгийн дарга Э.Эрдэнэ-Уянга   

 улсын яллагчаар хяналтын прокурор  С.Энхням

 шүүгдэгчийн өмгөөлөгчөөр өмгөөлөгч  Ж.Хүдэрчулуун

 нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар: Дорноговь аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ядам овогт Бямбабазарын Оюунбилэгт холбогдох эрүүгийн 201710000170 дугаартай хэргийг 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1982 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Дорноговь аймгийн Дэлгэрэх суманд төрсөн, 34 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “Титэм” ХХК-д менежер ажилтай, Дорноговь аймгийн Замын-Үүд сум, 2 дугаар баг Үүдийн 1-47 тоотод оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, Ядам овогт Бямбабазарын Оюунбилэг /ЕГ82120608/

 

Шүүгдэгч  Бямбабазарын Оюунбилэг нь Дорноговь аймгийн Сайншанд сум, 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт, нийтийн хэрэгцээний зам дээр 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 57-95 ДГА улсын дугаартай “Тоёота Приүс-20” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1, 9.2 дахь хэсэгт заасан заалтыг зөрчин зам тээврийн осол гаргасны улмаас уг тээврийн хэрэгсэлд зорчин явсан Ц.Эрдэнэбаатарын амь нас хохирсон гэх гэмт хэрэгт холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судлуулахаар гаргасан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Оюунбилэгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “ 2017 оны 05 сарын 19-нд Сайншандаас хойхно байх үхрийн ферм дээр байдаг ахындаа очиж хоночихоод Сайншанд руу буцаж байхдаа энэ осол аворыг гаргасан. Замын цагдаагийн гаргасан шинжээчийн дүгнэлтэнд буруу зөрүүтэй авагдсан зүйл алга,зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг

 

Хохирогч Д.Чулуунцэцэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...тухайн үед Оюунбилэг өөрөө машин бариад нөхөр хүүхэд нь хажууд нь суугаад би жолоочийн ар талд нь суугаад манай нөхөр Эрдэнэбаатар, Гансүхийн ард нь сууж явсан юм. Өглөө эрт боссон байсан болохоор би зүүрмэглэсэн. Ямар ч л гэсэн засмал замд ороод явж байхад машин далбилзах шиг болсон, тэгээд л нэг мэдэхэд би арын суудлын урдуур нь шалан дээр нь

хэвтэж байсан. Тэгээд юу болсныг мэдэхгүй машинаас гараад ирэхэд манай нөхөр машинд байхгүй байсан ба араар нь тойроход машины хойд талд газар дээш хараад хэвтэж байсан... бид нарын хувьд ямар нэгэн гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг,

 

                 Гэрч Д.Гансүхийн мөрдөн байцаалтанд: “...тухайн үед манай эхнэр өөрийнхөө эзэмшлийн 54-95 ДГА улсын дугаартай Приүс-20 маркийн машинаа бариад би хажуу талд нь суугаад ар талд нь Эрдэнэбаатар ах суугад эхнэрийн ар талд Чулуунцэцэг эгч суугаад хөдөлсөн. Тэгээд бид нар засмал замд нийлээд аймаг явсан ба цагаан хаалга өнгөрөөд явж байхад бид нарын урд талд нэг ачааны том машин явж байсан. Манай эхнэр хажуугаар нь гүйцэж түрүүлэх гэж байгаа бололтой эсрэг урсгал руу орсон тэгтэл чиргүүлийн хажуугаар нь орох үед машин далбилзаад явчихсан. Тэгээд л машин шарваад замын зүүн тал руу орж онхолдсон, яг хэд эргэснийг бол мэдэхгүй байна. Миний биед тухайн үед ямар нэгэн гэмтэл учраагүй. Миний охин Эмүжингийн толгойны дух хэсэгт бага зэрэг хөхөрсөн байсан. Толгой нь хөдөлсөн байна гэж шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан байсан, одоо бол зүгээр болсон...” гэсэн мэдүүлэг,

 

                 Шинжээч А.Мөнхгэрэлийн 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн “...54-95 ДГА улсын дугаартай Тоёота Приүс-20 маркийн суудлын автомашины жолооч Б.Оюунбилэг нь Монгл Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл байдлын дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, 9 дүгээр бүлгийн 9.2-т “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн байна. Б.Оюунбилэгийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй талаар Цагдаагийн байгууллагын нэгдсэн сангаас шүүж лавлахад “В” ангиллын 505595 тоот хүчинтэй үнэмлэхтэй байна. Хэргийн материалтай танилцахад тормозны мөргүй байна. Тормозны мөргүй тул зогсоох арга хэмжээ аваагүй гэж үзэхээр байна...” гэсэн 43 дугаартай шинжээчийн дүгнэлт,

 

                 Шинжээч Э.Анхбаярын 2017 оны 06 дугаар 16-ны өдрийн “...Амь хохирогчийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн магадлан шинжилгээгээр архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Амь хохирогч Ц.Эрдэнэбаатар нь гавал тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ. Амь хохирогч Ц.Эрдэнэбаатар нь нас барах үедээ согтолтгүй байжээ. Амь хохирогчийн цогцосноос авсан цус нь А/1/ бүлгийн харъяалалтай байна...” гэсэн 34 дугаартай дүгнэлт

 

Хэргийн газрын үзлэг /хх-ийн 06-10/

Эд хөрөнгө захиран зарцуулах эрхийг хязгаарлах тогтоол /хх-ийн 11/

Шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол /хх-ийн 25,27,31,36,41,47,49/

Шинжээчийн дүгнэлт /хх-ийн 28, 32, 37, 41, 48, /

Шинжээчдийн техникийн дүгнэлт /хх-ийн 26/

Шинжээчийн дүгнэлт /хх-ийн 85-86/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 66/

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураг, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдол бүхий  дээрхи нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж  харьцуулан судалсны үндсэн дээр шүүгдэгч Б.Оюунбилэг нь Дорноговь аймгийн Сайншанд сум, 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт, нийтийн хэрэгцээний зам дээр 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 57-95 ДГА улсын дугаартай “Тоёота Приүс-20” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1, 9.2 дахь хэсэгт заасан заалтыг зөрчсөний улмаас уг тээврийн хэрэгсэлд зорчин явсан Ц.Эрдэнэбаатарын амь нас хохирсон  гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдож байна гэж шүүхээс үзлээ.

Иймд  шүүгдэгч Б.Оюунбилгийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль,түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

            Мөн хохирогч Д.Чулуунцэцэгийн шүүхэд ирүүлсэн  “...надад ямар нэгэн гомдол байхгүй,нэхэмжлэх зүйлгүй, ял шийтгэлийг хөнгөрүүлж өгөхийг хүсэж байна” гэсэн хүсэлтээр шүүгдэгч Б.Оюунбилэгийг хохирогч Чулуунцэцэгийн эрүүл мэнд болон эд хөрөнгөнд учирсан материаллаг хохирлыг төлж барагдуулсан гэж үзлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдах нь зүйтэй гэж үзлээ.

  Шүүгдэгч Б.Оюунбилэг нь бусдад төлөх төлбөргүй тул шүүгдэгчийн өмчлөлийн 47 инчийн LG маркийн телевиз, Rotenzo  маркийн хөргөгч, Hair маркийн угаалгын машин зэрэг эд зүйлийн захиран зарцуулах эрхийг хязгаарласан мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгохоор шийдвэрлэв.

     Шүүгдэгч Б.Оюунбилэг нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа,  хохирогчид учирсан материаллаг хохирлыг нөхөн төлсөн болон шүүгдэгчийн хувийн байдал,гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх  нь зүйтэй гэж шүүх үзлээ.