| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шонхойн Оюунтуул |
| Хэргийн индекс | 102/2024/01533/И |
| Дугаар | 102/ШШ2024/01757 |
| Огноо | 2024-04-04 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 102/ШШ2024/01757
| 2024 оны 04 сарын 04 өдөр | Дугаар 102/ШШ2024/0 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, ........... тоотод оршин суух хаягтай, рд:, ........................ хүсэлттэй,
сонсогчоор суралцаж байсныг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
шүүх хуралдаанд:
хүсэлт гаргагч ...............
бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ........................ нар оролцож,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга .................. хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч................... сонсогчоор суралцаж байсныг тогтоолгох хүсэлт гаргажээ.
2. Хүсэлт гаргагч шүүхэд ирүүлсэн хүсэлтээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...би 1981 онд Баян-Өлгий аймгийн төвийн 1-р 10 жилийн дунд сургууль төгссөн. Батлан хамгаалах яамны зэвсэгт хүчний жанжин штабаас цэргийн тусгай комисс ирж онц сайн дүнтэй суралцаж буй бие бялдар сайн хүүхдүүдийг шалгаруулж гадаад, дотоодын цэргийн дээд сургуульд суралцуулахаар сонгон шалгаруулалт явуулахад миний бие тэнцсэн. Баян-Өлгий аймгаас нийт 4 хүүхэд тэнцсэний нэг нь би 1-р 10 жилээс тэнцсэн. 1981 оны 07 сарын 01-ний өдөр Улаанбаатар хотын Улиастайн цэргийн гарнизоны харьяа Гадаадын цэргийн сургалтын төвд 56 хоног карентинд хамрагдаж, 1981 оны 08 сарын 16-ны өдөр цэргийн тангараг өргөсөн. Энэ хугацаанд Орос хэл, математик, физикийн шалгалт авсан. Миний бие ............. Барилга инженерийн факультетад Цэргийн барилга инженерийн ангийн 25 хүүхдийн нэгээр томилогдсон. 1981 оны 09 сарын 01-ний өдөр элсэн орж 1986 оны 07 сарын 16-ны өдөр хүртэл Политехникийн дээд сургуулийн Цэргийн барилгын инженерийн мэргэжлээр суралцаж төгссөн. 1986 оны 07 сард Батлан хамгаалах яамны томилолтоор Дорнод аймгийн барилгын цэргийн 030 дугаар ангид офицероор томилогдож ажилласан. Политехникийн дээд сургуульд суралцаж байсан 5 жилийн хугацаанд Батлан хамгаалах яамны нэрээр буюу захиалгаар, суралцаж байсан, сар болгон яамнаас 60 төгрөгийн тэтгэмж өгч байсан, зуны улиралд цэргийн хувцас өмсгөж дадлага хийлгэж байсан. Иймд 1981 оны 07 сарын 01-ний өдрөөс 1986 оны 07 сарын 09-ний өдөр хүртэл Батлан хамгаалах яамны Зэвсэгт хүчний жанжин штабын захиалгаар МУИС-ийн Политехникийн дээд сургууль Цэргийн барилга инженерийн мэргэжлээр сонсогчоор суралцсан болохыг тогтоож өгнө үү... гэв.
3.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ...хэрэгт авагдсан баримтаар хэдийгээр батлан хамгаалах яамны захиалгаар суралцсан гэх албан ёсны баримт байхгүй байгаа ч гэсэн хамт суралцаж байсан хүнийг шүүхийн шийдвэрээр тогтоосон жишиг байгаа юм байна гэж харагдаж байна. Тухайн цаг хугацаанд иргэний сургуульд цэргийн захиалгаар сонсогчоор суралцаж төгссөн нь үндэслэлтэй байна гэж үзэж байна... гэв.
4. Хүсэлт гаргагчаас шүүхэд ирүүлсэн
хүсэлт /хэргийн 1-3 дугаар тал/
улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 4 дүгээр тал/
иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 5 дугаар тал/
иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хэргийн 6 дугаар тал/
1986.05.10-ны өдрийн Политехникийн дээд сургуулийн Барилга архитектурын факультетийг цэргийн барилга инженерийн мэргэжлээр төгсөгч Малтайн Хуатын ажил байдлын тодорхойлолт /хэргийн 7-8 дугаар тал/
2023.12.20-ны өдрийн дугаар .......Батлан хамгаалах яамны төв архивын лавлагаа /хэргийн 9 дүгээр тал/
1981.10.02-ны өдрийн №949 Монгол Улсын Их сургуулийн ректорын Оюутнаар суралцуулах тухай тушаал, хавсралт /хэргийн 1013 дугаар тал/
1986.06.30-ны өдрийн дугаар 333 Политехникийн дээд сургуулийн ректорын Төгсөгчдөд мэргэжил, мэргэжлийн цол, диплом, энгэрийн тэмдэг олгох тухай тушаал /хэргийн 14-17 дугаар тал/
1984.06.09-ний өдрийн №326 Политехникийн дээд сургуулийн ректорын Оюутнуудыг цугларалт, дадлага хийлгэх тухай тушаал, хавсралт /хэргийн 18-19 дүгээр тал/
1985.08.09-ний өдрийн №423 Политехникийн дээд сургуулийн ректорын Оюутнуудыг цугларалт, дадлагад гаргах тухай тушаал, хавсралт /хэргийн 20 дугаар тал/
1982.07.01-ний өдрийн №702 Политехникийн дээд сургуулийн ректорын Үйлдвэрлэлийн дадлага хийлгэх тухай тушаал /хэргийн 21 дүгээр тал/
2024.02.05-ны өдрийн №03/48 Нийгмийн даатгалын ерөнхий газрын өргөдлийн хариу баримт /хэргийн 22 дугаар тал/
1981.08.16-ны өдрийн Батлан хамгаалах яам Коллегийн хурлын протокол Шийдвэрлэсэн нь Доор хүмүүсийг Монгол Улсын Их сургуулийн барилга инженерийн ангид суралцуулахаар тогтоов Үүнд: ...12. ........... баримт /хэргийн 23 дугаар тал/
1981.08.19-ны өдөр суралцагчийн өөртөө авах үүрэг /хэргийн 24 дүгээр тал/
1981.08.16-ны өдөр Цэргийн тангараг ...гарын үсэг .............. /хэргийн 25 дугаар тал/
Цэргийн хувцастай анги хамт олны зураг-8ш /хэргийн 26-27 дугаар тал/
Үнэмлэх, цэргийн батлах, оюутны сурлагын дэвтэр, хариуцлагатай ажилтны анкет, тодорхойлолтууд /хэргийн 36-44 дүгээр тал/
Мэргэжлийн диплом /хэргийн 58 дугаар тал/ баримтууд,
5. Шүүхээс бүрдүүлсэн
гэрч ................авсан гэрчийн мэдүүлэг /хэргийн 50-54 дугаар тал/
2024.04.04-ны өдрийн №1/1248 ...........................гуравдагч этгээдэд олгосон итгэмжлэл /хэргийн 60 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхээс хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 136 дугаар зүйлийн 136.1 дэхь хэсэгт заасны дагуу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу сонсогчоор суралцаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтээ шүүхэд гаргаж зөрчигдсөн эрхээ сэргээн хамгаалуулах эрхтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3, 15 дугаар зүйлийн 15.4, 133 дугаар зүйлийн 133.1 дэхь хэсэгт заасны дагуу онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлүүлэхээр хуульд заасан асуудал болох сонсогчоор суралцаж байсан байдлаа тогтоолгохоор сонирхогч этгээд өөрийн оршин суугаа газрын харъяалах шүүхэд хүсэлтээ ирүүлсэн нь хэргийн болон шүүхийн харьяалал зөрчөөгүй тул хүсэлтийг шүүх хүлээн авч иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1 дэхь хэсэгт заасны дагуу хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцлээ.
Хүсэлт гаргагч хүсэлтийн үндэслэлээ ... сонсогчоор суралцсан хугацааг цэргийн албан хаагчийн тэтгэвэр тогтоох хугацаанд оруулан тооцохгүй байгаа. Цэргийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-т сонсогчийн цэргийн сургуульд суралцсан хугацааг иргэний ажилласан, цэргийн албан хаагчийн тэтгэвэр тогтоолгох хугацаанд оруулан тооцно гэж заасан байдаг. Тэтгэврийн жилийн хугацааг шинэчилж, нэмэгдүүлж тогтоолгох хүсэлтэй байгаа тул 1981 оны 07 сарын 01-ний өдрөөс 1986 оны 07 сарын 09-ний өдөр хүртэл Батлан хамгаалах яамны Зэвсэгт хүчний жанжин штабын захиалгаар ............... Политехникийн дээд сургууль Цэргийн барилга инженерийн мэргэжлээр сонсогчоор суралцсан болохыг тогтоолгох хүсэлтэй байна... гэж тайлбарлав.
.................... 1981 оны 07 сарын 01-ний өдрөөс 1986 оны 07 сарын 09-ний өдөр хүртэл МУИС-ийн Политехникийн дээд сургуульд Цэргийн барилга инженерийн мэргэжлээр сонсогчоор суралцсан болох нь 1986.05.10-ны өдрийн Политехникийн дээд сургуулийн Барилга архитектурын факультетийг цэргийн барилга инженерийн мэргэжлээр төгсөгч Малтайн Хуатын ажил байдлын тодорхойлолт ...н. Хуат нь 1981 онд Баян-Өлгий аймгийн төвийн 1-р 10 жилийн сургуулийн 10 ангийг Сайн дүнтэй төгсөж дээд сургуулийн уралдаанд шалгалтад орж тэнцээд тус сургуулийн Цэргийн барилгын инженерийн салбарт элсэн орж суралцсан, ...суралцах хугацаандаа цэргийн бэлтгэл хичээлийг 4 семестр үзэж багш Гончиг, Бямбадорж нарын удирдлагаар цэргийн анги дээр 3 удаа дадлага хийж сайн дүнтэй хамгаалсан, цэргийн хэргийн зохих мэдлэг эзэмшсэн инженер саперийн мэргэжлээр салааны захирагч хийх бололцоотой бэлтгэл офицер... гэх баримт, 2023.12.20-ны өдрийн дугаар 11099 Батлан хамгаалах яамны төв архивын лавлагаа ...Малтайн Хуат Батлан хамгаалах яамны коллегын хурлын 1981.08.10-ны өдрийн 23 протоколоор МУИС-ийн барилга инженерийн ангид суралцуулахаар элссэн. Батлан хамгаалах яамны сайдын 1986.07.09-ний өдрийн х/295 дугаар тушаалаар дэслэгч цолоор шагнагдан Ардын армийн 030 дугаар ангид барилгын техникчээр 1986.07.01-ний өдрөөс томилогдон ажиллаж байгаад БЦЕГ-ын даргын 1989.03.11-ний өдрийн 110 дугаар тушаалаар өвчний учир 1989.03.15-ны өдрөөр тасалбар болон дэслэгч цолтой цэргийн албанаас бэлтгэлээр халагдсан... гэх баримт, 1981.10.02-ны өдрийн №949 Монгол Улсын Их сургуулийн ректорын Оюутнаар суралцуулах тухай тушаал, хавсралт ...26. Цэргийн барилга инженер 23.Мастай Хуат эр, 18 настай, МХЗЭ гишүүн, казак, ажилчин, 38.65 шалгалтын оноо, Баян-Өлгий 10 жил...гэх баримт, 1986.06.30-ны өдрийн дугаар 333 Политехникийн дээд сургуулийн ректорын Төгсөгчдөд мэргэжил, мэргэжлийн цол, диплом, энгэрийн тэмдэг олгох тухай тушаал Хоёр. ЦДС-ийн сургалтын төлөвлөгөөнд заасан бүрэн курсийг дуусгаж, сургуулиа амжилттай төгсөж байгаа нэр бүхий 780 төгсөгчид дор заасан мэргэжил мэргэжлийн цол, ЦДС-ийг төгссөн диплом, энгэрийн тэмдэг олгосугай. 1. Барилга инженерийн мэргэжлийн цол ЦДС-ийг төгссөн диплом энгэрийн тэмдгийг ...14. Малтайн Хуат... гэх баримт, 1984.06.09-ний өдрийн №326 Политехникийн дээд сургуулийн ректорын Оюутнуудыг цугларалт, дадлага хийлгэх тухай тушаал, хавсралт ...Цэргийн барилгын 3 курс 15. Малтайн Хуат... гэх баримт, 1985.08.09-ний өдрийн №423 Политехникийн дээд сургуулийн ректорын Оюутнуудыг цугларалт, дадлагад гаргах тухай тушаал, хавсралт ...Цэргийн барилга инженерийн 4 курс 16. Малтайн Хуат...гэх баримт, 1982.07.01-ний өдрийн №702 Политехникийн дээд сургуулийн ректорын Үйлдвэрлэлийн дадлага хийлгэх тухай тушаал, 1981.08.16-ны өдрийн Батлан хамгаалах яам Коллегийн хурлын протокол Шийдвэрлэсэн нь Доор хүмүүсийг Монгол Улсын Их сургуулийн барилга инженерийн ангид суралцуулахаар тогтоов Үүнд: ...12. ........... гэх баримт, 1981.08.19-ны өдөр суралцагчийн өөртөө авах үүрэг бичгийн баримт, 1981.08.16-ны өдөр Цэргийн тангараг ...гарын үсэг ...........гэх бичгийн баримт, гэрэл зураг-8ш, үнэмлэх, цэргийн батлах, оюутны сурлагын дэвтэр, хариуцлагатай ажилтны анкет, тодорхойлолтууд, мэргэжлийн диплом, гэрч П.Энхболдын өгсөн ...бид хамт 1981-1986 он хүртэл Батлан хамгаалах яамны захиалгаар цэргийн барилгын инженерийн ангид суралцаж төгссөн... гэх мэдүүлэг, зохигчийн өөрийнх нь тайлбар зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар ........ыг 1981 оны 07 сарын 01-ний өдрөөс 1986 оны 07 сарын 09-ний өдөр хүртэл МУИС-ийн Политехникийн дээд сургуульд Цэргийн барилга инженерийн мэргэжлээр сонсогчоор суралцсан болохыг тогтоож, хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэхь хэсэгт зааснаар рд:......................-г 1981 оны 07 сарын 01-ний өдрөөс 1986 оны 07 сарын 09-ний өдөр хүртэл ..................... Политехникийн дээд сургуульд Цэргийн барилга инженерийн мэргэжлээр сонсогчоор суралцсан болохыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэхь хэсэгт зааснаар ........ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ