Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2024/01754

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2024/0

Улаанбаатар хот

 

 

 

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар рд:, С овогтой Ц.Б-г 1987 оны 07 сарын 15-ны өдрөөс 1988 оны 08 сарын 15-ны өдөр хүртэл Геологийн төв лабораторт үйлчлэгчээр, 1989 оны 02 сарын 20-ны өдрөөс 1990 оны 07 сарын 31-ний өдөр хүртэл Октябрийн районы 79 дүгээр цэцэрлэгт цагаан хэрэглэлийг угаагчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэхь хэсэгт зааснаар Ц.Б-н улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

   

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Ш.ОЮУНТУУЛ