Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2024/01753

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2024/0

Улаанбаатар хот

 

 

 

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар рд:, Б овогтой Б.Б-г 1988 оны 07 сарын 05-ны өдрөөс 1989 оны 01 сарын 16-ны өдөр хүртэл Улаанбаатар хотын радио релейны цехд оператороор, 1989 оны 01 сарын 16-ны өдрөөс 1991 оны 05 сарын 16-ны өдөр хүртэл Радио релейны шугамын Чойрын цехд техникчээр, 1991 оны 05 сарын 16-ны өдрөөс 1994 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл Радио релейны шугамын Сайншандын цехд техникчээр, 1994 оны 01 сарын 25-ны өдрөөс 1994 оны 08 сарын 01-ний өдөр хүртэл Дорноговь аймгийн холбооны газрын радио релейны газар техникийн албаны ээлжийн техникчээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэхь хэсэгт зааснаар Б.Б-н улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

   

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Ш.ОЮУНТУУЛ