| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шонхойн Оюунтуул |
| Хэргийн индекс | 102/2024/02119/И |
| Дугаар | 102/ШШ2024/01773 |
| Огноо | 2024-04-05 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 102/ШШ2024/01773
| 2024 оны 04 сарын 05 өдөр | Дугаар 102/ШШ2024/ | Улаанбаатар хот |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул би,
нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1............... хаягтай, рд:........., ......................... ХХК нэхэмжлэлтэй,
хариуцагч: Баянгол дүүрэг, ....................тоот, рд:, ................холбогдох
зээлийн гэрээний үүрэг нийт 1 823 433,05 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ................. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...зээлдэгч .............. нь манай компанитай 2022 оны 6 дугаар сарын 7-ны өдөр ......дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулж гэрээнд Цахим зээл гэж Зээлдэгчийн зээл олгогчид илгээсэн зээлийн хүсэлтийг үндэслэн гар утасны аппликейшнээр дамжуулан зээлдэгчид олгосон, эргэн төлөх нөхцөлтэй зээл болон батлан даалттай зээлийн мөнгөн хөрөнгийг гэж заасан богино хугацаатай, хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Банк, эрх бүхий хээлийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно гэж заасны дагуу зээлдэгч ..............-ын цахимаар гаргасан хүсэлтийн дагуу /Pocket/ аппликейшнаас 2022 оны 6 дугаар сарын 8-ны өдөр 7702229019 дугаартай зээлийн дансны дугаартай,1 165 000.төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэйгээр зээлдэгч 5044140203 банкны тоот дансанд зээд олголтыг хийсэн. Зээлдэгч нь зээлийн гэрээнд зааснаар Цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар зээл олгогчид эргэн төлөх үүрэгтэй. Гэвч зээлдэгч тус бүрийг хуваарийн дагуу төлөх үүргээ биелүүлээгүй гэрээний үүргээ зөрчиж, зээлийг хугацаандаа төлж барагдуулаагүй бөгөөд 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл хүү, нэмэгдүүлсэн хүү, авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд: 2022 оны 06 дугаар сарын 8-ны зээлийн үлдэгдэл, үндсэн зээл 1 165 000 төгрөг, шимтгэл 0 төгрөг, үндсэн хүү 551 196.28 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 99 736.77 төгрөг, нийт 1 815 933.05 төгрөг, нотариатын зардал 7 500 төгрөг. Иймд хариуцагч ..............ээс нийт 1 823 433.05 төгрөгийг гаргуулж өгнө үү.. гэжээ.
Хариуцагч .............. 2024 оны 04 сарын 03-ний өдөр шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: .......... миний бие ................. -ийн нэхэмжилсэн 1 823 433.05 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбашуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү ... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч .................-аас хариуцагч ..............д холбогдуулан зээлийн гэрээний үүрэг нийт 1 823 433.05 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч энэ тухай тайлбараа шүүхэд ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв. /хэргийн 18 дугаар тал/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 44 125 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн данснаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 22 062,5 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 22 062,5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгохоор тогтоов.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ................. -ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ..............д холбогдох, зээлийн гэрээний үүрэг нийт 1 823 433.05 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 44 125 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн данснаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 22 062,5 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 22 062, 5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ