| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тогоочийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 240/2017/0124/э/ |
| Дугаар | 126 |
| Огноо | 2017-10-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Ариунжаргал |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 10 сарын 09 өдөр
Дугаар 126
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,
Нарийн бичгийн дарга: Б.Одгариг
Улсын яллагч: Ц.Ариунжаргал
Шүүгдэгч: Б.А нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ба холбогдох 1728000000041 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Тодорхойлох нь:
Шүүгдэгч Б.А нь 2017 оны 09 дүгээр сарын 10-ны орой Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Зүүн сайхны 6-р гудамжны 33 тоот хашааны гадна Б.Уын бие эрх чөлөөнд халдан зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч Б.Аг гэм буруутайд тооцох дараах нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.А шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би гэмтэл учруулсан нь үнэн. Тэгээд бид 2 хоорондоо тохиролцоод эвлэрлийн гэрээ байгуулсан. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийн хохирол төлбөрийг 20 хоногийн дотор барагдуулна гэж гэрээ байгуулаад нотариатаар баталгаажуулсан. Би үг дааж чадаагүй учраас ийм зүйл болчихлоо. Бид 2 нэг нэгнийгээ цохьсон нь үнэн зөвшөөрч байна. Прокурор надад 240 цаг нийтэд тустай ажил хийлгэнэ гэсэн. Би одоо 100 метр ч алхаж чадахгүй болсон. Нурууны өвчнөөс болоод ялыг хөнгөрүүлж өгөх хүсэлтэй байна
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.У мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...2017 оны 09 дүгээр сарын 10-ны орой 19 цагийн үед байх гэртээ байж байхад хөдөөнөөс манай дүү *******, ******* нар ирсэн. Тэгээд хоол цай идэж уучихаад гэрт байсан 0.5 граммын Соёрхол нэртэй архи задалсан. *******, ******* нар гадуур ажилтай гээд гарсан байсан. Удалгүй *******, *******тэй орж ирээд задалсан архийг бид гурав уучихсан. Тэгсэн ******* сумруугаа явлаа “үдэж гаргаж өгөх үү” гэхээр би *******гийн машинд суугаад явж байгаад нэг дэлгүүрээс нэг шил 0.75 граммын Ерөөл архи худалдаж аваад Төмөртэй овоон дээр очсон. ...Тэгээд бид нар буцаад аймаг руу явахад машины арын суудал дээр ******* бид хоёр зэрэгцээд суусан *******гийн ярьж байгаа яриа нь сонсогдохгүй байхаар би *******д “чиний хэлж байгаа яриаг нь ойлгохгүй байна” гэж хэлээд хоорондоо маргалдсан. Тэгээд цаашаа юу болсныг мэдэхгүй байна. Гэрийн гадаа ирээд *******тэй маргалдаж байснаа санаж байна. Тэгээд би *******г гараараа түлхээд миний гарыг ******* барьчихаад “яасан хүний хэл ойлгодоггүй, мэддэг хэлээр чинь хэлнэ” гэж байсан. Тэгээд намайг машинаас буутал ******* миний толгойн хавьд нэг удаа цохьсон. Нэг мэдсэн чинь намайг өргөж босгоод явж байхад гэр дотроос Мөнхжаргал гарч ирсэн. Тэгээд би “цагдаа дууд, намайг хүн зодчихлоо” гэсэн. Тэгээд Мөнхжаргал хүрч ирээд намайг гэрт оруулсан. Тэгээд цус болсон байсныг угаачихаад дүү Мөнхжаргал, *******, ******* нарыг утсаар дуудсан. Тэгээд манай гэрт *******, *******, ******* нар ирээд *******, ******* нар намайг эмнэлэг рүү аваад явсан. Би 500.000 төгрөг *******гээс нэхэмжилж байна. ... Би одоо эмчилгээ хийлгэж байна. Миний болортой нүд юм харахдаа бүрсгэр, бас өвддөг. ******* нь миний болортой нүдрүү цохьсон. Миний нүд эрүүл болвол гомдолгүй. Харин цаашдаа нүд өвдөөд муудах юм бол гомдолтой” гэсэн мэдүүлэг /хх-ийн 08-09-р хуудас/
Гэрч Б.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...2017 оны 09 дүгээр сарын 10-ны орой 20 цагийн үед Зүүн сайхны 6-33 тоот хашааны гадаа Анчин *******, ******* бид нар машинаар ирээд хашааны гадаа зогссон. Тэгээд машинаас *******, Анчин тэр хоёр буугаад *******ын гэр лүү орсон. Тэгээд ******* бид хоёрыг машин дотор сууж байхад гэрээс *******, Анчин, *******, ******* нар гарч ирээд *******ыг гаргаж өгье гээд хөдөлсөн. ******* машин бариад явж байсан. Тэгээд төмөртэй овоон дээр очоод нэг шил 0.75 граммын архийг ******* ах гаргаж ирэхээр тэр архинаас Анчин, *******, ******* бид нар хувааж ууцгаасан. Тэгээд тэр хоёр удалгүй явлаа гээд явсан. Тэгээд бид дөрөв буцаад аймаг руу явж байхад машины арын суудал дээр *******, Анчин хоёр зэрэгцээд суучихсан Анчин надтай юм яриад явж байхад ******* Анчинг “чи Хятадаар яриад байгаа юм уу” гээд өдөөд байгаа бололтой байсан. Тэгээд *******ын гэрийн гадаа зогсоход ******* машин дотор Анчинг хүзүүдээд тэвэрчихсэн байдалтай байсан. Тэгтэл Анчин машинаас буугаад араас нь ******* гарч байгаа харагдсан. Би машинаас буугаад хүрээд очтол ******* суучихсан байдалтай босох гээд байж байхаар би *******ын нэг талын суганаас бариад өргөж босгоод хашааны хаалгыг нээгээд хашаа руу оруулчихаад би буцаж ирээд машиндаа суусан. Тэгээд бид нар яваад Анчин, ******* хоёр манайд очиж амарсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-14-р хуудас/
Гэрч Б.Г мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...Би 2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Өмнөговь аймгийн Бүсийн Оношилгоо Эмчилгээний Төвд мэс заслын тасагт жижүүр эмчийн үүрэг гүйцэтгэж байсан. Тухайн өдөр 23 цаг 40 минутын үед манай хүлээн авах хэсэгт толгойноос цус гарсан байдалтай ******* гэх 50 настай эрэгтэй хүн ирлээ гэсний дагуу очиж үзэхэд “зүүн чамархайн хэсэгт 5x3x1 см хэмжээтэй гавлын яс хүртэл зүсэгдсэн цус гарч байсан. Тэгээд би хэсэг газрын мэдээ алдуулалтын дор 3 ширхэг оёдол тавьж, боолт хийж өгөөд зөвлөгөө өгч явуулсан ******* нь охин *******, хүргэн хүү Ганаатайгаа ирсэн. *******ын энэ гавлын чамархайн хэсгийн зүүн талдаа хүрч зүйлээр цохигдсон байх боломжтой гэмтэл байсан өөрөөр хэлвэл ямар нэгэн хурц эд зүйлээр цохигдож авсан шарх байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-р хуудас/
Гэрч Д.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...2017 оны 09 дүгээр сарын 10-ны орой 11 цагийн үед би Зүүн сайхны 6-33 тоот хашаанд ******* ахын гэрт нь байж байхад нэг хүн хашгираад байхаар би гэрээс гараад хартал хашааны гадаа ******* ах хашааны үүдэн дээр ганцаараа сууж байсан. ******* цагдаа хэлтэс дууд би хүнд зодуулчихлаа” гээд байхаар би гэрт оруулаад үзэхэд *******ын толгойны чих хавиас нь цус гарч байсан. Тэгээд намайг ******* зодох гээд байхаар нь би айгаад гэрээс гарсан. Тэгээд гадаа гэрийн хажууд байж байхад манай эгч *******, *******, ******* нар ирсэн. Тэгээд тэд нар *******ыг эмнэлэг рүү яваад явсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-р хуудас/,
Гэрч У.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...2017 оны 09 дүгээр сарын 10-ны орой 22 цаг 50 минутанд манай аавын дүү ******* над руу утсаар залгаад “аав чинь хүнд зодуулчихсан цус нь тогтохгүй байна, би арай очих болоогүй байна” гэхээр би нөхөр *******гийн хамт Зүүн сайхны 6-33 тоот хашаанд байдаг аавын гэрт нь ороход тэнд аав, аавын дүү Мөнхжаргал, түүний нөхөр нь унтаж байсан. Тэгээд аав гэрийн голд завилаад суучихсан толгойны зүүн талдаа хагарчихсан бололтой цус гараад хамаг хувцас нь цус болчихсон сууж байхаар “юу болсон юм бэ” гэхэд аав “энэ гайтай юмнуудыг дагаж ирсэн хүмүүс миний толгойг хаг цохичихлоо” гэсэн. Тэгээд аавын толгой гарыг угааж байхад гаднаас *******, охин ******* хоёр орж ирсэн. Тэгээд аймгийн түргэн тусламжийн төв дээр ирээд аавын биеийг үзүүлээд тэр Ганбат эмч толгойнд нь хоёр оёдол тавьж өгөөд эм бичиж өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-р хуудас/
Гэрч А.Тх мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...******* намайг машин бариад явчих гэж хэлэхээр нь машиныг нь унаад Зүүн сайханд ******* гэдэг айлын гадаа очоод *******ыг аваад Цогт-Овоогийн найзыг нь гаргаж өгнө гэж хэлэхээр нь Төмөртэй овоо руу явсан. Замдаа дэлгүүрээс ******* нэг шил 0.750 граммын Ерөөл архийг авсан. Тэнд очоод нөгөө архийг гаргаж уугаад Цогт-Овоо руу хүмүүсийг явуулсан Нээх удаагүй эргээд , *******, ******* бид дөрөв аймгийн төв рүү явсан Машиныг би жолоодож явсан хажууд суугаад ар талд ******* ******* хоёр суугаад явсан. Замд ******* архи нэхээд байсан ******* мөнгө байхгүй гэж хэлээд амандаа бувтнаад байсан чинь ******* чи Хятадаар яриад байгаа юм уу гэж хэлж байсан. Тэгээд би *******ын хашааны гадаа ирээд зогссон Тэгсэн та нар хүний архийг авч уучихаад хариу авч өгсөнгүй гээд агсарч байгаад *******г боогоод авсан. Тэгээд бууцгаа гэж хэлэхэд нөгөө хоёр буусан тэр хоёр машинаас буугаад пижигнэлдээд явсан би машинаас буугаад ирэхэд ******* *******ыг цохьсон байсан би *******г салгаад машинд суулгасан *******ыг хашаа руу өргөж оруулсан Тэгээд бид нар тэндээсээ харьцгаасан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21-р хуудас/,
Шүүгдэгч Б.А мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ:”...2017 оны 09 дүгээр сарын 10-ны орой 19 цагийн үед Зүүн сайхны 6-33 тоот хашааны гадаа *******, , ******* бид нар машинаар ирсэн. Бид хоёр *******ын гэрт ороход гэрт нь манай сумын ******* ирчихсэн байсан. Тэгээд Цогт-Овоо сум руу *******, ******* нар явлаа гэхээр бид нар гаргаж өгнө гээд Төмөртэй овоо руу явах гэхэд ******* хүрч ирээд миний машинд суугаад хамт явна гээд суусан. Тэгээд Төмөртэй овоон дээр очоход ******* ах нэг шил 0.75 граммын Ерөөл архи гаргаж ирээд бид нар ууцгаасан. Тэгээд *******, ******* нар явсан. Тэр үед ******* архи уугаагүй эрүүл машинаа унаад явсан. Тэгээд бид нар буцаад аймаг руу явахад нь би машины арын суудал дээр *******тай хамт зэрэгцэж суугаад явж байхад ******* ах намайг “чи хятадаар яриад байгаа юм уу” гээд намайг өдөөд байхаар би чимээгүй яваад гэрийн гадаа очоод *******ыг “машинаас буу битгий хэрүүл хийх гээд бай” гэхэд ******* машин дотор намайг “хятадын шээс” гэж хэлээд гараараа миний хоолойг боох гээд байхаар нь би гарыг аваад цааш нь түлхсэн ******* миний баруун шанаа руу тохойлдсон. Тэгэхээр нь би машинаас түрүүлээд буутал араас ******* машинаас буугаад ирэхээр би *******ын зүүн шанаа хавьд нь нэг удаа гараараа цохиод авсан. машины зөв талын урд талаас нь бууж ирээд *******ыг өргөж босгоод хашаа руу нь оруулж өгчихөөд эргэсэн. Тэгээд бид нар яваад ын гэрт нь очиж амарсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-35-р хуудас/
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017.09.14-ний өдрийн 443 дугаартай шинжээч эмчийн дүгнэлтэд: Б.Уын биед хуйхны зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 25-р хуудас/
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 03-р хуудас/,
Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 26-27-р хуудас/,
Иргэд хоорондын эвлэрлийн гэрээ /хх-ийн 76-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Агийн гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.А нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа болох нь түүний шүүх хуралдаанд гаргасан болон мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн “Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлгүүдээр тогтоогдож байна.
Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Уын биед хөнгөн хохирол учирсан болох нь шүүхийн шинжилгээний албаны № 443 тоот дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд хохирогч Б.У, Б.А нар эвлэрлийн гэрээ байгуулж хохиролд 700.000 төгрөгийг 2017.10.26-ны өдрийн дотор хохирогчид төлөхөөр тохирсон байх тул хохирогч шүүгдэгч нар хоорондоо эвлэрсэн гэх үндэслэл шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл бүрэн тогтоогдож байна гэж үзэн, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Ад улсын яллагч Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял сонсгосон боловч шүүгдэгч Б.Агийн хувийн байдлыг харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь
хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйл, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гарах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА