Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 184/ШШ2024/03415

 

 

 

 

 

                                2024                 6                14  

              184/ШШ2024/03415

 

 

                                                   Нэхэмжлэгчийн татгалзлыг

    баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Т.Батсүх би

 

Нэхэмжлэгч: “******/. Хаяг: *****

Хариуцагч: О*****1/. Хаяг: ******

 

Зээлийн гэрээний үүрэгт 256,543 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 5-р сарын 8-ны өдөр хүлээн авч, 2024 оны 5-р сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “О*****Б” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “О*****” ХХК нь ****ай 2021 оны 8-р сарын 12-ны өдөр 71241 тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн. 2021 оны 12-р сарын 23-ны өдөр 60,000 төгрөгийг 60 хоногийн хугацаатай 9.9 хувийн хүүтэй, 2021 оны 12-р сарын 24-ний өдөр 50,000 төгрөгийг 60 хоногийн хугацаатай 9.9 хувийн хүүтэйгээр зээлсэн. Хариуцагч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлөөгүй байх тул нийт үндсэн зээл 108,020 төгрөг, хүү 148,523 төгрөг, шимтгэл 0 төгрөг, нийт 256,543 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 256,543 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулсан тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “О*****амд холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 256,543 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа нь түүний шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тохиолдолд зохигчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8,347 төгрөгөөс 4,173.5 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, улсын төсвөөс 4,173.5 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. “О***СБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч О*****мд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 256,543 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8,347 төгрөгөөс 4,173.5 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Төрийн сангийн 100200900941 тоот данснаас 4,173.5 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

  3.Энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

       ШҮҮГЧ                                 Т.БАТСҮХ