| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тогоочийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 240/2017/0091/э/ |
| Дугаар | 2017/ШЦТ/112 |
| Огноо | 2017-09-15 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | С.Мөнхтулга |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол
2017 оны 09 сарын 15 өдөр
Дугаар 2017/ШЦТ/112
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,
Нарийн бичгийн дарга:П.Цэнднасан
Улсын яллагч: С.Мөнхтулга,
Хохирогчийн өмгөөлөгч: Г.Нямдалай,
Хохирогч:С.Б,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Л.Ононбаяр, Б.Гантөмөр,
Шүүгдэгч: Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Бараадуузын Батаад холбогдох 201416000266 тоот дөрвөн хавтас эрүүгийн хэргийг 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Яллах дүгнэлтэд дурдсанаар
Шүүгдэгч Б.Б нь 2013 оны 12 дугаар сард Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3-р баг, 34-р байрны 8, 9, 12, 13, 19 тоот орон сууцны өмчлөх эрхийг хохирогч С.Бөд шилжүүлэн өгч буй нэрийдлээр хуурамч гэрээ байгуулан, тус орон сууцнуудын жинхэнэ захиалагч нар өөр хүмүүс гэдгийг мэдсээр байж нэрсийн жагсаалтыг хохирогчС.Бийн нэр дээр хуурамчаар үйлдэн гаргаж, тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэн итгэл эвдэх, хуурч мэхлэх аргаарС.Бийг залилан мэхэлж, түүнд 346.380.000 төгрөгийн буюу онц хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ХохирогчС.Б шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэгтээ: 5 ширхэг хөрсний өөрөө буулгагч тээврийн хэрэгслийг хөрс хуулалтын ажил хийхээр авч ирсэн байсан. 2012 оны 3 дугаар сард Батаа ахад би багажтай ирсэн шүү гэж хэлж байсан. Үүний дараа Батаа ах нэг ажил байна хоёулаа хийе ахад нь эрх нь байгаа гэсэн. 4 дүгээр сараас 9 дүгээр сар хүртэл хөрс хуулалтын ажил явсан. Хөрс хуулалтын ажлаас олсон мөнгөөр барилга барихаар ярьсан. 2012 оны Сонгуулийн өдөр барилга барих ажил эхэлсэн. Арматур барилгын карказ угсралтын ажлыг “Хүнхүй” ХХК хийсэн. 2012 оны 9 дүгээр сард хөрс хуулалтын ажил дууссан. Энэ үед барилга барих ажил хөрөнгөгүй болсон учраас би хот явж байраа тавиад машинаа барьцаалаад зээл авч хөрөнгө оруулалт хийсэн. Урьдчилгаа авсан талаар би мэдээгүй, 350 саяын зээлийг би мэдээгүй. 2013 онд барилга үргэлжлээд 80 хувийн гүйцэтгэлтэй болсон. Урьдчилгаа аваад байсныг би мэдээгүй. Тэр мөнгө барилгад ороогүй. 25 айлын орон сууцыг 20 айлын орон сууц болгоод 10,10 аар нь аваад зоорийн давхарыг хувааж авахаар тохирсон. 12 дугаар сард нутаг буцахаар болоод барилгын ордероо өөрийн нэр дээр авахаар очтол дотоод ажилтай гээд өгөөгүй. 1 дүгээр сард ирсэн чинь барилгын ордер гараад банкинд тавьсан байсан. Та нар хоорондоо зохицсон гэсэн. Б.Б тэгж хэлсэн гэж надад хэлсэн. Энэ хүний ярьж байгаагаар би техникээ хэрэглүүлээд 50, 50 хувь авахгүй, түрээсээр ажилласан юм яриад байна. Нэг талруу зүтгээд байна. Аудитын дүгнэлт дээр гомдолтой байгаа. Яагаад надаас гэрээ тооцоо авч болоогүй вэ? Бүх барилгын гүйцэтгэлийн ажлыг би хийсэн. Гэтэл эндээс юм авах эрхгүй байна. Гэтэл өнөөдөр би түрээсээр ажилласан болоод байна. Оруулсан хувь хэмжээ сонин биш. Энд би 2 жилийн хөдөлмөр хийсэн. Аудит дээр гомдолтой байгаа. Гэрээ байгуулъя гэж энэ хүн хэлээгүй. Ямар ч асуудалгүй ах нь зохицуулна л гэдэг. Энэ талаар нотлох хүн Батаагийн дүү нар байгаа. Гэхдээ тэд нар нь надад гэрчилж өгөх болов уу...үгүй л дээ...Би энэ нутгийн хүн биш. “Уужим говь” ХХК-тай гэрээ хийхээр бол Б.Бтай хийхээр байсан. Гэхдээ итгэлтэй байсан учраас, энэ хүнд итгэж байсан учраас гэрээ хийгээгүй. Барилгын ашгийг 50, 50 хувиар авна гэж бас л аман тохироо байсан. Сүүлдээ 7 байр авахаар тохироод 2 байрны мөнгийг бүтэн аваад 1 байрны мөнгийг тал авсан. Анхны тохиролцоо бенз машин 7 байр ирсэн. 2 байрны үнийн дүн 182.000.000 төгрөг авсан. 5 байрны 4 ордер миний нэр дээр байгаа. 1 ордер нь Батсүхийн нэр дээр байгаа. Миний өмчлөлийн байрны дугаарууд 8, 9, 12, 13, 19 гэж байгаа. Би энэ гэмт хэргийн улмаас 12 дугаартай байраар хохироод байна, байраа авмаар байна. Шилжилт хөдөлгөөнд оруулж 5 байраа авмаар байна. 12 тоотоо авмаар байна. Одоо нэхэмжилж байгаа мөнгө байхгүй.
Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэгтээ: Миний бие 2012 онд Даланзадгад сумын 3 дугаар багт өөрийн эзэмшлийн талбай дээр 34 дүгээр байрыг барьж эхэлсэн. Үүний санаагС.Б бас гаргасан. Миний ярих зүйлүүд хавтаст хэрэгт авагдсан материалуудад авагдсан байгаа учраас давхардаж ярихгүй. Барилгын санхүүжилт анх “Уужим говь” ХХК-ны санхүүжилтээр эхлээд 2012 оны сүүлээр барилгыг цаашид барих санхүүгүй болсон учраас жил гаран барилгын ажил зогссон. Түүнийг хэрхэн хэн, яаж, хэний хөрөнгөөр дуусгах нь тодорхой биш байсан учраас барилгыг “Худалдаа хөгжлийн банк”-аас зээл авах хүсэлт тавьсан. 350 сая төгрөг байхад барилга дуусах байсан учраас “Худалдаа хөгжлийн банк”-аас уг мөнгийг зээлсэн. Ингээд барилгын ажил дууссан. Энэ бүхний эцэст 12 дугаар тоотын асуудал үүссэн. Өнөөдрийн байдлаар энэ байрнаас хэн нэгэн хохирсон талаар асуудал гараагүй байгаа. Анх Баян-Овоогоос надруу манай найз яриад манай нэг дүүд Баянхонгорт ажил явдал гарсан туслаад өгөөч гэсэн. Би тусалъя гэсэн. Би дүүгээ миний дүү энэ хүнд туслаад бензин шатахууныг нь хийгээд Баянхонгорлуу хүргээд ажлыг нь амжуулж өг гээд 2, 3 хоногоор явуулсан. Ингэж анх зүс зүсээ харалцсан. Үүнээс хойш холбоогүй байж байгаад манай нэг түнш нүүрс хуулах гэсэн юмаа гээд энэ хүнтэй дахиад таарсан. “Уужим говь” ХХК-г би нэг найзтайгаа хамтарч байгуулж ажиллаж байгаад хулгай гараад байсан учраас компаниа 50, 50 хувиар хувааж авсан. Манай найз энэ түрээсийн техник түрээсээ төлж чадахгүй байна. Миний хөгшин хамтраад ажиллах уу? гэсэн. Тэр үед би өө тэгье, найзынх нь компани 2 тусдаа болсон. Татгалзах юм алга гэсэн. Ажлаа явуулаад түрээсээ төлөөд л явсан. Гэрээгээ хийгээд түрээсийн төлбөрөө авсан. Миний ажлын өрөөний цонхоор харагддаг талбай дээр 50, 50 хувиар хөрөнгө нийлүүлж барилга баръя гэж тохироод барилгын ашгаа хувааж авъя гэж тохирсон. Барилга барьж дууссаны дараа оруулсан 50, 50 хувийн хөрөнгө оруулна гэж ярьсан. Барилга бариад барилгын ашгаас өгнө гээд надаас машин авсан. Би дээр нь нэг машин нэмж бэлэглэсэн. Гэхдээ гаалийн татварыг төлөөрэй гэж хэлсэн. Хотод очоод миний хүүгийн унаж байсан машиныг авсан.С.Б 260.000.000 төгрөг оруулсан. Би оруулаагүй гэж хэлээгүй. Гэрээ хийхдээ барилга хэдий хэмжээнд явагдаж байгааг харж захиалдаг. 30 хувийг төлж гэрээ хийсэн хүмүүсийн мөнгө орсон. “Худалдаа хөгжлийн банк” дотоод аудиттай. Тэр газраас судалж байгаад зээл өгсөн. Тухайн үед биС.Бийг гэрээ хийе гэж хэлж байсан боловч гэрээ хийдэггүй байсан. Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Энхмөнхтэй 10 жилийн 1 төгсөлт. 30 хувийн төлбөр төлсөн нь өөрөө 100 хувийн өмчлөгч биш. 70 хувийн төлбөр хүлээгдэж байгаа учраас тэр төлбөр бүрэн төлөгдсөн тохиолдолд шилжүүлнэ гэж ярилцсан байсан. 30 хувийг төлснөөр 100 хувь өмч болдоггүй. Би хэнийг төөрөгдүүлснээ ойлгохгүй байна. Миний хүү оюутан учраас байнга ирэх боломжгүй байсан учраас би гарын үсэг зурж байсан. 350 саяын зээлийг би өөрийн хөрөнгөөр төлсөн. “Уужим говь” ХХК-ний үйл ажиллагаа 2012 онд зогсоод, одоог хүртэл зогсож байгаа. Анх бол бенз машин 1-ийг, 7 байр өгье гэж тохироод өгсөн нь үнэн.
Хохирогч С.Б мөрдөн байцаалтын шатанд 2015.02.09-ний өдөр өгсөн мэдүүлэгтээ: Би 2012 оны 04 дүгээр сарын дундуур 5 хөрсний өөрөө буулгагч тээврийн хэрэгслийг Батаатай тохирсны дагуу орон нутгийн “Таван толгой” уурхайд хөлсөөр явуулж эхэлсэн. 2012 оны 05 дугаар сараас Батаа “Уужим говь” ХХК-ийг хоёр хуваагаад надтай хамтарсан. Хамтрахдаа би 5 ш өөрөө буулгагч, нэг экскаваторыг “Уужим говь” ХХК-ийн нэр дээр Херо импментээс лизингээр авсан. Би урьдчилгаа 80 сая төгрөгийг төлсөн байсан. Ингээд эндээс гарсан үр ашгаасаа зардлыг нь хасаад үлдэгдэл мөнгийг 50 хувиар хувааж авахаар тохирсон. Яагаад гэвэл би их мөнгө гаргасан эрсдэл үүрсэн учраас ингэж шийдсэн мөн энэ сардаа гарсан үр ашгаасаа 25 айлын орон сууцыг Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төвд барихаар тохирсон. 5 сараас эхэлж уг барилгын ажлыг эхэлсэн. Бид хоёр хотод очиж барилгын зураг төслийг хийлгэсэн. Уг барилгын гүйцэтгэгч нь “Хүнхүй” ХХК, цахилгааныг “Эр тех” ХХК, санг нь “Сан холи” ХХК, гадна шугам сүлжээг Өмнөговь аймгийн Банзрагч захиралтай компаниар хийлгэсэн, төмөр хийц дээврийг “Күн болот” ХХК, салхивчийг “Ван хүү” ХХК, бетон зуурмагийг “Мэнд зуурмаг” ХХК, нийлүүлж, тоосгыг В.Мөнхбатын компани, цонхны материал, плита, чулуун хийцийг Улаанбаатар хотоос, мөн арматур төмрийг Улаанбаатар хотоос тээвэрлэж авчирсан. Обой хөнгөн бетон блок, мөн тоосгоны нэлээд хэсгийг Хятадаас тээвэрлэж авчирсан. 2013 оны 12-р сард уг байр ашиглалтад ороод өөрт ногдох хувь болох 34-р байрны 12, 8, 9, 13, 19 тоотуудын өөрийн нэр дээр гэрчилгээг Улсын бүртгэлийн хэлтсээс гаргуулсан. Мөн Мерседес бенз маркийн 100 сая төгрөгийн авто машиныг оролцуулсан. Батаа бид хоёр анх ашигаа хуваахдаа уг байрны нийт метр квадратыг 1.200.000 төгрөгөөр тооцож нийт 1200 орчим метр квадрат болсон. Энэ нь мөнгөн дүнгээр бодоход нэг тэрбум 600 сая төгрөг болж байсан. Үүнээс 5 байр, 100 сая төгрөгийн машиныг Батаатай тохиролцоод авсан. Гэхдээ энэ 5 байрны урьдчилгаа мөнгийг одоо орсон байгаа айлуудаас Батаа авсан байсан. Ингээд би 2013 оны 12 сарын 20-ны өдөр Өмнөговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс дээрх 12, 8, 9, 13, 19 тоотууд дээр гэрчилгээг гаргуулсан. 2013 оны 12 сарын 20-диор гэрчилгээг өөрийнхөө нэр дээр гаргуулаад уг тоотуудыг оршин суугч буюу анх урьдчилгаа төлсөн хүмүүст гэрчилгээг шилжүүлж өгөхөөр 01 дүгээр сарын 07-ны өдөр Өмнөговь аймгийн төв дээр ирээд асуудлаа хөөцөлдөхөд уг байрны 12 тоотыг 2013 оны 12 сарын 31-ний өдөр Батсүх гэдэг хүний нэр дээр давхардуулан гэрчилгээг гаргасан байсан. Ингээд бид зохих шатны байгууллагад нь өргөдөл гаргаад явж байна. ...Батаа бид хоёр аман гэрээг анх байгуулаад тал талаасаа 50, 50 хувийн хөрөнгө оруулсан. Гэхдээ уг байртай холбоотой бүх баримтыг Батаагийн нягтлан Цацрал дээр бөөгнүүлж байсан. Батаа бид хоёр уг байрыг 800 орчим сая төгрөгөөр баригдана гэж тооцсон байсан үүний хэдэн төгрөгийг би оруулснаа сайн мэдэхгүй байна нарийн тооцоо гаргах боломжгүй байна. Би баримтаа харж байгаад хэлмээр байна. Би эднийхтэй тооцоо нийлмээр байна би энэ байранд Аудит оруулмаар байна. Би энэ байрыг өөрөө байж байгаад бариулсан. Батаа бид хоёрын хооронд 50, 50 хувийн бичгээр хийгдээгүй харин аман гэрээ хийсэн. Анх энэ байрыг иргэн Бат-Амгалангийн нэр дээр бариулсан. Би өөрөө очиж гэрээг байгуулсан. Барилгын материалыг Улаанбаатар хотоос татсан. Би эндээс мөнгө Батбаатар луу шилжүүлсний үндсэн дээр Батбаатар явуулдаг, баримтууд дээр “Уужим говь” гэдэг компанийн нэр дээр бичигдсэн. Батаа өөрөө надад хэлэхдээ Уужим говь дээр НӨАТ падани бүрдүүл гэж хэлж байсан. Энэ компани нь Батбаатар бид хоёрын нэр дээр байдаг учраас Бат жинсрэгт дээр барилгын материал ирдэг байсан. 2013 оны 12 сард уг барилга ашиглалтад орсны дараа нь Батаа бид хоёр түүний ажлын өрөөнд нь байж байхдаа ашигаа хуваасан тэр үед Батаагийн нягтлан Цацрал байсан. Би 34 дүгээр байрыг Худалдаа хөгжлийн банкинд барьцаанд тавьсныг мэдээгүй. Эдгээр байрны тоотуудын гэрчилгээг гаргуулахаар Батаагийн нягтлан Цацрал бичиг баримтыг бүрдүүлж бид хоёр хамт явж нотариат дээр очиж баталгаажуулж, би өөрөө уг бичиг баримтыг аваад Улсын бүртгэлийн хэлтэс дээр очиж гэрчилгээг гаргуулж авсан. Батаа бид хоёр уг байрыг ашиглалтад оруулаад ашгийг 50, 50 хувиар хувааж авахаар болсон юм, үүнээс 100 сая төгрөгийг Мерседес бенз маркийн машин авсан түүн дээрээс 5 байрыг өөрийн нэр дээр гэрчилгээг гаргуулснаас өөрөөр Батаагаас ашиг гэж мөнгө аваагүй. 2012 оны 10 сард билүү 9 сард Батаа Японоос Тоёота Мажестик гэдэг машиныг Монгол руу ачуулсныг би өөрөө тээврийн зардал, татварыг нь төлж авсан. Энэ машин нь 700000 ейнээр худалдаж авсан гэж Батаа надад хэлж байсан. Намайг анх 2013 оны 12 сарын 19-ний өдөр 34 дүгээр байрнаас өөрийнхөө нэр дээр гэрчилгээг гаргуулах гэж Улсын бүртгэлийн хэлтэс дээр очиж улсын бүртгэгч Баярсайханд бичиг баримтыг өгчихөөд гэрчилгээг гаргуулах гэхээр Улсын бүртгэгч Баярсайхан нь дээрээс тоот ирнэ гэж хэлээд миний гэрчилгээг гаргаж өгөхгүй байсан тэр намайг энэ шалтгаанаар 7 хоног хүлээлгэсэн тэгээд 12 сарын 25-ны өдөр надад 12, 8, 9, 13, 19 тоотын гэрчилгээг 2013 оны 12 сарын 20-ны өдөр гарснаар дарсан гэрчилгээг гаргаж өгсөн. Би түүнээс ямар учиртай тоот ирэхээр надад гэрчилгээг гаргаж өгнө гэж хэлээд байгаа юм бэ гэж асуухаар гэрчилгээн дээр тавигддаг тоот ирнэ гэж хэлдэг байсан. Батаагийн нягтлан Цацрал дээр тэр баримт нь байгаа өөр дээрээ нэг хувийг нь авч үлдээгүй гэхдээ уг байрыг би өөрөө харж байгаад бариулсан. Наранбат Батаагийн жолооч нь байгаа юм, тэд нар надаас ямар нэгэн зөвшөөрөл аваагүй. 2013 оны 12 сарын 31-ний өдөр Батсүхийн нэр дээр 12 тоотын гэрчилгээ гарсан байсан. 2013 оны 12 сарын 31-ний өдөр гэрчилгээ гараад мөн өдөртөө банкинд барьцаанд тавигдаж зээл гарсан байсан. Би ямар ч байсан өөрийнхөө нэр дээр байгаа гэрчилгээг хөдөлгөөнд оруулмаар байна. 12 тоотын давхардлыг арилгуулмаар байна. Хөндлөнгийн аудитыг уг байранд оруулмаар байна, гомдолтой байна, миний бие муу, хагалгаанд орсон 2 сарын 17-нд буцаад Солонгос явна, надад мөнгөний маш их хэрэг гарч байна, энэ асуудлыг хурдан шуурхай шийдвэрлэж өгнө үү. Би энэ байрыг барихын тулд өөрийн орон сууц, авто машин зэрэг зүйлсийг банк бус санхүүгийн байгууллагад тавьж барилгын материал ачуулж байсан мөн таньдаг хүмүүсээс зээлээр авч байсан зарим төлбөрийг төлөөгүй байгаа” гэсэн мэдүүлэг /2-р хавтасны 98-100-р хуудас/,
ХохирогчС.Б 2016.01.12-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн мэдүүлэгтээ:”...Батаа бид нар нь Таван толгойд хөрс хуулалтын ажил хийдэг байсан бөгөөд энэ хөрс хуулалтын мөнгөөрөө барилга баръя гэж тохироод 34-р байрыг барьсан. Би барилга барьж байх явцад бүх худалдаж авсан барааны падаан бичиг баримтууд, ажил гүйцэтгэлийн бичиг баримтууд Батаагийн компани дээр цуглардаг байсан. Миний өөрийн тооцоогоор 50 хувийн хөрөнгөө оруулсан гэж бодож байгаа. Нийт хэдэн төгрөгөөр баригдсан болохыг нь би мэдэхгүй байна. Батаа өөрөө л аудит оруулж дүгнэлт гаргуулсан байсан. Би энэ дүгнэлтийг хүлээж зөвшөөрөхгүй байна. Би өөр аудит оруулъя гэж тухайн үед хүсэлт гаргасан. Батаа бид нар анх барилга барьж дуусахдаа 50 хувийн хөрөнгө оруулсан гэж тооцоод Батаа чи надаас 100 сая төгрөгөнд машин ав гэж өөрийн эзэмшлийн Мерседес бенз машинаа өгсөн. Мөн 34-р байрнаас 8, 9, 12, 13, 19 тоот гэсэн 5 байрны ордерийг миний нэр дээр гаргуулсан. Мөн 2 байрны төлбөрийг 100 хувь захиалсан иргэдээс нь авсан. 34-р байрны доод талын 9 машины зогсоолын гэрчилгээ гараагүй бөгөөд би энэ зогсоолуудаас ямар ч ашиг аваагүй. Харин би Японоос худалдаж авсан мөнгийг нь Батаад төлөх ёстой. Би Батаагийн “Говь гарден” ХХК-тай худалдах, худалдан авах гэрээгээ нотариатаар баталгаажуулаад, байр захиалсан иргэдийн нэрсийн жагсаалт, байрны план зураг, давхарын зураг цонхны зураг зэрэг бүрдүүлэх ёстой бүх бичиг баримтуудыг бүрдүүлж өгсөн. Үүний дагуу 12 тоотын байрны гэрчилгээ нь гарсан. Ямар ч баримт байхгүй бол байрны гэрчилгээ гарахгүй шүү дээ. Би байрны ордерыг гаргуулахаар материалаа Баярсайханд өгчихөөд 7-8 хоног хүлээсэн бөгөөд Баярсайханаас юу болж байна гэж асуухаар Баярсайхан дээрээс дугаар өгөх ёстой, тэр дугаарыг хүлээж байна гэхээр нь би нутгийн ах Сэнгэсамбуу гэх ахтайгаа утсаар яриад “улсын бүртгэл рүү очоод байрны гэрчилгээ гарахад улсын бүртгэлээс дугаар өгдөг гээд байна үүнийг асуугаад өгөөч” гэхэд удалгүй Сэнгэсамбуу ах эргэж утсаар яриад би Хяналт шалгалтын Ганзориг гэдэг хүнээс асуулаа. Дугаар авахад эндээс дугаар өгдөггүй гэж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь Баярсайхан руу Улсын бүртгэлийн ерөнхий газраас юун дугаар эндээс авдаг гээд байгаа юм бэ гээд ярьсан байсан. Би Баярсайханаар байрны гэрчилгээ гаргуулчихаад ямар нэгэн мөнгө төгрөг өгөөгүй. Сүүлд нь байрны гэрчилгээ давхардаж гарсан талаар мэдсэн. Миний нэр дээр гарсан 5 байрны шилжилт хөдөлгөөн хийх эрхийг надад өгчихвөл надад ямар нэгэн гомдол санал байхгүй байна. Мөн байрны доод талын машины зогсоолуудаас 50 хувийг нь авах ёстой. Би Баярсайхантай 2014 оны 1 сарын 07-нд уулзахад Баярсайхан намайг 2 уулаа дарга дээр орьё гэж Ч.Э дарга дээр дагуулж ороход нь би яагаад миний байрны ордерыг давхардуулаад гаргасан юм бэ гэхэд Энхмөнх “Батаа чамтай ярьсан гэсэн ш дээ. Батааг гуйгаад байхаар нь би Баярсайханд хэлж байгаад 12 тоотын гэрчилгээг давхардуулаад гаргаад өгсөн. Батаа чамд хэлсэн үү, чи одоо Батаатай уулзчих гэж хэлэхээр нь би Батаатай уулзахад би мөнгөний шаардлага гараад Энхмөнхийг гуйж байгаад давхар ордер гаргуулаад зээл авчихсан гэсэн. Би тэгэхээр нь нэг байрны ордерыг давхардуулж гаргаж болдог юм уу, над дээр байгаа байрны ордерийг яах юм бэ гэсэн чинь би Энхмөнхтэй ярьж байгаад зохицуулчихна. Харин би чамд адилхан м2-тай байр өгье гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би барьцаанд тавих байсан бол өөрийнхөө байрнаас тавихгүй яасан юм бэ, би зөвшөөрөхгүй байна гэж хэлээд явснаас хойш Батаатай уулзаагүй. Харин үүнээс хойш Энхмөнх над уруу байнга утсаар яриад чи надад байрны ордероо өгчих, шалгалт ирэх гээд байна. Шалгалт өнгөрөөгөөд чиний нэр дээрх бусад байрны хөдөлгөөнийг нэг хоёроор нь эгч нь хийгээд өгье гэж хэлэхээр нь хүнтэй нийлээд миний байрны ордерийг давхардуулж гаргачихаад надаас энэ байрны ордерийг өгчих гэж хэлж байгаа хүнд би үнэмших үү тийм зүйл байхгүй гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /3-р хавтасны 40-р хуудас/,
ХохирогчС.Бийг мөрдөн байцаалтын шатанд 2016.01.29, 2016.02.29-ний өдөр дахин байцаасан тэмдэглэл:“... Хуулийн байгууллагад хандах болсон гол шалтгаан нь надтай хамтарч хөрөнгө оруулалт хийж Өмнөговь аймагт 21 айлын орон сууцны барилга барьсан. Батаа нь уг байрын 8, 9,12,13,19 тоот 5 орон сууцыг миний нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулахаар тохирсон. Би тохирсон ёсоор 2012-12-16-ны өдөр холбогдох бичиг баримтыг Батаагийн “Говь гарден” ХХК-иас авч Өмнөговь аймгийн Бүртгэлийн хэлтэст өгч гэрчилгээгээ 2013.12.24-ний өдөр авсан. Үүнээс өмнө би 2 айлын орон сууцны мөнгийг бүтэн 1 орон сууцны мөнгийг 70 хувьтай авсан. Мөн Бенз Жи Класс 350 маркийн машиныг авсан байсан бөгөөд дээрх 5 байрыг авснаар бид 2-ын хооронд тооцоо дууссан. Гэтэл 2014.01.07-ны өдөр би өөрийн нэр дээр гарсан 5 байрыг бусдад шилжүүлэхээр очтол миний нэр дээр гарсан 12 тоот 2 өрөө орон сууцыг иргэн Батсүх гэгчид давхардуулан 2013.12.31-ний өдөр гаргаж өгсөн байсан. Ийм болсон талаар улсын бүртгэгч Баярсайханаас тодруулахад 2-лаа дарга дээр орж уулзая гээд Энхмөнх даргын өрөөнд нь орсон. Уулзахад Энхмөнх гэдэг дарга нь таны нэр дээр байсан 12 тоот орон сууцны гэрчилгээг улсын бүртгэгч Баярсайханд хэлж байгаад давхардуулж гаргаж өгсөн байгаа. Батаа та 2 тохирсон гэж Батаа надад хэлсэн гэсэн. Би тийм тохирсон зүйл байхгүй надтай Батаа ийм зүйл яриагүй би хүлээн зөвшөөрөхгүй гээд гарсан. Тэндээс шууд Батаагийн ажил дээр очиж уулзахад энэ байрыг 8 хувийн зээлэнд хамруулахад хамгийн боломжтой нь байсан болохоор Энхмөнхийг гуйж байгаад давхардуулж гэрчилгээ олгосон юм. Би чамд 12 тооттой адил м.кв-тай өөр байр өгье гэсэн. Би хүлээн зөвшөөрөөгүй, учир нь Батаад өөр сул байр байсаар байхад миний нэр дээр гарсан байрыг бусдад өгсөн мөн надад өөр байр өгөх боломжтой байсаар байтал бусдын захиалсан гэх байрыг өгсөн тул би итгээгүй. Мөн эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдсанаас бусад 4 байр Улсын бүртгэл дээр хориг тавигдаж ямар нэгэн шилжилт хөдөлгөөн хийх боломжгүй байгаа. Миний зүгээс 12 тоот орон сууцны гэрчилгээг давхардахгүй над дээр олгох эсвэл адил м.кв-тай орон сууц өгөх, эсвэл уг байрны мөнгийг өгч хохиролгүй болгож бусад 4 байрны шилжилт хөдөлгөөнийг нээсэн тохиолдолд ямар нэгэн гомдол байхгүй. Энэ асуудал нь уг нь иргэн Батаа, Баянмөнх нарын хоорондын асуудал байсан боловч тохиролцож чадаагүйгээс ийм байдалд хүрч Улсын бүртгэлийн ажилтан Баярсайхан сахилгын шийтгэл хүлээж ажлаасаа халагдсан. Энэ хэрэг үйлдэл 2013.12.31-ний өдөр болсон бөгөөд үүнээс хойш 2 жил 3 сар болж байна. Миний хувьд өөрийн 34 дүгээр байрны 12 тоот орон сууцны өмчлөх эрхийг Улсын бүртгэлийн хэлтсийн бүртгэгч Баярсайхан хэлтсийн дарга Энхмөнх нарын хариуцлагагүй үйл ажиллагааны алдааны улмаас ашиглаж чадахгүй болсон тул энэ асуудлыг шалгуулахаар АТГ-т 2014.09.01-ний өдөр өргөдлөө гаргасан. Энэ асуудлыг АТГ-ын зүгээс хянаж үзээд залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй гэж Өмнөговь аймгийн цагдаагийн газар луу шилжүүлсэн байдаг. Энэ асуудал 2 жил гаран шалгагдаж буцаж харьяаллын дагуу АТГ-т шалгагдаж байна. ...Миний хувьд уг байрыг хамтран бариулсан Говь-Гарден ХХК-ийн захирал Батаа түүний өмгөөлөгч нартай өөрийн өмгөөлөгчийг уулзуулж харилцан тохиролцсон. Нэгэнт энэ асуудалд Улсын бүртгэлийн хэлтсийн дарга, ажилтны буруутай үйлдлээс шалтгаалсан мөн тухайн үед Батаа бид нарын хамтран явуулж байсан хөрс хуулалтын ажил зогсож эдийн засгийн хувьд зээл, хөрөнгө оруулалтын асуудлаа шийдвэрлэх боломжгүй байснаас шалтгаалж энэ үл ойлголцох асуудал гарсан юм аа. Батаа бид 2 тохиролцож одоо маргаж байгаа 34 дүгээр байрны 12 тоотын өмчлөлийн асуудлыг хэн хэн нь авахгүйгээр одоо өмчилж байгаа А.Бэд ямар нэгэн маргаангүйгээр өмчлүүлэхээр шийдвэрлэсэн. Мөн 8, 9,13,19 тоот орон сууцыг мөн одоо өмчилж байгаа Баянмөнх миний бие цаашид үргэлжлүүлэх өмчилж захиран зарцуулахаар шийдвэрлэсэн болно. Улсын бүртгэлийн хэлтсийн бүртгэгч Баярсайхан нь уг буруутай үйл ажиллагааны алдаанаас шалтгаалж ажлаас чөлөөлөгдсөн байгаа. Мөн Энхмөнх, Баярсайхан нарын албан үүрэгтээ хайнга хандсан хэрэг нь 2015 онд батлагдсан Өршөөлийн хуульд хамрагдах боломжтой тул Энхмөнх, Баярсайхан нарт ямар нэгэн гомдол саналгүй болохоо энэ байцаалтаар хэлье” гэсэн мэдүүлэг /3-р хавтасны 150-151-р хуудас/,
ХохирогчС.Бийг мөрдөн байцаалтын шатанд 2016.10.27-ны өдөр байцаасан мэдүүлэгт:”...Миний тухайн үед өгч байсан байцаалт үнэн зөв. Энэ тохиролцооны дагуу би 12 тоотын гэрчилгээг эх хувиар нь авчирч өгч хүчингүй болгуулсан. Тэгээд үлдсэн 4 орон сууцаа захиран зарцуулахаар итгэмжлэлийн дагуу өөрийн хуурай дүү Ринченбямба, эгч Даваа нарыг Өмнөговь аймгийн Улсын бүртгэлийн газарт очуулсан боловч шилжилт хөдөлгөөнийг чөлөөлөх боломжгүй. Эрүүгийн хэргийн асуудал дуусч цагдаа, прокурорын байгууллагын хориг цуцлагдсан боловч иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.04.01-ний өдрийн захирамж гарч дахин шилжилт хөдөлгөөнийг хаасан байсан. Ингээд бид 2-ын тохиролцсон зүйл байхгүй болж дахин 5 байрны өмчлөлийн асуудал дээр маргаж эхэлсэн. Миний зүгээс Б.Б нь хуурч мэхлэх замаар итгэл эвдсэн асуудлыг дахин хуулийн байгууллагаар шалгуулах хүсэлтийг гаргасан байгаа. Надад ямар нэгэн хохирол гэж байхгүй. Энэ шүүхийн асуудал дээр өмгөөлөгч Нямдалай гэдэг хүн явж байгаа Би 2 байрны бүтэн мөнгө, 1 байрны 70 хувийн мөнгийг авсан. Би нарийн тооцоог нь баримт харж байж хэлье. Бенз Жи Гласс маркийн машиныг 100 сая төгрөгөнд тооцож авсан. Тоёота Мажестик машиныг Батаа нь Япон улс руу явж ирсний дараа надад бэлэг болгож өгснийг гааль, татварыг нь би төлж авсан байгаа. Байр барихад оруулсан хөрөнгө оруулалтыг дахин аудит, шинжилгээний байгууллагаар шалгуулах хүсэлтэй байна. Өмнө нь гарсан шинжилгээ, аудитыг намайг байхгүй байхад хийлгэсэн тул би хүлээн зөвшөөрөхгүй байна” гэсэн мэдүүлэг /4-р хавтасны 23-24-р хуудас/,
ХохирогчС.Б мөрдөн байцаалтын шатанд 2017.01.17, 31-ний өдөр өгсөн мэдүүлэгтээ:”...Батаагийн өмгөөлөгч нь 2016.03 дугаар сард манай өмгөөлөгчтэй уулзаад цагдаа сэргийлэх гэж яваад яах вэ 12 тоотын энэ чигт нь орхичих нөгөө 4 байрны захиран зарцуулах эрхийг шилжүүлье гэж хэлсэн. Ингээд тохироод Авилгатай тэмцэх газар дээр Цэдэн-Иш мөрдөн байцаагчид бид нар хоорондоо ярилцсан 12 тоотыг үлдээгээд бусад байрыг бидний мэдэлд үлдээе гэж хэлсэн. Тэгсэн тэр Өршөөлийн хуульд хамруулж шийдвэрлье гэсэн. Тэгсэн дараа нь 4 байрны шилжүүлэг хийлгэх гэж Өмнөговь аймагт очиход шүүхээс байрны шилжилт хөдөлгөөн хийхийг зогсоосон шийдвэр гарсан байсан болохоор бидний зүгээс тохирсон 4 байраа өөрийн нэр дээр шилжүүлж чадаагүй. Дараагийн удаа Батаагийн өмгөөлөгч нь бид нарыг цагдаад гомдол гаргасан гэдэг дээрээ уучлалт Батаагаас гуй тэгвэл нэхэмжлэлээ татгалзая гэж хэлсэн. Би хэргийн материалтай танилцсан ингээд Батаагийн нягтлан Цацрал нь мөрдөн байцаалтын шатанд Бат-Амгалангийн өмнөөс би гарын үсэг зурсан гэсэн байцаалт өгсөн байсан. Батаа ах намайг гарын үсэг зурчих гээд байсан учраас зурсан гэсэн мэдүүлэг өгсөн учраас Цацрал Батаа 2 дээр эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр гомдол гаргасан. Иргэний шүүхэд гаргасан Батаагийн нэхэмжлэл шийдэгдээгүй байгаа. 4 байрыг шүүхээс битүүмжилсэн байгаа. Гомдолтой байна. ... Тоёота мажестик нь 41-75 УНЦ гэсэн дугаартай байсан харин нөгөө машин нь 05-55 УНС гэсэн дугаартай байсан. Бензийг нутгийн Батбаатар гэдэг хүнд 2013 онд өгсөн. Батбаатар манай хуурай ах юм. Бид хоёр өмнө нь хамтрагч байсан юм тэгээд бид хоёрын дунд өр шир байсан болохоор дундаа хийсэн. Батбаатар ах бензийг 115.000.000 төгрөгөөр, тоёота мажестикийг 13 сая төгрөгөөр зарсан байсан. Энэ хоёр машиныг хоёуланг нь 2013 онд бензийг 2014 онд зарсан гэж байсан. Батбаатар бид хоёрын хооронд ямар нэгэн өр авлага байхгүй. Би 34 дүгээр байрнаас Батаа урьдчилаа авч байсныг нь мэдээгүй нэрсийн жагсаалт өөрчлөгдсөнийг нь мэдээгүй. Би энэ байрыг барьж байхад урьдчилгаа авч байгааг нь мэдээгүй би өөрөө Улаанбаатар хотод амьдардаг болохоор мэдээгүй юм. Энэ хэрэг шалгагдсанаар энэ асуудлыг би мэдсэн. Энэ барилга нь Таван толгойн хөрс хуулалтаар баригдсан барилга. Батаа өөрөө барилгын талаар аудит хийлгэсэн, би энэ аудитыг өөрөө хийлгэхээр хүсэлт гаргаж байна. Энэ хэргийг шалгаж байгаа мөрдөн байцаагч нар хэргийн материалтай танилцаж байна гэж хэлдэг байсан. Би өөрөө бас дахиад хөндлөнгийн аудит оруулж миний энэ барилгад оруулсан мөнгөний эцсийн тооцоог гаргуулмаар байна. Аудитын хөлсийг би гаргана. Би энэ мөнгийг аваад буцаагаад барилгын гүйцэтгэгч компаниудад мөнгийг өгсөн. Өрлөг барилгын бригадын дарга нь Даш гэдэг хүн байсан Даш нь Улаанбаатар хотод байгаа. Цахилгааныг Р-Тек гэдэг компани хийсэн захирал нь Батхуяг гэдэг, санг Бат гэдэг хүн хийсэн санагдаж байна, барилгын төмөр бүтэц карказны ажлыг Хүнхүй компани гүйцэтгэсэн захирал нь Гантулга гэдэг хүн байгаа. Бетон зуурмагын ажлыг Мэндийн говь ХХК-иас авдаг байсан, агааржуулалт салхивчийг санахгүй байна Боролзой гэдэг даргатай бригад, дээврийн ажлыг Болотын бригад хийсэн. Цонхны материалыг би авчраад Батаагийн цонхны үйлдвэрээр хийлгэсэн, заслыг мөн Дашийн бригад хийсэн. Энэ хүмүүстэй хийсэн гэрээнүүд болон хөлс мөнгө, тооцоо нь над дээр хийгдсэн байх” гэсэн мэдүүлэг /4-р хавтасны 47-48-р хуудас/,
Гэрч Х.Т мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Манайх 2012 оны 2 дугаар сард 34-р байрыг баригдаж байхад нь Цацрал гэдэг тэр байгууллагын захиалга авч байсан хүн дээр очиж байрны захиалга өгсөн. Захиалга өгөхдөө урьдчилгаа гэж мөнгө 4 хувааж өгсөн. Эхлээд 2 сая төгрөг өгөөд дараа нь үлдсэн мөнгөнүүдийг өгсөн Нийтдээ урьдчилгаа гэж 18 сая 500 мянган төгрөг төлсөн. Угаасаа тэгж гарч байсан. Уг мөнгөнүүдийг дандаа Цацрал гэдэг хүний дансанд хийсэн. Бид нар өөрсдөө анх тэр байрыг баригдаж байхад нь орж өөрсдөө өрөөнийхөө зохион байгуулалтыг харж сонгож одоо амьдарч байгаа 18 тоотыг захиалж байсан. Байрны үлдэгдэл мөнгийг Голомт байнкны 8 хувийн зээлд хамрагдаад сар болгон төлөөд явж байгаа. Энэ байртай холбогдох баримт бичиг бид нарт байхгүй” гэсэн мэдүүлэг /3-р хавтасны 45-р хуудас/,
Гэрч Б.О мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...Би 2013 оны 06, 07 сарын аль нэгэнд 34-р байр баригдаж байгаа гэсэн сураг гарахаар нь би Цацрал гэдэг хүнтэй уулзаж 34-р байрнаас байр захиалах гэсэн юм гэхэд тэр байр захиалаад дууссан гэсэн. Тэгснээ та Баянмөнх гэдэг хүнтэй уулз энэ хүн энэ байрны талаар бас мэднэ гэсэн тэгэхээр нь би Баянмөнх гэдэг хүний утасны дугаарыг аваад тэр хүнтэй очиж уулзахад тэр надад одоо бидний амьдарч байгаа 16 тоот байр байна гэж надад үзүүлсэн тэр үед номер өгөөгүй байсан. Тэгээд би уг байрыг авахаар болж түүнийг асуухад тэр над нэг үнэ хэлсэн, би тэр мөнгийг нь одоо санахгүй байна мөнгийг Хас банкны дансанд хийсэн дараа нь байрны гэрчилгээ гарах гэж байхад мөнгөний үлдэгдэл байж болохгүй гэж надад Баянмөнх хэлээд 1.200.000 төгрөг төл гэж надад дансны дугаар өгсөн би тэр мөнгийг нь тэр хэлсэн дансанд нь тушаасан. Тэгсэн Цацрал тэр 1.200.000 төгрөгийг болконыг нэг квадратад тооцдог юм тэгээд 1.200.000 төгрөг болсон юм гэж хэлсэн би одоо тэр дансны дугаарыг нь санахгүй байна. Анхнаасаа уг байрны нэг квадрат нь 1.200.000 төгрөг гэсэн юм. Уг нь надад нэг хувь гэрээ өгсөн тэр одоо байгаа үгүйг мэдэхгүй байна. Би энэ одоо амьдарч байгаа байрныхаа мөнгийг банкаар дамжуулж бэлнээр төлсөн. Би бэлнээр хүнд мөнгө өгөхгүй банкаар дамжуулж төлнө гэж хэлсэн. Тэгсэн Баянмөнхтай хамт Хас банкан дээр очиж 61.300.000 төгрөгийг теллерээс асууж байгаад нэг дансанд хийсэн би одоо тэр дансны дугаарыг нь санахгүй байна Баянмөнхийн дансанд хийсэн юм уу аль эсвэл өөр хүний дансанд хийсэн юмуу санахгүй байна. Анх Баянмөнхтэй уулзахад тэр хүн надад би энэ байрыг захиалж бариулж байгаа гэж хэлсэн учраас би энэ хүнд итгээд худалдах худалдан авах гэрээ хийсэн санагдаж байна” гэсэн мэдүүлэг /3-р хавтасны 46, 4-р хавтасны 51-р хуудас/,
Гэрч В.Х мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...Би 34 дүгээр байрны 13 тоотод амьдарч байна. Би байрыг анх ашиглалтад орсноос хойш амьдарч байна манай нөхрийг Ганбаатарын Наранбат гэдэг. Манайх 23 дугаар байранд 2 өрөө байртай байсан тэгээд тухайн үедээ энэ байранд орохын тулд уг байрыг шинэ байрын үнийн дүнд нь оролцуулж авсан. Батаа Баянмөнх хоёрыг танина. Анх байрыг авахад бид нар Баянмөнхтэй аман гэрээ хийгээд манай хуучин байрыг шинэ байрны мөнгөнд оролцуулаад үлдсэн мөнгийг 8 хувийн зээлд хамрагдаад өгнө гэж бодож байсан Бид нарыг байранд ороход Баянмөнх ирээд байр ямар байна гэж асууж байсан. Энэ байшин баригдаад таньдаг болсон бусдаар бид нар түүнийг мэдэхгүй. Манайх энэ байрыг анх баригдаж байхад захиалга өгсөн харин урьдчилгаа мөнгө өгөөгүй, энэ байранд орно гэж Цацрал, Батаа, Баянмөнх нарт бүгдэд нь хэлээд энэ байранд орсон” гэсэн мэдүүлэг /4-р хавтасны 52-р хуудас/,
Гэрч Г.Ө мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”... Барилга анхнаасаа баригдаж байхдаа Баянмөнх ахаас ирсэн бараа материалыг баримттай нь тулгаад баримтыг нь хуулбарлаад эх хувийг нь Цацралд өгдөг байсан барилга дуусаж байхад Баянмөнх ах надад байсан баримтуудыг хуулбарлуулаад эх хувийг нь Цацралд өгсөн яг хэдэн төгрөгийн бараа материалын баримт байсныг нь мэдэхгүй байна. Барилгын заслын ажлыг мэдэхгүй заслаас өмнөх ажлуудын баримт нь байсан. Хуулбар баримтууд над дээр байгаа. Би 34 дүгээр барилгыг барьж байхад бараг нэг жилийн хугацаанд Баянмөнх ахаас ирсэн барилгын бараа материалыг хүлээж авдаг байсан. Барилгын заслын ажил эхлэнгүүт Баянмөнх ах намайг одоо хэрэггүй болсон гэж хэлсэн заслын ажлыг Батаагийн хүмүүс хийсэн байх. Батаа ахаас над дээр барилгын бараа материал ирдэг байсан үгүйг мэдэхгүй байна бараа материалыг дандаа л Баянмөнх ах Улаанбаатар хотоос явуулдаг байсан ш дээ. Баянмөнх ах утсаар Улаанбаатар хот руу хүнтэй яриад нөгөө хүмүүс нь явуулдаг байсан. Хоёр удаа Баянмөнх ах арматур төмрийг өөрөө явж авчирч байсан. Бараа материалыг хэдэн төгрөгөөр авдаг байсныг мэдэхгүй мөнгийг нь хэн гаргадаг байсныг нь мэдэхгүй байна Баянмөнх ах бараа материал ирж байгаа буулгаж аваарай баримтыг нь Цацралд өгөөрэй гэж хэлдэг байсан тэгээд би түүний хэлснээр нь бүх зүйлийг хийдэг байсан. Барилга барьж байгаа газар нь Бат-Амгалан гэдэг Батаагийн том хүүгийн нэр дээр байдаг байсан. Тэгээд Батаа ах Баянмөнх ах хоёр нийлж барилгыг барьсан байх. Барилгын карказ, өрлөг, цахилгаан, сан техник, агааржуулалт зэргийг Улаанбаатар хотоос өөр өөр хүмүүс ирж хийсэн, дээврийг өрлөг хийж байсан хүмүүс хийсэн байх заслыг харин хэн хэн хийснийг нь мэдэхгүй барилгын цонхыг Батаа ахын цонхны үйлдвэрт хийлгэсэн. Гадна пассадыг өрлөгийнхөн хийсэн. Энэ хийсэн бригадын дарга нарын нэрийг санахгүй байна. Энэ хүмүүсийг Улаанбаатар хотоос Баянмөнх ах олж ирж хийлгэсэн” гэсэн мэдүүлэг /4-р хавтасны 54-55-р хуудас/,
Гэрч Ж.Нмөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...Би энэ барилга баригдаж эхлэхээс нь эхлээд би барилгын материалыг Хятадаас татаж авчирдаг байсан. Баянмөнх Батаа хоёр хоорондоо юу ярьсан талаар мэдэхгүй голдуу барилгын материалыг авахдаа зээлээр голдуу авсан санагдаж байна. Санхүүтэй холбоотой зүйлийг би мэдэхгүй. Тухайн үед Батаа Баянмөнх хоёр хамтарч байгаа л гэж байсан. Гэхдээ би нарийн ширийн зүйлийг мэдэхгүй. 34-р байр баригдаж дууссан дараа нь Худалдаа хөгжлийн банкнаас хэдэн бичиг аваад Улсын бүртгэлийн хэлтэс дээр улсын бүртгэгч Баярсайханд өгсөн. Би одоо санахгүй байна А-5-ын цаасан дээр бичиг байсан бас хажуугаар нь хоёр гурван бичиг байсан санагдаж байна эдгээр бичгийг Улсын бүртгэлийн хэлтэс дээр Баярсайханд өгсөн. 34-р байран дээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулах гэж Улсын бүртгэлийн хэлтэс дээр очиход Баярсайхан надад Худалдаа хөгжлийн банкан дээрээс бичиг баримтыг нь аваад ир гэхээр нь би Худалдаа хөгжлийн банкан дээр очиж Ууган-Очироос тэр бичгийг аваад буцаагаад Улсын бүртгэлийн хэлтэс дээр очиж Баярсайханд өгсөн” гэсэн мэдүүлэг /2-р хавтасны 105-р хуудас/,
Гэрч Б.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...2013.05.31-ний өдөр Даланзадгад сумын төвд баригдаж байгаа 34-р байрыг 70 хувийн гүйцэтгэлтэйгээр Б.Б, Б.Б нар манай банкинд 100 хувь барьцаанд тавьж 350 сая төгрөгний зээл авсан. Уг байрнаас худалдан авч байгаа иргэд байрны урьдчилгаа төлбөр болох 30 хувийг төлөөд захиалан бариулах гэрээг байгуулаад нотлох баримтаа аваад манай банкин дээр ирдэг. Үүнийг үндэслээд банк зээлийг судлаж зээлийг олгодог. Тухайн үндсэн хөрөнгө нь манай банкинд барьцаанд байдаг. Манайхаас Улсын бүртгэлийн хэлтэст тухайн иргэний нэр дээр захиалсан байрны гэрчилгээг гаргуулах хүсэлт гаргадаг үүнийг үндэслээд Улсын бүртгэлийн хэлтэс гэрчилгээг гаргадаг журамтай. А.Б анхнаасаа 34-р байрнаас 12 тоотыг авахаар захиалгын гэрээг байгуулаад манай банкин дээр ирж судлагдаад зээлэнд хамрагдсан байдаг. 34-р байрнаас 1-12 тоотын гэрчилгээг А.Бийн нэр дээр гарсны дагуу тухайн иргэнд зээл олгосон. Харин 12 тоотод давхардуулан гэрчилгээ гарсныг 2013.12.27-ны өдөр манай байгууллага мэдсэн. Ер нь 11 гэрчилгээг манай байгууллагын зөвшөөрөлгүйгээр бусдын өмчлөлд шилжүүлсэн байсныг Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Энхмөнх улсын бүртгэгч Баярсайхан нартай уулзаад уг тоотын талаар асуухад тэд нар барьцаалагчаас зөвшөөрөл авалгүйгээр гэрчилгээг гаргасан нь манай байгууллагын алдаа болсон байна. Танайх энэ гэрчилгээнүүдийг хүчингүй болгох талаар хүсэлтээ гарга бид нар эдгээр тоотуудыг санхүүгийн гүйлгээг хийлгэхгүй байх талаар арга хэмжээ авна гэж хэлсэн. А.Бийн 34-р байрнаас байр авах гээд анх Батаатай гэрээ байгуулж уг байрны үнийн дүнгийн 21 хувийг Батаад төлсөн байсан. Үлдэгдэл 70 хувийг банкны орон сууцны зээлэнд хамрагдахаар хүсэлт гаргасан байсныг 2013.12.31-ний өдөр судалж үзээд зээл олгохоор болж 34-р байрны 12 тоотын гэрчилгээг гаргуулахаар Улсын бүртгэлийн хэлтэст хэсэгчилэн чөлөөлөх хүсэлтийг банкны зүгээс өгснийг үндэслээд Улсын бүртгэлийн хэлтэс 12 тоотын гэрчилгээг гаргасан. Батсүх нь манай банкинд 2013.12.20-дын үеэр хүсэлт гаргаж баримтаа өгсөн байсан. Гэтэл өмнө нь энэ 12 тоот дээр иргэнС.Б гэдэг хүнд гэрчилгээ гаргаад өгсөн байсан. Иймээс тухайн хөрөнгө оруулсан этгээд нь хэрэв тухайн хөрөнгөөс хувь авах бол манай байгууллагад хандах ёстой байдаг. Манай банкнаас 34-1-9 тоот, 34-1-12 тоот, 34-1-19, 34-18, 34-1-13 тоотын гэрчилгээг гаргахадС.Б зөвшөөрөл аваагүй.С.Бийн хувьд тухайн 34 дүгээр байрыг анх манай банкинд барьцаалаад зээл авахад түүний нэр байхгүй хөрөнгө оруулсан гэх мэдээлэл байхгүй байсан. Батаа ч өөрөө манайхаас зээл авахдаа өөрийн хөрөнгөөр 34 дүгээр байрыг барьсан гэж хэлж зээл авсан болохоор Баянмөнх 34-р байранд ямар нэгэн хамааралгүй болж байгаа юм.С.Б гэдэг хүний нэр барьцаанд тавьж байгаа 34-р байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээн дээр байхгүй байсан. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасныгС.Б, Б.Б, Улсын бүртгэлийн хэлтсийнхэн зөрчиж барьцаалагчаас ямар нэгэн зөвшөөрөл авалгүйгээр гэрчилгээг тус тус гаргасан байсан. Батаа нь манай банкинд 34 дүгээр байрыг барьцаанд тавьж зээл авсны дараа нь манай банкнаас Улсын бүртгэлийн хэлтэс рүү 2013.12.16-ны өдөр 70 хувийн гүйцэтгэлтэй 34-р байрыг улсын комисст хүлээлгэж өгсөн тул гэрчилгээг 100 хувь болгож гаргуулахаар хүсэлт тавьсан. Манай банкнаас Улсын бүртгэлийн хэлтэст гэрчилгээг 100 хувь болгож гаргуулан банкинд барьцаалах, хэсэгчилэн чөлөөлөхөд манайхаас тухайн байрнаас иргэд худалдан авсан тохиолдолд тухайн иргэнд гэрчилгээг хэсэгчилэн чөлөөлөх тухайн албан бичгийг хүргүүлсэн байсан. Гэтэл Улсын бүртгэлийн хэлтэс нь манайхаас ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр тухайн байрнаас 11 иргэнд гэрчилгээг гаргасан байсан. Энэ 11 гэрчилгээн доторС.Бийн нэр дээр 5 гэрчилгээг гаргасан байсан. Энэ байдлаас шалтгаалан банк барьцаалагчийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ Улсын бүртгэлийн хэлтэс болон, Б.Б нар нь зөрчсөн. Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч Т.Б нь 2013.12.20-ны өдөр манай банкны зөвшөөрөлгүйгээр манай банканд барьцаанд байсан 34-р байрнаас иргэн Ц.Зоригтод 34-р байрны 1-3 тоот,С.Бөд 34-р байрны 1-12 тоот, 1-13 тоот, 1-8 тоот, 1-9 тоот, 1-19 тоотууд, Б.Баярмаад 34-р байрны 1-2 тоот, Ц.Оюунд 34-р байрны 1-5 тоот, Д.Даваадоржид 34-р байрны 1-16 тоот, Т.Ууганбаярт 34-р байрны 1-18 тоот, Т.Болормаад 34-р байрны 1-17 тоотуудад тус тус үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөн хууль зөрчсөн үйлдэл гаргасан. Бид энэ үйлдэлд нь гомдол гаргаж байгаа юм. Эдгээр нь бүгд Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасныг зөрчсөн байгаа юм. Эдгээрээс 12 тоот дээр гэрчилгээг давхардуулж гаргасан байгаа юм. Энэ асуудлаас болж зээлдэгч Батаа зээлийн төлбөрөө төлөхгүй байгаа. Энэ төлбөр нь 200 гаран сая төгрөг болж байгаа. Баярсайхан 34-р байрыг манай банканд барьцаанд байгаа гэдгийг нь мэдэж байсан тэр өөрөө барьцааны гэрээг баталгаажуулсан байх ёстой. Тэр мэдсээр байж өөрт хуулиар оногдсон үүргээ биелүүлэлгүй, баримт материал шалгаагүй, барьцаалагчаас зөвшөөрөл аваагүй, баримт дутуу байгааг мэдсээр, байж гэрчилгээнүүдийг гаргасан” гэсэн мэдүүлэг /1-р хавтасны 87-88, 4-р хавтасны 27-29-р хуудас /,
Гэрч Б.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...Би анх 2013 ондС.Бтэй тохиролцсоны үндсэн дээр 34-р байрыг барьсан. Бид хоёр уг байрыг 2 талаас 50, 50 хувийн хөрөнгө гаргаад барихаар тохирсон хэдий ч Баянмөнх гэдэг нөхөр надад 50 хувийнхаа мөнгийг оруулаагүй. Тэгэхээр нь би Худалдаа хөгжлийн банкнаас зээл аваад уг 34-р байрыг барьж дуусгасан. Баянмөнх надад 100 гаран сая төгрөгний хөрөнгө оруулсан гэж амаараа хэлдэг ч баримт гаргаж өгөхгүй тэр мөнгөө ч надад өгсөн зүйл байдаггүй. Би түүнтэй тооцоогоо хиймээр байна гэхээр тэр та намайг өрөнд хийх гээд байна гэж хэлээд байдаг байсан. Би түүнд хөрөнгө оруулаагүй байхад нь түүнд эр хүний зан гаргаад 5 байр өгсөн байдаг. Уг нь Баянмөнх надад мөнгө оруулаагүй байж надаас байрыг нэхээд байгаа юм. Уг нь Баянмөнх надад хөрөнгө оруулсан бол би түүнд байрыг өгөх байсан. Тэгээд тэр надад хөрөнгө оруулаагүй байж надаас байр нэхээд байхаар нь миний уур хүрээд байгаа юм. 34-р байрыг барьж байх явцад Баянмөнх надаас 100 мянган долларын үнэтэй Мерседес бенз маркийн авто машин худалдаж авсан хэдий ч надад одоо болтол тэр мөнгийг өгөөгүй байна. Одоо миний бодож байгаагаар тэр Баянмөнх надад хөрөнгө оруулаагүй байж надаас байр нэхээд байгаад нь надад сонин санагдаж байна, би тэр байтугай Баянмөнхөд Тоёото кроун маркийн машин хүртэл өгсөн. Тэр машинаа хүртэл авмаар байна. Бид хоёр ямар нэгэн гэрээ байгуулаагүй би анх түүнд гэрээ байгуулмаар байна гэхэд тэр гэрээ байгуулахгүй амаар яриад байсан. Баянмөнх надад барилгын хөрөнгө өгөөгүй. Би түүнээс барилгад оруулсан хөрөнгөнийхөө баримтыг авчирч өг гэхэд тэр өгч чаддагүй юм. Би Худалдаа хөгжлийн банкнаас 34-р байрыг дуусгах зорилгоор 350 сая төгрөгийг зээлж авсан, 34-р байрыг барьцаанд тавьж авсан. 2014.9.10-ны өдөр “Их монгол хөлөг Аудит” ХХК-аар 34-р байрны ажил гүйцэтгэлд хийлгэсэн. Дүгнэлтээр би уг барилгад 896283925 төгрөг нь миний хөрөнгөөр, 269737755 төгрөг ньС.Бийн хөрөнгө‘“ нийтдээ 34 дүгээр байр нь 1,279,494,718 төгрөгөөр баригдсан гэж дүгнэлт гарсан. Аудит хийсэн байгууллага нь энэ 34-р байрны нийт орсон хөрөнгийг тооцож гаргаад миний оруулсан мөнгийг тооцож үлдэж байгаа хөрөнгийгС.Б оруулсан байна гэж дүгнэлт гаргасан байсан. БиС.Бийг ямар хэлбэрээр 200 гаран сая төгрөг оруулсан бэ баримтаа гаргаж ир гэжС.Бөөс шаардахад тэрээр баримтаа гаргаж өгдөггүй юм. БиС.Бийг 34 дүгээр байранд хөрөнгө оруулаагүй гэж хэлэхгүй гэхдээ түүнийг баримтаа гаргаад ир гэхэд тэр баримтаа гаргаж ирэхгүй байгаа юм. Би энэ мөнгийгС.Бийн гаргасан хөрөнгө гэдгийг үгүйсгэхгүй байнаС.Б одоогийн байдлаар 34-р байрны 9 тоот 66 метр квадратын 79 сая 200 мянган төгрөг, 16 тоотын 53,5 мерт квадрат 64 сая 200 мянган төгрөг, 17 тоотын 66 метр квадрат 79 сая 200 мянган төгрөг, 18 тоотын 50,62 метр квадрат 42 сая 520800 төгрөг буюу нийт 265.120.800 төгрөгийн байрыг зараад мөнгийг нь бэлнээр нь авсан мөртлөө дахиад 4 тоот нэмж авах гээд улайраад байгаа юм. Энэ нь оруулсан хөрөнгөндөө ноогдох ашгаас илүү ашиг авах гээд байгаа юм. Би хичнээнС.Бтэй гэрээ байгуулсан хэдий ч Худалдаа хөгжлийн банкнаас зөвшөөрөл аваагүй байхад Улсын бүртгэлийн хэлтэс гэрчилгээ гаргахгүй байх гэж бодож байсан чиньС.Б нь Улсын бүртгэлийн Ерөнхий газраас хүнээр дарамтлуулж байгаад Т.Баар гэрчилгээ гаргуулсан байсан. 34 дүгээр байрыг барьж дуусахаас өмнө манай дүү М.Энхболдын нэр дээр байсан Мерседсес Бенз Ө350 маркийн авто машиныг 100 мянган доллороор бодож тохиролцон мөнгийг ньС.Б өгнө гэж хэлээд авсан одоо болтол энэ мөнгийг өгөөгүй байгаа, үүний дараа нь Тоёота Мажеста гэдэг машиныг Японооос өөрийнхөө мөнгө буюу 800000 ейнээр худалдаж аваадС.Бөд өгсөн би тэр машиныг тухайн үедС.Бөд бэлэглэлээр өгсөн одоо би энэ машины мөнгийгС.Бөөс авна. 2012 онд байсан санагдаж байнаС.Б надаас техникийн түрээс төлмөөр байна мөнгө өгөөчээ гэхээр нь түүний хэлсэн 63150 долларыг түүнд өгсөн одоо энэ мөнгийг надад буцааж өгөөгүй. Энэ мөнгөө нэхэмжилж байгаа юм.С.Бийн нэр дээр байгаа 4 гэрчилгээг гаргуулахад тухайн үедС.Б маргаан гаргаад байхаар нь би Худалдаа хөгжлийн зээл төлөхөөс өмнө хүчин төгөлдөр бус гэрээ хийгээдС.Бийн нэр дээр 9, 8, 13, 19 тоотуудыг гаргуулсан. АнхС.Бийн нэр дээр хэлсэн тоотуудын ижил зарчмаар гэрчилгээ гаргуулсан байсан. Гэтэл 12 тоотыг захиалсан Батсүх байраа авах болонгуутС.Бтэй өөртэй нь ярилцаад зөвшөөрсний үндсэн дээр Батсүхийн нэр дээр гэрчилгээг гаргуулсан. Өмнө гарсан гэрчилгээг Баянмөнх хүчингүй юм байна Улсын бүртгэлд буцаагаад өгье гэж хэлээд явсан гэтэл тэр буцааж өгөлгүй маргаан гаргаад байгаа юм. А.Б өмнө нь он сар өдрийг нь санахгүй байна барилга баригдаж байхад 12 тоотыг захиалсан байсан. Тэгээд урьдчилгаа 30 хувийн төлбөрийг төлсөн байдаг. Энэ үйл ажиллагаагС.Б өөрөө мэдэж байгаа тэр маргаан үүсгээд байна. Худалдаа хөгжлийн банкнаас 34 дүгээр байрыг барьцаанд байхад банкнаас зөвшөөрөл авна гэдгийг мэдэж байсан. Би энэ талаарС.Бөд удаа дараа хэлэхэд тэр миний үгийг авахгүй бие өвчтэй Өмнөговьд ирээд удчихлаа гээд байхаар нь би түүнийг бодоод гэрээ байгуулаад гэрчилгээ гаргуулж авсан юм” гэсэн мэдүүлэг /1-р хавтасны 89-90, 2-р хавтасны 208-р хуудас
Гэрч Г.Ц мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...34 дүгээр байрыг 2013 оны 11 сард барьж дуусгаад улсын комисс хүлээж авсан. Комисс хүлээж авахаас өмнө нь зарим айлууд нь орсон байсан. 4 давхарын 16, 17 тоотыг зарсан мөнгийг нь 100 хувь авсан гээдС.Б надад хэлэхээр нь би Улсын бүртгэлийн хэлтэс рүү бичиг баримтыг нь бүрдүүлээд явуулсан. 5 давхарын 18 тоот нь өмнө нь Т.Ууганбаяр гэдэг хүн гэрээ байгуулаад 30 хувийг төлсөн байсан. Үлдсэн 70 хувийг Голомт банкны 8 хувийн зээлд хамрагдаад зээлийн мөнгө болох 42520800 төгрөгийг зээлсэн. 2 давхарын 9 тоотын анх гэрээ хийж 50 хувийн урьдчилгаа төлсөн иргэн уг тоотыг үзээд байрыг авахаа больж гэрээг цуцалсан үүний дагуу түүний анх төлсөн 50 хувь болох мөнгийг буцаагаад гэрээ цуцалсан хүнд Б.Б захирал өгөөд уг тоотын гэрчилгээгС.Бийн нэр дээр гаргуулсан. Уг байр нь 79200000 мянган төгрөгний үнэтэй байр байсан удаагүйС.Б тэр байранд айл оруулсан байсан. ТэгэхээрС.Б тэр байрыг зараад мөнгийг нь өөрөө авсан байх. 34 дүгээр байрны 12 тоотыг анх Батсүх гэдэг хүн гэрээ байгуулаад 30 хувийг төлөөд явсан. Ингээд 34 дүгээр байранд хөрөнгө оруулсан гээд Баянмөнх, Батаа захирал хоёр хоорондоо ярилцаад сууж байхад нь тэр 9 тоотын гэрээг байгуулсан хүн гэрээгээ цуцлахаар гэж орж ирсэн юм билээ. Тэгэхээр нь урьдчилгаа төлсөн 50 хувийг төлье гэж Б.Б захирал хэлээд, тэр байрыг өөрийнхөө нэр дээр гаргуул гэжС.Бөд хэлсэн, 12 тоотыг захиалсан Батсүхэд гэрчилгээг нь гаргуулаад зээлэнд нь хамруулъя гэж тохирсон. Тэгээд тэр хоёр Улсын бүртгэл, Худалдаа хөгжлийн банкны хүмүүстэй уулзалдаад мөн адил тохироодС.Бийг 12 тоотын гэрчилгээг авчираад хүчингүй болго оронд нь А.Бийн нэр дээр гарга гэхэд тэр за гээд тохирсон,С.Б нь 12 тоотын гэрчилгээг хотод үлдээсэн байсан дараа нь явуулъя гэсэн юм билээ, 12 тоотын гэрчилгээ нь өмнө ньС.Бийн нэр дээр гарсан байсан юм. Ерөнхийдөө 9 тоотын гэрчилгээгС.Бийн нэр дээр гаргаж оронд нь 12 тоотын гэрчилгээг солиод А.Бийн нэр дээр гаргуулахаар тохирсон гэсэн үг юм.С.Б 34 дүгээр байрыг барихад 269737755 төгрөг оруулсныг аудитын дүгнэлтээр гарсан.С.Бийн дээрх авсан 4 байрны мөнгө нь нийлээд 265120800 төгрөг болж байна.С.Б нь оруулсан хөрөнгөө авсан гэсэн үг. Үүнээс гадна манай захирал БатааС.Бөд мерседес бенз Ө350 авто машиныг 100000 доллараар тохирч сүүлд нь 34 дүгээр байрнаас гарах ашигийг тооцно гэж хэлээд машиныг өгсөн байсан мөнгийг нь аваагүй байсан. Тоёота мажеста гэдэг машиныг захирал Японд явж байхдаа аваад монгол руу ачууллаа гэж хэлээд Баянмөнх унах машингүй байна гээд байхаар нь Баянмөнхийг гаалийн татварыг төлөөд машиныг ав гэж хэлсэн хэлж байсан. Тэр машиныг 800000 еинээр авсан байсан. Техникийн түрээсийн төлбөр болох 63150 доллар авах учир ньС.Б нь Херо гэдэг компаниас тухайн үед нэг сарын 42100 доллараар техник түрээслээд авсан юм билээ. Тэгээд 2013 оны 09 сарын 15-ны өдөр ажил зогссон. ИнгээдС.Б манай түрээсийн техникийг төлбөрөө төлөхгүй байна гээд Херо техникээ хурааж авах гээд байна надад туслаачээ, дараа нь таны мөнгийг 34 дүгээр байрны ашиглалтанд өгсөний дараа ашгаасаа зохицуулчихая гэж гуйхаар нь манай захирал зөвшөөрөөдС.Бийн хэлсэн мөнгийг Херогийн дансанд хийсэн мөнгийг доллараар хийсэн. Нийт 126300 долларыг 2013 оны 11 сард хийсэн үүний 63150 доллар нь буцааж төлөгдөх нөхцөлтэй байсан юм. 34 дүгээр байр нь ер нь Батаа, Баянмөнх гэдэг хоёр хүн хоёр талаар хөрөнгө оруулаад Бат-Амгалан гэдэг хүн захиалаад бариулсан юм. Манай “Говь гарден” компанитай энэ байр ямар нэгэн хамаарал байхгүй. Гэхдээ би тэр байр орлого зарлагыг нь хөтөлдөг байсан.С.Б нь 34 дүгээр байрыг барихад бэлнээр хөрөнгийг оруулаагүй, 2014 оны 11 сард 34 дүгээр байрны ажил гүйцэтгэлд хөндлөнгийн Аудит хийлгэж дүгнэлт гаргуулахад нийтдээ 1166021680 төгрөгөөр баригдсан байна үүнээс Батаа захиралын оруулсан хөрөнгө нь 896280000 төгрөг байна үлдсэн мөнгийгС.Бийг оруулсан байна. 34 дүгээр байрыг 70 хувийн гүйцэтгэлтэй байхад нь Худалдаа хөгжлийн банкинд барьцаанд тавьсан энэ мөнгө нь 350 сая төгрөг зээлсэн гэхдээ бид нарын үзэж байгаагаар 800000 гаран сая төгрөгийн үнэтэй зүйлийг барьцаанд тавьсан бид нар энэ байрыг барьж дуусгаад хэдэн байрыг зарахад тэр 350 сая төгрөгийг буцаагаад төлчихнө гэж үзсэн, бас дээрээс ньС.Б гэдэг хүн энэ байранд хөрөнгө оруулсан энэ хөрөнгөө буцаагаад авч байна гэж би ойлгож байна. Бусад асуудлыг зохих байгууллага нь мэдэх байх” гэсэн мэдүүлэг /1-р хавтасны 91-92-р хуудас/,
Гэрч Ч.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...2013.12.20-ны өдөр манай ажилтан улсын бүртгэгч Баярсайхан нь 34-р байрны 5 үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг иргэнС.Бөд гаргаж өгсөн байдаг. 2013.12.16-ны өдөр 34-р байр нь 70 хувийн гуйцэтгэлтэйгээр Худалдаа хөгжлийн банкны барьцаанд байсан. Гэтэл 2013.2.16-ны өдөр Худалдаа хөгжлийн банкнаас 34-р байрыг зээлийн барьцаагаа хэсэгчилэн чөлөөлсөн тохиолдолд тухай бүр нь Худалдаа хөгжлийн банк хэсэгчилэн чөлөөлнө гэсэн бичиг ирсэн байсан. Гэхдээ энэ бичиг нь над дээр ирж танилцуулагдаагүй байсан. Гэтэл 2013.12.18-ны өдөр Худалдаа хөгжлийн банкны захирал нь над дээр ирж ийм албан бичиг өгөөд байхад 34-р байрыг танай байгууллага хэсэгчилэн чөлөөлсөн байна гэж гомдол гаргасан. Тэгэхээр нь би ажилтан улсын бүртгэгч Баярсайханыг дуудаж учрыг тодруулахад Баярсайхан Худалдаа хөгжлийн банкнаас 70 хувийн гүйцэтгэлтэй барьцаанд байсан байрны гэрчилгээг ирүүлсэн гэрчилгээг авснаар би бусад бүртгэлийг хийх эрх нь надад нээгдсэн гэж хэлсэн. Энэ үеэр Баянмөнх нь Баярсайханд 34-р байрны 5 тоотын анхны бүртгэл хийлгэх гэж хандсан байсан юм билээ. Тэгэхэд Баярсайхан нь Ерөнхий газраас дугаар авна гэж хэлээд хэд хоног хүлээлгэсэн байсан юм билээ. Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Бүртгэлийн хяналтын газрын дарга Ц.Ганзориг нь Баянхонгор аймгийн хүн байсан тул түүнд гомдол гаргаад Ц.Ганзориг нь надад энэ талаар хэлсэн. 2013.12.20-ны өдөр 34-р байрны 5 тоотууд дээр гэрчилгээг нь гаргаж өгсөн байдаг. 2013.12.30-ны өдөр Худалдаа хөгжлийн банкны захирал Бямбадорж эдийн засагч Эрдэнэсүх нар ирээд түрүүнд нь 6 зээлийн гэрээ батлаад явуулсан байна дээрээс нь дахиад 5 байрны гэрчилгээ гаргаад өгч явуулсан байна гэж гомдол гаргахаар нь би Баярсайханыг дуудаад тэр талаар нь асуухад тэрээр Баянмөнхийг хүлээлгэсэн одоо энэ 5 гэрчилгээг иргэн Баянмөнхөд өгч явуулсан эргээд ямар нэгэн үүрэг ноогдуулсан бүртгэл хийлгэхэд заавал манай байгууллагаар орно тэрийг үүрэг ноогдуулахгүйгээр хязгаарлалт хийх боломжтой гэж хариу өгсөн. 2013 оны 12 сарын 31-ний өдөр Худалдаа хөгжлийн банк нь 34-р байрны 3 байрыг хэсэгчилэн чөлөөлье оны сүүлийн өдөр байгаа учраас өнөөдөр бүртгэж өгөөч гэж хүсэлт гаргасан тэр хүсэлтэнд 34-р байрны 12 тоотыг А.Б дээр материал бүрдуүлж ирүүлсэн байсан өмнө нь энэ байр нь Баянмөнхийн нэр дээр гэрчилгээг нь гарсан байсан. Тэгэхээр нь би яагаад энэ 12 тоот нь дахиад өөр хүний нэр дээр материал гаргаж ирж байгаа юм бэ гэхэд Худалдаа хөгжлийн банкны Бямбадорж, Баярсайхан 2013 оны 12 сарын 20-ны өдөрС.Бөд олгосон 12 тоот гэрчилгээг хүчингүй болгоно учир нь танай банкнаас Баянмөнхийн нэртэй 5 орон сууцанд хэсэгчилэн чөлөөл гэсэн бичиг ирээгүй байхад би бүртгэсэн гэж хаяг гэж байсан Ингээд 2013 оны 12 сарын 31-ний өдөр энэ гэрчилгээ нь бичигдээд зээлийн гэрээ нь батлагдсан. Ингээд Баямөнх энэ асуудлаас болж гомдол гаргаж эхэлсэн. Энэ хүн надруу утсаар залгаад танай хэлтэс дээр хаанахын хууль үйлчлээд Ерөнхий газраас эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн дугаар авдаг болсон юм бэ гэхээр нь би тийм зүйл байхгүй юу болсон бэ гэхэд танай хэлтэс дээр иргэнС.Б гэрчилгээ гаргуулахаар материал өгсөн байна. Тэгээд удаагаад Ерөнхий газраас дугаар авна гээд хууль бус шалтгаан хэлээд байна гэхээр нь тийм асуудал байхгүй би шалтгааныг тодруулаад эргээд хэлье гэж хэлээд утсаа салгаад Баярсайханыг дуудаж шалтгааныг асуухад тэрээр Хяналтын газраас Батмөнх над руу утсаар залгасан би асуудлыг зохицуулсан одоо ямар нэгэн асуудал байхгүй гэж хэлээд гарахаар нь Ц.Ганзоригт буцаагаад хариуг нь хэлсэн. Худалдаа хөгжлийн банкинд 70 хувийн гүйцэтгэлтэйгээр Батаа, Бат- Амгалан нар зээлийн барьцаанд тавьсан байдаг. Энэ байр нь 100 хувь байсан ч 11 хувь байсан ч гэсэн Худалдаа хөгжлийн банкнаас хэн нэгэн иргэн байр авах мөнгийг нь Батаад өгөхгүйгээр банкинд өгөх ёстой ингэснээр нь тухайн байрнаас Худалдаа хөгжлийн банк нь хэсэгчилэн чөлөөл гэж бичиг ирүүлнэ үүнийг хэлж байгаа юм. Би тухайн үед 34 дүгээр байрыг бүрэн баригдаж дуусаад улсын комисс хүлээж авсныг нь мэдээгүй дараа нь Худалдаа хөгжлийн банкнаас гомдол гаргасан дараа нь уг байрны материалыг үзэж мэдсэн Худалдаа хөгжлийн банкны захирал Бямбадорж нь 2013 оны 12 сарын 16-ны өдрийн бичгээ бариад Эрдэнэсүхтэй хамт орж ирсэн. Тэр надад энэ байр манай банкинд зээлийн барьцаанд байхад танайхаас хэсэгчилэн чөлөөлсөн байна гэсэн гомдол гаргаж ирсэн. Ингэхээр нь би Баярсайханыг дуудаж уулзахад наад бүх бүртгэлийг би хийсэн анх 34 дүгээр байрны 70 хувийн гүйцэтгэлтэй гэрчилгээг эх хувиар нь өгснөөр бүртгэлийг хийсэн гэж хэлсэн. Би тэгэхээр нь Баярсайханаас 34 дүгээр байр нь Худалдаа хөгжлийн банкинд зээлийн барьцаанд байхад яагаад Голомт банкинд 6 гэрчилгээ гаргаж өгсөн юм бэ гэхэд тэрээр би хэн нэгэн иргэн хаанаас ч зээл авч болно тухайн иргэн нь зээлээ аваад Батаа ахад өгөөд Батаа ах зээлийн мөнгөө өгчих байх гэж бодоод би зээлийг нь баталсан юм гэж хэлж байсан. Худалдаа хөгжлийн банкнаас өөрсдөө ирэхдээ 2013 оны 12 сарын 16-ны өдрийн 34 дүгээр байрнаас хэсэгчилэн чөлөөлөх тохиолдолд манайхаас албан тоот хүргүүлнэ гэсэн тоот байсан. Тэгсэн Бямбадорж болохоор би энэ тоотыг өөрийнхөө ажилтнаар Баярсайханд хүргүүлсэн гэж хэлэхэд Баярсайхан нь би мэдэхгүй нэг мэдэхэд миний ширээн дээр энэ тоот ирсэн байсан гэж хэлсэн. Гэхдээ энэ тоот нь манай байгууллагаар албан ёсоор дамжуулж ирүүлээгүй байсан. Бямбадорж надад хэлэхдээ би эдийн засагчаараа энэ тоотыг хүргүүлсэн гэж хэлдэг. Бямбадорж тухайн үедээ Уугангэрэл гэдэг эдийн засагчаараа хүргүүлсэн л гэдэг. Баярсайхан надад хэлээгүй 34 дүгээр байрны 12 тоот дээр А.Бийн нэр дээр гэрчилгээ гаргуулахаар Худалдаа хөгжлийн банкнаас материал ирсэн байхаар нь би Баярсайханыг дуудаад энэ тоот дээр давхардаж гэрчилгээ гарах гэж байна энэ ямар учиртай юм бэ гэхэд тэрээр би Баянмөнхөөс 12 тоотын гэрчилгээг буцааж авахаар ярьсан тийм учраас Баянмөнхийн нэр дээр гарсан гэрчилгээг хүчингүй болгоод Батсүх дээр гэрчилгээг гаргах боломжтой л гэж хэлсэн. Он дуусахаас өмнө Худалдаа хөгжлийн банкин дээр гарсан буруу бүртгэл хийгдсэн байгааг зас гэдэг үүрэг өгсөн. Өөр үүрэг өгөөгүй. Батаагийн өрөөнд Баярсайхан, Бямбадорж Эрдэнэсүх Батаа бид нар уулзалдаад Баярсайхан бүртгэлийн алдаа хийгдсэн байна банк чанаргүй зээл гаргасан байна Батаа Худалдаа хөгжлийн банкинд зээлээ төл гэдэг яриа гарсан. Энэ асуудлын зангилаа нь Батаа зээлээ төлвөл Худалдаа хөгжлийн банк нь чанаргүй зээлгүй болно, гэсэн үүний дагуу Батаа нь зээлээ удахгүй төлнө гэж хэлээд хугацаа авсан. Би энэ талаар мэдээгүй Бямбадорж над дээр ирж гомдол гаргаснаар 34 дүгээр байр нь Худалдаа хөгжлийн банкинд зээлийн барьцаанд байгаа юм байна гэдгийг мэдсэн. Эд хөрөнгийн бүртгэл хийгдэхэд хараат бус байдаг хэрэв эд хөрөнгийн бүртгэл хийгдэж байгаа бол тухайн улсын бүртгэгч нь хариуцлага хүлээдэг. Энэ асуудал нь анхнаасаа 2013 оны 12 сард гарсан, гэрчилгээг Баярсайхан анхны барьцаалагчаас зөвшөөрөл авалгүйгээр буруу гаргаснаар эхэлсэн” гэсэн мэдүүлэг /1-р хавтасны 93-р хуудас/,
Гэрч Г.У мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...2013 оны 12 сард би 2 албан бичиг Улсын бүртгэлийн хэлтэс рүү хүргүүлсэн. Эхний албан бичиг нь 34 дүгээр байрны 70 хувьтай гэрчилгээг 100 хувь болгож барьцаалах гэсэн утгатай бичиг байсан. Гэрчилгээний эх хувийг уг албан бичигтэй нь хамт Улсын бүртгэлийн хэлтэс рүү Батаагийн ажилтан Наранбаяр гэдэг хүнээр хүргүүлсэн. Би өөрийнхөө биеэр хүргэж өгөөгүй Наранбаяр өөрөө ирж тэр бичгийг авч явсан. Тэгсэн Улсын бүртгэлийн хэлтсээс 34-р байрны тодорхой тоотууд нь чөлөөлөгдөөд Голомтоос зээл нь гарсан байсан. Тэгэхээр нь манай банкнаас энэ асуудлыг мэдээд буцаж манайхаас зөвшөөрөл өгөөгүй байхад гэрчилгээ гаргасан байна. Энэ гэрчилгээг хүчингүй болго гэсэн утгатай бичиг өгсөн. Уг нь тэр гэрчилгээ нь 100 хувь болоод манайд буцааж авчирч өгөх ёстой байсан. Гэтэл тэгээгүй бусад банкинд зээл судлагдаад явж байсан. ...Бямбадорж, миний бие, Эрдэнэсүх бид гурав Улсын бүртгэлийн хэлтэс дээр очоод гомдол гаргасан чинь Энхмөнх дарга Баярсайханыг дуудаад энэ гаргасан асуудлыг түүнээс асуухад Баярсайхан би ажлын хариуцлага алдлаа би энэ асуудлыг өөрөө хүлээнэ гэж хэлж байсан. ...Манай банкинд анх Батаа нь ганц миний хөрөнгөөр 34-р байрыг барьсан гэж гэрээ байгуулсан. Гэтэл дараа нь Батаа нь өөр хүнтэй уг байрыг хамтарч барьсан юм билээ. Түүнээс болоод нэрсийн жагсаалт нь өөр өөр хүний нэр дээр гарсан байсан. Би эхний албан бичгийг өөрийн биеэр Улсын бүртгэлийн хэлтэст хүргэж өгөөгүй Батаатай утсаар залгаад 70 хувийн гэрчилгээг 100 хувь болгуулж өг гэхэд Батаа нь би хүнээ явуулчихая гэж хэлсэн. Тэгсэн удаагүй тэр Наранбаяр гэдэг хүн ирээд 70 хувийн гэрчилгээг албан бичгийн хамт аваад явсан. Эргэж тэр гэрчилгээ нь 100 хувь болж ирээгүй, 34 дүгээр байрнаас нь тоотууд нь чөлөөлөгдөөд зээлэнд хамрагдсан байсныг бид нар дахиж очиж албан тоот хүргүүлсэн. ...Анх Батаа нь манай Худалдаа хөгжлийн банкинд 34 дүгээр байрнаас авах иргэдийн жагсаалтыг хүргүүлж ирүүлсэн. Гэтэл дараа нь тэр жагсаалт Улсын бүртгэлийн хэлтэст Батаа гаргаж өгөхдөө зөрүүтэй гаргаж өгсөн байсан. Уг нь анх манайд ирсэн жагсаалтыг манай банк судалж үздэг түүний дагуу зээлд хамруулдаг Улсын бүртгэлийн хэлтэс дээр манайд гаргаж өгсөн жагсаалт нь адил байх ёстой байсан. Манайхаас Улсын бүртгэлийн хэлтэс дээр гомдол гаргаж очиход бид нар Баярсайханаас яагаад манайхаас зөвшөөрөөгүй байхад өөр хүний нэр дээр гэрчилгээ гарсан юм бэ гэхэд Баярсайхан нь үлдэж байгаа орон сууцнууд нь Худалдаа хөгжлийн банкны зээлийг төлж барагдуулж хүрэх байсан учраас гэрчилгээ гаргасан гэсэн утгатай зүйл хэлж байсан” гэсэн мэдүүлэг /1-р хавтасны 96-р хуудас/,
Гэрч Д.Ө мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...Би 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Б.Бтай орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан. Гэрээнд 18 байрны өмнө талд байршилтай шинээр ашиглалтанд орох орон сууцны нэгдүгээр орцны 8 тоот гэж захиалсан. Би 53.5 метр квадрат нэг метр квадрат нь 1.200.000 төгрөгөөр гэрээ байгуулаад үнийн дүнгийн 30 хувийг төлсөн. 30 хувь нь 19.260.000 төгрөг болсон. Энэ мөнгийг “Говь гарден” ХХКийн дансанд бэлнээр 3 хувааж тушаасан. 34-р байр баригдаж ашиглалтанд орсны дараа 8 тоотын түлхүүр гардуулаад ордер гэрчилгээ гаргахаар нь 8 хувийн зээлд хамрагд гэсэн. Би байрандаа 2014 оны 12 дугаар сарын сүүлээр орсон. Авсан тоотын гэрчилгээ нь миний нэр дээр гараагүй харин Баянмөнх гэдэг хүний нэр дээр гарсан. Баянмөнх над руу өөрөө залгаад гэрчилгээ чинь над дээр байна чи надад үлдэгдэл 70 хувиа төлөөд гэрчилгээгээ өөрийн нэр дээр шилжүүл гэж хэлсэн. Би Худалдаа хөгжлийн банканд 8 хувийн зээлд хамрагдахаар бичиг баримтаа өгсөн байсан чинь банк Баянмөнхийн гэрчилгээ нь хүчингүй гэрчилгээ шүү мөнгийг тэр хүнд өгч болохгүй шүү гэж хэлсэн. Тэгсэн Баянмөнх над руу утсаар залгаад зээлээ Голомт банкаар судлуул Худалдаа хөгжлөөр битгий судлуул гэж хэлээд байсан. Би ийм асуудал гарахаар нь улсын бүртгэгч Баярсайханаас энэ тухай асуухад Баярсайхан Баянмөнхийн нэр дээр танай байрны гэрчилгээ чинь гарсан л гэж хэлж байсан. Худалдаа хөгжлийн банк болохоор Улсын бүртгэлийн хэлтэс рүү бичиг баримт өгөөгүй байхад гэрчилгээ гаргасан. Энэ бол хууль бус шүү гэж надад хэлээд байгаа юм. Энэ асуудлаас болж би авсан байраа өөрийн нэр дээр шилжүүлж чадахгүй, 8 хувийн зээлд хамрагдаж чадахгүй хохирч байна. Худалдаа хөгжлийн банкны захирал Бямбадорж хэлэхдээ 34-р байр нь манай банканд зээлийн барьцаанд байгаа. Ийм учраас өөр банкаар 8 хувийн зээлд хамрагдах боломж байхгүй манайхаас зөвшөөрсний дагуу Улсын бүртгэлийн хэлтсээс гэрчилгээ гарах ёстой гэж хэлээд байгаа юм. ...Энэ гэрчилгээний асуудлыг нэг мөр шийдүүлээд би өөрийнхөө нэр дээр гэрчилгээгээ гаргуулж 8 хувийн зээлдээ хамрагдмаар байна” гэсэн мэдүүлэг /1-р хавтасны 97-р хуудас, 3-р хавтасны 47, 4-р хавтасны 50 хуудас/,
Гэрч Б.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...Би Даланзадгад сумын төвд баригдсан 34-р байрнаас байр авахаар 2013 оны 10 сарын үед Батаатай уулзаж байрны зурагтай нь танилцаад 19 тоотыг анхнаасаа захиалаад метр квадратыг нь 1.200.000 төгрөгөөр тооцож гэрээг нягтлан Цацралтай байгуулж үнийн дүнгийн 30 % болох 18 сая төгрөгийг Б.Бгийн “Говь гарден” ХХК-ийн дансанд хийсэн. Ингээд уг байр 2013 оны 11 дүгээр сарын сүүлээр ашиглалтад орсон санагдаж байна. Бид байрандаа 2013 оны 12 дугаар сарын 29-нд орсон. Манай байр нь 34-р байрны 19 тоот. Одоог болтол манай байрны гэрчилгээг гаргаж өгөөгүй байгаа шалтгаан нь Батаа нь надад үлдсэн мөнгийг өгөх ёстой Баянмөнхөд өгөх шаардлага байхгүй гээд байдаг. Харин Баянмөнх нь болохоор мөнгийг би авна над дээр уг тоотын гэрчилгээ гарсан байгаа гээд байдаг. Ингээд гэрчилгээгээ гаргуулан авч чадахгүй өдийг хүрээд байна. Уг нь 19 тоот дээр Баянмөнхийн нэр дээр гэрчилгээ гарсан байдаг. Би энэ байрыг Худалдаа хөгжлийн банканд зээлийн барьцаанд байсан гэдгийг нь мэдээгүй. Би 34-р байрыг баригдаж ашиглалтанд орохоос өмнө баригдаж байхад нь Б.Бгийн “Говь гарден” ХХК-ийн дансанд нь 18 сая төгрөг бэлнээр төлсөн дараа нь болконы метр квадратыг тооцоод 360000 төгрөгийг авсан. Үүнээс өөр мөнгө өгөөгүй. Би Баянмөнхөд мөнгө өгөөгүй” гэсэн мэдүүлэг /2-р хавтасны 177-178-р 4-р хавтасны 56-р хуудас/,
Гэрч Ч.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...Баярсайхан яагаад Баянмөнхийн байрны гэрчилгээг гаргах болсныг нь мэдэхгүй байна. Анх Худалдаа хөгжлийн банкнаас “манай худалдаа хөгжлийн банкны барьцаанд байгаа 34-р байрнаас хэсэгчлэн чөлөөлөх тохиолдолд манай банкнаас албан бичиг хүргүүлнэ гэсэн албан бичиг явуулсан байхад барьцаанд байгаа байрнаас гэрчилгээ гаргаж Голомт банкны барьцаанд тавиад зээл гаргасан байна гэсэн гомдол гаргахаар нь би Баярсайханаас энэ ямар учиртай юм бэ? гэсэн чинь Баярсайхан би энэ бичгийг үзээгүй, миний ширээн дээр нэг мэдэхэд ийм бичиг байж байсан. Хэн авчирч тавьсан болохыг нь мэдэхгүй байна. Энэ бичиг сүүлд ирсэн болохыг нь мэдсэн гэж хэлсэн юм. Тэр албан бичиг нь манай бичиг хэргээр албан ёсоор дамжиж ирээгүй, шууд Баярсайханд ирчихсэн байсан. Ингээд Баянмөнх надтай ирж уулзахаар нь таны 12 тоотын гэрчилгээ хууль бус юм байна. Худалдаа хөгжлийн банкны барьцаанд байгаа байрыг банкнаас зөвшөөрөл авалгүйгээр гэрчилгээг гаргасан байна. Тэгвэл миний нэр дээрх уг 4 байрны гэрчилгээг өөр хүнд худалдмаар байна. Нэрийг нь солиод гэрчилгээг гаргаад өг гэхээр нь Худалдаа хөгжлийн банкнаас хэсэгчлэн чөлөөлж болно гэсэн албан бичиг ирсэн тохиолдолд таны нэр дээрх 4 байрны нэрийг сольж болно гэж хэлсэн. Ингээд Баярсайханыг энэ асуудлаас болж дээд газраас шалгаад энэ зөрчлийг арилгуулах 1 сарын хугацаа өгсөн. Баярсайхан Баянмөнхөөс удаа дараа гэрчилгээг буцааж авахаар хандсан боловч Баянмөнх гэрчилгээг буцаагаад өгөхөд ямар нэгэн асуудал байхгүй гэж хэлсэн боловч гэрчилгээг өгөхгүй яваад байсан ба Баянмөнх нь цагдаад гомдол гаргасан байсан. Анх манайд байрны гэрчилгээ гаргахаар материал өгөхдөө Баянмөнхийн нэр дээр 34-р байрнаас 8, 9, 12, 13, 19 гэсэн тоотууд нь Баянмөнхийн нэр дээр гарсан жагсаалт ирсэн. Энэ дагуу Баярсайхан Батаагийн компанийн байрны хүсэлт жагсаалтын дагуу Баянмөнхөд 5 байрны гэрчилгээг нь гаргаад өгчихсөн байсан. Би тэр үед хотод ажлаар явж байсан ба Баярсайхан дээр хэн гэдэг хүмүүсийн байрны гэрчилгээ гаргуулахаар судлагдаж байгааг мэдээгүй бөгөөд над руу Худалдаа хөгжлийн банкны захирал Бямбадорж утсаар яриад “Манай 2013 оны зээлийн төлөвлөгөө тасрах гээд байна, 34-р байрнаас иргэдэд орон сууцны 8 хувийн зээл гаргахын тулд байрны гэрчилгээнүүдийг гаргах хэрэгтэй байна. Заавал 14 хоног гэхгүйгээр гэрчилгээг гаргаад өгөөч гэсэн хүсэлт тавихаар нь би Баярсайханд 34-р байрны гэрчилгээнүүд гарч байгаа юм байна. Материалуудыг хурдан судлаад хурдан бүртгэж өг гэж хэлсэн. Баярсайхан надад хэлэхдээ Баянмөнхийн байрны гэрчилгээг гаргасан боловч программд бүртгээгүй байгаа учир нь албан ёсны гэрчилгээ биш гэж ойлгож болно. Баянмөнхийн гар дээр зүгээр л гэрчилгээ байгаа гэж хэлсэн. Уг нь улсын бүртгэгч нь байрны гэрчилгээ гаргасан бол өдөртөө программд шууд шивэх ёстой байдаг. Хэрвээ дараа нь устгасан бол тэр нь хэдний өдөр устгасан байна гэж шууд гарч ирдэг. Тэгсэн Баярсайхан нь анхнаасаа 34-12 тоотын гэрчилгээг программд шивээгүй, хувийн хэрэг үүсгээгүй байсан. Баярсайхан надад хэлэхдээ Баянмөнх надад ямар ч материал бүрдүүлж өгөөгүй гэдэг. Баянмөнх нь болохоор би бүх материалуудаа бүрдүүлж өгсөн гээд байдаг. Харин Баянмөнхийн бусад 8, 9, 13, 19 тоотын гэрчилгээ нь программд шивэгдсэн байсан. 2015 оны 09 сарын 21-нээс хойш уг программыг аймгийн хэмжээнд ашиглахаа больсон байгаа. Дээд газарт иргэдээс ямар нэгэн гомдол ирсэн тохиолдолд бүртгэлд авч албан ёсоор шалгадаг. Харин Баярсайханы асуудлаар бол улсын ахлах бүртгэгч Батмөнх утсаар “Яагаад иргэдэд хүнд суртал гаргаад байгаа юм. Юун улсын дугаар авна гэж яриад байгаа юм. Баянмөнх гэдэг хүний асуудлыг хурдан шийдэж өг гэж утсаар ярихаар нь Баярсайхан тэр өдөрт нь гэрчилгээг нь гаргаад өгсөн байсан. Би бол Баярсайханд ямар нэгэн байдлаар хууль бус бүртгэл хий гэж дарамт шахалт үзүүлээгүй, Баярсайхан ахлах Батмөнхийг утсаар ярихад л тэр өдөрт нь Баянмөнхийн байрны гэрчилгээг гаргасан байсан” гэсэн мэдүүлэг /2-р хавтасны 209-р хуудас/,
Гэрч Ц.О мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...2009 оны 04 сараас эхлэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн хэлтэст ахлах мэргэжилтнээр ажиллаж байгаад одоо сургалт эрх зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн албан тушаалтайгаар сургалт эрх зүйн харилцаа, хууль дүрэм журам шинэчлэн боловсруулах, нэлээд маргаантай асуудлуудыг шийдвэрлэхэд хууль эрх зүйн зөвлөгөө өгөх гэх мэтчилэн ажил үүргийн хуваарьтайгаар ажиллаж байна. Улсын бүртгэгч нь иргэний гаргасан мэдүүлгийг хүлээн аваад орон сууц захиалгаар бариулах гэрээ, захиалан бариулагчийн албан бичиг, төлбөр тооцоогоо 100 хувь төлсөн тухай баримт, өмчлөх хүсэлт гаргасан иргэний бичиг баримтын хуулбар, өмчлөх эрхийн гэрчилгээ авах тухай хүсэлт, байрны фото зураг, план зураг, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг бичиг баримтуудыг журамд зааснаар 14 хоногийн дотор хянан үзэж шалгаад гэрчилгээг улсын бүртгэлийн дугаар давхардуулахгүйгээр гаргах ажил үүргийн хуваарьтай байдаг. Тухай барилгын орон сууцны гэрчилгээ нь 70 %-ийн гүйцэтгэлтэйгээр өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон байх бөгөөд Худалдаа хөгжлийн банкны барьцаанд бүртгэлтэй байсан нь барьцаалагч талын албан ёсны зөвшөөрөл авалгүйгээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгогдох ёсгүй. Мөн гэрчилгээг гаргуулахаар гаргасан хүсэлтэд уг орон сууцыг захиалгаар бариулах гэрээ, эсвэл хамтран ажилласан бол хамтран ажиллаж хөрөнгө оруулалтаар уг байрнаас тухайн объектыг авна гэсэн хамтран ажиллах тухай гэрээ, бусад бичиг баримтуудыг бүрдүүлсэн байхыг шаарддаг. Баянмөнхийн нэр дээр гарсан гэрчилгээг гаргах үед зөвхөн барилгыг барьсан компаниас өгсөн байранд орох хүмүүсийн жагсаалтыг үндэслэж Баянмөнхийн нэр дээр байрны гэрчилгээг гаргасан нь хууль бус гэдэг нь харагдаж байна. Баянмөнхийн нэр дээр гарсан 2013 оны 12 сарын 20-ны өдрийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон А.Бийн нэр дээр давхардаж гарсан гэрчилгээнүүдийг харахад Баянмөнхийн нэр дээрх улсын бүртгэлийг гэрчилгээг гаргахдаа нотлох баримтуудыг бүрдүүлээгүй, холбогдох хуулийн дагуу мэдүүлгийг гаргаагүй байна. Харин А.Бийн нэр дээр гарсан гэрчилгээг гаргахад бүрдүүлсэн бичиг баримтуудыг харахад үүнд орон сууц захиалгаар бариулах гэрээ нь хийгдсэн, худалдаа хөгжлийн банкнаас 12 тоотын орон сууцны гэрчилгээг гаргуулах зөвшөөрөл зэрэг нь хавсаргагдсан байна. Энэ нь хууль ёсны гэрчилгээ байна. Хэрэв Баянмөнхийн нэр дээр үл хөдлөхийн гэрчилгээг эхэлж гараад дараа нь Батсүхийн нэр дээр гэрчилгээг гаргах тохиолдолд Баянмөнх, Батсүх нарын хооронд үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх тухай хэлцлийг үндэслэж байж дараагийн өмчлөгчийн нэр дээр гэрчилгээг гаргадаг журамтай юм. Улсын бүртгэгч нь иргэний гаргасан мэдүүлгийг хүлээн аваад орон сууц захиалгаар бариулах гэрээ, захиалан бариулагчийн албан бичиг, төлбөр тооцоогоо 100 хувь төлсөн тухай баримт, өмчлөх хүсэлт гаргасан иргэний бичиг баримтын хуулбар, өмчлөх эрхийн гэрчилгээ авах тухай хүсэлт, байрны фото зураг, план зураг, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг бичиг баримтуудыг журамд зааснаар 14 хоногийн дотор хянан үзэж шалгаад гэрчилгээг улсын бүртгэлийн дугаар давхардуулахгүйгээр гаргах ажил үүргийн хуваарьтай байдаг. ...Мэдүүлгийг анх хүлээн авах үед мэдүүлэгт бичиг баримтын бүрдэл дутуу бол мэдүүлгийг хүлээн авахаас татгалзаж мэдүүлэг гаргагчид шууд буцаан өгдөг юм. 2009 онд Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар, Иргэний бүртгэлийн газар, Хуулийн этгээдийн бүртгэлийн газар нэгдэж Улсын бүртгэлийн ерөнхий газар байгуулагдахад улсын бүртгэгчээр ажилласан. Харин өмнө нь эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт ажиллаж байсан эсэхийг нь мэдэхгүй байна. Программ нь үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийг бүртгэх мэдээллийн сан юм. Өөрөөр хэлбэл тухайн уг үл хөдлөх эд хөрөнгийн шилжилт хөдөлгөөн, барьцаа зэрэг бүх мэдээлэл агуулагдаж байдаг программ юм. Энэ программ нь зөвхөн аймгийн хэмжээнд хэрэглэж ашиглагддаг байсан. Сүүлийн үед энэ программыг ашиглахгүйгээр улсын хэмжээний нэгдсэн мэдээллийн сан сүлжээтэй болохоор ажиллаж байгаа юм. Программ нь зөвхөн аймгийн хэмжээнд хэрэглэдэг бөгөөд ерөнхий газрын хэмжээнд энэ мэдээлэл харагдахгүй юм. Хэрэв шалгалт хийсэн бол шалгалтын материал нь Бүртгэлийн хяналтын газарт байх ёстой. Иргэнээс утсаар буюу бичгээр гаргасан гомдлыг УБЕГ-ын даргад танилцуулаад дарга шалгах хариуцсан нэгжид нь цохолтоор шилжүүлдэг юм. Мөн бүртгэлийн хяналтын газрын даргад мөн бичгээр болон утсаар гомдол гаргаж болно. Үүнийг мөн хариуцсан нэгжид нь өгч шалгуулдаг. Утсаар гаргасан гомдлыг бүртгэж авах даргад оруулж танилцуулдаг. Мөн 18-90 гэсэн утсаар иргэдийн гомдлыг хүлээн авч харьяалах нэгжид нь шилжүүлээд гомдол гаргасан иргэнд бичгээр болон утсаар хариуг нь өгдөг. Эдгээр шалгасан гомдлын материалуудыг Бүртгэл хяналтын газраас Улсын бүртгэлийн ерөнхий газрын архивд шилжүүлж өгөх ёстой юм. Т.Бы ажлын байрны тодорхойлолт, 2013 оны үр дүнгийн гэрээний хуулбар, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам зэргийг хэрэгт хавсаргуулахаар авчирсан байгаа” гэсэн мэдүүлэг /2-р хавтасны 214-215-р хуудас/,
Гэрч Б.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...Манай компанийн захиалгаар Б.Баянмөнхтэй хамтран хөрөнгө оруулалтаар 34-р байрыг барьсан бөгөөд манай төрсөн эцэг Б.Б нь ерөнхийд нь удирдаж үйл ажиллагааг явуулсан юм. Би энэ талаар сайн мэдэхгүй байна. Тухайн үед би Улаанбаатар хотод оюутан байсан сурч байсан. Барилгын нарийн ширийн асуудал зүйлийг мэдэхгүй байна. Барилгын гэрээ жагсаалтан дээр зурагдсан гарын үсэг нь миний гарын үсэг биш байна. Би Улаанбаатар хотод сурч байхдаа компанийн нягтлан бодогч Цацралд өөрийнхөө өмнөөс банканд төлөөлөх итгэмжлэл гаргаж өгсөн. Энэ жагсаалтуудыг манай аав нягтлан бодогч Цацрал нар гаргасан байна. Манай компаниас захиалгаар барьсан орон сууцны нэрсийн жагсаалтыг гаргах үед Б.Баянмөнх нь байр барьсан ашгаас мөнгө авахгүйгээр 5 байр авна гэхээр аав маань тухайн үед оруулсан хөрөнгө оруулалт ашгийг тооцолгүйгээр зөвшөөрөөд 34-р байрнаас 8, 9, 12, 13, 19 тоотуудыг Б.Баянмөнхийн нэр дээр гаргуулахаар жагсаалтыг хийж өгсөн юм байна лээ. Тэгтэл Б.Баянмөнх өөрийн нэр дээр эдгээр тоотуудад байрны ордер гаргуулж авсан байсан. Харин дараа нь яагаад байрны нэрсийн жагсаалт өөрчлөгдсөн болохыг нь мэдэхгүй байна. Нийт 1,1 тэрбум төгрөгөөр 34-р байр баригдсанаас Б.Баянмөнх нь Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2015 оны 04 сарын 28-ны өдрийн 077 тоот дүгнэлтээр 269,7 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна гэж дүгнэлт гарсан байсан. Үүнийг би мэдэхгүй байна. Үүнийг аав маань мэдэж байгаа. Барилга барих явцад нэг хүн байр захиалчихаад дараа нь авахаа болилоо гэдэг ч юмуу бусад шалтгаанаар захиалгаар барьсан орон сууцны нэрсийн жагсаалт өөрчлөгдөх тохиолдол гардаг. Аав бид нар нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн шүүхэд Б.Баянмөнхөд холбогдуулан нэхэмжлэл гаргасан байгаа. Өнөөдөр шүүгчийн 28658 дугаартай захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн байгаа. Үүний хуулбарыг авчирч ирсэн байгаа. Б.Баянмөнх нь 269,7 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийчихээд ааваас маань 2 автомашин, дээр нь 5 орон сууц авна гэдэг оруулсан хөрөнгө оруулалтаасаа давсан ашиг авах гэж улайраад байна. Иймээс бид нар шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /2 хавтасны 21, 4-р хавтасны 31-р хуудас/,
Гэрч Б.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...Би 2012 оноос Улсын бүртгэлийн хэлтэст Даланзадгад сумын иргэний улсын бүртгэгч, 2014-04-р сараас Улсын бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасгийн дарга, улсын ахлах бүртгэгчээр томилогдон ажиллаж байгаа. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тасгийн даргын хувьд өөрийн тасгийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх ажлыг хариуцан ажиллаж байгаа. Тасагт даргаас гадна 2 улсын бүртгэгч 1 архивын ажилтан ажилладаг. Намайг тус тасгийн даргаар ажиллаж байх үед Т.Б нь улсын бүртгэгчээр ажиллаж байсан бөгөөд ажлын хариуцлага алдсан тул УБЕГ-аас комисс ирж ажлыг шалгаж ажлаас халахаар шийдсэн боловч Т.Б нь өөрөө ажлаа хүлээлгэж өгөөгүй ажлаа хаяж явсан тул хэлтсийн даргын 2014-06-04-ний өдрийн тушаалын дагуу 6 хүний бүрэлдэхүүнтэй комисс гарч Т.Бы ажлыг буюу ажлын байранд үлдээсэн эд зүйл, бичиг баримтыг хүлээн авсан. Уг хүлээлцэх ажилд Т.Б өөрөө оролцоогүй, ажлаа хаяж явсан байсан юм. Ингээд комисс Т.Бы албаны шүүгээ, ширээ, сейфэнд байсан газрын болон үл хөдлөх эд хөрөнгийн бичигдсэн болон бичигдээгүй гэрчилгээ, мөн хүчингүй болсон гэрчилгээ маягт буюу бүртгэлийн журнал иргэн аж ахуйн нэгжийн бүрдүүлсэн материал зэргийг нэг бүрчлэн тэмдэглэлийг үйлдсэн байгаа. Ажил хүлээж авах комисс бүгдээрээ хамт байсан бөгөөд Т.Бы шүүгээ, ширээ, сейфэнд байсан баримт бичгүүдийг нэг бүрчлэн тэмдэглэн авсан байгаа. Уг тэмдэглэлийг танай байгууллагад 2016-02-р сард хүргүүлсэн. Журмын дагуу бүртгэлийг хийж гэрчилгээг олгосон өдрөөр уг үл хөдлөх эд хөрөнгийн холбогдох баримт нь архивд хувийн хэрэг үүсэн орсон байх ёстой. Түүнээс 4-5 сарын дараа хувийн шүүгээ, сейфэнд байх ёсгүй. Архивд 34-р байрны 12 тоот орон сууц нь А.Бийн нэрээр хувийн хэрэг үүсгэж холбогдох баримтыг бүрдүүлсэн байсан. Бүрдүүлсэн хүн нь Т.Б. Харин 12 тоот дээр Баянмөнх гэдэг хүний нэр дээр ямар нэгэн холбогдох баримт байхгүй байсан” гэсэн мэдүүлэг /3-р хавтасны 25-26-р хуудас/,
Гэрч А.Б мөрдөн байцаалтын шатанд 2015.12.31-ний өдөр байцаасан тэмдэглэлд:”..Би 2013 оны 02 дугаар сарын 24-ний өдөр “Говь гарден” ХХК буюу Б.Б, нягтлан Цацралтай байрны гэрээ байгуулаад урьдчилгаа 5 сая төгрөгийг бэлнээр өгсөн. Дараа нь 2013 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 5 сая төгрөг бэлнээр, дараа нь 04 дүгээр сарын 04-ний өдөр 4 сая төгрөг бэлнээр Цацралд өгсөн, дараа нь 05 дугаар сарын 31-ний өдөр 1 сая төгрөг бэлнээр, 6 дугаар сарын 04-ний өдөр 2 сая төгрөг бэлнээр дараа нь 06 дугаар сарын 27-ны өдөр 1900000 мянган төгрөг бэлнээр дандаа Цацралд өгсөн. 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 1300000 төгрөгийг тус тус бэлнээр өгч байрны урьдчилгаа 30 хувь бүрдэж байраа авахаар болсон 31,5 хувь болох 20.200.000 төгрөгийг өгсөн. Дараа нь 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Худалдаа хөгжлийн банкны 8 хувийн зээлд хамрагдаж үлдэгдэл 44 сая төгрөгийг “Говь гардан” ХХК-нд өгсөн. Ингээд би 34 дүгээр байрны 12-р тоотын албан ёсны эзэмшигч болж хуулийн дагуу гэрчилгээг гаргуулж авсан гэтэл Баянмөнх гэдэг хүний нэр дээр давхардаж гараад намайг хохироож байна. Би тэр Баянмөнх гэдэг хүнийг огт хараагүй уулзаагүй анхнаасаа би энэ байрыг авахын тулд Батаа Цацрал хоёртой уулзаж авсан өөр хүнтэй уулзаагүй. 2014 оны 01-р сард намайг байрандаа орсон байхад гэрийн үүд дуугарахаар нээхэд нэг танихгүй эмэгтэй хүүхэд утас өгөөд Баянмөнх ах таньтай ярья гэхээр нь утсыг авахад би Баянмөнх гэдэг хүн байна таны байрны гэрчилгээ над дээр байгаа гэхээр нь би түүнд тийм юм байхгүй би албан ёсоор байрныхаа гэрчилгээг гаргуулж авсан гэж хэлсэн. Тэгээд өнгөрсөн” гэсэн мэдүүлэг /1-р хавтасны 44-р хуудас/,
Гэрч А.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:”...Би энэ байрыг анх 2013 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Батаа, Бат-Амгалан хоёртой гэрээ байгуулаад байрны үнийн дүнгийн урьдчилгаа төлбөр болох 32 билүү 33 хувийг өгөх байсныг 3 хувааж өгсөн. Би анх 53,5 метр квадрат байрыг захиалсан. Намайг анх гэрээ хийхэд уг 34 дүгээр байр нь 5 давхар нь баригдсан цонх хийгдээгүй, зөвхөн өрлөг хийгдсэн байсан. Би тухайн байранд очоод тухайн байрны зургаар одоогийн энэ авсан байрыг зураг дээрх тоот 3-3 гэснээр нь захиалсан. Би уг байрыг захиалж аваад өөрсдийн хүссэнээр засал чимэглэлийг хийлгэсэн. Би засал чимэглэл хийхдээ байрны үнэнээс гадна 1 сая гаран төгрөгөөр хийсэн. Би 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр байрандаа орсон. Би байрныхаа 33 хувийг төлөөд үлдсэн мөнгийг банкны 8 хувийн зээлд хамрагдахаар болж материалыг Худалдаа хөгжлийн банкинд 2013 оны 12 сарын 17-ны үед хүргүүлсэн. Ингээд миний материалыг Худалдаа хөгжлийн банк шалгаж үзээд 8 хувийн зээлд хамрагдах боломжтой гээд 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр зээлээ авсан. Зээлээ авахдаа 34 дүгээр байрнаас авах хүмүүсийн нэрстэй хамт миний нэрийг явуулаад манай байрны 12 тоот гэрчилгээ гарсан. Анх энэ байр 3-3 тоот гэж зургаар явж байгаад одоо 34 дүгээр байрны 12 тоот болсон. Одоо би энэ байрандаа зээлээ төлөөд амьдарч байна. Баянмөнх 2014 оны 01 сард утсаар залгаад наад 12 тоот чинь миний нэр дээр гарсан байгаа шүү гэж хэлэхээр нь гэрээ хийсэн Цацралтай уулзаж энэ талаар хэлэхэд тэрээр Баянмөнхтэй хамааралгүй гэж хэлсэн. Би дараа нь гэрчилгээ давхардсан талаар Улсын бүртгэлийн хэлтэст гомдол гаргасан чинь Улсын бүртгэлийн хэлтсийнхэн надад 12 тоот таны нэр дээр албан ёсоор байгаа. Баянмөнх бол ямар нэгэн хамааралгүй гэсэн бичгээр хариуг өгсөн. ...Эхлээд манай эхнэр О.Энхтүвшингийн гарын үсэг зурагдсан гэрээ тухайн он сар өдрөөрөө байгуулагдсан. Би хамт явж байсан бөгөөд тухайн үед хаалганы дугаар олгогдоогүй байсан тул 3 давхрын 3 дахь буюу 3-3 гэж явж байсан. Дараа нь орон сууцны хөнгөлөлттэй зээлэнд хамрагдах болсон бөгөөд зээлийг өөрийн нэр дээр авч байсан тул орон сууц захиалгын гэрээг шинэчилсэн. Ингэхэд 3-3 тоот хаалга нь 3-12 тоот болсон. Мөн тагтны хэсгийн м.кв -д оруулж тооцоод 1 м.кв нэмэгдэж үнэнд өөрчлөлт орсон. Гэрээг би Г.Цацралтай хийсэн бөгөөд он сар өдрийг өмнө нь байгуулж байсан он сар өдрөөр хийсэн юм. Гэрээ хийх үед Б.Б, Б.Б нар байж байсан. Түүнээс энэ 2 гэрээ тусдаа гэрээ биш бөгөөд 1 гэрээ юм. Нийт 20.200.000 төгрөгөөр бэлнээр Цацралд өгсөн байсан. Дараа 8 хувийн ХХБ-ны зээлэнд хамрагдаж үлдэгдэл мөнгийг өгсөн байгаа. Одоо зээлээ би өөрөө сар бүр төлж байгаа. Манайх уг байрандаа амьдарч байгаа. Гэрчилгээ миний болон манай эхнэр, хүүхдийн нэр дээр гарсан бөгөөд одоогоор гэрчилгээ зээлийн барьцаанд ХХБанкинд байгаа. Би уг хүнтэй уулзаж байгаагүй. Байрны гэрчилгээ давхардаж гарсан гэж цагдаа дээр шалгагдаж эхэлснээс хойш мэднэ. Энэ асуудлыг нэг тийшээ болж гэрчилгээ дангаараа миний нэр дээр болсон гэдгийг сонссон. Надад бодитоор учирсан хохирол гэж байхгүй. Энэ асуудлаар байцаалт өгөх гэж 2-3 удаа УБ хотод ирсэн зүйл бол бий. Гэхдээ надад гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг /1-р хавтасны 95-р 4-р хавтасний 30, 58-р хуудас/,
Т.Б 2014.12.17-ны өдөр сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ:”...2012 онд Өмнөговь аймгийн төвд 34-р байр нь 70 хувийн гүйцэтгэлтэйгээр иргэн Батаа түүний хүү Бат-Амгалан нарын нэр дээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулсан. Ингээд тухайн байрны гэрчилгээг Худалдаа хөгжлийн банканд зээлийн барьцаанд тавьсан. 2013 оны 10 дугаар сарын 20-нд иргэн Батаа, Бат-Амгалан нар нь 34-р байрыг 100 хувь барьж дуусгаад улсын комисст хүлээлгэж өгсөн акт, 70 хувийн гүйцэтгэлтэй байрны гэрчилгээг эх хувиар нь байрнаас авах 21 айлын жагсаалт, 5 иргэний бүрдүүлбэр материалыг манай байгууллагад өгч 5 иргэний нэр дээр гэрчилгээг нь гаргахаар болсон. ТэгсэнС.Б тухайн байрнаас хэсэгчилж авна гэж ирэхээр нь би тухайн байрыг хэсэг хэсгээр нь өгөх боломжгүй. Энэ байрны гэрчилгээг тоот тоотоор нь гарах боломжтой гэж хэлэхэд тэр яваад үдээс хойш 34-р байрнаас авах иргэний жагсаалтад өөрийнхөө нэрийг оруулаад, Батаагийн байгууллагын нягтлан Цацралтай хамт ирэхээр нь би жагсаалтад өөрчлөлт орсон байна. Энэ болж байгаа юм уу гэхэд Цацрал болно бид нар ярилцаад ийм байдалд хүрсэн гэж хэлэхээр нь Баянмөнхийн нэр дээр гэрчилгээ гаргуулахаар 34-р байрны тоотууд дээр гэрчилгээг гаргахаар болж материалыг хүлээж авсан. Миний санаж байгаагаар 34-р байрны 12 тоот, Өнөрбаяр, Батболд нарын нэр дээр Баянмөнх болж хувиран өөрчлөгдөж орж ирсэн. Тухайн үед манай дарга Энхмөнх Улаанбаатар хотод явж байсан. Тэр утсаар яриад Батаагийн байрны иргэдийн гэрчилгээг заавал 14 хоног гэхгүйгээр шийд гэсэн. Материал хүлээж авснаас 3 хоногийн дараа 34-р байрны 11 айлд гэрчилгээг олгож эхэлсэн. Эхний 6 иргэний гэрчилгээг өгсөн байсан. Баянмөнхийн нэр дээрх 5 гэрчилгээ нь бэлэн болсон байхад Баянмөнх материал өгсний дараа нь хоёр удаа ирэхээр нь би түүнд гэрчилгээ 14 хоногийн дотор гарна одоо гэрчилгээг өгөх боломжгүй гэхэд тэрээр явсан. Маргааш өдөр нь Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Бүртгэл хяналтын ахлах байцаагч Батмөнх гэдэг хүн утсаар залгаад чи яагаад асуудал үүсгээд байгаа юм бэ иргэдэд хүнд суртал гаргаад байгаа юм уу, энэ асуудлаар чинь Бүртгэл хяналтын газрын дарга Ганзоригт гомдол ирээд байна гэж хэлсэн. Чи тэр Баянмөнх гэдэг хүний 5, 6 гэрчилгээ байгаа юм уу тэр асуудлыг яаралтай шийдэж өг гэж надад хэлсэн. Уг нь хуулиараа үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ 14 хоногийн хугацаанд гарах ёстой байдаг. 14 хоногийн дотор бид уг ирсэн материалыг шалгаад ямар нэгэн зөрчилгүй, үнэн зөв материал бүрдсэн эсэхийг нь шалгадаг. Хэрэв материал дутуу аль эсвэл хуурамч буруу байвал гэрчилгээг гаргах боломжгүй буцаадаг. Ингээд би Баянмөнхийн гэрчилгээг үнэн зөвийг хянах боломжгүйгээр шууд гаргасан. Удалгүй ХХБ-ний захирал Бямбадорж, эдийн засагч Эрдэнэсүх, эдийн засагч Ууганбаяр нар даргатай ирж уулзсан. ...Уулзалтанд намайг дуудаад Энхмөнх дарга надад 34-р байрнаас хэдэн гэрчилгээ гарсан бэ гэхээр нь би одоогийн байдлаар 11 гэрчилгээ гарсан гэж хэлсэн. Тэгсэн Бямбадорж захирал гэрчилгээ гарах ёсгүй 34-р байр нь манай банканд зээлийн барьцаанд байхад яагаад гэрчилгээ гаргаж байгаа юм бэ гэхэд 70 хувийн гүйцэтгэлтэй гэрчилгээ эх хувиараа материалын хамт ирсэн гэж хэлэхэд тэр манай байгууллага тухайн гэрчилгээг албан тооттой явуулсан. Тухайн тоот дээр хэсэгчлэн чөлөөлнө гэж байгаа биз дээ гэхээр нь би танай байгууллагаас тоот ирснийг мэдэхгүй би хараагүй гэж хэлсэн. Бямбадорж захирал уг байрнаас гарсан гэрчилгээний хуулбаруудыг өгөөч ээ манайх дээд газартай өгнө гэхээр нь би 11 гэрчилгээг хувилж өгсөн. Худалдаа хөгжлийн банкнаас манай байгууллагад явуулсан албан бичгийг Батаагийн ширээн дээр 7 хоноод миний ширээн дээр эзгүй байхад Наранбат гэдэг хүн авчирч тавьсан байсан. ...Он гарах гээд байна энэ жил манай банкнаас гарсан энэ оны зээл эрсдэлтэй болох гээд байна энэ асуудлаас болж Бямбадорж, эдийн засагч нарын ажил хэцүү болоод байна манай банкинд Батаагийн 34-р байрнаас 3 иргэний материал судлагдаад бүрэн болсон. Танай байгууллага гэрчилгээ олговол 34-р байрт олгогдсон зээл нь эрсдэлтэй зээл болохгүй, нэг андаа болох гээд байна энэ асуудал дээр тус болооч ээ гэж гуйсан байсан. Энхмөнх дарга намайг дуудаад энэ асуудлыг надад хэлсэн учраас би мэдэж байна. Би Батаатай бүгдээрээ уулзаж байгаад асуудлыг шийдье гэж хэлэхэд Энхмөнх дарга Батаатай утсаар ярьж албан өрөөнд нь очоод Бямбадоржийг эдийн засагч нартай нь дуудсан. ...Батаа 2014 оны эхний 2 сард Худалдаа хөгжлийн банкнаас авсан зээлээ бүрэн төлж барагдуулна, бүртгэлийн байгууллагаас хүсэхэд 3 хүний нэр дээрх гэрчилгээний асуудлыг шийдээд өгчих тэгвэл миний зээлээс 100 сая хасагдах гээд байна. Мөн Худалдаа хөгжлийн банкны зээл эрсдэлгүй болоод эдгээр хүмүүс хүртэл ажилтайгаа байх юм байна гэж хэлэхээр нь Энхмөнх дарга би та нарын хэлээгүй байгаа 3 хүний нэр дээр гэрчилгээг гаргая. Харин зээлээ хэлсэн хугацаандаа зээлээ төлж хүмүүсийг хохиролгүй болго гэж Батаад хэлээд тохирсон. ...Худалдаа хөгжлийн банкнаас Батсүх гэдэг хүний нэр дээр 34 дүгээр байрны 12 тоот бас хоёр хүний материал ирсэн үүний дагуу тухайн материалыг шалгаж байх явцад иргэн Батсүхийн 12 тоотын материал нь иргэн Баянмөнхийн бичигдсэн гэрчилгээтэй давхардахаар нь уг материалыг үлдээгээд нөгөө хоёр иргэнд гэрчилгээг бичээд Энхмөнх даргад гэрчилгээ давхардаж гарах гээд байгаа талаар хэлсэн. Энхмөнх дарга надаас эдгээр давхардсан гэрчилгээний эздийн хэн нь уг 12 тоотыг авах ёстой юм бэ гэж асуухаар нь анхны өгсөн 34 дүгээр байрнаас авах иргэдийн жагсаалтын нэрс дээр 12 дээр нь Батсүх гэж хүний нэр дээр байсан дараа нь Баянмөнх болж ирсэн байна. Худалдаа хөгжлийн банкнаас 12 тоотыг хэсэгчлэн чөлөөлсөн талаарх бичиг нь ирсэн байсан учраас иргэн Батсүх 12 тоотыг өмчлөх ёстой хүн юм билээ гэхэд Энхмөнх дарга өмнө нь гарсан 12 тоотын Баянмөнх дээр гарсан гэрчилгээг хурааж авах боломж байгаа юу гэхээр нь би тухайн Баянмөнх нь тухайн гэрчилгээг манай байгууллагаас лавлагаа авах, худалдах, бэлэглэх, зээлэнд хамрагдсан тохиолдолд тухайн гэрчилгээг хураан авах боломжтой гэж хэлэхэд Энхмөнх дарга хураан авах боломжтой бол Батсүхийн нэр дээр гэрчилгээг гарга гэсэн үүрэг өгөөд Баянмөнхийн 12 тоотын гэрчилгээг хурааж аваад хүчингүй болго гэж хэлсэн. Ингээд Батсүхийн нэр дээрС.Бийн нэр дээр гарсан 12 тоотын гэрчилгээний улсын бүртгэлийн дугаарыг олгоод Баянмөнхийн гэрчилгээг хүчингүй болгох гэж бичээд Батсүх дээр гэрчилгээ гарсан. Ингээд нөгөө иргэд нь зээлэнд хамрагдсан. Би Баянмөнхтөй утсаар яриад 12 тоотын гэрчилгээг чинь хүчингүй болгосон гэрчилгээгээ авчирч өг гэхэд Баянмөнх 12 тоотын гэрчилгээг асуудалгүй би чамд өгчихнө би энэ дээр маргаад байх зүйл байхгүй Харин чи миний нэр дээр байгаа хоёр гэрчилгээг одоо байгаа иргэнд нь шилжүүлээд өгчих тэгвэл би энэ гэрчилгээг чинь аваачаад өгчихнө гэж хэлэхээр нь би энэ боломжгүй. Худалдаа хөгжлийн банкнаас хэсэгчлэн чөлөөлөх шийдвэрийг аваад ир энэ гэрчилгээнүүдээс чинь болж асуудал болоод байна гэж Баянмөнхөд хэлэхэд Баянмөнх надад юм хэлээгүй утсаа тасалсан. Үүний дараа нь он гаргаад Баянмөнх манай дээд байгууллагад гэрчилгээ давхардуулсан байна гэдэг асуудлаар гомдол гаргасан. Би Авилгатай тэмцэх газарт Батаа, Энхмөнх та 3- ыг өгч шалгуулна чи наад хоёрынхоо тоглоом болсон чамд буруу байхгүй. Гэхдээ би наад хоёр хүнийг шалгуулна гэж хэлээд утсаа тасалсан. Энэ асуудлаас болж би ажлаасаа халагдсан” гэсэн мэдүүлэг /1-р хавтасны 102-103-р хуудас/,
Т.Б мөрдөн байцаалтын шатанд 2015.11.02-ны өдөр сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ:”...С.Баянмөнх нь “Уужим говь” ХХК-ийн нягтлан бодогч Цацралын хамтаар ирээд 34-р байрнаас 5 орон сууцны гэрчилгээг гаргуулахаар материалаа бүрдүүлээд ирсэн байна. Энэ баримт дунд нь 21 айлын захиалга өгсөн иргэдийн жагсаалтад 12 тоотод А.Б гэсэн байсныг 12 тоотС.Б гэж өөрчлөлт оруулсан байсан. Би энэ талаар Цацралд жагсаалтад өөрчлөлт орсон байна болж байгаа юм уу гэхэд Батаа ах Баянмөнх нар хоорондоо яриад тохирсон болно гэж хэлсэн. Тэгэхээр нь 12 тоотод Баянмөнхийн нэр дээр гэрчилгээг гаргахаар болоод 2013 оны 12 дугаар сарын 20-нд гэрчилгээг нь гаргасан. Энэ 12 тоотын гэрчилгээтэй хамт өөр бусад 4 гэрчилгээг гаргаж өгсөн. ...Дараа нь Баянмөнхийн байрын гэрчилгээ гарах үед Энхмөнх дарга Өмнөговь аймагт байж байсан. Улсын бүртгэгч нь байрны гэрчилгээ гаргуулах материалыг иргэнээс хүлээж аваад архивын ажилтанд материалаа өгөөд цахим бүртгэл болон цаасан архиваар шүүгдээд гараад ирсний дараа бид нар дахин материалыг хүлээж аваад улсын бүртгэлийн гэрчилгээг гаргаад олгогдсон дугаараа программд шивж бүртгээд цаасаар хувийн хэрэг үүсгэж материалыг архивын ажилтанд хүлээлгэж өгөөд архивладаг. Улсын бүртгэгч нь 7 хоногийн дотор программд гэрчилгээг бүртгэж архивлах ёстой байдаг. Тэгтэл Баянмөнхийн гэрчилгээг гаргасны дараа 3-4 хоногийн дараа Худалдаа хөгжлийн банкнаас банкны зөвшөөрөл авалгүйгээр байрны гэрчилгээ гарсан байна гэж гомдол гарсан учир программд шивж бүртгээгүй байсан. Харин А.Бийн гэрчилгээг дараа нь гаргахдаа Баянмөнхөд олгосон гэрчилгээний үл хөдлөхийн Ү-1105002681 дугаарыг нь тавьж гэрчилгээг олгосон. Ерөнхийдөө А.Бийн гэрчилгээнд бол шинээр 000227514 гэсэн дугаарыг тавьж үл хөдлөхийн Ү-1105002681 дугаарыг олгосон гэсэн үг юм” гэсэн мэдүүлэг /2-р хавтасны 210-р хуудас/,
Т.Быг 2016.01.06-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр асуусан тэмдэглэлд:”...Баянмөнх нь надад 12 тоот байрны гэрчилгээг буцааж өгнө гэж хэлээд 12 тоотын гэрчилгээг А.Бийн нэр дээр гаргуулж залилсан. Баянмөнх нь анхнаасаа энэ байрны гэрчилгээг өгнө гэж хэлээгүй бол би давхардуулж гэрчилгээг гаргахгүй байсан. Баянмөнх нь Батсүхийн нэр дээр байрны гэрчилгээ гарах гэж байгаа гэдгийг анхнаасаа маш сайн мэдэж байсан. Баянмөнх нь 12 тоотын гэрчилгээг гаргуулахдаа Батаа, Бат-Амгалан нараас 12 тоотыг Баянмөнхийн нэр дээр гаргуулахыг зөвшөөрч байна гэсэн өргөдөл, Баянмөнхийн өөрийнх нь хүсэлт, 12 тоот байрны план, фото зураг, захиалга өгсөн иргэдийн нэрсийн жагсаалт зэрэг бичиг баримтууд бүрдүүлж өгсөн. Би энэ талаар нягтлан Цацралаас асуухад дарга нар өөрсдөө яриад тохирчихсон асуудалгүй гэж хэлсэн. Би Баянмөнхтэй утсаар ярихад гэрчилгээг өгөхгүй та нар намайг залилсан авилгатай тэмцэх газар шалгуулна гэж хэлсэн. Үүнээс хойш хэлтсийн дарга гэрчилгээг авчир гэсэн шаардлага тавиад байхаар нь би үүнээс болоод ажилдаа 7 хоног очоогүй. Тэр үед 12 тоотын гэрчилгээг гаргуулахдаа Баянмөнх, А.Б нарын бүрдүүлсэн бичиг баримтууд маань миний сейфэнд бүгдээрээ байсан бөгөөд буцаад ажилдаа ирэхэд намайг ажлаас халах тушаал гарна гээд намайг ажлын ширээ рүү ойртуулахгүй байсан учир өөрийнхөө юмнуудыг аваагүй Тэдгээр бичиг баримтууд миний сейфэнд байсан. Миний ашиглаж байсан ширээний шүүгээний цоож, сейфний цоож зэргийг эвдэж доторх юмнуудыг нь авсан байсан. Анх Баянмөнх нь 12 тоотын гэрчилгээг гаргуулахаар материал бүрдүүлж өгсний дараа Улсын бүртгэлийн ерөнхий газраас Батмөнх утсаар яриад иргэдэд хүнд суртал гаргалаа, наад хүнийхээ асуудлыг хурдан шийдвэрлэ гэсэн үүрэг өгөхөөр нь би байрны гэрчилгээнүүдийг нь гаргаж өгсөн. Дараа нь А.Бийн нэр дээр байрны гэрчилгээг гаргуулахаар Худалдаа хөгжлийн банкнаас материал бүрдүүлж өгөхөөр нь би хэлтсийн дарга Энхмөнхөд байрны гэрчилгээ давхардаж гарах гээд байна гэж танилцуулсан. ...Энхмөнх дарга тэгвэл Батсүхийн нэр дээр байрны гэрчилгээг гаргах асуудлыг шийдчих гэж хэлсэн. Түүнээс би хэн нэгнээс эдгээр байрны гэрчилгээг гаргуулахаар ямар нэгэн мөнгө төгрөг авсан асуудал бол байхгүй. Би буруугаа хүлээхгүй байна. Би гэмт хэрэг хийгээгүй, санаатайгаар байрны гэрчилгээг давхардуулж гаргаж албан тушаалаа ашиглаагүй. Харин албан үүрэгтэй хайнга хандсан асуудлаараа би сахилгын арга хэмжээ авагдаад цалингаа хасуулаад дараа нь ажлаасаа халагдсан. Би хайнга хандсан асуудалдаа тохирсон шийтгэлээ авсан гэж бодож байна. Түүнээс би өөрийгөө гэмт хэрэг хийсэн гэж үзэхгүй байна” гэсэн мэдүүлэг /3-р хавтасны 62-63-р хуудас/,
Т.Б мөрдөн байцаалтын шатанд 2016.02.05-ны өдөр сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ:”...2013 оны 12.23-ны өглөө Говь Гарден ХХК-ийн менежер Цацралтуяагийн хамт иргэн Баянмөнх гэж залуу манай ажил дээр ирээд иргэн Бат-Амгалангийн захиалгаар баригдаж байгаа Өмнөговь аймгийн төв Даланзадгад сум 3-р багийн нутаг Татварын хэлтсийн зүүн талд байрлалтай 34-р байрны захиалагчдын жагсаалтыг үзүүлээд 8, 9, 12, 13, 19 тоот орон сууцыг энэ хүнд өгч байгаа юм гэсэн. ...Орон сууцны нэрсийн жагсаалтад өөрийн нэрийг оруулж ир гэсэн шаардлагыг тавьсан. Тэгээд тэр өдрийн үдийн цайны дараа Цацралтуяа, Баянмөнх нар жагсаалтаа шинэчилээд буцаад ирсэн. Үнэхээр 8, 9, 12, 13, 19 тоот орон сууцны захиалагчаар Баянмөнхийг сольж оруулсан байсан. Би ингэж сольж болж байгаа юм уу гэж менежер ЦацралтуяагаасС.Бийн хажууд асуусан. Цацралтуяа манай захирал Батаа захирал шийдсэн гэсэн. Ингээд мэдүүлгийн хүсэлтийг бөглүүлж баримт сэлтийг бүрдүүлж хүлээн авсан. Үүнээс хойш 14 хоногийн дотор тухайн бүрдүүлсэн материалыг хянаж бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэх ёстой. ...14 хоногийн хугацаанд улсын дугаар олгогдоно хугацаандаа гэрчилгээгээ аваарай гэж хэлсэн. ...Баянмөнх гэдэг хүн Ерөнхий газар луу утсаар яриад байна наад хүн чинь УБЕГ-ын хяналтын газрын дарга Ганзоригийн найз юм байна. Намайг чам руу яриуллаа наад асуудлаа хурдан шийдээд явуул гэсэн чиглэл өгсөн. Тэгээд би тухайн материалыг үдээс хойш хянаад анхны гэрчилгээ олгогдож байсан тул үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэж гэрчилгээг бичсэн. УдалгүйС.Б манай ажил дээр ирж гэрчилгээнүүдээ авч явсан. Миний бодож байгаагаар Батаа, Бат-Амгалан, Цацралтуяа, Баянмөнх нар анхнаасаа 8, 9, 12, 13, 19 тоот орон сууцны захиалагч нарыг өөрчилснөөс энэ асуудал үүсч намайг болон өмчлөгч нарыг хохироож байна гэж үзэж байна. ...уг баримтыг нарийвчлан шалгах хугацаа байгаагүй УБЕГ-аас хэл ам гараад байна хурдан гаргаж өг гэсэн чиглэл өгсөн байсан. Эхний ээлжинд бүрдүүлж өгсөн материалын бүрдэл бүрэн эсэхийг шалгана. Үүний дараа тухайн барилга байгууламж нь бусад банк, санхүүгийн байгууллагад зээлийн барьцаанд байгаа эсэх хууль, хяналтын байгууллагаас хориг тавьсан эсэхийг нягтлах мөн баримтуудыг авч тухайн байранд 2 талыг байлцуулан очиж үзэж гэрээ хэлцэл байгаа эсэхийг танилцаж хуулбарлан авах, мөн төв сүлжээгээр уг байран дээр өөр өмчлөгч байгаа эсэхийг хянаж үзэх зэрэг ажиллагааг хийж зөрчилгүй тохиолдолд Улсын бүртгэлийн дугаар олгож гэрчилгээг бичиж өгдөг ...ХХБ-ны зүгээс албан ёсоор Бүртгэлийн хэлтэс дээр зээлийн барьцаанаас хэсэгчлэн гаргах тухай албан тоот ирээгүй. Би 70 хувийн гүйцэтгэлтэй гэрчилгээ эх хувиараа байсан болохоор дээр дурьдсантай адил процессын дагуу зээл нь төлөгдөнө гэж бодоод яг ХХБ- наас албан ёсоор тодруулга авсан зүйл байхгүй.С.Бийн гэрчилгээг үнэт цаас хүчингүй болгох гэсэн журмаар хүчингүй болгосон. Түүнээс хувийн хэрэг нээгдэж, системд шивэгдсэн тохиолдолд зөвхөн УБЕГ-ын даргын шийдвэр эсхүл шүүхийн шийдвэрээр хүчингүй болдог юм” гэсэн мэдүүлэг /хх-ийн 155-158-р хуудас/,
Ч.Эийг мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр асуусан тэмдэглэлд:”...2013 оны 12 сарын сүүлээр ажил дээр байхад Худалдаа хөгжлийн банкны захирал Бямбадорж, эдийн засагч Эрдэнэсүх нар ирээд 34-р байрны 12 тоотын захиалагч А.Б нь манайд урьдчилгаа 30 хувиа төлөөд зээл гарахад бэлэн болсон. Тэгтэл энэ байрны гэрчилгээ Баянмөнхийн нэр дээр гарсан байна гэхээр нь би улсын бүртгэгчээр ажиллаж байсан Баярсайханыг өрөөндөө дуудаж ямар учиртай талаар асуухад Баянмөнхтэй утсаар ярьсан. Баянмөнхийн нэр дээр байгаа байрны гэрчилгээ нь хүчин төгөлдөр биш, Баянмөнх надад байрны гэрчилгээг буцааж өгнө гэсэн. Жинхэнэ захиалагч нь А.Б мөн, Батсүхийн нэр байрны гэрчилгээг гаргахад ямар ч асуудалгүй гэсэн. ...Энэ асуудлыг шийдээрэй гээд гаргасан. 34-р байр нь Худалдаа хөгжлийн банкны 70 хувийн гүйцэтгэлтэйгээр барьцаанд байсан бөгөөд Худалдаа хөгжлийн банкнаас банкны зөвшөөрлөөр хэсэгчлэн чөлөөлнө гэсэн 2012 оны 12 сарын 18-ны өдрийн албан бичиг манай газар луу явуулсан гэх боловч энэ албан бичиг нь албан ёсоор бичиг хэргээр дамжуулж явуулаагүй, хувь хүнээр дамжуулаад шууд Баярсайханд очсон байсан. ...Энэ асуудал нь анх Худалдаа хөгжлийн банкнаас 34-р байрнаас 11 айлын гэрчилгээг хууль бусаар гаргасан гэж Улсын бүртгэлийн ерөнхий газарт гомдол гаргаад Улсын бүртгэлийн ерөнхий газраас шалгаад Баярсайханд эхлээд цалингийн 20 хувь хасах арга хэмжээ авсан. Би Баярсайханд А.Бийн нэр дээр байрын гэрчилгээг гарга гэж үүрэг өгөөгүй. А.Бийн нэр дээр байрны гэрчилгээ нь 2013 оны 12 сарын 31-ний өдөр гарсан Баярсайхан хэлэхдээ Баянмөнхийн нэр дээр байр захиалсан иргэдийн нэрсийн жагсаалт зэрэг материалуудыг нь бүрдүүлж авсан гэж ярьдаг боловч сүүлд нь Өмнөговь аймгийн Цагдаагийн газар болон Авилгатай тэмцэх газраас шалгах үед Баянмөнхийн нэр дээр гарсан 12 тоотын гэрчилгээг гаргахад бүрдүүлсэн баримтуудыг шүүж үзэхэд ямар ч баримт материал гарч ирээгүй. 12 тоот нь А.Бийн нэр дээрх гэрчилгээ нь хүчин төгөлдөр бүртгэл. Яагаад гэвэл 12 тоотын хувийн хэрэг бүртгэлүүдийг шалгаж үзэхэд анхнаасаа уг байрыг А.Б нь захиалсан байх ба бичиг баримтууд нь А.Бийн нэр дээр бүрдүүлсэн баримт материалууд нь хууль ёсоороо бүрдүүлсэн байдаг.С.Бийн нэр дээр ямар ч бүрдүүлсэн баримтууд байхгүй байсан. Би энэ зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Улсын бүртгэгч нь эд хөрөнгийн бүртгэл хийхдээ хараат бус байдаг. Улсын бүртгэгч нь эд хөрөнгийн эрхийн бүртгэл, түүнтэй холбогдох бусад эрхийн бүртгэлийн тухай хуулиар эд хөрөнгийн бүртгэл хийгдэж байгаа бол тухайн улсын бүртгэгч өөрөө хариуцлага хүлээдэг. ...Хэрэв Батаа Худалдаа хөгжлийн банкны зээлээ төлчих юм бол байр барьцаанаас чөлөөлөгдчихвөл таны нэр дээрх 4 байранд хөдөлгөөн хийхэд болно. Одоо бол энэ ямар ч боломжгүй гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /3-р хавтасны 56-57-р хуудас/,
Ч.Э мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар 2016.10.03-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ:”...2016 оны 03-р сард Б.Б,С.Б нар нь мөрдөн байцаалтын шатанд хоорондоо тохиролцож хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлтэй гаргаж шийдвэрлүүлсэн. Өмнөговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн зүгээс хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоолд маргаж байгаа 8, 9,12,13,19 тоот байруудын шилжилт хөдөлгөөнийг түдгэлзүүлсэн байсныг сэргээсэн байсан. Энэ нь мөрдөн байцаалтын шатанд цагдаагийн байгууллагаас тавьсан хориг байсан. Үүнээс өмнө иргэн Батаа нь Өмнөговь аймгийн ХХБ-д одоо яригдаж байгаа 21 айлын орон сууц буюу 34-р байрыг 70 хувийн гүйцэтгэлтэйгээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргаж зээлийн барьцаанд бүртгүүлсэн. Хэрэв энэ зээл төлөгдөж дууссан эсвэл одоо яригдаж байгаа 8, 9,12,13,19 тоотыг зээлийн барьцаанаас чөлөөлсөн бичиг ирсэн тохиолдолд шилжилт хөдөлгөөнийг хийх бүрэн боломжтой байсан. Гэтэл тухайн үед зээл төлөгдөөгүй байсан тул шилжилт хөдөлгөөнийг хийх боломжгүй байсан. Тэгээд 2016 оны 05-р сард иргэн Б.Б нь ХХБ-д өрөө төлж дуусаж ХХБ-аас зээлийн барьцаанаас чөлөөлөх тухай албан бичиг ирсэн. Үүнээс өмнө иргэн Б.Б нь 34-р байрны 8,9,13,19 тоот орон сууцны эд хөрөнгийн маргааны асуудлаар иргэний хэрэг үүсгэж дээрх 4 орон сууцыг битүүмжлүүлсэн тухай Баянгол, Хан-Уул, СХД-ийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 04.01-ний өдрийн 102/Ш/32016/11625 тоот захирамж гарч манайд ирсэн. Ингээд манай байгууллага шилжилт хөдөлгөөн хийх хууль, зүйн боломжгүй болсон байгаа” гэсэн мэдүүлэг /4-р хавтасны 38, 80-р хуудас/,
Bottom of Form байцаалт өгөхдөө бүх зүйлээ үнэн зөвөөр нь мэдүүлсэн байгаа болохоор надад нэмж хэлээд байх зүйл байхгүй. Барьцаанд байгаа зүйлийг манайх авах ёс байхгүй, хэрэв манайх авах бол заавал албан бичгээр хандана. Гэтэл манайхаас ямар нэгэн байдлаар албан ёсоор Худалдаа хөгжлийн банканд хандаагүй тухайн үед манайхаас улсын комисст хүлээлгэж өгөхөөр бүрдүүлсэн баримтууд дунд 70 хувийн гэрчилгээ орсон байсныг манай менежер Ж.Наранбаярт өгсөн байх гэж бодож байна Наранбаяр ч тэр баримтанд юу байгааг нь мэдээгүй үл хөдлөхөд хүргэж өгсөн байх. Манайхаас баригдсан 34-р байр нь Худалдаа хөгжлийн банкинд барьцаанд байсан ийм учраас манайхаас Улсын бүртгэлийн хэлтсийн ажилтантай уулзах ямар нэгэн шалтгаан байхгүй. Харин Баянмөнх нь ямар нэгэн шалтгаанаар 34 дүгээр байрнаас 5 гэрчилгээ гаргуулсан байдаг”” гэсэн мэдүүлэг /2-р хавтасны 181-р хуудас/,
Шүүгдэгч Б.Бг 2015.12.14-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр дахин асуусан байцаалтад: ...34-р байрнаасС.Б нь 34-р байр нь 8, 9, 12, 13, 19 гэсэн тоот байруудыг өөрийн нэр дээр гэрчилгээг гаргуулж авсан. 16, 17, 18 гэсэн тоот байр захиалсан иргэдээс 70-100 хувь төлбөрийг ньС.Б өөрөө бэлнээр авсан байсан. үүний 18 тоотын айл нь манай компанитай анх байр захиалаад урьдчилгаа 30 хувь төлсөн байсан бөгөөд үүний үлдэгдэл 70 хувийг ньС.Б Голомт банкны гадаа манай нягтлан Цацралын данснаас бэлнээр гаргуулж авсан байсан. Үндсэндээ 16, 17, 18 тоотоосС.Б нь бэлнээр 185920800 төгрөгийг авсан гэсэн үг. Харин гэрчилгээ гарсан 5 байрны одоо оршин сууж байгаа иргэд нь хэнд мөнгөө хаана өгсөн гэдгийг өөрсдөө хэлэх байх. Ер нь миний тооцоогоор бол 8 тоот 53,5 м2 байр 64,2 сая төгрөг, 9 тоотын 66м2 байрны 79,2 сая төгрөг, 13 тоотын 66 м2 байрны 79,2 сая төгрөг, 16 тоотын 53,5 м2 байрны 64,2 сая төгрөгийг иргэн Даваадоржид зарж мөнгийг нь 100 хувь бэлнээр авсан, 17 тоотын 66м2 байрны 79,2 сая төгрөгийг иргэн Болормаад зарж төлбөрийг 100 хувь авсан, 18 тоотыг 50,6 м2 байрны 70 хувь төлбөрийг 42520800 төгрөгийг иргэн Т.Ууганбаяраас авсан, 19 тоот 50,65 м2 60780,000 төгрөг бүхий байрны ордерийг өөрийн нэр дээр гаргуулж нийтдээ 34-р байрнаас 408,520800 төгрөгийгС.Б өөртөө авсан байгаа. Үүн дээр 53,5 м2тай 64,2 сая төгрөгийн үнэ бүхий 12 тоотын байрны гэрчилгээг өөрийн нэр дээр гаргасан байгаа. Мөн үүн дээр барилга баригдаж байх явцад надаасС.Б нь байрнаас гарах ашгаасаа тооцож өгнө Мерседес бенз 0350 маркийн автомашиныг 100000 америк доллар буюу 180 сая төгрөг, бас япон улсаас 800000 иенээр захиалсан Тоёота мачестик маркийн автомашиныг ашгаасаа хасаж тооцно гэж өгсөн. ҮндсэндээС.Б нь надаас 600-700 сая төгрөгийн байр, машин авчихаад байна шүү дээ. Энэ хүн барилгад 265 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн нь хүртэл тодорхойгүй, ямар ч баримтгүй байгаа. Мөн уг барилга баригдсан газар нь миний нэр дээрх газар юм. ...Байр баригдаж байхдаа Худалдаа хөгжлийн банкнаас зээл авахдаа анх байр захиалсан иргэдийн нэрсийн жагсаалтыг өгөх үед жагсаалтадС.Бийн нэр байгаагүй юм. Сүүлд ньС.Б талбай авмаар байна гэж өөрийнхөө нэрийг оруулж жагсаалтыг өөрчлүүлж 5 байрны гэрчилгээг гаргуулж авсан ба бусад оршин суугчдын нэр нь хэвээрээ юм. Анх байр захиалсан иргэдийн нэрсийн жагсаалттай байсан бөгөөдС.Б нь надад жагсаалтыг харж байгаад би 8, 9, 12, 13, 19 тоот байруудыг авмаар байна гэхээр нь би зөвшөөрөөд жагсаалтыг өөрчлүүлсэн юм” гэсэн мэдүүлэг /хх-ийн 60-61-р хуудас/,
Шүүгдэгч Б.Б мөрдөн байцаалтын шатанд 2016.02.05-ны өдөр сэжигтнээр дахин байцаасан мэдүүлэгт:”...Миний хувьд энэ хэрэгт холбогдон шалгагдаж байгаагаа хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир ньС.Б гэдэг хүнийг залилж хохирол учруулсан зүйл байхгүй. Баянмөнх нь хэзээ надад хэдэн төгрөг өгсөн талаар тодорхой зүйл байхгүй байхадС.Б надаас ямар учиртай мөнгө төгрөг нэхэж залилуулсан гэж байгааг гайхаж байна. Харин эсрэгээрээ биС.Бөд удаа дараа мөнгө төгрөг, эд зүйл өгсөн. Бид 2012 онд хамтарч Өмнөговь аймгийн төв Даланзадгад сум 3-р багийн нутаг Татварын хэлтсийн зүүн талд миний эзэмшлийн 300 мкв газар дээр орон сууц барихаар болж 2012-06-р сард хашаа татаж газар шорооны ажил эхэлсэн. Бидний хооронд бичгээр үйлдсэн ямар нэгэн гэрээ хэлцэл байхгүй амаар ярилцаж тохирохдоо 50:50 хувийн хөрөнгө оруулалт хийж ашгаа 50:50 хувиар хувааж авахаар тохирсон. Ингээд барилга баригдаж ашиглалтад орсон бөгөөд би уг байрыг барихад 80 гаруй хувийн хөрөнгө оруулалтыг би гаргасан байдаг. Ингээд анх тохиролцсон болохоорооС.Б-д 5 байр өгөхөөр болсон. Үүнээс гадна 3 байрны мөнгийгС.Б авсан байсан. Мөн надаас 100,000 ам долларын Бенз Жи Класс маркийн жийп машиныг авсан байгаа. Миний хувьд сэтгэлээсээ хандажС.Б-д орон сууцнуудыг өгөхөөр болсон. ТүүнээсС.Б энэ байрыг барихад оруулсан хөрөнгө оруулалт тодорхойгүй байдаг. ХэрэвС.Б би 34-р байрыг барихад хэдэн төгрөгийн хөрөнгө оруулалт оруулсан гэдгээ тодорхой гаргаж ирээд гэрээний үүргээ биелүүлээгүй, намайг хуурч мэхэлсэн гэж үзэж байгаа бол асуудал өөр байх байсан. Гэтэл биС.Бийн гуйсны дагуу 5 байрыг үл хөдлөхийн гэрчилгээ гаргуулж аваад уг байраа зарж борлуулаад мөнгө төгрөгөө авах байсан боловч одоо яригдаад байгаа 12 тоот орон сууцыг захиалагч Батсүх уг байраа Худалдаа хөгжлийн банкны 8 хувийн зээлэнд хамрагдах боломжтой болчихлоо гэсэн. Тэгээд биС.Бтэй уулзаад 12 тоотыг Батсүхийн нэр дээр үл хөдлөхийн гэрчилгээ гаргуулъя гэхэдС.Бийн зүгээс зөвшөөрөөд надаа үлдсэн 4 байр нь хангалттай гэж байсан” гэсэн мэдүүлэг /3-р хавтасны 152-153-р хуудас/,
Шүүгдэгч Б.Бг мөрдөн байцаалтын шатанд 2016.02.09-ний өдөр сэжигтнээр байцаасан мэдүүлэгт:”...Миний хувьд бусдыг залилан мэхэлсэн гэмт хэргийг үйлдээгүй бөгөөд анх барилга бариулахдаа тохиролцсон ёсоорС.Бийн нэр дээр одоо яригдаж байгаа 5 орон сууц буюу 8, 9,12,13,19 тоотыг өгсөн. Үүнээс гадна 3 орон сууц болон жийп машин, мөн суудлын япон машин зэрэг хөрөнгийг өгсөн. Би өөрөө 34-р байрыг барьцаалж Өмнөговь аймгийн Худалдаа хөгжлийн банкнаас 350,0 сая төгрөгийн зээлийг 2013 оны 6-р сард авсан байсан” гэсэн мэдүүлэг /3-р хавтасны 154-р хуудас/,
Шүүгдэгч Б.Б мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр 2016.09.29-ний өдөр өгсөн мэдүүлэгтээ:”...Миний зүгээс өөрийн тохирсон тохирооноосоо буцсан зүйл байхгүй. Өнөөдрийг хүртэл дээрх 4 орон сууц ньС.Бийн нэр дээр бүртгэлтэй хэвээр байгаа. ГэхдээС.Б, Батаа нарын хамтран хөрөнгө оруулсан хамтын ажиллагааны хүрээнд уг 4 орон сууцыг өмчлөх хууль ёсны өмчлөгч ньС.Б мөн эсэхийг тогтоолгохоор би 2016 оны 3-р сарын сүүлээр ХУД-ийн иргэний хэргийн шүүхэд иргэнээ журмаар нэхэмжлэл гаргасан байгаа. Хэрэв уг шүүх хурлаар иргэнС.Б нь уг орон сууцыг өмчлөх эрхтэй нь тогтоогдсон тохиолдолд асуудал шийдэгдэх байх. Миний зүгээс энэ асуудлыг эрүүгийн биш иргэний журмаар шийдвэрлүүлэхээр болсон юм. Би өмнөх мэдүүлгүүд дээрээ ч тодорхой хэлсэн. Энэ бариулсан байрын газар нь миний газар. Нийт бариулсан өртөг нь 1,1 тэрбум төгрөг бөгөөд түүний 896,0 сая төгрөгийг иргэн Б.Б миний бие оруулсан болох нь Аудитын болон ШШҮТ-ийн эдийн засгийн шинжилгээгээр тогтоогдсон. Үлдсэн 269,7 сая төгрөгийгС.Б гаргасан байдаг. Миний зүгээсС.Бөд тухайн үед 100.000 еврогоор 2011-4-р сард худалдаж авсан Бенз Жи Гласс маркийн машиныг 2013 оны зунС.Б манай сумын ой болох гэж байна гээд байхаар нь 100,000 ам долларт тооцож өгсөн боловч одоо хүртэл энэ машины мөнгийг надад өгөөгүй. Би энэ машиныг унаж явж байгаад жалган дээр харайлгаж эвдэрснийг УБ хотод “Эм Эс Эм” ХХК-д 21,0 сая төгрөгөөр засуулж байсан. Мөн Япон улсаас 800,000 иенээр импортоор оруулж ирсэн “Тоёота мажестик” маркийн машиныг мөн өгсөн. Мөн байр баригдсаны дараа 3 орон сууцыг зарсан мөнгө болох 185,9 сая төгрөгийгС.Б бэлнээр авсан байгаа. Энэ байдлаас үзэхэд энэ хүн нь өөрийн оруулсан хөрөнгөнөөсөө илүү гаргасан эд зүйл, бэлэн мөнгийг надаас авсан атал нэмж 5 орон сууцыг авах гэж байгааг би ойлгохгүй байна. Тэр үүднээс би иргэний журмаар шүүхэд хандаж байгаа. ХаринС.Б нь намайг залилсан гэсэн гомдлыг цагдаагийн байгууллагад гаргаж энэ хэргийг үүсгэсэн байдаг. Энэ байрыг биС.Бтэй хамтарч бариулсан нь үнэн. Гэхдээ барилга захиалагчаар өөрийн хүү Батаагийн Бат-Амгалангийн нэр дээр бүртгүүлсэн. Учир нь Б.Бгийн нэр дээр гадаадад суралцах, ажиллаж амьдрахад нь бизнесийн түүх, банкны гүйлгээ зэрэг нь хэрэгтэй гэж үзсэн юм. Тэгээд энэ барилга ашиглалтад орж байх үед манай хүү Улаанбаатар хотод оюутан байсан тул шаардлагатай гарын үсгийг би болон манай нягтлан бодогч байсан Цацрал нар өмнөөс нь зурдаг байсан. Гэхдээ баталгаат гарын үсгийг бол Бат- Амгалан өөрөө зурдаг байсан. Одоо яригдаж байгаа жагсаалт дээр нягтлан бодогч Г.Цацралыг зурчих гээд зуруулсан байгаа. Харин тухайн үед Бат-Амгалангаар итгэмжлэл хийлгэж аваагүй байсан. Нэгэн оруулсан хөрөнгө нь миний хөрөнгө байсан тул энэ асуудлууд дээр ач холбогдол өгөөгүй юм” гэсэн мэдүүлэг /4-р хавтасны 37-38-р хуудас/,
Шүүгдэгч Б.Б мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар 2017.01.31-ний өдөр өгсөн мэдүүлэгтээ:”...34 дүгээр байрны маргаантай 4 байрны хууль ёсны эзэмшигчийг хэн болохыг тогтоож өгөөрэй гээд би 2016 оны 03 дугаар сард Хан Уул дүүрэг дэх иргэний хэргийн шүүхэд хандсан энэ асуудал одоогоор шийдэгдээгүй байна. Өмнөговь аймгийн шүүх болон прокурорт Хан-Уул дүүргийн шүүгчийн захирамж ирсэн байх ёстой. Манай өмгөөлөгчийн зүгээс 34 дүгээр барилгатай холбоотойгоор хүсэлт гаргасныг Хан Уул дүүргийн шүүгч Р.Алтантуяа хүлээж аваад хүсэлтийг хангахаар болсон. Би өмнө энэ талаар мэдүүлсэн хэргийн материал дотор байгаа. Энэ машинуудыг одоо хаана байгааг нь мэдэхгүй байна. Тоёота мажестик маркийн авто машин нь 2004 онд үйлдвэрлэгдэж монгол улсад 2013 онд орж ирсэн машин. Би хамгийн гол нь Баянмөнх надад хэзээ хэдэн төгрөгийг өгөөд барилга барьсан хэдэн төгрөгийг надаас авах ёстой гэдгийг л тогтоолгохоор би хүссэн гэтэл энэ асуудлыг надад тогтоож өгөөгүй. Анх Баянмөнх бид хоёр анхнаасаа энэ барилгыг баригдаж дууссанаас хойш 50 50 хувийг хувааж авахаар тохирсон. Хөрөнгийг ч гэсэн анхнаасаа 50 50 хувиар оруулах ёстой байсан гэтэл Баянмөнх 50 хувийн хөрөнгөө энэ барилгад оруулаагүй энэ нь Аудитын дүгнэлт, эдийн засгийн шинжилгээгээр Баянмөнхийн оруулсан хөрөнгө миний оруулсан хөрөнгийн тогтоосон байгаа. Энэ мөнгийг Баянмөнх өөрөө авсан. Ийм учраас Баянмөнх надаас дахиж мөнгө авах эрх байхгүй. Баянмөнх надад хэзээ хэдэн төгрөгийг бэлнээр өгсөн бэ гэдгийг л тогтоолгохыг хүсээд байна гэтэл Баянмөнх надад яг хэдэн төгрөгийг хэзээ өгсөн юм бэ тийм юм огт байхгүй шүү дээ. 34 дүгээр байр яаж баригдсан талаар санхүүгийн баримт нь байгаа. Анх энэ байр манай албан оффис Арвин санд байдаг байсан тэгсэн Баянмөнх манайд ирсэн тэгээд газрын талаар яриа болж байхад энэ газар хэний газар юм гэхээр нь би миний газар гэж 5 давхарын өмнө талын газрыг заасан тэгээд би түүнд барилга яаж хэрхэн барих вэ гэсэн тэгээд бид хоёр 50 50 хувийн хөрөнгийг оруулж барихаар болж тохироод барилга баригдсан барилгыг 2 сая төгрөгөөр хашаа барихаар эхэлсэн миний мөнгө барилгад орсоор байсан тэгэхээр нь би Баянмөнхөд мөнгөө оруул гэж хэлэхэд тэр одоохондоо мөнгө байхгүй байна тэгж байгаад оруулна гэдэг байсан гэхдээ Баянмөнхийг энэ байранд мөнгө оруулаагүй гэж хэлэхгүй тэр Улаанбаатар хотод байхдаа надад би тийм тийм зүйлд хөрөнгө оруулсан гэж хэлдэг байсан тэгээд барилга 70 хувьд хүрээд зогсоох шатандаа орсон хөрөнгө байхгүй болсон тэгээд худалдаа хөгжлийн банкинд хандсанаар зээлээр барилгыг барьж дуусгасан. Би барилгыг ямар хувьтай явагдаж байхад нь захиалга авснаа санахгүй байна. Айлууд нь итгэл үнэмшилтэй болоод зургийг хараад захиалгыг өгч байсан харин хэн хэн нь хэдэн хувьтай барилгыг баригдаж байхад нь ирж захиалга өгснийг нь мэдэхгүй байна. Баянмөнх анх надад Батаа ахаа та санхүүгийн юманд оролцоод хэрэггүй гэдэг байсан. Дараа нь санхүүгээ хуваая гэж хэлдэг байсан. Барилга барьж байхад Баянмөнхийн хувийн талаар надад муу мэдээлэл орж ирсэн тэгээд би санхүүг би өөрөө хянаж ирсэн. Баянмөнх бид хоёр амаар л гэрээ хийсэн. Барилгыг хэдэн төгрөгөөр барина тэр мөнгөний 50 хувийг барилгад оруулах ёстой байсан хэрэв оруулсан бол 50 хувийн ашиг авах ёстой байсан, гэтэл Баянмөнх надаас машин авчихаад мөнгийг нь өгөхгүй байсан. Бас Японд явж байгаад Тоёота мажестик маркийн машиныг 800.000 ейнээр аваад монголруу явуулаад Баянмөнхийг гаалийн татварыг нь төлөөд аваарай гэж хэлж байсан. Гэтэл энэ хүн энэ машины мөнгийг өгөөгүй байж надаас барилга нэхээд байгааг ойлгохгүй байна.Дүүргэлтийн цагаан блокийг Хятадаас авсан бүгд зээлээр авсан цемент Хятадаас зээлээр авсан энэ мөнгийг банкнаас зээлээр авсан 350.000.000 төгрөгөөр төлсөн. 350.000,000 төгрөгийг би өөрөө төлсөн” гэсэн мэдүүлэг /4-р хавтасны 74-78-р хуудас/,
“Их Монгол хөлөг аудит” ХХК-ийн дүгнэлт /1-р хавтаст хэргийн хх-98-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 077 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Шинжилгээнд ирсэн баримт материалуудыг үндэслэн шинжилгээ хийж, хуулийн байгууллагаас тавьсан асуултанд дараах хариултыг өгч байна. “Их монгол хөлөг аудит“ХХК-ний 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 19/2014 дугаартай аудитын дүгнэлт үндэслэлтэй байна. Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төв 3 дугаар багийн нутагт 2013 онд баригдаж ашиглалтанд орсон 21 айлын орон сууцны барилга нь нийт 1.166.030.380 төгрөгийн өртгөөр баригдсан байна. Уг барилгын санхүүжилтэнд иргэн Б.Б 896.283.925 төгрөг,С.Б 269.737.755 төгрөгийн хөрөнгө оруулалтыг тус тус оруулсан байна. Дээрх барилга нь иргэн Б.Бгийн өөрийн эзэмшлийн газар дээр баригдсан байна. /2-р хавтаст хэргийн 112-113-р хуудас/,
1-р хавтаст хэргээс:
Өмнөговь аймгийн Прокурорын газрын 2014.11.10-ны өдрийн 82 дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тогтоолыг хүчингүй болгож эрүүгийн хэрэг үүсгэх прокурорын тогтоол /1-р хавтасны 1-р хуудас/,
Гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1-р хавтасны 5-р хуудас/,
Худалдаа хөгжлийн банкнаас Өмнөговь аймгийн Цагдаагийн газарт 2014.12.02-ны өдөр гаргасан гомдол /хх-ийн 108-109-р хуудас/,
Худалдаа хөгжлийн банкны Улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 154-р хуудас/,
Худалдаа хөгжлийн банкнаас Б.Б, Б.Б нарт олгосон 350.000.000 төгрөгийн зээлийн гэрээ, зээлийн өргөн төлөлтийн хуваарь /хх-ийн 155-157-р хуудас/,
Үл хөдлөх хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны 2013.05.31-ний өдрийн №13/21/01 дугаартай гэрээ /хх-ийн 158-159-р хуудас/,
Зээлийн батлан даалтын гэрээ /хх-ийн 160-162-р хуудас/,
Барьцаалбар /хх-ийн 163-164-р хуудас/,
Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн №0279229 дугаартай 18-р байрны урьд талын үйлчилгээний сууцын зориулалтын газрын гэрчилгээ /хх-ийн 167-р хуудас/,
Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ /хх-ийн 168-170-р хуудас/,
Иргэн А.Бийн Өмнөговь аймгийн Цагдаагийн газарт гаргасан гомдол /хх-ийн 173-р хуудас/,
Өмнөговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн албан бичиг /хх-ийн 177-р хуудас/,
Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг иргэн А.Бийн /хх-ийн 178-180-р хуудас/,
Иргэн А.Бийн орон сууц захиалан бариулах гэрээ /хх-ийн 180 хойд талаас 181 183-р хуудас/,
Б.Бгийн Өмнөговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст гаргасан хүсэлт /хх-ийн 184-р хуудас/,
Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн №000227514 дугаартай А.Б, О.Энхтүвшин, О.Номинхишиг нарын дээрх 34-р байрны 1-12 тоот байрны гэрчилгээ /хх-ийн 185-ны ар тал/,
Даланзадгад сумын 3-р баг нутаг дэвсгэрт байрладаг иргэн Б.Бгийн эзэмших ашиглах газрын баталгаат хэмжээг тогтоож хүлээлгэн өгсөн акт /хх-ийн 191-ийн ар тал/
Иргэн Б.Бгийн эзэмшиж байгаа газрын байршлын кадастрын зураг, газар дээр баригдсан байрны зураг /хх-ийн 191-198-р хуудас/,
Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн №000209389 дугаартай 3-р баг 18-р байрны урд талын 1758 м2 талбайтай 70 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгын Ү-1105002448 дугаартай гэрчилгээний хуулбар /хх-ийн 199-200-р хуудас/,
Худалдаа хөгжлийн банкнаас Улсын бүртгэлийн хэлтэст гаргасан хүсэлт /хх-ийн 201-р хуудас/,
Өмнөговь аймгийн Цагдаагийн газраас Өмнөговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтэсрүү явуулсан албан бичиг /хх-ийн 204-р хуудас/,
Кассын орлогын ордер /хх-ийн 243-247-р хуудас/,
2-р хавтаст хэргээс:
Кассын орлогын ордер /хх-ийн 1-3-р хуудас/,
Зээлийн барьцааны гэрээ /хх-ийн 09-10-р хуудас/,
С.Баянмөнх иргэн С.Бавуугарьдаас зээлсэн 30.000.000 төгрөгийн зээлийн гэрээ, барьцааны гэрээ /хх-ийн 11-12-р хуудас/,
Иргэн Ж.Батбаатарын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 13-18-р хуудас/,
С.Баянмөнхийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 19-44-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015.04.02-ны өдрийн 09/1128 дугаартай албан бичигт: Уг хэрэгт эдийн засгийн шинжилгээ хийхэд шинжилгээний обьект нь дүгнэлт гаргах шаардлага хангахгүй байх тул Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 16.1.6 дахь заалтыг үндэслэн хавтаст хэргийг /2 хавтас/, санхүүгийн хуулбар баримт /1 хавтас/ буцаав гэжээ. /хх-ийн 104-р хуудас/,
21 айлын орон сууцны барилгын өртөг хавсралт 1 /хх-ийн 114-116-р хуудас/,
Эдийн засгийн шинжилгээний Орон тооны бус мэргэжлийн комиссын хурлын протокол /хх-ийн 116-117-р хуудас/,
Өмнөговь аймгийн Прокурорын газрын 2015.08.03-ны өдрийн 54 дүгээр Б.Бд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол /хх-ийн 195-р хуудас/,
Өмнөговь аймгийн Прокурорын газрын 2015.08.03-ны өдрийн 120 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол /хх-ийн 196-197-р хуудас/,
Монгол улсын Ерөнхий прокурорын газрын 2015.10.08-ны өдрийн 5/126 дугаартай хэрэгсэхгүй болгосон хэргийг сэргээж, мөрдөн байцаалт явуулах хугацааг тогтоох тухай /хх-ийн 201-202-р хуудас/,,
Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2014.01.10-ны өдрийн 27 дугаартай Т.Бд сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаал /хх-ийн 216-217-218-р хуудас/,
Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2011.01.17-ны 38 дугаартай журам загвар маягт батлах тухай тушаал /хх-ийн 232-р хуудас/,
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам /хх-ийн 233-240-р хуудас/,
Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэлд: Эрхийн улсын бүртгэлийн Ү-1105002681 дугаартай хувийн хэргийн нотлох баримтууд гэсэн хаягтай бүрдүүлбэр баримт байх бөгөөд хавтасыг нээхэд work sheet гэсэн бичигтэй архивын хуудас түүний дараагийн хуудсанд Монгол улсын бүртгэлийн Ерөнхий газар Өмнөговь бүртгэлийн газар, Улсын бүртгэлийн дугаар Ү-1105002681 бүртгэлийн хувийн хэрэг, анх бүртгэсэн 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр бүртгүүлсэн үндэслэл анхан бүртгэл улсын бүртгэгчийн нэр Т.Б хаасан үндэслэлд огноон бичиглэлгүй хавтастай иргэн Батсүхтэй холбоотой Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төв далангийн 34-р байрын 12 тооттой холбогдох баримтыг тэмдэглэж авах бүх хуудсыг хуулбарлуулан авч тэмдэглэлийг дуусгав гэжээ. /хх-ийн 243-р хуудас/,
Эрхийн улсын бүртгэлийн ү-110500268 дугаартай хувийн хэргийн нотлох баримтууд /хх-ийн 244-250-р хуудас/,
3-р хавтаст хэргээс:
Захиалгаар барьсан орон сууцны жагсаалт, гэрэл зураг /хх-ийн 1-02-р хуудас/
Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ү-1105002681 дугаартай гэрчилгээний хуулбар /хх-ийн 03-р хуудас/,
Б.Бгийн Улсын бүртгэлд өгсөн хүсэлтүүд /хх-ийн 04-05-р хуудас/,
Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг /хх-ийн 06-р хуудас/,
Орон сууцны зээлийн 2013.12.31-ний өдрийн Б.Батсүхийн гэрээ /хх-ийн 7-8-р хуудас/,
Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ /хх-ийн 9-10-р хуудас/,
Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг /хх-ийн 11, 13-14-р хуудас/,
Орон сууцны зээлийн нэмэлт гэрээ /хх-ийн 12-р хуудас/,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015.11.27-ны өдрийн 38658 дугаартай иргэний хэрэг үүсгэх захирамж /нэхэмжлэгч Б.Б, Б.Б, хариуцагчС.Б/ /хх-ийн 33-р хуудас/,
Голомт банкны зарлагын баримт /хх-ийн 70-р хуудас/,
Б.Б, О.Энхтүвшин урьдчилгаа мөнгөн төлсөн баримт /хх-ийн 71, 80-81-р хуудас/,
Депозит дансны харилцагчийн монгол хуулга /хх-ийн 72-р хуудас/,
Орон сууц захиалан бариулах гэрээ /хх-ийн 74-78, 82-87-р хуудас/,
Гэр бүлиийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ Б.Б /хх-ийн 88-р хуудас/,
Даланзадгад сумын 3-р багийн нутаг дэвсгэрт байрладаг иргэн Б.Бгийн эзэмших ашиглах газрын баталгаат хэмжээг тогтоож хүлээлгэн өгсөн акт /хх-ийн 89-р хуудас/,
Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ /хх-ийн 90-р хуудас/,
Г.Цдансны хуулга /хх-ийн 91- хуудас/,
Орон сууц захиалан бариулах гэрээ /хх-ийн 92-р хуудас/,
Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3-р багийн нутаг дэвсгэрт байрлах 34-р орон сууцны ЭХЭУбүртгэлийн мэдээлэл /хх-ийн 95-р хуудас/,
Бүртгэгдсэн гэрээ, гэрчилгээ, лавлагаа олголтын бүртгэл /хх-тйн 121-126-р хуудас/,
Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, улсын бүртгэлийн гэрчилгээ /иргэн / /хх-ийн 126-142-р хуудас/,
Бүртгэгдсэн гэрээ, гэрчилгээ лавлагаа олголтын бүртгэл /хх-ийн 143-р хуудас/,
Хураан авах тухай тогтоол “ИргэнС.Бөд хадгалагдаж байсан Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3-р баг 34-р байрны 12 тоот орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг олгосон гэх хэрэгт 34-р байрны 12 тоот орон сууцны 000209894 дугаартай гэрчилгээг эх хувиар нь хураан авахаар тогтсугай.” /хх-ийн 148-р хуудас/,
Баримт хураан авсан тэмдэглэл “ИргэнС.Б-д хадгалагдаж байсан Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3-р баг 34-р байрны 12 тоот 53,5 м,кв талбайтай 2 өрөө орон сууцны 000209864 дугаартай гэрчилгээг эх хувиар нь хураан авав. /хх-ийн 149-р хуудас/,
Нийслэлийн Прокурорын газрын 2016.03.16-ны өдрийн 65 дугаартай сэжигтэн Г.Цацралт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоол /хх-ийн 205-206-р хуудас/,
Нийслэлийн Прокурорын газрын 2016.03.16-ны өдрийн 64 дугаартай сэжигтэн Б.Бд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоол /хх-ийн 207-210-р хуудас/,
Нийслэлийн Прокурорын газрын 2016.03.16-ны өдрийн 36 дугаартай сэжигтэн Ч.Э, Т.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоол /хх-ийн 211-217-р хуудас/,
Нийслэлийн Прокурорын газрын 2016.09.21-ний өдрийн 37 дугаартай Прокурорын гаргасан шийдвэрийг хүчингүй болгох тухай прокурорын тогтоол /хх-ийн 226-227-р хуудас/,
Нийслэлийн Прокурорын газрын 2016.09.20-ны өдрийн 18 дугаартай хэрэгсэхгүй болгосон хэргийн сэргээх тухай прокурорын тогтоол /хх-ийн 228-237-р хуудас/,
Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тухай мөрдөн байцаагчийн 2016.10.12-ны өдрийн тогтоол /хх-ийн 248-р хуудас/,
Орон сууц захиалан бариулах гэрээ /хх-ийн 249-250-р хуудас/,
4-р хавтаст хэргээс:
Шинжилгээ хийлгэх тухай 2016.10.12-ны өдрийн мөрдөн байцаагч А.Цэдэн-Ишийн тогтоол /хх-ийн 01-р хуудас/
Монгол улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016.10.28-ны өдрийн 6233 дугаартай шинжээчийн дүгнэлт: Шинжилгээнд ирүүлсэн “Захиалгаар барьсан орон сууцны жагсаалт” гэх 2 хувь 4 хуудас баримтын 2-р нүүрний доод хэсэгт “/Б.Б/” гзсэн нэрний урд бичигдсэн гарын үсгүүд харьцуулах шинжилгээнд ирүүлсэн Б.Бат- Амгалангийн бичгийн хэвийн загвартай тохирохгүй байна. Шинжилж буй дээрх гарын үсгүүд нь харьцуулах шинжилгээнд ирүүлсэн Г.Цбичгийн хэвийн загвартай тохирч байна. /хх-ийн 02-03-р хуудас/,
Шинжээчийн 6233 тоот дүгнэлтэд хавсаргах бичгийн хэвийн ерөнхий шинж тэмдгийн боловсруулалт /хх-ийн 4-09-р хуудас/,
Харьцуулан шинжлэхээр хэв, хэлбэр авах тухай тогтоол /хх-ийн 10-22-р хуудас/,
Шүүгдэгч Б.Бгийн талаарх банкны тодорхойлолтууд /хх-ийн 97-103-р хуудас/,
Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тухай тогтоол, хураан авах тогтоол, тэмдэглэл /хх-ийн 121-123-р хуудас/,
Ажил гүйцэтгэх гэрээ Уужим говь ХХК Таван толгой ХХК-тай байгуулсан гэрээ, ерөнхий журналын дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 128-133-р хуудас/,
Өмнөговь аймаг дахь Монгол банкны хэлтэс ханшийн лавлагаа хүргүүлэх тухай /хх-ийн 135-р хуудас/,
Мөрдөн байцаагчийн 2017.03.09-ний өдрийн Г.Цацрал, Б.Б нарын зээл хадгаламжийн данс эзэмшдэг бол зээл хадгаламжийг дансыг битүүмжилсүгэй гэсэн тогтоол /хх-ийн 126-р хуудас/,
Худалдаа хөгжлийн банкны Уужим говь ХХК-ийн дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 138-141-р хуудас/,
“Уужим говь” ХХК, Говь гарден ХХК-ийн талаарх банкны тодорхойлолт дансны хуулга /хх-ийн 142-171-р хуудас/,
Өмнөговь аймаг Улсын бүртгэлийн хэлтсийн 2017.05.18-ны өдрийн 1/552 дугаартай албан бичигт: Эд хөрөнгийн улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд Өмнөговь аймгийн Даланзадгад сум 3-р баг 18-р байрны урд тад байрлах 34-р байрыг анх 2013.05.07-ны өдөр 1758 м,кв талбайтай өөрийн өртөг 840.000.000, зах зээлийн ханш 1.100.000.000 төгрөгөөр үнэлж эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн болно /хх-ийн 175-р хуудас/,
Батжинсрэгт ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 178-р хуудас/,
Өмгөөлөгч Г.Нямдалай Өмнөговь аймгийн Цагдаагийн газарт гаргасан шинжээчийн дүгнэлт гаргуулах тухай хүсэлтээсээ татгалзсан хүсэлт /хх-ийн 182-183-р хуудас/,
Б.Б урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 191-р хуудас/,
Өмнөговь аймгийн Прокурорын газрын 2017.06.07-ны өдрийн 14 дүгээр Ч.Э, Т.Б нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол /хх-192-196-р хуудас/,
Өмнөговь аймгийн Прокурорын газрын 2017.06.07-ны өдрийн 15 дугаар Г.Цацралд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол /хх-197-199-р хуудас/ зэрэг болно.
Өмнөговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Бг 2013 оны 12 дугаар сард Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3-р баг, 34-р байрны 8, 9, 12, 13, 19 тоот орон сууцны өмчлөх эрхийг хохирогчС.Бөд шилжүүлэн өгч буй нэрийдлээр хуурамч гэрээ байгуулан, тус орон сууцнуудын жинхэнэ захиалагч нар өөр хүмүүс гэдгийг мэдсээр байж нэрсийн жагсаалтыг хохирогчС.Бийн нэр дээр хуурамчаар үйлдэн гаргаж, тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэн итгэл эвдэх, хуурч мэхлэх аргаарС.Бийг залилан мэхэлж, түүнд 346.380.000 төгрөгийн буюу онц хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч 2017 оны 7-р сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж буй Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-т заасны дагуу шүүгдэгчид оногдуулах ялыг хөнгөрүүлсэн хуулийн дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэж, шүүгдэгч Б.Бгийн үйлдлийг 2015 онд батлагдсан Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасны дагуу өөрчлөн зүйлчилж, энэ зүйл, хэсэгт заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр дүгнэлт гаргав.
Шүүх шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон, Б.Бд холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлий 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв. Учир нь:
Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд Залилах гэмт хэргийн шинжийг: Хуурч мэхлэх, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан байхыг энэ гэмт хэрэгт тооцохоор хуульчилжээ.
Улсын яллагч шүүгдэгч Б.Бг Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3-р баг, 34-р байрны 8, 9, 12, 13, 19 тоот орон сууцны өмчлөх эрхийг хохирогчС.Бөд шилжүүлэн өгч буй нэрийдлээр хуурамч гэрээ байгуулан, тус орон сууцнуудын жинхэнэ захиалагч нар өөр хүмүүс гэдгийг мэдсээр байж нэрсийн жагсаалтыг хохирогчС.Бийн нэр дээр хуурамчаар үйлдэн гаргаж, тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэн итгэл эвдэх, хуурч мэхлэх аргаарС.Бийг залилан мэхэлж, түүнд 346.380.000 төгрөгийн буюу онц хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргаж байгаа боловч дараах нотлох баримтуудаар няцаагдана гэж үзэв.
34 дүгээр байрны 8, 9, 13, 19 тоот орон сууцнуудын талаар:
Маргаан бүхий 34 дүгээр байрны 8, 9,13,19 тоот орон сууцнуудын Y-1105002682 дугаартай 1-19 тоот, Y-1105002680 дугаартай 1-13 тоот, Y-1105002678 дугаартай 1-9 тоот, Y-1105002679 дугаартай 1-8 тоот орон сууцнуудын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүд Содном овогтой Баянмөнхийн нэр дээр нэг хүний өмч байхаар тус тус олгогдож, хууль ёсны өмчлөгч болсон болох нь 3-р хавтаст хэргийн 129, 133, 137, 138-р хуудсанд авагдсан нотлох баримтын шаардлага хангасан гэрчилгээнүүдээр тус тус тогтоогдож байна.
Ийнхүү хохирогчС.Бийн дээрх орон сууцнуудыг өмчлөх эрх нь хууль ёсны дагуу баталгаажсан байхад хохирогчС.Бийг залилан мэхэлж, түүнд 346.380.000 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэх үндэслэлгүй байна.
Түүнчлэн 34-р байрны 8, 9, 12, 13, 19 тоот орон сууцны өмчлөх эрхийг хохирогчС.Бөд шилжүүлэн өгч буй нэрийдлээр хуурамч гэрээ байгуулан, тус орон сууцнуудын жинхэнэ захиалагч нар өөр хүмүүс гэдгийг мэдсээр байж нэрсийн жагсаалтыг хохирогчС.Бийн нэр дээр хуурамчаар үйлдэн гаргаж, тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэн итгэл эвдэх, хуурч мэхлэх аргаарС.Бийг залилан мэхэлсэн гэж байх боловч дээрх орон сууцнуудын захиалагч нарт учирсан хохирол байхгүй, захиалагч нар дээрх орон сууцандаа хэвийн амьдарч байгаа болох нь:
Гэрч Х.Тгийн: Манайх 2012 оны 2 дугаар сард 34-р байрыг баригдаж байхад нь Цацрал гэдэг тэр байгууллагын захиалга авч байсан хүн дээр очиж байрны захиалга өгсөн. Бид нар өөрсдөө анх тэр байрыг баригдаж байхад нь орж өөрсдөө өрөөнийхөө зохион байгуулалтыг харж сонгож одоо амьдарч байгаа 18 тоотыг захиалж байсан. Байрны үлдэгдэл мөнгийг Голомт байнкны 8 хувийн зээлд хамрагдаад сар болгон төлөөд явж байгаа. Энэ байртай холбогдох баримт бичиг бид нарт байхгүй” гэсэн мэдүүлэг /3-р хавтасны 45-р хуудас/,
Гэрч В.Х: ”...Би 34 дүгээр байрны 13 тоотод амьдарч байна. Би байрыг анх ашиглалтад орсноос хойш амьдарч байна. Анх байрыг авахад бид нар Баянмөнхтэй аман гэрээ хийгээд манай хуучин байрыг шинэ байрны мөнгөнд оролцуулаад үлдсэн мөнгийг 8 хувийн зээлд хамрагдаад өгнө гэж бодож байсан. Бид нарыг байранд ороход Баянмөнх ирээд байр ямар байна гэж асууж байсан. ..Манайх энэ байрыг анх баригдаж байхад захиалга өгсөн харин урьдчилгаа мөнгө өгөөгүй, энэ байранд орно гэж Цацрал, Батаа, Баянмөнх нарт бүгдэд нь хэлээд энэ байранд орсон” гэсэн мэдүүлэг /4-р хавтасны 52-р хуудас/,
Гэрч Д.Ө: ”...би орон сууцны нэгдүгээр орцны 8 тоот гэж захиалсан. Би 53.5 метр квадрат нэг метр квадрат нь 1.200.000 төгрөгөөр гэрээ байгуулаад үнийн дүнгийн 30 хувийг төлсөн. 30 хувь нь 19.260.000 төгрөг болсон. Энэ мөнгийг “Говь гарден” ХХКийн дансанд бэлнээр 3 хувааж тушаасан. 34-р байр баригдаж ашиглалтанд орсны дараа 8 тоотын түлхүүр гардуулаад ордер гэрчилгээ гаргахаар нь 8 хувийн зээлд хамрагд гэсэн. Би байрандаа 2014 оны 12 дугаар сарын сүүлээр орсон. Авсан тоотын гэрчилгээ нь миний нэр дээр гараагүй харин Баянмөнх гэдэг хүний нэр дээр гарсан. Баянмөнх над руу өөрөө залгаад гэрчилгээ чинь над дээр байна чи надад үлдэгдэл 70 хувиа төлөөд гэрчилгээгээ өөрийн нэр дээр шилжүүл гэж хэлсэн. ...Энэ гэрчилгээний асуудлыг нэг мөр шийдүүлээд би өөрийнхөө нэр дээр гэрчилгээгээ гаргуулж 8 хувийн зээлдээ хамрагдмаар байна” гэсэн мэдүүлэг /1-р хавтасны 97-р хуудас, 3-р хавтасны 47, 4-р хавтасны 50 хуудас/,
Гэрч Б.Б: ”...Би Даланзадгад сумын төвд баригдсан 34-р байрнаас байр авахаар 2013 оны 10 сарын үед Батаатай уулзаж байрны зурагтай нь танилцаад 19 тоотыг анхнаасаа захиалаад метр квадратыг нь 1.200.000 төгрөгөөр тооцож гэрээг нягтлан Цацралтай байгуулж үнийн дүнгийн 30 % болох 18 сая төгрөгийг Б.Бгийн “Говь гарден” ХХК-ийн дансанд хийсэн. Ингээд уг байр 2013 оны 11 дүгээр сарын сүүлээр ашиглалтад орсон санагдаж байна. Бид байрандаа 2013 оны 12 дугаар сарын 29-нд орсон. Манай байр нь 34-р байрны 19 тоот. Одоог болтол манай байрны гэрчилгээг гаргаж өгөөгүй байгаа шалтгаан нь Батаа нь надад үлдсэн мөнгийг өгөх ёстой Баянмөнхөд өгөх шаардлага байхгүй гээд байдаг. Харин Баянмөнх нь болохоор мөнгийг би авна над дээр уг тоотын гэрчилгээ гарсан байгаа гээд байдаг. Ингээд гэрчилгээгээ гаргуулан авч чадахгүй өдийг хүрээд байна. Уг нь 19 тоот дээр Баянмөнхийн нэр дээр гэрчилгээ гарсан байдаг. Би энэ байрыг Худалдаа хөгжлийн банканд зээлийн барьцаанд байсан гэдгийг нь мэдээгүй. Би 34-р байрыг баригдаж ашиглалтанд орохоос өмнө баригдаж байхад нь Б.Бгийн “Говь гарден” ХХК-ийн дансанд нь 18 сая төгрөг бэлнээр төлсөн дараа нь болконы метр квадратыг тооцоод 360000 төгрөгийг авсан. Үүнээс өөр мөнгө өгөөгүй. Би Баянмөнхөд мөнгө өгөөгүй” гэсэн /2-р хавтасны 177-178-р 4-р хавтасны 56-р хуудас/ мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.
Дээрх гэрч нарын мэдүүлгүүдээс дүгнэхэд орон сууцны захиалагч Б.Б, Д.Ө, В.Х, Х.Т нар нь захиалсан орон сууцандаа хэвийн амьдарч байгаа боловч орон сууцны өмчлөгчийн асуудал маргаантай гэх шалтгаанаар орон сууцны төлбөрийн зохих хувийг өмчлөгчид төлөөгүй байгаа, өөрөөр хэлвэл дээрх 8, 9, 13, 19 тоот орон сууцны хууль ёсны өмчлөгч нь орон сууцны төлбөрөө захиалагчаас бүрэн авч дуусгавар болсны дараа уг орон сууцыг өмчлөх эрх захиалагчид шилжих боломжтой байдал дээрх мэдүүлгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзэв.
Иймд шүүгдэгч Б.Бгийн гэм буруутай үйлдлийн улмаас орон сууцны өмчлөгчС.Б болон орон сууцны захиалагч нар хохирсон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд харин хохирогчС.Бийн хувьд хуулиар олгогдсон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулж, аливаа халдлагаас хамгаалах эрхээ хэрэгжүүлж чадахгүй байгаа байдал тогтоогдож байх ба өмчлөх эрхээ хуулийн дагуу хэрэгжүүлэх асуудлаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэлээ гаргаж шийдвэрлүүлэх боломжтой гэж үзэв.
Шүүх яллах дүгнэлтэд дурьдагдсан 34 дүгээр байрны 8, 9,13, 19 тоот орон сууцнуудын хууль ёсны өмчлөгч ньС.Б болох нь тогтоогдож байна гэж шийдвэрлэхийн тулд уг орон сууцнуудыг хохирогчС.Бийн нэр дээр шилжүүлэн өгөх болсон үндэслэл шалтгаан, Б.Б,С.Б нар өөрсдийн хөрөнгө, хөдөлмөрөөр бий болгосон үл хөдлөх эд хөрөнгө, түүнээс хүртэх ашиг орлогоо хэрхэн хувааж, өөрт оногдох ашиг болон хувь хөрөнгөө хэрхэн тооцож авах болсон талаарх тэдний өгсөн доорх мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ. Үүнд:
ХохирогчС.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...25 айлын орон сууцыг 20 айлын орон сууц болгоод 10,10 аар нь аваад зоорийн давхарыг хувааж авахаар тохирсон. ...энэ хүнд итгэж байсан учраас гэрээ хийгээгүй. Барилгын ашгийг 50, 50 хувиар авна гэж бас л аман тохироо байсан. Сүүлдээ 7 байр авахаар тохироод 2 байрны мөнгийг бүтэн аваад 1 байрны мөнгийг тал авсан. Анхны тохиролцоо бенз машин 7 байр ирсэн. 2 байрны үнийн дүн 182.000.000 төгрөг авсан. 5 байрны 4 ордер миний нэр дээр байгаа. 1 ордер нь Батсүхийн нэр дээр байгаа. Миний өмчлөлийн байрны дугаарууд 8, 9, 12, 13, 19 гэж байгаа. Би энэ гэмт хэргийн улмаас 12 дугаартай байраар хохироод байна, байраа авмаар байна. Шилжилт хөдөлгөөнд оруулж 5 байраа авмаар байна. 12 тоотоо авмаар байна. Одоо нэхэмжилж байгаа мөнгө байхгүй гэсэн мэдүүлэг
Шүүгдэгч Б.Бгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Миний бие 2012 онд Даланзадгад сумын 3 дугаар багт өөрийн эзэмшлийн талбай дээр 34 дүгээр байрыг барьж эхэлсэн. Үүний санаагС.Б бас гаргасан. ...Миний ажлын өрөөний цонхоор харагддаг талбай дээр 50, 50 хувиар хөрөнгө нийлүүлж барилга баръя гэж тохироод барилгын ашгаа хувааж авъя гэж тохирсон. Барилгат 50, 50 хувийн хөрөнгө оруулна гэж ярьсан. Барилга бариад барилгын ашгаас өгнө гээд надаас машин авсан. Би дээр нь нэг машин нэмж бэлэглэсэн. Гэхдээ гаалийн татварыг төлөөрэй гэж хэлсэн. ...Бид хоёр хамт сууж байгаад энэ байрнаас 7 байр өгөөд бенз машинаа 100 сая төгрөгт бодоод өгсөн нь үнэн...гэсэн мэдүүлэг
ХохирогчС.Бийн 2015.02.09-ний өдөр өгсөн: Би 2012 оны 04 дүгээр сарын дундуур 5 хөрсний өөрөө буулгагч тээврийн хэрэгслийг Батаатай тохирсны дагуу орон нутгийн “Таван толгой” уурхайд хөлсөөр явуулж эхэлсэн. 2012 оны 05 дугаар сараас Батаа “Уужим говь” ХХК-ийг хоёр хуваагаад надтай хамтарсан. Хамтрахдаа би 5 ш өөрөө буулгагч, нэг экскаваторыг “Уужим говь” ХХК-ийн нэр дээр Херо импментээс лизингээр авсан. Би урьдчилгаа 80 сая төгрөгийг төлсөн байсан. Ингээд эндээс гарсан үр ашгаасаа зардлыг нь хасаад үлдэгдэл мөнгийг 50 хувиар хувааж авахаар тохирсон. Яагаад гэвэл би их мөнгө гаргасан эрсдэл үүрсэн учраас ингэж шийдсэн мөн энэ сардаа гарсан үр ашгаасаа 25 айлын орон сууцыг Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төвд барихаар тохирсон. 5 сараас эхэлж уг барилгын ажлыг эхэлсэн. Бид хоёр хотод очиж барилгын зураг төслийг хийлгэсэн. Уг барилгын гүйцэтгэгч нь “Хүнхүй” ХХК, цахилгааныг “Эр тех” ХХК, санг нь “Сан холи” ХХК, гадна шугам сүлжээг Өмнөговь аймгийн Банзрагч захиралтай компаниар хийлгэсэн, төмөр хийц дээврийг “Күн болот” ХХК, салхивчийг “Ван хүү” ХХК, бетон зуурмагийг “Мэнд зуурмаг” ХХК, нийлүүлж, тоосгыг В.Мөнхбатын компани, цонхны материал, плита, чулуун хийцийг Улаанбаатар хотоос, мөн арматур төмрийг Улаанбаатар хотоос тээвэрлэж авчирсан. Обой хөнгөн бетон блок, мөн тоосгоны нэлээд хэсгийг Хятадаас тээвэрлэж авчирсан. 2013 оны 12-р сард уг байр ашиглалтад ороод өөрт ногдох хувь болох 34-р байрны 12, 8, 9, 13, 19 тоотуудын өөрийн нэр дээр гэрчилгээг Улсын бүртгэлийн хэлтсээс гаргуулсан. Мөн Мерседес бенз маркийн 100 сая төгрөгийн авто машиныг оролцуулсан. Батаа бид хоёр анх ашигаа хуваахдаа уг байрны нийт метр квадратыг 1.200.000 төгрөгөөр тооцож нийт 1200 орчим метр квадрат болсон. Энэ нь мөнгөн дүнгээр бодоход нэг тэрбум 600 сая төгрөг болж байсан. Үүнээс 5 байр, 100 сая төгрөгийн машиныг Батаатай тохиролцоод авсан. Гэхдээ энэ 5 байрны урьдчилгаа мөнгийг одоо орсон байгаа айлуудаас Батаа авсан байсан. Ингээд би 2013 оны 12 сарын 20-ны өдөр Өмнөговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс дээрх 12, 8, 9, 13, 19 тоотууд дээр гэрчилгээг гаргуулсан. 2013 оны 12 сарын 20-диор гэрчилгээг өөрийнхөө нэр дээр гаргуулаад уг тоотуудыг оршин суугч буюу анх урьдчилгаа төлсөн хүмүүст гэрчилгээг шилжүүлж өгөхөөр 01 дүгээр сарын 07-ны өдөр Өмнөговь аймгийн төв дээр ирээд асуудлаа хөөцөлдөхөд уг байрны 12 тоотыг 2013 оны 12 сарын 31-ний өдөр Батсүх гэдэг хүний нэр дээр давхардуулан гэрчилгээг гаргасан байсан. Ингээд бид зохих шатны байгууллагад нь өргөдөл гаргаад явж байна. ...Батаа бид хоёр аман гэрээг анх байгуулаад тал талаасаа 50, 50 хувийн хөрөнгө оруулсан. Гэхдээ уг байртай холбоотой бүх баримтыг Батаагийн нягтлан Цацрал дээр бөөгнүүлж байсан. Батаа бид хоёр уг байрыг 800 орчим сая төгрөгөөр баригдана гэж тооцсон байсан үүний хэдэн төгрөгийг би оруулснаа сайн мэдэхгүй байна нарийн тооцоо гаргах боломжгүй байна. Би баримтаа харж байгаад хэлмээр байна. Би эднийхтэй тооцоо нийлмээр байна би энэ байранд Аудит оруулмаар байна. Би энэ байрыг өөрөө байж байгаад бариулсан. Батаа бид хоёрын хооронд 50, 50 хувийн бичгээр хийгдээгүй харин аман гэрээ хийсэн. Анх энэ байрыг иргэн Бат-Амгалангийн нэр дээр бариулсан. Би өөрөө очиж гэрээг байгуулсан. Барилгын материалыг Улаанбаатар хотоос татсан. Би эндээс мөнгө Батбаатар луу шилжүүлсний үндсэн дээр Батбаатар явуулдаг, баримтууд дээр “Уужим говь” гэдэг компанийн нэр дээр бичигдсэн. Батаа өөрөө надад хэлэхдээ Уужим говь дээр НӨАТ падани бүрдүүл гэж хэлж байсан. Энэ компани нь Батбаатар бид хоёрын нэр дээр байдаг учраас Бат жинсрэг тээр барилгын материал ирдэг байсан. 2013 оны 12 сард уг барилга ашиглалтад орсны дараа нь Батаа бид хоёр түүний ажлын өрөөнд нь байж байхдаа ашигаа хуваасан тэр үед Батаагийн нягтлан Цацрал байсан. Би 34 дүгээр байрыг Худалдаа хөгжлийн банкинд барьцаанд тавьсныг мэдээгүй. Эдгээр байрны тоотуудын гэрчилгээг гаргуулахаар Батаагийн нягтлан Цацрал бичиг баримтыг бүрдүүлж бид хоёр хамт явж нотариат дээр очиж баталгаажуулж, би өөрөө уг бичиг баримтыг аваад Улсын бүртгэлийн хэлтэс дээр очиж гэрчилгээг гаргуулж авсан. Батаа бид хоёр уг байрыг ашиглалтад оруулаад ашгийг 50, 50 хувиар хувааж авахаар болсон юм, үүнээс 100 сая төгрөгийг Мерседес бенз маркийн машин авсан түүн дээрээс 5 байрыг өөрийн нэр дээр гэрчилгээг гаргуулснаас өөрөөр Батаагаас ашиг гэж мөнгө аваагүй. 2012 оны 10 сард билүү 9 сард Батаа Японоос Тоёота Мажестик гэдэг машиныг Монгол руу ачуулсныг би өөрөө тээврийн зардал, татварыг нь төлж авсан. Энэ машин нь 700000 ейнээр худалдаж авсан гэж Батаа надад хэлж байсан...гэсэн мэдүүлэг /2-р хавтасны 98-100-р хуудас/,
ХохирогчС.Бийн 2016.01.12-ны өдөр өгсөн:”...Батаа бид нар анх барилга барьж дуусахдаа 50 хувийн хөрөнгө оруулсан гэж тооцоод Батаа чи надаас 100 сая төгрөгөнд машин ав гэж өөрийн эзэмшлийн Мерседес бенз машинаа өгсөн. Мөн 34-р байрнаас 8, 9, 12, 13, 19 тоот гэсэн 5 байрны ордерийг миний нэр дээр гаргуулсан. Мөн 2 байрны төлбөрийг 100 хувь захиалсан иргэдээс нь авсан. 34-р байрны доод талын 9 машины зогсоолын гэрчилгээ гараагүй бөгөөд би энэ зогсоолуудаас ямар ч ашиг аваагүй...гэсэн мэдүүлэг /3-р хавтасны 40-р хуудас/,
ХохирогчС.Бийн мөрдөн байцаалтын шатанд 2016.01.29, 2016.02.29-ний өдөр өгсөн: “... Хуулийн байгууллагад хандах болсон гол шалтгаан нь надтай хамтарч хөрөнгө оруулалт хийж Өмнөговь аймагт 21 айлын орон сууцны барилга барьсан. Батаа нь уг байрын 8, 9,12,13,19 тоот 5 орон сууцыг миний нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулахаар тохирсон. Би тохирсон ёсоор 2012-12-16-ны өдөр холбогдох бичиг баримтыг Батаагийн “Говь гарден” ХХК-иас авч Өмнөговь аймгийн Бүртгэлийн хэлтэст өгч гэрчилгээгээ 2013.12.24-ний өдөр авсан. Үүнээс өмнө би 2 айлын орон сууцны мөнгийг бүтэн 1 орон сууцны мөнгийг 70 хувьтай авсан. Мөн Бенз Жи Класс 350 маркийн машиныг авсан байсан бөгөөд дээрх 5 байрыг авснаар бид 2-ын хооронд тооцоо дууссан...гэсэн мэдүүлэг /3-р хавтасны 150-151-р хуудас/,
Шүүгдэгч Б.Бгийн 2015.12.14-ний өдөр сэжигтнээр өгсөн:...34-р байрнаасС.Б нь 34-р байр нь 8, 9, 12, 13, 19 гэсэн тоот байруудыг өөрийн нэр дээр гэрчилгээг гаргуулж авсан. 16, 17, 18 гэсэн тоот байр захиалсан иргэдээс 70-100 хувь төлбөрийг ньС.Б өөрөө бэлнээр авсан байсан. үүний 18 тоотын айл нь манай компанитай анх байр захиалаад урьдчилгаа 30 хувь төлсөн байсан бөгөөд үүний үлдэгдэл 70 хувийг ньС.Б Голомт банкны гадаа манай нягтлан Цацралын данснаас бэлнээр гаргуулж авсан байсан. Үндсэндээ 16, 17, 18 тоотоосС.Б нь бэлнээр 185920800 төгрөгийг авсан гэсэн үг. Харин гэрчилгээ гарсан 5 байрны одоо оршин сууж байгаа иргэд нь хэнд мөнгөө хаана өгсөн гэдгийг өөрсдөө хэлэх байх. Ер нь миний тооцоогоор бол 8 тоот 53,5 м2 байр 64,2 сая төгрөг, 9 тоотын 66м2 байрны 79,2 сая төгрөг, 13 тоотын 66 м2 байрны 79,2 сая төгрөг, 16 тоотын 53,5 м2 байрны 64,2 сая төгрөгийг иргэн Даваадоржид зарж мөнгийг нь 100 хувь бэлнээр авсан, 17 тоотын 66м2 байрны 79,2 сая төгрөгийг иргэн Болормаад зарж төлбөрийг 100 хувь авсан, 18 тоотыг 50,6 м2 байрны 70 хувь төлбөрийг 42520800 төгрөгийг иргэн Т.Ууганбаяраас авсан, 19 тоот 50,65 м2 60780,000 төгрөг бүхий байрны ордерийг өөрийн нэр дээр гаргуулж нийтдээ 34-р байрнаас 408,520800 төгрөгийгС.Б өөртөө авсан байгаа. Үүн дээр 53,5 м2тай 64,2 сая төгрөгийн үнэ бүхий 12 тоотын байрны гэрчилгээг өөрийн нэр дээр гаргасан байгаа. Мөн үүн дээр барилга баригдаж байх явцад надаасС.Б нь байрнаас гарах ашгаасаа тооцож өгнө Мерседес бенз 0350 маркийн автомашиныг 100000 америк доллар буюу 180 сая төгрөг, бас япон улсаас 800000 иенээр захиалсан Тоёота мачестик маркийн автомашиныг ашгаасаа хасаж тооцно гэж өгсөн. ҮндсэндээС.Б нь надаас 600-700 сая төгрөгийн байр, машин авчихаад байна шүү дээ. Энэ хүн барилгад 265 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн нь хүртэл тодорхойгүй, ямар ч баримтгүй байгаа. Мөн уг барилга баригдсан газар нь миний нэр дээрх газар юм. ...Байр баригдаж байхдаа Худалдаа хөгжлийн банкнаас зээл авахдаа анх байр захиалсан иргэдийн нэрсийн жагсаалтыг өгөх үед жагсаалтадС.Бийн нэр байгаагүй юм. Сүүлд ньС.Б талбай авмаар байна гэж өөрийнхөө нэрийг оруулж жагсаалтыг өөрчлүүлж 5 байрны гэрчилгээг гаргуулж авсан ба бусад оршин суугчдын нэр нь хэвээрээ юм. Анх байр захиалсан иргэдийн нэрсийн жагсаалттай байсан бөгөөдС.Б нь надад жагсаалтыг харж байгаад би 8, 9, 12, 13, 19 тоот байруудыг авмаар байна гэхээр нь би зөвшөөрөөд жагсаалтыг өөрчлүүлсэн юм” гэсэн мэдүүлэг /хх-ийн 60-61-р хуудас/,
Шүүгдэгч Б.Бгийн мөрдөн байцаалтын шатанд 2016.02.05-ны өдөр сэжигтнээр дахин өгсөн: ”...Бидний хооронд бичгээр үйлдсэн ямар нэгэн гэрээ хэлцэл байхгүй амаар ярилцаж тохирохдоо 50:50 хувийн хөрөнгө оруулалт хийж ашгаа 50:50 хувиар хувааж авахаар тохирсон. Ингээд барилга баригдаж ашиглалтад орсон бөгөөд би уг байрыг барихад 80 гаруй хувийн хөрөнгө оруулалтыг би гаргасан байдаг. Ингээд анх тохиролцсон болохоорооС.Б-д 5 байр өгөхөөр болсон. Үүнээс гадна 3 байрны мөнгийгС.Б авсан байсан. Мөн надаас 100,000 ам долларын Бенз Жи Класс маркийн жийп машиныг авсан байгаа. Миний хувьд сэтгэлээсээ хандажС.Б-д орон сууцнуудыг өгөхөөр болсон. ...Тэгээд биС.Бтэй уулзаад 12 тоотыг Батсүхийн нэр дээр үл хөдлөхийн гэрчилгээ гаргуулъя гэхэдС.Бийн зүгээс зөвшөөрөөд надаа үлдсэн 4 байр нь хангалттай гэж байсан” гэсэн мэдүүлэг /3-р хавтасны 152-153-р хуудас/,
Шүүгдэгч Б.Бг мөрдөн байцаалтын шатанд 2016.02.09-ний өдөр сэжигтнээр байцаасан мэдүүлэгт:”...Миний хувьд бусдыг залилан мэхэлсэн гэмт хэргийг үйлдээгүй бөгөөд анх барилга бариулахдаа тохиролцсон ёсоорС.Бийн нэр дээр одоо яригдаж байгаа 5 орон сууц буюу 8, 9,12,13,19 тоотыг өгсөн. Үүнээс гадна 3 орон сууц болон жийп машин, мөн суудлын япон машин зэрэг хөрөнгийг өгсөн. Би өөрөө 34-р байрыг барьцаалж Өмнөговь аймгийн Худалдаа хөгжлийн банкнаас 350,0 сая төгрөгийн зээлийг 2013 оны 6-р сард авсан байсан” гэсэн мэдүүлэг /3-р хавтасны 154-р хуудас/,
Шүүгдэгч Б.Б мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр 2016.09.29-ний өдөр өгсөн мэдүүлэгтээ:”...Миний зүгээс өөрийн тохирсон тохирооноосоо буцсан зүйл байхгүй. Өнөөдрийг хүртэл дээрх 4 орон сууц ньС.Бийн нэр дээр бүртгэлтэй хэвээр байгаа... гэсэн мэдүүлэг /4-р хавтасны 37-38-р хуудас/-ээр 34 дүгээр байрны 1-р орцны 8, 9, 13, 19 тоот орон сууцуудыг өмчлөх эрхийгС.Бөд шилжүүлэхээр шийдвэрлэсэн болох нь тус тус тогтоогдож байна.
Өөрөөр хэлвэл Б.Б,С.Б нар нь барилга барихад оруулсан хувь хөрөнгө, түүний хувь хэмжээ, ашиг орлого, зарлагаа тооцсоны үндсэн дээр сайн дураар харилцан тохиролцож, улмаар Б.Бгийн зөвшөөрлийн үндсэн дээрС.Б нь эрх бүхий байгууллагат хандан өмчлөх эрхээ хуулийн дагуу авсан болох нь дээрх мэдүүлгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Түүнчлэн Б.Бгийн Худалдаа хөгжлийн банкнаас авсан 350.000. 000 төгрөгний зээлийн талаар хохирогчС.Б мэдээгүй гэх мэдүүлэг өгдөг ба шүүгдэгч Б.Б ч энэ талаар хохирогчС.Бөд болон түүнтэй хамтран барилга барьсан талаараа тус банкинд мэдэгдээгүй талаараа мэдүүлж, тус банкны захирал, мэргэжилтэн нар ч энэ талаар давхар нотлон гэрчээр мэдүүлсэн байгааг дурьдах нь зүйтэй.
34 дүгээр байрны 12 тоот орон сууцны тухайд:
Яллах дүгнэлтэд дурьдсан 34 дүгээр байрны 1-12 тоот орон сууцны тухайд энэхүү орон сууцны захиалагч нь А.Б болох нь орон сууц захиалгын гэрээгээр, хууль ёсны өмчлөгч мөн болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000227514 дугаартай гэрчилгээгээр тус тус тогтоогдож байна.
Түүнчлэн хохирогчС.Бийг 2016.02.29-ний өдөр дахин байцаасан тэмдэглэлд: ...Батаа бид 2 тохиролцож одоо маргаж байгаа 34 дүгээр байрны 12 тоотын өмчлөлийн асуудлыг хэн хэн нь авахгүйгээр одоо өмчилж байгаа А.Бэд ямар нэгэн маргаангүйгээр өмчлүүлэхээр шийдвэрлэсэн. Мөн 8, 9,13,19 тоот орон сууцыг мөн одоо өмчилж байгаа Баянмөнх миний бие цаашид үргэлжлүүлэх өмчилж захиран зарцуулахаар шийдвэрлэсэн болно...гэсэн мэдүүлэг /3-р хавтасны 150-151-р хуудас/,
ХохирогчС.Бийг 2016.10.27-ны өдөр байцаасан мэдүүлэгт: ”...Энэ тохиролцооны дагуу би 12 тоотын гэрчилгээг эх хувиар нь авчирч өгч хүчингүй болгуулсан...” гэсэн мэдүүлэг /4-р хавтасны 23-24-р хуудас/,
Гэрч Б.А: ”...Би 2012 оноос Улсын бүртгэлийн хэлтэст Даланзадгад сумын иргэний улсын бүртгэгч, 2014-04-р сараас Улсын бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасгийн дарга, улсын ахлах бүртгэгчээр томилогдон ажиллаж байгаа. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тасгийн даргын хувьд өөрийн тасгийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх ажлыг хариуцан ажиллаж байгаа. ...Архивд 34-р байрны 12 тоот орон сууц нь А.Бийн нэрээр хувийн хэрэг үүсгэж холбогдох баримтыг бүрдүүлсэн байсан. Бүрдүүлсэн хүн нь Т.Б. Харин 12 тоот дээр Баянмөнх гэдэг хүний нэр дээр ямар нэгэн холбогдох баримт байхгүй байсан” гэсэн мэдүүлэг /3-р хавтасны 25-26-р хуудас/,
Гэрч Б.А: ”...2009 оны 04 сараас эхлэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн хэлтэст ахлах мэргэжилтнээр ажиллаж байгаад одоо сургалт эрх зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн албан тушаалтайгаар сургалт эрх зүйн харилцаа, хууль дүрэм журам шинэчлэн боловсруулах, нэлээд маргаантай асуудлуудыг шийдвэрлэхэд хууль эрх зүйн зөвлөгөө өгөх гэх мэтчилэн ажил үүргийн хуваарьтайгаар ажиллаж байна. ...Баянмөнхийн нэр дээр гарсан 2013 оны 12 сарын 20-ны өдрийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон А.Бийн нэр дээр давхардаж гарсан гэрчилгээнүүдийг харахад Баянмөнхийн нэр дээрх улсын бүртгэлийг гэрчилгээг гаргахдаа нотлох баримтуудыг бүрдүүлээгүй, холбогдох хуулийн дагуу мэдүүлгийг гаргаагүй байна. Харин А.Бийн нэр дээр гарсан гэрчилгээг гаргахад бүрдүүлсэн бичиг баримтуудыг харахад үүнд орон сууц захиалгаар бариулах гэрээ нь хийгдсэн, худалдаа хөгжлийн банкнаас 12 тоотын орон сууцны гэрчилгээг гаргуулах зөвшөөрөл зэрэг нь хавсаргагдсан байна. Энэ нь хууль ёсны гэрчилгээ байна...гэсэн мэдүүлэг /2-р хавтасны 214-215-р хуудас/,
Гэрч А.Бийн: ”...Би энэ байрыг анх 2013 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Батаа, Бат-Амгалан хоёртой гэрээ байгуулаад байрны үнийн дүнгийн урьдчилгаа төлбөр болох 32 билүү 33 хувийг өгөх байсныг 3 хувааж өгсөн. Би анх 53,5 метр квадрат байрыг захиалсан. Намайг анх гэрээ хийхэд уг 34 дүгээр байр нь 5 давхар нь баригдсан цонх хийгдээгүй, зөвхөн өрлөг хийгдсэн байсан. Би тухайн байранд очоод тухайн байрны зургаар одоогийн энэ авсан байрыг зураг дээрх тоот 3-3 гэснээр нь захиалсан. Би уг байрыг захиалж аваад өөрсдийн хүссэнээр засал чимэглэлийг хийлгэсэн. Би засал чимэглэл хийхдээ байрны үнэнээс гадна 1 сая гаран төгрөгөөр хийсэн. Би 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр байрандаа орсон. Би байрныхаа 33 хувийг төлөөд үлдсэн мөнгийг банкны 8 хувийн зээлд хамрагдахаар болж материалыг Худалдаа хөгжлийн банкинд 2013 оны 12 сарын 17-ны үед хүргүүлсэн. Ингээд миний материалыг Худалдаа хөгжлийн банк шалгаж үзээд 8 хувийн зээлд хамрагдах боломжтой гээд 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр зээлээ авсан. Зээлээ авахдаа 34 дүгээр байрнаас авах хүмүүсийн нэрстэй хамт миний нэрийг явуулаад манай байрны 12 тоот гэрчилгээ гарсан. Анх энэ байр 3-3 тоот гэж зургаар явж байгаад одоо 34 дүгээр байрны 12 тоот болсон. Одоо би энэ байрандаа зээлээ төлөөд амьдарч байна. ...Байрны гэрчилгээ давхардаж гарсан гэж цагдаа дээр шалгагдаж эхэлснээс хойш мэднэ. Энэ асуудлыг нэг тийшээ болж гэрчилгээ дангаараа миний нэр дээр болсон гэдгийг сонссон. Надад бодитоор учирсан хохирол гэж байхгүй. ...надад гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг /1-р хавтасны 95-р 4-р хавтасний 30, 58-р хуудас/-ээр иргэн А.Б нь 34 дүгээр байрны 1-12 тоотын хууль ёсны өмчлөгч мөн болох нь тогтоогдож байгаа төдийгүй хохирогчС.Б, шүүгдэгч Б.Б нар нь сайн дураар харилцан тохиролцсоны үндсэн дээр энэхүү орон сууцыг иргэн А.Бэд өмчлүүлэхээр шийдвэрлэж, улмаар хохирогчС.Бийн нэр дээр олгогдсон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулахаар холбогдох байгууллагат хандаж, энэхүү асуудал шийдвэрлэгдэж дууссан болох нь дээрх нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.
Иймд хохирогчС.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан 34 дүгээр байрны 12 тоот орон сууцыг буцаан авмаар байна гэх гомдол нь үндэслэлгүйн зэрэгцээ 12 тоот орон сууц нь хууль ёсны өмчлөгч болох А.Бийн өмчлөлд байгаа болох нь тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Бг өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг хууль бусаар шилжүүлэн авч залилсан гэж үзэх боломжгүй байна.
Аудитын болон шинжээчийн дүгнэлтүүдийн талаар:
Энэхүү хэрэгтэй холбогдуулан аудитын болон шинжээчийн дүгнэлтүүд гарч хэрэгт нотлох баримтаар авагдсан ба улсын яллагч Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эдийн засгийн шинжээчийн 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 077 дугаартай дүгнэлт, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 10-р сарын 28-ны өдрийн 6233 дугаартай дүгнэлтийг тус тус яллах дүгнэлтдээ тусгаж, яллах талын нотлох баримт болгожээ.
“Их монгол хөлөг аудит” ХХКомпани нь орон сууцны захиалагч Б.Бгийн хүсэлтийн дагуу 34 дүгээр байрны барилгад аудит хийж, энэ талаарх дүгнэлт хэрэгт авагдсан ба шүүгдэгчийн өмгөөлөгч нар шүүхийн хэлэлцүүлэгт нотлох баримтаар шинжлэн судалсан болно.
Энэхүү дүгнэлт нь хэрэгт хуулбар хувиараа авагдсан байх төдийгүй тухайн цаг хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж байсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 155 дугаар зүйл, 159 дүгээр зүйл, Шүүхийн шинжилгээний тухай хуульд зааснаар шинжилгээ хийлгэх шаардлагатай гэж үзвэл мөрдөн байцаагч, прокурор, шүүх тогтоол шүүгч захирамж гаргаж шийдвэрлэх ба ийнхүү томилогдсоны дагуу гаргасан шинжээчийн дүгнэлт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрх бүхий албан тушаалтны цуглуулсан нотлох баримт болж, нотлох баримтаар тооцогдох учиртай.
Иймд “Их монгол хөлөг аудит” ХХК-ний аудитын дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан “бичмэл нотлох баримт эх хувиараа байх” нотлох баримтын шаардлага хангаагүйгээс гадна эрх бүхий этгээдийн шийдвэрээр томилогдоогүй хуулийн этгээдийн гаргасан дүгнэлт байх тул хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан баримт, мэдээлэл буюу нотлох баримт гэж үзэх үндэслэлгүй юм.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 16.1 дүгээр зүйлийн 7, мөн зүйлийн 14-т тус тус зааснаар “Их монгол хөлөг аудит” ХХК-ний дүгнэлтийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгохгүй гэж шийдвэрлэв.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 077 дугаартай шинжээчийн дүгнэлт нь 2015 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн шинжилгээ хийх шинжээч томилох тухай мөрдөн байцаагч Г.Батболдын үйлдсэн тогтоолын дагуу хийгджээ. Мөрдөн байцаагч нь тогтоолдоо 201416000266 тоот 2 хавтаст хэргийн материалыг тогтоолын хамт шинжээчийн мэдэлд шилжүүлсэн болох нь тогтоогдож байх ба /2-р хавтас,111-р хуудас/ шинжээч нь 2 хавтас эрүүгийн хэргийн хүрээнд судалж дүгнэлтээ гаргахаар байна. Гэтэл шинжээчийн дүгнэлтэд Цагдаагийн газраас ирүүлсэн санхүүгийн баримт, хавтаст хэрэгт авагдсан холбогдох материалыг судлан үзэж...дүгнэлт гаргаж буй талаараа дурьдсан атал Цагдаагийн байгууллага санхүүгийн баримтыг хүргүүлээгүй болох нь мөрдөн байцаагчийн тогтоолоор тогтоогддог.
Харин шүүгдэгч Б.Б нь Говь гарден ХХК-ний санхүүгийн баримтад шинжилгээ хийсэн гэж тайлбарлаж байх боловч шинжилгээ хийсэн гэх санхүүгийн баримт хэрэгт ирээгүй төдийгүй одоо хаана байгаа нь тодорхойгүй талаар шүүгдэгч Б.Б мэдүүлсэн болно.
Иймд чухам ямар санхүүгийн баримтыг үндэслэн шинжээч дүгнэлтээ гаргаад байгаа нь тодорхойгүй төдийгүй энэхүү шинжээчийн дүгнэлтийг гаргахад хохирогчС.Бөөс холбогдох санхүүгийн баримтыг аваагүй болох нь шүүгдэгч Б.Б, хохирогчС.Б нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээр тус тус хангалттай тогтоогддог.
Шүүгдэгч Б.Б аудитын болон шинжээчийн дүгнэлт гаргахад Говь гарден ХХК-ний санхүүгийн баримтыг өгсөн, тус компанийн санхүүгийн баримтыг шалгаж дүгнэлт гарсан, энэхүү дүгнэлтээрС.Б бид хоёрын барилга бариулахад оруулсан хөрөнгийн хувь хэмжээг тогтоож өгсөн, энэхүү шинжээчийн дүгнэлтийг үнэн зөв гэж үзэж байна гэсэн мэдүүлэг нь :
Гэрч Г.Цмөрдөн байцаалтын шатанд өгсөн:”...34 дүгээр байр нь ер нь Батаа, Баянмөнх гэдэг хоёр хүн хоёр талаас хөрөнгө оруулаад Бат-Амгалан гэдэг хүн захиалаад бариулсан юм. Манай “Говь гарден” компанитай энэ байр ямар нэгэн хамаарал байхгүй. Гэхдээ би тэр байрны орлого зарлагыг нь хөтөлдөг байсан...” гэсэн мэдүүлэг /1-р хавтасны 91-92-р хуудас/,
Шүүгдэгч Б.Бгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2012 онд Даланзадгад сумын 3 дугаар багт өөрийн эзэмшлийн талбай дээр 34 дүгээр байрыг барьж эхэлсэн. ...Барилгын санхүүжилт анх “Уужим говь” ХХК-ны санхүүжилтээр эхлээд 2012 оны сүүлээр барилгыг цаашид барих санхүүгүй болсон учраас жил гаран барилгын ажил зогссон...гэсэн мэдүүлэг
ХохирогчС.Бийн мөрдөн байцаалтын шатанд 2015.02.09-ний өдөр өгсөн: ...2012 оны 05 дугаар сараас Батаа “Уужим говь” ХХК-ийг хоёр хуваагаад надтай хамтарсан. Хамтрахдаа би 5 ш өөрөө буулгагч, нэг экскаваторыг “Уужим говь” ХХК-ийн нэр дээр Херо импментээс лизингээр авсан. Би урьдчилгаа 80 сая төгрөгийг төлсөн байсан. Ингээд эндээс гарсан үр ашгаасаа зардлыг нь хасаад үлдэгдэл мөнгийг 50 хувиар хувааж авахаар тохирсон. Яагаад гэвэл би их мөнгө гаргасан эрсдэл үүрсэн учраас ингэж шийдсэн мөн энэ сардаа гарсан үр ашгаасаа 25 айлын орон сууцыг Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төвд барихаар тохирсон. 5 сараас эхэлж уг барилгын ажлыг эхэлсэн. Бид хоёр хотод очиж барилгын зураг төслийг хийлгэсэн...гэх мэдүүлэг...
Дээрх мэдүүлгийн нотлох баримтаас дүгнэхэд уг барилгыг дан ганц Говь гарден ХХК-ний санхүүжилтээр бариагүй, уг барилгын ажил “Уужим говь” ХХК-ний санхүүжилтээр 2012 оны 5 сараас эхлэн баригдаж, 2012 оны сүүлээр барилгыг цаашид барих санхүүгүйн улмаас түр зогсоосон болох нь тус тус тогтоогдож байгаа бол гэрч Г.Ц...Говь гарден компанитай энэ байр ямар нэгэн хамаарал байхгүй...талаар мэдүүлсэн байдаг.
Өөрөөр хэлвэл 34 дүгээр орон сууцны барилгыг барихад Уужим говь ХХК-ний хөрөнгө оруулалт тодорхой хэмжээгээр байсан нь оролцогчдын удаа дараагийн мэдүүлгээр, хохирогчС.Б тодорхой хэмжээний хувь хөрөнгө оруулсан гэдгийг шүүгдэгч Б.Б удаа дараагийн мэдүүлгээр тус тус нотолж байгаагаас гадна Говь гарден компанитай энэ байр ямар нэгэн хамааралгүй гэх гэрчийн мэдүүлэг байсаар байхад тухайн барилгад оруулсан хөрөнгийн хэмжээг тогтоохдоо уг барилгад хамааралгүй гэх Говь гарден ХХК-ийн санхүүгийн баримтанд үндэслэн шинжээчийн дүгнэлт гаргасан нь бодит байдлаас хэт зөрүүтэй байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 4-т зааснаар шинжээчийн дүгнэлтийг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах үүрэггүй гэж үзэж, дүгнэлтийг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлийн талаар ийнхүү тайлбарлаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 14-т зааснаар 077 дугаартай шинжээчийн дүгнэлтийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгохгүй гэж шийдвэрлэв.
Ийнхүү шинжээчийн 077 дугаартай дүгнэлтийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй нотлох баримт гэж шүүх үзэж байгаа нь хохирогчС.Бийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхэд сөргөөр нөлөөлөхгүй бөгөөд тэдний барилгад оруулсан хувь хэмжээг тогтоох нь эрүүгийн хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй байна гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 1 болон 3 дахь хэсэгт баримт бичиг, бичмэл нотлох баримтад тавигдах хуулийн шаардлагыг хуульчилсан бөгөөд мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт Энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй байхаар заажээ.
Иймд хэрэгт авагдсан нотлох баримтуудаас шаардлага хангаагүй буюу төрийн байгууллагаас үнэн зөвийг баталгаажуулж ирүүлээгүй, бичмэл нотлох баримт эх хувиараа ирээгүй, эх хувийг авах боломжгүй бол прокурор, мөрдөгч тэмдэглэл үйлдэнэ гэсэн хуулийн шаардлага хангаагүй дараах баримтыг нотлох баримтаар тооцохгүй байхаар шийдвэрлэв. Үүнд:
1-р хавтаст хэргээс:С.Бийн тайлбар хх-12, Худалдаа хөгжлийн банкны тодорхойлолт хх-19, Т.Бы ажлын байрны тодорхойлолт 3 хуудас хх-20-23, Орон сууц захиалан бариулах гэрээ хх-24-26, Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ хх-27, Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ хх-28, Орон сууцны зээлийн гэрээ хх-30, зээлийн гэрээ хх-33-43, Худалдаа хөгжлийн банкны албан бичиг хх-65-66, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ хх-67-77, Худалдаа хөгжлийн банкны албан бичиг хх-78, ашиглалтанд оруулах акт хх-104, орон сууц захиалан бариулах гэрээ хх-105-108, Улсын бүртгэлийн хэлтсийн албан бичиг хх-110-113,С.Бийн тайлбар хх-114-116, Б.Б, Б.Б нарын тайлбар хх-117-119, орон сууц бариулах гэрээ хх-120-153, итгэмжлэл х-165-166, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ хх-171, сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал хх-172, Улсын бүртгэлийн хэлтсийн албан бичиг хх-174,С.Бийн хүсэлт хх-208, Улсын бүртгэлийн хэлтсийн албан бичиг хх-210, Худалдаа хөгжлийн банкны гомдол хх-211-217, Улсын бүртгэлийн албан бичиг хх-218, Б.Бгийн хүсэлт хх-219-223, Барилгын ажил гүйцэтгэх санхүүгийн тооцоо хх-224-229, дансны дэлгэрэнгүй хуулга хх-230-233% ажил гүйцэтгэх гэрээ 234-247-р хуудас,
2-р хавтаст хэргээс: Барьцаалбар хх-45-46, Б.Бгийн хүсэлт хх-47, бетон зуурмаг нийлүүлэх гэрээ хх-48-51, Хүн Хүй ХХК-ийн албан бичиг хх-52, барилгын ажил гүйцэтгэх гэрээ хх-53-56, дансны дэлгэрэнгүй хуулга хх 57-62, Ванхүү ХХК-ийн захирлын тодорхойлолт хх-63, барилгын ажил гүйцэтгэх гэрээ 64-67, Улсын бүртгэлийн ерөнхий газрын албан бичиг хх-68-69, Күнболот тодорхойлолт хх-70, барилгын ажил гүйцэтгэх гэрээ хх-71-75, Санхони ХХК-ийн тайлбар хх-76, сангийн ажлын угсралтын үнийг схем хх-77-79, Тоног төхөөрөмжийн марк үзүүлэлт хх-80, орон сууц захиалах гэрээ хх-81-90, Худалдаа хөгжлийн банкны албан бичиг хх-122, ШШГЕГ-ын албан бичиг хх-124, улсын бүртгэлийн хэлтсийн албан бичиг хх-125, Шийдвэр гүйцэтгэлийн тэмдэглэл хх-126, хохирогч Баянмөнхийн биеийн байдлын талаарх баримтууд хх-129-174-р хуудас,
3-р хавтаст хэргээс: Захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн захирамж хх-19-20, Батаагаас Баянмөнхөд шилжүүлсэн машины бичиг баримт хх-22-29, Захиалгаар барьсан орон сууцны жагсаалт хх-66-69, орон сууц захиалан бариулах гэрээ хх-84-87, УБЕГ-ын сахилгын шийтгэл ногдуулах тушаал хх-109, Ажил хүлээн авах тушаал тэмдэглэл хх-110-112, нийслэлийн прокурорын газрын албан бичиг хх-171, Нийслэлийн прокурорын газрын хариу мэдэгдэх хуудас хх-223, Захиалгаар барьсан орон сууцны жагсаалт хх-243-246-р хуудас,
4-р хавтаст хэргээс: Шүүгчийн захирамж хх-22, Ашид билгүүн ХХК-ийн албан бичиг хх-66, томилолт хх-85, төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын албан бичиг хх-87, Г.Цталаарх баримтууд хх-88-90, Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын албан бичиг хх-134, бэлэн мөнгөний зарлагын баримт хх-179-р хуудас зэрэг болно.
Иймд шүүх шүүгдэгч Б.Бг хуурч мэхлэх, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч бусдад ноцтой, эсвэл их хэмжээний хохирол учруулан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдохгүй байна гэж үзэж, шүүгдэгч Б.Бд холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлий 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Бг цагаатгаж шийдвэрлэв.
Шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэсэн тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, Б.Бгийн арилжааны банкууд дахь харилцах дансыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож, эд мөрийн баримтаар хураагдсан иргэн Б.Бгийн 116 хуудас бүхий барилгын зургийг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц иргэн Б.Бд буцаан олгож, орон сууц захиалан бариулах хөрөнгө оруулалтын гэрээг хэрэгт хадгалахаар тус тус шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 5 дахь хэсэг, 36.9 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Бгийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэнийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар улсын яллагчийн дүгнэлт гаргасан шүүгдэгч Б.Бд холбогдох эрүүгийн хэргийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Бг цагаатгасугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хохирогчС.Б нь өмчлөх эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотой нэхэмжлэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан иргэн Б.Бгийн 116 хуудас бүхий барилгын зургийг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц иргэн Б.Бд буцаан олгохоор, орон сууц захиалан бариулах хөрөнгө оруулалтын гэрээг хэрэгт хадгалахаар тус тус тогтсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар цагаатгах тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гарах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА