Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2024/01774

 

 

 

2024 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2024/0

Улаанбаатар хот

 

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул би,

нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, ........... тоот хаягтай, рхд:........., ..... ХХК-ний нэхэмжлэлтэй,

 

хариуцагч: Баянгол дүүрэг, ........... тоот хаягтай, рд:, ................ холбогдох,

 

зээлийн гэрээний үүрэгт 128 516 152.92 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 03 сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгээд,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ..... ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:... зээлдэгч нь манай банк бус санхүүгийн байгууллагатай байгуулсан 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр № Г-067-03-2020 тоот зээлийн гэрээний дагуу төлөх зээлийн үлдэгдэл өр төлбөр нийт 128 516 152.92 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 800 531 төгрөгийг хамт гаргуулах. Хариуцагч ........... нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд хариуцагч ...........ын өмлөлийн УБ, БГД, 19-р хороо, 4-р хороолол жалханц хутагт дамдинбазар гудамж 54-р байр 2 тоот, -Ү-2205001440, гэрчилгээний №:000746905 дугаартай 40м.кв 3 өрөө үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар шүүхийн шийдвэрт тусгуулах ... гэжээ.

 

Зохигчид эвлэрлийн гэрээндээ: ...шүүхэд гаргасан нэхэмжлэлийн талаар хариуцагчтай харилцан тохиролцож дараах байдлаар эвлэрч байна. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 128,516,152.92 дор дурдсан хугацаа, хуваарийн дагуу бүрэн төлж барагдуулахаар нэхэмжлэгч ..... ХХК-тай харилцан тохиролцож эвлэрэв.. Үүнд: 2024 оны 6 дугаар сарын 10 -ны өдөр 8,516,152.92 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 20 000 000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 20 000 000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 25 000 000 төгрөг, 2025 оны 2 дугаар сарын 10-ны өдөр 25 000 000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 30 000 000 төгрөг, хариуцагч зээлийн өр төлбөр 128,516,152.92 төгрөгийг энэхүү гэрээний 3 дүгээр зүйлд заасан хугацаа, хуваарийн дагуу бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн болно. Хэрэв хариуцагч нь зээлийн өр төлбөр 128,516,152.92 (Нэг зуун хорин найман сая таван зуун арван зургаан мянга нэг зуун тавин хоёр төгрөг ерэн хоёр мөнгө)-ийг энэхүү гэрээний 3 дугаар зүйлд заасан хугацаа, хуваарийн дагуу бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгүүлэх буюу зээлийн барьцаанд барьцаалсан ...........ын өмчлөлийн УБ, БГД, 19-р хороо, 4-р хороолол жалханц хутагт дамдинбазар гудамж 54-р байр 2 тоот, №:Ү-2205001440, гэрчилгээний №:000746905 дугаартай 40 м.кв 3 өрөө үл хөдлөх хөрөнгөөр зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулна. Талууд энэ гэрээнд дурдсан бүхий л асуудлаар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.Энэхүү гэрээ нь Талуудыг төлөөлөх эрх бүхий этгээдүүд нь гарын үсэг зурж, шүүгчийн захирамжаар баталгаажуулснаар хүчин төгөлдөр болно ... гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ..... ХХК-аас хариуцагч ...........т холбогдуулан зээлийн гэрээний үүрэг нийт 128 516 152.92 төгрөг гаргуулах, үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч, 128 516 152.92 төгрөгийг 2024 оны 06 сарын 10-ны өдөр 8 516 152.92 төгрөг, 2024 оны 08 сарын 10-ны өдөр 20 000 000 төгрөг, 2024 оны 10 сарын 10-ны өдөр 20 000 000 төгрөг, 2024 оны 12 сарын 10-ны өдөр 25 000 000 төгрөг,2025 оны 02 сарын 10-ны өдөр 25 000 000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 30 000 000 төгрөгөөр хэсэгчлэн нэхэмжлэгчид төлж барагдуулах, график зөрчигдсэн тохиолдолд үүргийг ...........ын өмчлөлийн Баянгол дүүрэг, 19 хороо, 4 хороолол жалханц хутагт дамдинбазар гудамж 54 байр 2 тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205001440 дугаарт бүртгэлтэй, 40 м.кв 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр хангуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байна. /хэргийн 24 дүгээр тал/

 

Зохигчдын бичгээр байгуулж, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан дээрх эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 873 131 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн данснаас улсын тэмдэгтийн хураамжид 436 565,5 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 436 565,5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтоов.

 

Хэргийн 4 дүгээр талд авагдсан ..... ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ баримтаар ...... гүйцэтгэх захирал, хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд байна.

 

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч ..... ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ...........т холбогдох, зээлийн гэрээний үүрэг нийт 128 516 152.92 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийг хангуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч, 128 516 152.92 төгрөгийг 2024 оны 06 сарын 10-ны өдөр 8 516 152.92 төгрөг, 2024 оны 08 сарын 10-ны өдөр 20 000 000 төгрөг, 2024 оны 10 сарын 10-ны өдөр 20 000 000 төгрөг, 2024 оны 12 сарын 10-ны өдөр 25 000 000 төгрөг,2025 оны 02 сарын 10-ны өдөр 25 000 000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 30 000 000 төгрөгөөр хэсэгчлэн нэхэмжлэгчид төлж барагдуулах, график зөрчигдсэн тохиолдолд үүргийг ...........ын өмчлөлийн Баянгол дүүрэг, 19 хороо, 4 хороолол жалханц хутагт дамдинбазар гудамж 54 байр 2 тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205001440 дугаарт бүртгэлтэй, 40 м.кв 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр хангуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулан эвлэрэн хэлэлцсэн, зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 873 131 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн данснаас улсын тэмдэгтийн хураамжид 436 565,5 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 436 565,5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг мэдэгдсүгэй. 

 

 

 

 

 

 ШҮҮГЧ                                Ш.ОЮУНТУУЛ