Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2024/01756

 

 

2024 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2024/

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, ...... тоотод оршин суух хаягтай, рд:,  З овогтой Ж.М-н хүсэлттэй,

 

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

шүүх хуралдаанд:

хүсэлт гаргагч

бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ........................... нар оролцож,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Төвсайхан хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хүсэлт гаргагч ******* ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргажээ.

 

2. Хүсэлт гаргагч шүүхэд ирүүлсэн хүсэлтээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...би 2024 оны 01 сарын 25-ны өдөр тэтгэвэрт гарах гэсэн боловч жил 6 сар дутсан. 1987 оны 07 сарын 15-ны өдрөөс 1988 оны 08 сарын 15-ны хүртэл Геологийн төв лабораторид үйлчлэгчээр ажиллаж байсан,1989 оны 02 сарын 02-ны өдрөөс 1990 оны 07 сарын 31-ний өдөр хүртэл Сонгинохайрхан дүүргийн 79-р цэцэрлэгт цагаан хэрэглэлийн угаагчаар тус тус ажиллаж байсан 2 жил 5 сарыг тогтоож өгнө үү... гэв.

 

3.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ...хэрэгт авагдсан баримтууд буюу тушаалуудаар ажиллаж байдал нь тогтоогдож байна гэж үзэж байна... гэв.

 

4. Хүсэлт гаргагчаас шүүхэд ирүүлсэн

хүсэлт /хэргийн 1 дүгээр тал/

улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2 дугаар тал/

Иргэний үнэмлэх /хэргийн 3 дугаар тал/

Баянгол дүүргийн 20 хорооны Засаг даргын тодорхойлолт /хэргийн 4 дүгээр тал/

2024.01.11-ний өдрийн дугаар 84 Үндэсний төв архив, 202401.11-ний өдрийн дугаар 055 Нийслэлийн төв архив, 2023.03.13-ны өдрийн дугаар 03-04/1136 Үндэсний төв архивын лавлагаа гаргаж өгөх боломжгүй гэх тодорхойлолтууд /хэргийн 5-7 дугаар тал/

№000тоот Ж.М эзэмшлийн Хөдөлмөрийн дэвтэр /хэргийн 8-10 дугаар тал/

.............. нарын тодорхойлолт /хэргийн 11-12 дугаар тал/

гэрэл зураг-1ш, ойн баярын урилга баримт /хэргийн 13-14 дүгээр тал/ баримтууд,

 

5. Шүүхээс бүрдүүлсэн

гэрч .................авсан гэрчийн мэдүүлэг /хэргийн 19-22 дугаар тал/

2024.04.04-ны өдрийн №1/1248 Баянгол дүүргийн Прокурорын газрын бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдэд олгосон итгэмжлэл /хэргийн 27 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.

 

 ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүхээс хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Хүсэлт гаргагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 136 дугаар зүйлийн 136.1 дэхь хэсэгт заасны дагуу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтээ шүүхэд гаргаж зөрчигдсөн эрхээ сэргээн хамгаалуулах эрхтэй.

 

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3, 15 дугаар зүйлийн 15.4, 133 дугаар зүйлийн 133.1 дэхь хэсэгт заасны дагуу онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлүүлэхээр хуульд заасан асуудал болох ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор сонирхогч этгээд өөрийн оршин суугаа газрын харъяалах шүүхэд хүсэлтээ ирүүлсэн нь хэргийн болон шүүхийн харьяалал зөрчөөгүй тул хүсэлтийг шүүх хүлээн авч иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1 дэхь хэсэгт заасны дагуу хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцлээ.

 

Хүсэлт гаргагч хүсэлтийн үндэслэлээ ...өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл Геологийн төв лаборатор, 79 дүгээр цэцэрлэгт ажиллаж байсантай холбоотой баримт тушаал байхгүй гэх шалтгаанаар ажиллаж байсан хугацаа хасагдах байдалд хүрээд байна. Иймд 1987 оны 07 сарын 15-ны өдрөөс 1988 оны 08 сарын 15-ны хүртэл Геологийн төв лабораторид үйлчлэгчээр ажиллаж байсан,1989 оны 02 сарын 02-ны өдрөөс 1990 оны 07 сарын 31-ний өдөр хүртэл Сонгинохайрхан дүүргийн 79-р цэцэрлэгт цагаан хэрэглэлийн угаагчаар тус тус ажиллаж байсныг тогтоож өгнө үү... гэж тайлбарлав.

 

.............. 1987 оны 07 сарын 15-ны өдрөөс 1988 оны 08 сарын 15-ны өдөр хүртэл Геологийн төв лабораторт үйлчлэгчээр, 1989 оны 02 сарын 20-ны өдрөөс 1990 оны 07 сарын 31-ний өдөр хүртэл Октябрийн районы 79 дүгээр цэцэрлэгт цагаан хэрэглэлийг угаагчаар ажиллаж байсан нь түүний хөдөлмөрийн дэвтэр дэх ...1. 1987.07.15-ны өдөр Техник засвар үйлчилгээний тасагт үйлчлэгчээр авч ажиллуулав, 2. 1988.08.15-ны өдөр Багш нарыг бэлтгэх сургуульд суралцах болсон тул үүрэгт ажлаас нь чөлөөлөв, 3. 1989.02.20-ны өдөр Ок.р-ны 79-р цэцэрлэгт цагаан хэрэглэлийг угаагчаар авч ажиллуулав, 4. 1990.07.31-ний өдөр 79-р цэцэрлэгийн цагаан хэрэглэлийн угаагчийн ажлаас чөлөөлж ... гэх бичилт баримт, гэрч Д.Энхриймаагийн шүүхэд өгсөн ...намайг Сонгинохайрхан дүүргийн 79-р цэцэрлэгт гал тогооны туслахаар ажиллаж байхад ................. цагаан хэрэглэлийг угаагчаар ажилд орж байсан... гэх мэдүүлэг,гэрэл зураг, Геологийн төв лабораторийн ойн урилга баримтууд, зохигчийн тайлбар зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзнэ.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар .................. ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

 

.................... ажиллаж байсан хугацааг хөдөлмөрийн дэвтэрт бичигдснээр тогтоосныг тайлбарлах нь зүйтэй.

 

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар рд:............., Ж.М-г 1987 оны 07 сарын 15-ны өдрөөс 1988 оны 08 сарын 15-ны өдөр хүртэл Геологийн төв лабораторт үйлчлэгчээр, 1989 оны 02 сарын 20-ны өдрөөс 1990 оны 07 сарын 31-ний өдөр хүртэл Октябрийн районы 79 дүгээр цэцэрлэгт цагаан хэрэглэлийг угаагчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэхь хэсэгт зааснаар *******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

   

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Ш.ОЮУНТУУЛ