Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 142/шш2024/00839

 

 

 

2024 06 03 142/ШШ2024/00839

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа би,

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум ******* баг 7-р хороолол ******* ******* хотхон ******* тоотод байрлах, ******* ******* ХХК, /регистрийн дугаар: *******, утас:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум ******* баг ******* тоотод оршин суух ******* овгийн /регистрийн дугаар: , утас: /-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 19 895 200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 01 дүгээр сарын 23ы өдөр хүлээн авч, 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч Д.тай 2016 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 11 дугаартай Орон сууц худалдах худалдан авах гэрээг байгуулан Орхон аймгийн Баян-Өндөр сум, багийн нутаг, 7 хороолол, 8 дугаар байр, тоот 45 мкв 2 өрөө орон сууц худалдахаар орон сууцны төлбөрийг график гарган төлөхөөр харилцан тохиролцож гэрээг байгуулж байсан. Улмаар гэрээг байгуулан дээрх орон сууцыг шинээр нь Д.ын эзэмшилд 2016 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүлээлгэж өгснөөр Д. орон сууцанд амьдарч эхэлсэн. Гэтэл Д. нь гэрээний дагуу хүлээсэн үүрэг буюу орон сууцны үнийг төлбөрийн хуваарийн дагуу төлөхөөр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байсан тул нэхэмжлэгчийн зүгээс 20...оны ...сарын ...-ны өдөр гэрээнээс татгалзаж, 2020 оны 07 дугаар сарын 29-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Иргэний хэрэг үүсгэн улмаар гурван шатны шүүхээр хэлэлцэгдэж 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 001/ХТ2022/01224 дугаартай Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоолоор эцэслэн шийдвэрлэсэн. Гэтэл Д. нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг сайн дураараа биелүүлэхгүй, орон сууцыг чөлөөлж өгөхгүй байсан тул шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр хүсэлт гаргасны дагуу Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 142/Ш32023/00781 дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж гарч, 2023 оны 04 дүгээр сарын 14-ны өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар орон сууцыг Д.ын эзэмшлээс албадан чөлөөлүүлсэн болно. Ийнхүү уг нэхэмжлэлийг гаргаснаас хойш хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 3 жил гаран үргэлжилсэн. Энэ хугацаанд Д. нь тус орон сууцыг хууль бусаар эзэмшиж, ашиглаж уг орон сууцанд амьдарсаар байсан бөгөөд өөрийн амьдарч байх үеийнхээ халуун хүйтэн ус, дулаан, цахилгааны мөнгө буюу ашиглалтын зардлыг огт төлөөгүй болно. Түүнчлэн орон сууцыг ашиглалтанд орсон шинээр нь Д. хүлээлгэн өгсөн ба нийт 2016 оноос 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл 7 жилийн турш орон сууцыг эзэмшиж, ашиглахдаа ердийн элэгдэл, хорогдолоос илүүгээр муутгасан байсан. Нэхэмжлэгчийн гэрээнээс татгалзахаар шүүхэд хандаж, улмаар шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болж, шүүхийн шийдвэр биелэгдэж орон сууцыг чөлөөлүүлэх хүртэл хугацаа 2020 оны 8 дугаар сараас 2023 оны 4 дүгээр сар хүртэл буюу нийт 31 сар 16 хоног тус орон сууцыг Д. нь эзэмшиж, амьдарсаар байсан. Иргэний хуульд зааснаар үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно, үүрэг гүйцэтгэгч тодорхой эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөл буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд шилжүүлэх үүргээ гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч нь уг эд хөрөнгийг өөртөө шилжүүлэх, учирсан хохирлоо арилгахыг шаардах эрхтэй гэж заасны дагуу шаардах эрхээ хуульд зааснаар тодорхойлж үзвэл 2020 оны 8 дугаар сараас 2020 оны 12 сар хүртэл 5 сарыг нэг сарыг 500,000 төгрөгөөр тооцож нийт 2,500,000 төгрөг, 2021-2022 оныг дуустал 12 сарыг нэг сарыг 550,000 төгрөгөөр тооцож нийт 6,600,000 төгрөг, 2022-2023 оныг дуустал 12 сарыг нэг сарыг 650,000 төгрөгөөр тооцож нийт 7,800,000 төгрөг, 2023 оны 01 сараас 2023 оны 04 дүгээр сарын 14-н хүртэл 1 сарын 650,000 төгрөгөөр тооцож 2,925,000 төгрөг, ийнхүү 2020 оны 08 сараас 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүртэлх нийт хохиролд 19,825,000 төгрөгийг нэхэмжилж байна. Түүнчлэн хариуцагч Д. нь 2023 оны 04 дүгээр сарын 14-ны өдөр манай компанийн өмчлөлийн 7-р хорооллын 8-р байрны тоот орон сууцыг суллаж хүлээлгэж өгснөөс хойш ямар хаягт оршин суугаа нь тодорхойгүй, уг мэдээллээ өгөөгүй тул Хүний хувийн мэдээллийн хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.11-т заасан мэдээлэлд хамаарах тул нэхэмжлэгч өөрөө олж тогтоох боломжгүй мэдээлэл байсан тул аргагүйн эрхэнд шүүхэд хандаж шүүхийн шийдвэрээр эрэн сурвалжилж хаягийг олсонтой холбогдуулан шүүхэд гаргасан улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг нэмж нэхэмжилж байгаа болно. Иймээс хариуцагч Д.аас учирсан хохирол хууль бусаар орон сууцыг эзэмшиж, ашигласнаас шууд учирсан хохиролд 19,825,000 төгрөг, эрэн сурвалжлах ажиллагаанаас үүссэн хохиролд 70,200 төгрөг, нийт 19,895,200 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ...******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Г.д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчээр оролцож байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар Г.д холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна... гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч Г.д холбогдуулан 19 895 200 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж буй тайлбараа 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд ирүүлсэн байна.

Нэхэмжлэгч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хөндөөгүй байна.

Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй Г.д холбогдох 19 895 200 төгрөг гаргуулах тухай хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257 426 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангаас 128 713 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА