| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тогоочийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 240/2017/0121/э/ |
| Дугаар | 122 |
| Огноо | 2017-09-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Ариунжаргал |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 122
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,
Нарийн бичгийн дарга: Б.Одгариг,
Улсын яллагч: Ц.Ариунжаргал,
Шүүгдэгч: Х.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Бо холбогдох 1728000490047 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Тодорхойлох нь:
Шүүгдэгч Х.Б нь 2017 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр баг Гурван сайханы 12-33 тоот хашаанд Н.Мын бие эрх чөлөөнд халдан зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч Х.Быг гэм буруутайд тооцох дараах нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Х.Б шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэгтээ: Мөнхбаатартай муудалцсандаа одоо харамсаж байна. Би Мөнхбаатарыг таньдаг байсан. Ямар нэг өс хонзонгийн зүйл байхгүй. Миний согтолтын зэрэг 0.60 хувьтай байсан. Болсон асуудлыг мэдэж байсан. Архи ууснаас болсон миний буруу. Би айлд очихдоо машин унасан.
Хохирогч Н.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...Би 2017 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 15 цагийн үед Гурван сайханы 12-33 тоот хашаанд дүү Атарсайханы гадаа хашааны хаалгыг Мөнх-Эрдэнэ, Атарсайхан нартай хийж байхад гаднаас Болдсайхан нэг жижиг автомашинтай орж ирээд хашаанд газар байсан гриндер дайраад зогссон. Тэгээд Болдсайханыг машинаас буугаад ирэхээр нь би “чи яагаад гриндер дайраад байгаа юм бэ” гэхэд “чиний гриндерийг дайрсан хүнийг чи яадаг юм” гэж хэлээд миний өмсөж байсан фудволкноос зуурч аваад миний толгой руу 2-3 удаа цохиж авсан. Тэгээд би өөдөөс нь хоолойноос гараараа тулаад зогсож байтал манай дүү Атарсайхан бид хоёрыг ирж салгаад цааш авч яваад гэрийн хаяанд суулгасан. Тэгтэл Болдсайхан газраас нэг жижиг үзүүртэй төмөр аваад баруун гартаа барьчихаад над руу дахиад ирээд намайг барьж авахаар нь би фудволкоо тайлтал миний хоолойг шахаад хашаа руу тулгаж байгаад миний дух руу Болдсайхан нэг удаа мөргөсөн. Тэгэхээр нь би толгойгоо доош нь тонгойлгоход миний толгойны оройруу 2-3 удаа мөн шанаа руу 1 удаа мөргөсөн. Атарсайхан хүрч ирээд Болдсайханыг надаас салгахад Болдсайхан яваад гэрийн хаяанд очиж суусан. Тэгээд Болдсайхан “найз нараа дуудна чамайг зодуулна” гээд байхаар нь би “яасан гэж хүнд зодуулж байдаг юм цагдаа дуудлаа” гээд утсаа аваад цагдаа дуудтал Болдсайхан хүрч ирээд миний гар утсыг булааж аваад газар хаячихаад цаашаа эргээд явж байснаа цагдаа ирэхээс чинь өмнө чамайг гүйцээчие гээд хашааны голд газарт хэвтэж байсан 40 см урттай байх голдоо нүхтэй дөрвөлжин хэлбэртэй нэг төмөр аваад баруун гартаа бариад над руу хүрч ирээд далайхаар нь би зүүн гараараа хаасан. Тэгсэн миний зүүн талын мөр лүү нөгөө төмрөөрөө хатгахаар нь би түлхсэн Атарсайхан хүрч ирээд Болдсайханыг цааш нь авч яваад гэрийн хаяанд суулгасан. Миний зүүн талын мөрнөөс цус гарсан тэгээд удалгүй цагдаа нар ирсэн. Би Болдсайханыг машинаараа гриндер дайрчихлаа гэж хэлсэн өөрөөр бол хэрэлдэх шалтгаан байгаагүй намайг зүгээр байхад зодож миний зүүн мөрлүү төмрөөр шаасан. Би Болдсайханыг цохиж зодсон зүйл байхгүй миний толгой, шанааруу мөргөөд байсан. Түүнээс болж нүд хавдсан байгаа харагдсан. Тухайн үед ирэхдээ Болдсайханы биед ил харагдах ямар нэгэн шарх сорви байгаагүй. Харин миний толгой, шанааруу мөргөснөөс болж Болдсайханы нүд нь хавдсан байгаа харагдсан. Би архи уугаагүй эрүүл байсан. Зүүн талын мөрөнд төмрөөр шааж гэмтээсэн 3 ширхэг оёдол тавьсан. Болдсайхан хашаан дотор хэвтэж байсан 40 см урттай, голоороо нүхтэй дөрвөлжин төмрөөр миний зүүн талын мөрлүү нэг удаа шааж авсан. Ямар нэгэн өс хонзонтой зүйл байхгүй. Би эмчилгээний зардалд нийт 100.000 төгрөг авсан. Миний бие зүгээр болсон надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-14-р хуудас/,
Гэрч О.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...2017 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 14 цагийн үед сумын төвд гэртээ байхад Мөнхбаатар над руу утсаар залгаад завтай бол хоёулаа нэг айлд очоод хашааны хаалгыг нь хийгээд өгөх үү гэсэн. Би тэгье гээд бид хоёр Мөнхбаатарын машинаар 1-р багийн нутаг болох Гурван сайхны 12-33 тоотод байдаг айлд очоод хашааны том хаалгыг хийж байтал нэг жижиг автомашинтай хүн хашаан дотор орж ирээд газар хэвтэж байсан багаж дээгүүр гараад явчихсан.Тэгсэн Мөнхбаатар тэр хүнийг машинаас буугаад ирэхээр чи яагаад гриндер дайраад байгаа юм бэ, хүүхэд байвал дайрах юм байна гэхэд чиний гриндерийг дайрсан хүнийг чи яадаг юм, үхлээ юу чи гэж хэлээд хүрч ирээд Мөнхбаатарын хоолойноос хоёр гараараа барьж аваад мөн өмсөж явсан фудволкноос зуурч аваад Мөнхбаатарын толгой руу 3 удаа цохиж аваад мөргөөд байсан. Тэгээд Атарсайхан хүрч очоод тэр хоёрыг салгачихаад Атарсайхан бид хоёр ойр хавийн багажаа цуглуулж байтал Мөнхбаатар утсаа аваад цагдаа дуудсан чинь тэр залуу Мөнхбаатар руу очоод “цагдаа ирэхээс чинь өмнө чамайг гүйцээчие” гээд газраас 40 см урттай нэг төмөр аваад Мөнхбаатарын зүүн талын мөр лүү далайж байгаад цохиход Мөнхбаатар зүүн гараараа хаасан. Тэгтэл Болдсайхан Мөнхбаатарын зүүн талын мөр лүү нөгөө төмрөөрөө нэг удаа төмөрний үзүүр хэсгээр нь шаатал Мөнхбаатарын зүүн мөрнөөс нь цус гарсан. Тэгээд Атарсайхан дахиж очоод тэр залууг салгаж аваад гэрийн хаяанд суулгаад байж байтал аймгийн цагдаа нар ирээд Мөнхбаатар тэр залуу хоёрыг аваад явсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18-р хуудас/
Гэрч А.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”... 2017 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 15 цагийн үед би Гурван сайхны 11-33 тоотод хашааныхаа том хаалгыг Мөнхбаатар ахтай хамт хийж байтал Болдсайхан нэг жижиг автомашинтай хашаанд ороод газар байсан гриндер дээгүүр давхиад гарчихсан. Тэгээд Мөнхбаатар ах Болдсайханыг машинаас буугаад ирэхээр чи яагаад гриндэр дайраад байгаа юм бэ гэхэд чиний гриндерийг дайрсан хүнийг чи яадаг юм, үхлээ юу чи гэж хэлээд Мөнхбаатарын хоолойноос хоёр гараараа барьж аваад мөн өмсөж явсан фудволкноос зуурч аваад Мөнхбаатарын толгой руу 3 удаа цохиж авсан. Тэгэхээр би очоод Болдсайханыг салгачихаад ойр хавийн багажаа цуглуулж байтал Болдсайхан газраас нэг жижиг үзүүртэй төмөр авчихаад Мөнхбаатар дээр хүрч очоод зууралдаад төмөртэй гараараа цохих гээд байхад Мөнхбаатар төмөртэй гарыг нь бариад Болдсайхан толгой дух руу нь хэд хэдэн удаа мөргөсөн. Тэгэхээр би очиж Болдсайханыг салгаж аваад гэрийн хаяаруу авч явсан. Тэгэхэд Мөнхбаатар ах цагдаа дуудлаа гээд гар утсаараа залгаж байгаа харагдсан. Тэгэхэд Болдсайхан Мөнхбаатар луу хүрч очоод “цагдаа ирэхээс чинь өмнө чамайг гүйцээчие” гээд газраас 40 см урттай нэг төмөр аваад Мөнхбаатарын зүүн талын мөр лүү далайж байгаад цохиход Мөнхбаатар зүүн гараараа хаасан. Тэгтэл Болдсайхан Мөнхбаатарын зүүн талын мөр лүү нөгөө төмрөөрөө нэг удаа төмөрний үзүүр хэсгээр нь шаатал Мөнхбаатарын зүүн мөрнөөс нь цус гарсан. Тэгэхээр би очоод больцгоо гэж хэлээд Болдсайханыг цааш нь авч яваад гэрийн хаяанд суулгаад байж байтал цагдаа нар ирээд Болдсайхан, Мөнхбаатар хоёрыг аваад явсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20-р хуудас/,
Гэрч Т.О мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...Намайг гэртээ байхад үдээс хойш манай найз Болдсайхан миний гар утасруу залгаад гэрт хүрээд ир би гарах ажилтай болчихлоо. Би архи уучихсан байна гэж хэлсэн. Би Болдсайханы гэрт очиход танихгүй хоёр залуу байсан. Тэгээд Болдсайхан миний машиныг барьчих гээд бид хоёр Болдсайханы гэрээс гараад явсан. Би нутгийн нэг ахындаа очоод хашааны үүд хийлгэх гэх гэж байгаа юм Гурван сайханд байдаг юм нэг тийшээ очьё гээд Болдсайхантай хамт яваад гэрийн гадаа Болдсайханыг үлдээгээд хашааны үүд хийлгэх гэж байгаа гээд ороод гараад ирэхэд Болдсайхан машинтайгаа байхгүй байсан. Тэгээд би такси бариад гэррүүгээ явсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25-р хуудас/,
Шүүгдэгч Х.Б мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ:”...Би 2017 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 16 цагийн үед Баруун сайхны 10-31 тоотод найз Мөнхболдын гэрт нь нэг шил 0.5 граммын Экспорт нэртэй архийг хувааж уучихаад найз Одбаатарыг би гэрт хүрээд ирээ гэж утсаар дуудсан. Тэгээд удалгүй Одбаатар хүрч ирэхээр бид хоёр Атарсайханых руу явж байхад замдаа нэг айлаар орьё гэж хэлээд Одбаатар Батпүрэв гэдэг айл руу орчихоод гарч ирэхгүй байхаар би машинаа унаад Атарсайханы хашааны хаалгаар нь ороод хашаан дотор ороод зогссон. Тэгтэл Мөнхбаатар хүрч ирээд “намайг машинаараа гриндер дайрчихлаа” гэхэд би өөдөөс “битгий сүржигнээд бай, сүртэй юм” гэж хэлээд Мөнхбаатар бид хоёр хоорондоо хэрэлдэж байгаад нэг нэгнээ барьж заамдалцаж байгаад би Мөнхбаатарын толгой, дух руу 2-3 мөргөсөн. Тэгэхэд миний толгой эргээд, баруун гар талын нүд нь бүлтрээд гараад ирэхээр би нүдээ гараараа дарчихаад Мөнхбаатарт чи миний нүд бүлтэлчихлээ” гэхэд Мөнхбаатар надаас зугтаахаар би араас явж байгаад газар хэвтэж байсан 30 см урттай байх төмрийг гартаа барьж байгаад зүүн талын мөр лүү нь нэг удаа цохиж авчихаад төмрөө газар хаячихаад бид хоёр салсан. Тэгтэл Мөнхбаатар гар утсаа аваад цагдаа дуудахаар би гар утсыг булааж газар луу шидчихсэн. Тэгээд удалгүй цагдаа нар ирсэн. Би архи уусан халамцуу байсан. Гэхдээ болсон зүйлийг санаж байна. Мөнхбаатар намайг машинаараа гриндер дайрлаа гэж хэлээд үүнээс болж бид хоёр хоорондоо маргалдаж зодолдсон. Зүүн гарын булчин хэсэг шалбарсан байсан энэ гэмтлийг би Мөнхбаатарт учруулсан. Бид хоёр хашаан дотор маргалдаж зодолдож байхад хажууд Атарсайхан, нэг танихгүй залуу тэр хоёр байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-35-р хуудас/,
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017.08.24-ний өдрийн 403 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Н.Мын биед зүүн мөрний няцарсан шарх, духны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Өвчний карттай танилцахад ямар нэгэн архаг өвчин тогтоогдсонгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-р хуудас/,
Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 04-р хуудас/, Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 07, 10-12-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Х.Бы гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдож байна.
Шүүгдэгч Х.Б нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа болох нь түүний шүүх хуралдаанд гаргасан мэдүүлгээр тогтоогдож байна.
Прокурор шүүгдэгч Х.Быг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ял сонсгосон ба шүүгдэгч уг ялыг хүлээн зөвшөөрсөн болох нь “650.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү” гэх шүүгдэгчийн мэдүүлгээр тогтоогдож байна.
Гэмт хэргийн улмаас хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болох нь шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн №403 дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд хохирогч Н.М нь төлбөр нэхэмжлээгүй, шүүгдэгч Х.Б хохирогч Н.Мт 100.000 төгрөг төлсөн болох нь хохирогчийн мэдүүлгээр тогтоогдож, хохирогч шүүгдэгч нар хоорондоо эвлэрсэн гэх үндэслэл шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл бүрэн тогтоогдож байна гэж үзэн, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 37 см-ийн урттай төмрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь энэ гэмт хэргийг үйлдэх явцдаа согтуугаар буюу /0.60 хувийн согтолттой/ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон зөрчил гаргасан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдож байх бөгөөд энэхүү зөрчилтэй нь холбогдуулан шалгах ажиллагаа явуулаагүй орхигдуулсан байгаа нь Монгол улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 1-т заасан “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна...”гэсэн заалт зөрчигдсөн байгааг дурьдах нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 37 см-ийн урттай төмрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлийн 1, 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь
хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүгдэгч Х.Б нь 650.000 төгрөгийн торгуулийн ялыг 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахыг даалгасугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Х.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 1.8-д зааснаар шүүгдэгч Х.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 37 см урттай төмрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7-д зааснаар шүүгдэгч Х.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гарах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА