Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 184/ШШ2024/03414

 

 

 

 

 

 

2024

 

 

 

 

 

14 184/ШШ2024/03414

 

 

 

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх би

Нэхэмжлэгч: Т******/. Хаяг:*****

Хариуцагч:******/. Хаяг: С*****

Хариуцагч:*******/. Хаяг: ******

Зээлийн гэрээний үүрэгт 37,408,744 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэ***** ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ****г нартай 2015 оны 3-р сарын 14-ний өдөр 34/01 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 56,000,000 төгрөгийн зээлийг жилийн 8 хувийн хүүтэйгээр, 180 сарын хугацаатай орон сууц худалдан авах зориулалтаар авсан. 2015 оны 4-р сарын 13-ны өдрийн 34/01 тоот барьцааны гэрээгээр Д****г нарын өмчлөлийн Сонгино**** гэрчилгээний дугаартай, 47.14 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьцаалсан. 2023 оны 01-р сарын 18-ны өдрөөс эхлэн хугацаа хэтэрч, зээл, хүүгийн төлбөрийн хуваарийг зөрчсөн. 2024 оны 4-р сарын 11-ний өдрийн байдлаар үндсэн зээл 41,434,354 төгрөг, зээлийн хүү 218,123 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,123 төгрөг, нийт 41,653,600 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан нэхэмжлэгчээс зээлийн гэрээний үүрэгт 37,408,744 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн байна.

Хариуцагч****нар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тө****н нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэг 37,408,744 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч нарын гаргасан хариу тайлбарын дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ****г нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 37,408,744 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаарджээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлийн гэрээний үүрэг 37,408,744 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нар хүлээн зөвшөөрсөн нь хариуцагч **** нарын шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Т***** нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 37,408,744 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нар зээлийн гэрээний үүрэгт 37,408,744 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 436,418 төгрөгөөс 218,209 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 218,209 төгрөгийг хариуцагчаас, 218,209 төгрөгийг Төрийн сангийн 100200900941 тоот данснаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Т.БАТСҮХ