Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 101/ШШ2024/00585

 

 

 

 

 

 

 

 

 

2024 01 24

101/ШШ2024/00585

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ***

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *** нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, *** холбогдох

 

24,900,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,

Хариуцагч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Батзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч *******, ******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

******* нь 2021 оны 8 дугаар сард нутгийн найз олон жил Дэнжийн мянга дээр махны наймаа хийдэг *******тэй мах худалдаж аваад өвөл мах үнэд орохоор нядлаад зарж ашиг олох наймааг хамтарч хийх санал тавьсаны дагуу эхнэр *******тэй ярилцаж, ******* нь мал худалдаж авахаар Дорнод аймаг явахаар тохиролцсон. Ингээд ******* нь Дорнод аймгийн Дашбалбар суманд хямдхан мал зарах хүмүүс байна мал авах мөнгөө хийгээрэй гэсний дагуу 2021 оны 8 дугаар сарын 22-нд 18,000,000 төгрөгийг *******гийн Хаан банкны ******* тоот дансанд *******ийн Худалдаа хөгжлийн банзны ******* тоот данснаас шилжүүлсэн. Үүний дараа 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдөр *******гийн Хаан банкны ******* тоот данс руу *******ийн 20,000,000 төгрөг шилжүүлсэн. 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдөр *******гийн Хаан банкны ******* тоот дансанд ******* 11,000,000 төгрөгийг, 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр *******гийн ******* тоот дансанд 900,000 төгрөгийг *******ийн Худалдаа хөгжлийн банкны ******* тоот данснаас шилжүүлсэн. Ингээд дахин 2023 оны 10 дугаар сарын 07-ны өдөр *******гийн Хаан банкны ******* тоот дансанд 15,000,000 төгрөгийг *******ийн Хас банкны ******* тоот данснаас шилжүүлсэн. ******* рүү мал худалдаж авахуулахаар 5 удаагийн шилжүүлгээр нийт 64,900,000 төгрөг шилжүүлсэн. Ингээд ******* нь 2023 оны 8 дугаар сарын 27-ны өдөр *******тэй Дорнод аймгийн Дашбалбар сум руу цуг явж *******гийн худалдаж авсан малаа үзсэн. Дорнод аймгийн Дашбалбар сум руу явах замын зардлыг ******* эхэлж төлөөд тухайн үед гарсан зардлыг хувааж төлөхөөр *******тэй тохиролцсон. Энэ зардал нь нийт 410,000 төгрөг болсон. *******гийн худалдаж авсан малыг бүртгэж цуглуулахад эм хонь 193ш х 130,000 төгрөг=25,090,000 төгрөг, эм ямаа 106ш х 110,000 төгрөг=11,660,000 төгрөг, бяруу 4ш х 600,000 төгрөг=2,400,000 төгрөг, үхэр \тугалтай\ 4ш х 1,500,000 төгрөг=6,000,000 төгрөг, даага 1ш х 450,000 төгрөг=450,000 төгрөг, нийт 45,600,000 төгрөгийн мал худалдаж авснаас бяруу, үхэр /тугалтай/ 8,400,000 төгрөгийн малыг худалдаж авсан гэсэн боловч ******* нүдээр хараагүй. Ингээд малаа цуглуулаад бүртгэж үзэхэд шилжүүлсэн мөнгөнөөс 19,300,000 төгрөг дутаж байсан. Учрыг асуухад ******* нь би мөнгөгүй үлдэгдэл мөнгийг чинь хэрэглэчихсэн 11 дүгээр сард мал нядлах үеэр мал нэмж өгнө гэж хэлсэн. ******* нь *******д 64,900,000 төгрөгт авсан малаас нийт 10,000,000 төгрөгийн ашиг гарна гэж хэлж тохирсон. ******* 2023 оны 01 дүгээр сарын 15-ны үед Дорнодоос махаа ачиж ирсэн бөгөөд зооринд хийх үед нь ******* очсон. Тухайн үед *******тэй тооцоогоо нийлье гэхэд бүх малаа зараад нэг мөсөн тооцоо нийлье гээд нийт махны хэмжээг хэлээгүй. ******* нь нядалсан ямааныхаа арьс болон махаа зараад зоорь болон тээврийн зардалаа гаргасан. ******* эхний ямааны мах зарсан мөнгө гэж 2022 оны 01 дүгээр сарын 19-нд 10,000,000 төгрөг өгсөн. Ингээд үлдсэн махаа хавар үнэд оруулж байж зарья гэж байгаад 3 дугаар сард махны үнэ унаад байна цэцэрлэгийн мах нийлүүлдэг өөрийнхөө таньдаг хүнд зээлээр өгчихлөө гэж утсаар *******д хэлсэн. 2022 оны 5 дугаар сарын 20-нд хонины махны мөнгийг, 7 дугаар сарын 20-нд үхрийн махны мөнгийг өгнө гэж хэлсэн. ******* хавар 5 дугаар сард махны мөнгөө авахаар шаардахад зээлээр авсан хүн мөнгөө өгөхгүй байна гэсээр 2022 оны 10 дугаар сарын 21-нд 15,000,000 төгрөг өгсөн. Үүнээс хойш *******гээс үлдэгдэл мөнгийг нь өгөхгүй нэхэхээр нөгөө мах авсан хүн шинээр ашиглалтанд орж байгаа байр махны мөнгөний чинь тооцоонд өгнө гэсэн тэр байрыг өөрийн нэр дээрээ шилжүүлж аваад байраа зараад мөнгийг чинь өгнө одоо санаа зоволтгүй гэж хэлсэн. Ингээд 6 дугаар сард байр ашиглалтанд ороод байраа авчихлаа хувь лизингээр хүнд өгчихлөө гээд 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 25,000,000 төгрөг өгсөн. ******* үлдэгдэл болох 14,900,000 төгрөгийг хэзээ өгөх вэ гэж шаардахад миний байрыг хувь лизингээр худалдаж авсан хүн сард 3,900,000 төгрөг өгнө түүнээс хуваагаад өгье гэж хэлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл үлдэгдэл мөнгийг өгөхгүй одоо бүр утсаа ч авахгүй алга болсон. Тухайн үед ******* нь зардалаа нөхөөд 10,000,000 төгрөгийн ашиг гарна гэж хэлж байсан. ******* нь *******, ******* нараас 64,900,000 төгрөг авч мал худалдаж аваад махлаж зараад ашигаар нь байр худалдан авч 3 жилийн дараа Д.Бат- Эрдэнэ, ******* нарт шилжүүлсэн мөнгөө ч гүйцэд авч чадахгүй ашиг ч үгүй хохирч үлдсэн. Энэ наймааг эхлүүлснээс хойш *******эс хөдөө орон нутагт явах бензин, тос бусад нийт 4,000,000 төгрөгийн зардал гарсан. Мөн мал худалдаж аваад малаа хариулах малчин хөлсөлж 700,000 төгрөгийн зардал гарсан байдаг. *******, ******* нар нь мал худалдан авахаар *******д шилжүүлсэн 64,900,000 төгрөгөөс 14,900,000 төгрөг, мал махалж зарсан ашиг 10,000,000 төгрөгийг *******гээс авч чадахгүй хохирч байна.

Иймд *******гээс 14,900,000 төгрөг, мал махалж зарсаны ашиг 10,000,000 төгрөг нийт 24,900,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

******* миний биө 2021 оны 8 дугаар сарын эхээр гэртээ байж байтал багын найз ******* нь утсаар залгаад би эмээлт дээр мал авах гэж явна. Мал авах гээд Эмээлт дээр өөдтэй мал алга, мал олдохгүй байна яах вэ? мах хямдхан байгаа дээр нь мал аваад намар үнэ ороход нь нядалж зарах гэсэн юм. Чи надад мал олоод өгөөч гээд байсан. Тухайн үед би *******д цуглуулаад өгч болно. Харин чи өөрөө янзалж зарна биз би зөвхөн цуглуулж өгч тусалья гэж хэлснийг ******* хүлээн зөвшөөрсөн. Би Д.Бат-Эрдэнийг багын найз аа гээд малыг чинь цуглуулж өгч тус больё гэж хэлснээс биш хамтарч махны наймаа хийх санал огт тавиагүй. Ингээд мал авхуулахаар ******* нь 2021 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 18,000,000 төгрөг, 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 20,000,000 төгрөг, 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 11,000,000 төгрөг, 9 дүгээр сарын 06-ны өдөр 900,000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 15,000,000 төгрөг, нийт 64,900,000 төгрөгийг миний дансанд шилжүүлсэн нь үнэн. Би 2021 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн Дорнод аймгийн Дашбалбар суманд мал зарна гэсэн хүмүүстэй холбогдож мал худалдаж авахаар тохиролцож дансанд нь малынх нь үнэ 30,000,000 төгрөг шилжүүлсэн байсан. ******* бид хоёр малаа цуглуулж авахаар 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Дорнод аймгийн Дашбалбар сум руу цуг явсан. Би Дашбалбар сумруу явах ажилтай байсан учраас *******эс замын зардал мөнгө гэж тохиролцсон зүйл байгаагүй. Би урьдчилж мөнгө шилжүүлсэн хүмүүсээс малаа тоо ёсоор нь авсан. ******* нь надтай хамт явж миний дансаар 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн эхнэрээрээ мөнгө шилжүүлэн авч хамтдаа мал авсан. Бид хоёр нийт сар гарны хугацаанд мал цуглуулж яваад нийт 57,180,000 төгрөгийн үнэ бүхий 216 хонь, 106 ямаа, 4 бяруу, тугалтай үнээ 4, даага 1, малыг *******д өөрт нь хүлээлгэж өгсөн, ******* нь малаа хүпээж аваад тусдаа малчин хөлсөлж аваад малчны хөлс 800,000 төгрөгийг миний данснаас авч малчиндаа өгсөн, ******* нь хэлэхдээ би бүх мөнгөө чиний дансанд хийсэн учраас надаас мөнгө гарахгүй гээд бүх зардал миний данснаас гарсан. Бид 2 сар гарны хугацаанд зөвхөн Д.Бат-Эрдэнийн малыг цуглуулах гэж явахад бензин тос тамхи тариа хоол унд гэх мэт зардлууд гарч байсан. Би *******д малыг хүлээлгэж өгөөд ******* малчинтайгаа хамт 18 хоног орчим болоод малчиндаа малаа захиж үлдээгээд хүүхэд харах хүнгүй боллоо гэж хэлээд хотруу явсан байсан. Явахдаа малчиндаа малаа тоолж үлдээгээд мал дутаах юм бол төлнө шүү гэж хэлээд явсан байсан. Мал нь сумын төвөөс 4 км зайтай байдаг байсан. Малчиндаа мал дутаах юм болно төлнө шүү гэж хэлээд явсан болохоор малчин нь сумын төв ойр ойрхон явах ажилтай байдаг байсан учраас малыг нь алдахгүйн тулд хашиж үлдээгээд явдаг байсан. Ихэнхдээ мал нь хашаатай байдаг байснаас болж турж эцээд намар 11 дүгээр сард Д.Бат-Эрдэнийг ирэхэд нь дунджаас доогуур маш муудаж турсан байсан. ******* малаа хараад архи ууж агсам согтуу тавьж байгаад малаа махлаад махыг нь манай скаладанд тусад нь хураасан. Нэгэнт мал турж эцээд жин хурэхгүй байсан учраас зарж чадахгүйд хүрээд намайг борлуупж өг гэж шахсан. Би *******д анхнаасаа махыг нь зарж өгнө, ашиг олж өгнө, ашиг хуваана гэх мэт зүйл ярьж байгаагүй зөвхөн мал авахад тусалж байсан. Гэтэл малчнаас нь болж мах нь муу гарахад намайг зарж өг гэж миний буруу юм шиг шаардаж, дарамталж агсам согтуу тавьж, энэ муу хэзээ ийм болсон юм бэ рекетчингүүд авч ирж дарамтлуулна, юу ч үгүй болгоно гэж маш олон удаа заналхийлж байсан. Би тухайн үед найз маань учраас махыг нь зараад Д.Бат-Эрдэнийн дансанд 55,000,000 төгрөг шилжүүлж мөнгийг нь бүгдийг нь өгсөн. Надаас өөртөө хэрэглэсэн 10,000,000 төгрөг гэж нэхэмжилсэн байна. Би өөртөө 10 төгрөг хэрэглээгүй. Намайг өөртөө хэрэглэсэн гэж яриад байгаа мөнгөнөөс доорх зардлуудыг гаргаж өгсөн. Үүнд: Малчинд өгсөн цалин 800,000 төгрөг, махыг нь ачуулсан ачигчийн зардал 1,170,000 төгрөг, мал эмнэлэгийн бичиг авахад 397,000 төгрөг, Улаанбаатар хотруу тээвэрлэсэн тээврийн зардал 3,500,000 төгрөг, Улаанбаатар хотод зооринд хадгалсан зоорины түрээс 1,701,000 төгрөг зэрэг нотлогдож байгаа зардлууд нийт 7,568,000 төгрөг болсон. Үүнээс гадна нотлогдох баримт байхгүй зардлууд Д.Бат-Эрдэнийг ирснээс нь буцах хүртэл машины бензин тос масал байнга банкыг нь дүүргэж байсан зардал, хоол хүнс, тамхи тариа гэх мэтийн зардлуудад 3 сая гаруй төгрөг, мөн ******* өөрийнхээ гэрт идшиндээ 1 адуу, 81 кг хонины мах нийлээд нийт 1,308,000 төгрөгийн үнэ бүхий мах авч явсан нь нийлээд 4,308,000 төгрөг багцаагаар болсон. Иймээс би *******тэй хамтран махны наймаа хийх санал тавиагүй тийм санал ч хүлээж аваагүй. Зөвхөн мал авахад нь тусалсан тул ашиг гэж нэхэмжлээд байгаа 10,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Би *******д нэг ч төгрөг өгөхгүй.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

 

3. Нотлох баримт: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгчийн итгэмжлэл, *******ийн Хас банкны ******* тоот дансны хуулга, түүний Худалдаа хөгжлийн банкны ******* тоот дансны хуулга, Д.Бат-Эрдэнийн Хаан банкны тоот дансны хуулгыг тус тус нэхэмжлэгч нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн.

Хариуцагчийн хариу тайлбар, гараар бичсэн тэмдэглэлийн хуулбар, дансны хуулга, Хаан банкны шилжүүлгийн мэдээллийн баримтуудыг тус тус хариуцагч нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байна.

 

4. Зохигчийн хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн баримт: ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 4-12/41 тоот албан бичиг, 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн NR/22/33 дугаартай Хөргөлттэй агуулахад бараа хадгалах гэрээ, Хөргөлттэй агуулахын үйл ажиллагааны үндсэн шаардлага, *******гийн иргэний үнэмлэхний хуулбар, 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн байр хүлээлцэх акт, ХХК-ийн түрээсийн төлбөрийн баримтууд, орлого, зарлагын баримтууд, Дорнод аймгийн Дашбалбар сумын 2 дугаар багийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 25 дугаартай тодорхойлолтыг тус тус бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч *******, ******* нар нь хариуцагч *******д холбогдуулан үлдэгдэл төлбөр 14,900,000 төгрөг, мал махалж зарсаны ашиг 10,000,000 төгрөг нийт 24,900,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

1а. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч хариу тайлбартаа нийт 55,000,000 төгрөгийг нэхэмжлэгч нарт шилжүүлсэн гэснийг зөвшөөрч, үлдэгдэл 9,900,000 төгрөг болон мал махалж зарсаны ашиг 10,000,000 төгрөг, нийт 19,900,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна гэжээ.

 

2. Хариуцагч ******* нь мал авч өгөх зорилгоор *******эс нийт 64,900,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлж, буцааж 55,000,000 төгрөгийг төлсөн, 9,900,000 төгрөгийн хувьд Д.Бат-Эрдэнийн худалдан авсан малтай холбоотой надаас 20-иод сая төгрөгийн зардал гарсан тул би төлөхгүй, хамтран ажиллаж ашиг хуваах талаар тохиролцоогүй тул ашиг 10,000,000 төгрөгийг мөн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

3а. Нэхэмжлэгч ******* нь өөрийн эхнэр *******ийн Хас, Худалдаа хөгжлийн банкны данснаас 2021 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 18,000,000 төгрөг, 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 20,000,000 төгрөг, 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 11,000,000 төгрөг, 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр 900,000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 15,000,000 төгрөг, нийт 64,900,000 төгрөгийг хариуцагч *******гийн дансанд малын үнэ, хонь худалдаж авах үнэ зэрэг утгаар шилжүүлсэн болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан дансны хуулгуудаар тогтоогдож байна.

 

3б. Хариуцагч ******* нь Д.Бат-Эрдэнийн Хаан банкны тоот дансанд 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 10,000,000 төгрөгийг мягаас гэсэн утгаар,2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 15,000,000 төгрөгийг махны үнэ гэсэн утгаар, 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 5,000,000 төгрөгийг махны үнэ гэсэн утгаар, 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 25,000,000 төгрөгийг махны үнэ гэсэн утгаар нийт 55,000,000 төгрөгийг төлсөн болох нь Д.Бат-Эрдэнийн Хаан банкны тоот дансны хуулга, Хаан банкны 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн шилжүүлгийн мэдээллийн баримт зэргээр тогтоогдож байна.

 

3в. Зохигчийн тайлбараас үзвэл ******* нь *******д мал худалдан авах мөнгийг шилжүүлж, түүний шилжүүлсэн мөнгөөр ******* нь мал худалдан авч, улмаар худалдан авсан малыг хийж, махыг нь зооринд хадгалж байсан, мөнгийг буцаан шилжүүлэхдээ махны үнэ гэсэн утгаар нэхэмжлэгчид шилжүүлж байсан болох нь тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь талуудын хооронд хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тайлбарласан.

 

Эдгээрээс үзвэл нэхэмжлэгч *******, ******* нарын хооронд Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй гэж зааснаар үүргийн харилцаа үүссэн, харин нэхэмжлэгч *******ийн хувьд түүний данснаас мөнгө шилжүүлсэн нөхцөл байдал нь мал мах худалдан авч, түүнийг борлуулах зэрэг харилцаанд орсон гэж үзэхгүй, энэхүү нэхэмжлэлийн хувьд жинхэнэ нэхэмжлэгч биш байх тул түүний гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ гэж, 478 дугаар зүйлийн 478.8-д Гэрээнд өөрөөр заагаагүй бол ашгийг талуудын төлсөн хураамжид хувь тэнцүүлэн хуваарилна, 478.11-д Хамтын үйл ажиллагааны улмаас бий болсон алдагдлыг гэрээний талууд хамтран хариуцна гэж тус тус зааснаар зохигчийн хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзэхээргүй, ашиг, алдагдлыг хэрхэн тооцох талаар тохиролцоогүй байх тул нэхэмжлэгч Д.Бат-Эрдэнийн ашиг тооцон нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна.

 

4. ХХК-ийн агуулахад ******* болон ******* нарын мал худалдан авч, бэлтгэсэн үхэр, хонины махыг ******* нь хадгалуулсан талаар талууд маргахгүй, харин нэхэмжлэгч ******* нь миний мэдлийн хэдэн тонн мах байсныг мэдэхгүй гэх тайлбарыг гаргаж байх боловч хариуцагч ******* нь агуулахад Д.Бат-Эрдэнийн 6,2 тонн махыг хадгуулсан гэх тайлбар гаргасныг үндэслэлтэй гэж үзэв.

 

4а. ******* нь ХХК-тай 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр NR/22/33 дугаартай Хөргөлттэй агуулахад бараа хадгалах гэрээ-г байгуулж, хөлдөөсөн гулууз, үхрийн махыг хадгалуулсан, хөргөлттэй агуулахад бараа хадгалуулах төлбөр гүйцэтгэлээр 1 тонн нь хоногт 3,000 төгрөг байхаар тохирч, 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэлх түрээсийн төлбөр 1,908,651 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх түрээсийн төлбөр 2,489,553 төгрөг, 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх түрээсийн төлбөр 3,348,876 төгрөг, 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх түрээсийн төлбөр 1,807,050 төгрөг, нийт 9,554,130 төгрөгийг төлсөн гэж үзэхээр, үүнээс 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр төлсөн 1,701,060 төгрөг нь Д.Бат-Эрдэнийн махыг хадгуулсаны төлбөр гэж тайлбарлаж байгаа хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна.

 

4б. Дээрх ХХК-ийн агуулахад хадгалуулсан махыг хариуцагч ******* нь Дорнод аймгийн Дашбалбар сумаас машин хөлслөн ачуулан тээвэрлэж Улаанбаатар хотод ирсэн байх бөгөөд ийнхүү тээвэрлэлтийн зардалтай холбоотойгоор дараахи зардлууд гарсан байна.

 

Үүнд: 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр ачааны хөлсөнд С.Одгэрэлийн 5420312278 тоот дансанд 1,500,000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр ачааны үнэнд гийн тоот дансанд 1,600,000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр түлшний үнэнд гийн тоот дансанд 400,000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр грушикны үнэнд ын тоот дансанд 720,000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр грушикны үнэнд гийн тоот дансанд 150,000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр ачигчийн хөлсөнд гийн тоот дансанд 300,000 төгрөг, нийт 4,670,000 төгрөгийг ******* нь өөрийн ******* тоот данснаас шилжүүлсэн болох нь Хаан банкны шилжүүлгийн мэдээллийн баримтуудаар тогтоогдож байна.

 

Эдгээр зардал нь худалдан авсан малын махыг хөдөө орон нутгаас Улаанбаатар хот руу ачиж, тээвэрлэн ирсэнтэй холбоотой гарсан зардал гэж үзэж, үүний 50 хувьтай тэнцэх зардал 2,335,000 төгрөгийг ******* хариуцах нь зүйтэй байх тул *******гийн төлөөгүй үлдэгдэл төлбөрөөс хасч тооцох нь зүйтэй байна. Мөн мах хадгалуулсаны төлбөрт төлсөн 1,701,060 төгрөгийг хариуцагчийн төлөх төлбөрөөс хасах нь зүйтэй.

 

/9,900,000 2,335,000 1,701,060 = 5,863,940 төгрөг/

 

5. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.3-т Үүрэг гүйцэтгүүлэхээр бус харин тодорхой үйлдэл хийлгэх буюу үйлдэл хийхгүй байхаар хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн тохиолдолд нөгөө этгээдийн үйлдэл буюу эс үйлдэхүй хөрөнгө шилжүүлсэн этгээдийн хүсэл зоригт нийцэхгүй бол шилжүүлсэн зүйлээ буцаан шаардаж болно гэж зааснаар *******гийн хувьд 5,863,940 төгрөгийн хэмжээнд үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй байх тул 5,863,940 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, *******д олгож, нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

5а. Хариуцагч *******гийн Д.Бат-Эрдэнийн хөлслөн авсан малчны ажлын хөлсийг төлсөн, мөн түүний ирснээс нь буцах хүртэл машины бензин тос масал байнга банкийг нь дүүргэж байсан зардал, хоол хүнс, тамхи тариа гэх мэтийн зардлууд, мөн ******* өөрийнхээ гэрт идшиндээ 1 адуу, 81 кг хонины мах нийлээд нийт 1,308,000 төгрөгийн үнэ бүхий мах авч явсан зэргээр зардлууд гарсан гэх боловч баримтаар тогтоогдохгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар өөрийн тайлбар, татгалзлыг нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

Хариуцагч *******гийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн мал эмнэлгийн гарал үүслийн бичиг авахтай холбоотой 397,500 төгрөг, малчины ажлын хөлсөнд төлсөн гэх 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 500,000 төгрөг болон 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 300,000 төгрөгийн баримтуудын хувьд нэхэмжлэгч *******тэй шууд холбоотой гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчийн өөрөөс гаргасан гэх зардлаас хасч тооцох үндэслэлгүй байна.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 282,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн хангагдсан шаардлагад тохирох улсын тэмдэгтийн хураамжид 108,773 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.3-т заасныг баримтлан хариуцагч *******гээс 5,863,940 /таван сая найман зуун жаран гурван мянга есөн зуун дөч/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлээс нэхэмжлэгч *******ийн гаргасан нэхэмжлэл болон Д.Бат-Эрдэнийн нэхэмжлэлээс 14,036,060 төгрөг холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гээс улсын тэмдэгтийн хураамжид 108,773 /нэг зуун найман мянга долоон зуун далан гурав/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ