Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2024/01775

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2024/

Улаанбаатар хот

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул би,

нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, ............. хаягтай, гэрчилгээний дугаар №, .............. /СӨХ гэх/ нэхэмжлэлтэй,

 

хариуцагч: Баянгол дүүрэг, .......... тоот хаягтай, рд:, .......... холбогдох,

 

нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээний зардалд төлбөрт нийт 696 900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 03 сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгээд,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ............. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:...тус байрны оршин суугч ........ нь 2020 оны 11 сараас 2024 оны 03 сар хүртэл сууц өмчлөгчдийн холбооны төлбөр төлөөгүй. ............ СӨХ нь төлбөрөө төлөх талаар удаа дараа шаардаж мэдэгдэх хуудас явуулсан боловч өнөөдрийг хүртэл дундын өмчлөлийн талбайн засвар, үйлчилгээ, лифт, жижүүр ороцны цэвэрлэгээ, хог, ариутгалын төлыөрийг төлөөгүй СӨХ-д хохирол учруулж байна. Үүнд: 2020 лны 11 сард 15 900 төгрөг, 2020 оны 12 сараас 2021 оны 08 сар хүртэл сард 13 900 төгрөг нийт 9 сарын 125 100 төгрөг, 2021 оны 09 сард 8 900 төгрөг, 2021 оны 10 сараас 2021 оны 12 сар хүртэл сард 13 900 төгрөг нийт 3 сарын 41 700 төгрөг, 2022 оны 01 сараас 2023 оны 05 сар хүртэл сард 15 900 төгрөг нийт 17 сарын 270 300 төгрөг, 2023 оны 06 сараас 2023 оны 08 сар хүртэл сард 24 900 төгрөг, нийт 3 сарын 74 700 төгрөг, 2023 оны 09 сараас 2024 оны 03 сар хүртэл сард 22 900 төгрөг нийт 7 сарын 160 300 төгрөг нийт сууц өмчлөгчдийн холбоонд 696 900 төгрөгийн төлбөрийг төлж барагдуулаагүй байгаа тул иргэн ........ээс гаргуулж өгнө үү... гэжээ.

 

Зохигчид эвлэрлийн гэрээндээ: ... ........ би ............ СӨХ-ийн нэхэмжилсэн 696 900 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа ба тус мөнгийг дараах байдлаар хуваан төлж барагдуулахаар нэхэмжлэгч талтай харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж байна. Үүнд: 2024 оны 04 сарын 30-ны өдөр 174 225 төгрөг, 2024 оны 05 сарын 30-ны өдөр 174 225 төгрөг, 2024 оны 06 сарын 30-ны өдөр 174 225 төгрөг, 2024 оны 07 сарын 30-ны өдөр 174 225 төгрөгийг тус тус төлж барагдуулах болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. ... гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ............ СӨХ-оос хариуцагч ........эд холбогдуулан нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээний зардалд төлбөрт нийт 696 900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч 696 900 төгрөгийг 2024 оны 04 сарын 30-ны өдөр 174 225 төгрөг, 2024 оны 05 сарын 30-ны өдөр 174 225 төгрөг, 2024 оны 06 сарын 30-ны өдөр 174 225 төгрөг, 2024 оны 07 сарын 30-ны өдөр 174 225 төгрөгөөр хэсэгчлэн нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байна. /хэргийн 23 дугаар тал/

 

Зохигчдын бичгээр байгуулж, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан дээрх эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 21 275 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн данснаас улсын тэмдэгтийн хураамжид 10 637 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 10 637 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтоов.

 

2024.02.19-ний өдрийн №24/16 тоот нэхэмжлэгчээс .............. олгосон итгэмжлэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх үүрэг олгогдсон байна. /хэргийн 8 дугаар тал/

 

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч ............ СӨХ-ны нэхэмжлэлтэй, хариуцагч ........эд холбогдох, нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээний зардалд төлбөрт нийт 696 900 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч 696 900 төгрөгийг 2024 оны 04 сарын 30-ны өдөр 174 225 төгрөг, 2024 оны 05 сарын 30-ны өдөр 174 225 төгрөг, 2024 оны 06 сарын 30-ны өдөр 174 225 төгрөг, 2024 оны 07 сарын 30-ны өдөр 174 225 төгрөгөөр хэсэгчлэн нэхэмжлэгчид төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулан эвлэрэн хэлэлцсэн, зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 21 275 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн данснаас улсын тэмдэгтийн хураамжид 10 637 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 10 637 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй. 

 

 

 

 

 

 ШҮҮГЧ                                Ш.ОЮУНТУУЛ