| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөртогоогийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2023/01387/И |
| Дугаар | 101/ШШ2024/00643 |
| Огноо | 2024-01-29 |
| Маргааны төрөл | Өвлөх, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 101/ШШ2024/00643
| 2024 01 29 | 101/ШШ2024/00643 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *** нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, ***
Хариуцагч: Улаанбаатар хот, *** нарт холбогдох
Талийгаач *******ийн хууль ёсны өвлөгчөөр тогтоож, өвдөгдөх эд хөрөнгө болох Баянзүрх дүүрэг, 42 дугаар хооо, *******, *******, ******* тоотын орон сууц, *******, *******, *******, *******, , тоотын орон сууц, УНЭ улсын дугаартай Субару маркийн порестер автомашин зэрэг эд хөрөнгүүдийн ногдох хэсгээс 82,500,000 төгрөг гаргуулах,
д 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр , дугаар өвлөх эрхийн гэрчилгээ олгосон, 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр дугаар өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатч ын нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах,
Өв хүлээн авах хугацааг сунгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ,
Хариуцагч ,
Хариуцагч Ц.Сэлэнгийн өмгөөлөгч ,
Хариуцагч ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Батзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч , түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч би 5 хүүхэд төрүүлж өсгөсөн ба талийгаач гийн нь миний ууган хүү, тэрээр 1964 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Говь-Алтай аймгийн Алтай хотод төрж, 10 жилийн дунд сургуулийг төгсөөд, 1982-1989 онд ЗХУ-ийн /хуучнаар/ Иркутск хотын Политехникийн дээд сургуулийн уул уурхайн инженерийн ангид сурч төгсөн ажил амьдралын гараагаа төрсөн нутгаасаа эхлүүлж, 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр зуурдаар насан эцэслэх хүртэлээ ажиллаж, гэр бүлээ тэжээж байсан билээ. Хүү минь 10 жилийн сургуульд нэг ангид суралцаж байсан тэй 1988 онд гэр бүл болж, охин ийг 1988 онд, хүү ыг 1993 онд төрүүлж, амьдралынхаа 34 жилийг хамт өнгөрүүлэхдээ Ц.Сэлэнгийн ааш занд тааруулж түүний аясаар байдаг байсан ба, тэрээр хүүд минь байнгын зандрангуй, дээрэлхүү байдлаар хандаж, загнаж, тушааж харьцдаг байснаас гадна үр хүүхдүүдийг нь нялх балчираас нь эхлэн эцгийнх нь эсрэг турхирч хүмүүжүүлснээс болж охин, хүү нь 2 ээжтэйгээ нийлж эцгийгээ загнаж зандрах, цохиж зодох, хоолойг нь боох зэргээр эрүүл саруул ухаантай хүн төрүүлсэн эцгийнхээ эсрэг гаргаж боломгүй бусармаг үйлдлийг хийж гэр орондоо байж суухын аргагүй болгож өөрсдийн хүссэн дуртай үедээ харанхуй шөнөөр ч хамаагүй гэрээс нь хөөж гаргадаг байсан дарамттай амьдралаас шалтгаалан сэтгэл санаагаар унаж, гутарч байгаад зүрх нь дийлэлгүй, 60 нас ч хүрэлгүй, 84 настай хөгшин эхийнхээ өмнө орж гэнэт нас барсанд үнэхээр гомдолтой байдаг. Хүүгээ гэр орноосоо хөөгдөж туугдаж гарахдаа гудамжинд биш, ээж дээрээ иргэ дээ гэсэн аргаа барсан сэтгэлээр түүний амьдардаг гэр орны ойролцоо орон сууц худалдан авч амьдрах болсон ба, хүү минь насан эцэслэхээс өмнө 9 сар хөдөө ажиллаж байгаад дөнгөж гэртээ ирэхэд нь нэг ч хонуулалгүй / хүүхдүүдийн хамт/ хөөж гаргаснаар эх над дээр ирж, надтай 2 сар хамт амьдрахдаа хоол ундаа ч идэж уухгүй, байнгын сэтгэл санаагаар хямарч, энэ хямралаас шалтгаалан зуурдаар нас барсан нь болон 2 хүүхдийнх нь гаргадаг зан авир, үйлдэлтэй холбоотой юм. Хүүгийн минь амьд ахуйд ханийн хайр халамжаар, үр хүүхдүүд нь эцгээ хайрлаж халамжлаагүй, насан эцэс болоход нь ч харамсаж гашуудаагүй атлаа өөрсдөө нэр цэвэр үлдэхийн тулд үхсэн хүн үг хэлдэггүй гэдгийг ашиглаж, хамаатан садан нэг нутаг усны хүмүүст талийгаач хүүгийн талаар худал зүйл ярьж үхсэн хойно ч нэр төрийг нь гутааж, доромжилж байгаад үнэхээр их харамсаж, гомдож байна. болон нас биед хүрсэн 2 хүүхэд эцгийгээ гомдоож, насан эцэслэх цагт нь хамт байгаагүйдээ гэмшиж уучлалт гуйсан бол хөгшин би ийм их гомдол тээж ийм зүйлийг бичихгүй, харин ч өөрийн төрсөн үрээс ялгаагүй ач, гуч нараараа сэтгэлээ дүүргэж жаргал зовлонгоо хуваалцаж үлдсэн багахан амьдралаа сэтгэл амар өнгөрөөх байлаа, гэвч харамсалтай нь эдгээр хүмүүсээс ийм багахан ухаан гарсангүй. Талийгаач минь 1989 оноос эхлэн нас барах хүртлээ улсын болон хувийн байгууллагад 33 жил ажилласан ба, 2010 онд Улаанбаатар хотод шилжин ирж, 2012 онд Баянзүрх дүүргийн *** тоотын 3 өрөө орон сууцыг банкны зээлээр худалдан авахдаа орон сууцны урьдчилгаа төлбөрийг Ц.Сэлэнгийн хамт төлсөнөөс, 10,000,000 төгрөгийг хүүгийн эцгийн талын бүл дүү нар өгч, сар бүрийн зээл, хүүгийн төлбөрт 1,150,000 төгрөгийг хүү цалингаасаа төлж зээлийн төлбөрийн дийлэнхийг барагдуулсан. Энэ орон сууцны өмчлөгчөөр хүү *******, нар бүртгүүлсэн байсан ба, орон сууцыг 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр дангаар өвлөж авсан байсан. Хүү ******* ХХК-ийн уурхайн албаны даргаар тасралтгүй 11 жил хөдөө, хээр гэр орноосоо хол, хүнд нөхцөлд үр бүтээлтэй сайн ажилласан тул түүний хөдөлмөр бүтээлийг үнэлж тус компани Хан-Уул дүүргийн *** тоотын 2 өрөө орон сууцаар 2020 онд шагнасан. Уг орон сууц Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1.5-д заасан хувийн авьяас, чадвар, ололт амжилтыг сайшаан шагнасны орлого буюу хүүгийн минь хуваарьт өмч байсан байхад , нар хамтран өмчлөгч болсон байсан. Мөн ХХК, миний хүүгийн ажил хөдөлмөрийн ололт амжилтыг үнэлж компанийн хөрөнгөөр УНЭ улсын дугаартай Subaru маркийн forester автомашиныг худалдан авч түүний өмчлөл эзэмшилд шилжүүлэн өгсөн юм. нь 2022 оны 12 дугаар сарын *******-ны өдөр нотариатч д машин болон орон сууц зэргийг өвлөх хүсэлт гаргасныг тэрээр хүлээн авч бүртгэлийн дугаарт бүртгэн гэрчилж, өвлөх эрхийн гэрчилгээг олгохдоо Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.2-т нотариатын үйлдэл хийхэд зайлшгүй шаардлагатай баримт бичиг, түүний хуулбар, шаардлагатай мэдээллийг иргэн хуулийн этгээдээс шаардан авах, холбогдох байгууллагын цахим мэдээллийн санг хууль, журам, гэрээнд зааснаар ашиглах гэж заасныг зөрчиж өөр өвлөгч байгаа эсэхийг шалгаагүйгээс нь дээрхи хөрөнгүүдийг ганцаар өвлөж авсан байсан. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1 дэх хэсэгт зааснаар миний бие талийгаач хүүгийнхээ хууль ёсны өвлөгчийн хувьд мөн хуулийн 5*******.2 -т заасан ... энэ хуулийн 5*******.1-д зааснаас бусад өвлөгчид нь өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан, эсхүл нотариат буюу баг, сумын Засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч, өргөдөл гаргасан байвал уг өвийг хүлээн авсан гэж үзнэ гэсний дагуу 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн тойргийн нотариатч д хандахад (тойргийн дугаар 6, тамганы дугаар 14) өвлөх эд хөрөнгийн гэрчилгээ, лавлагааг олж авчрах журамтай, одоогоор өвлөх эрхийн гэрчилгээг олгоогүй байна гэсэн. 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр нотариатчийн шаардсан ... эд хөрөнгийн бүртгэлтэй эсэх лавлагааг Нийслэлийн улсын бүртгэлийн газар, Авто тээврийн үндэсний төвөөс гаргуулан авч дахин өв нээлгэх хүсэлтээ гаргаж дээрх нотариатч дээр очиход өв нээгдээгүй байна, өвлөх хөрөнгийн хамтран өмчлөгч нарын регистрийн дугаар, гэрчилгээ зэрэг нэхэмжлэгчийн зүгээс олж авах, гаргах боломжгүй баримтуудыг шаардсан. Нэгэнт нэхэмжлэгчийн зүгээс өвийг нээлгэж чадахгүй нөхцөл байдал бий болсон учир өв нээгдэхээс өмнө 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр шүүхэд хандсан. Шүүх урьдчилан шийдвэрлүүлэх журам зөрчсөн ... болон бусад үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Шүүгчийн захирамжийг хүлээн авсны дараа Монголын нотариатчдын танхим дээр очиж хүсэлт гаргахад , хууль ёсны өвлөгч талийгаачийн төрүүлсэн ээж нь байсаар байхад нотариатч тай хуйвалдан Буянт-Ухаа дахь орон сууц болон машины өвлөх эрхийн гэрчилгээг 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр авчээ. Мөн хүү ******* нас барах хүртэл ээж надтай хамт амьдарч байсан тул Иргэний хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.1-д өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь өв нээгдсэнээс хойш гурван сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат буюу нотариат байхгүй газар баг, сумын Засаг даргад мэдэгдээгүй бол уг өвийг хүлээн авсан гэж үзнэ гэж зааснаар нэхэмжлэгч намайг өвийг хүлээн авсан гэж үзэхээр байгаа. Өвлөгдөх эд хөрөнгө болох Баянзүрх дүүргийн *******, *******, Нарны зам гудамж, Өгөөмөр хотхоны 73 байрны ******* тоотын 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр хүү *******, нар, Хан-Уул дүүргийн *** тоотын 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр хүү *******, хамтран өмчлөгчөөр Ц Сэлэнгэ, нар тус тус бүртгүүлсэн байсан ба, уг орон сууцнаас өв хүлээн авахаас татгалзсан хүсэлтийг гаргаснаар 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Буянт-Ухаагийн 2 өрөө байр болон машин Ц.Сэлэнгийн өмчлөлд шилжсэн байна. Баянзүрх дүүргийн *** тоотын 3 өрөө орон сууцыг 220,000,000 төгрөгөөр, Хан-Уул дүүргийн *** тоотын 2 өрөө орон сууцыг 90,000,000 төгрөгөөр, УНЭ улсын дугаартай Subaru маркийн forester автомашиныг 20,000,000 төгрөгөөр тус тус үнэлж дараахи нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.
Иймд Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар талийгаач хүү *******ийн хууль ёсны өвлөгч нь ыг болохыг тогтоолгох, Иргэний хуулийн 520.1.1, 520.6-д зааснаар өвлөгдөх эд хөрөнгүүдээс Баянзүрх дүүргийн *******, *******, Нарны зам гудамж, Өгөөмөр хотхоны 73 дугаар байрны ******* тоотын 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр хүү *******, нар улсын бүртгэлд бүртгүүлсэн тул Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар хуваахад уг орон сууцнаас надад ногдох хэсэг 55,000,000 төгрөг, Хан-Уул дүүргийн *******, *******, *******, , тоотын 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр хүү *******, , Б.Өнөболд нар улсын бүртгэлд бүртгүүлсэн байсан бөгөөд уг орон сууцнаас өөрийн хүсэлтээр өв хүлээн авахаас татгалзсан тул П.Жалам надад ногдох хэсэг 22,500,000 төгрөг, УНЭ улсын дугаартай Subaru маркийн forester автомашинаас надад ногдох хэсэг 5,000,000 төгрөг, нийт 82,500,000 төгрөгийг эс гаргуулж өгнө үү.
Өвлүүлэгч хүү *******ийн Баянзүрх дүүргийн *** тоотын 3 өрөө орон сууц, Хан-Уул дүүргийн *** тоотын 2 өрөө орон сууц, УНЭ улсын дугаартай Subaru маркийн forester автомашин зэрэг хөрөнгийг өвлөх хүсэлтийг , 2022 оны 12 дугаар сарын *******-ны өдөр нотариатч д гаргасаныг тэрээр хүлээн авч бүртгэлийн дугаарт бүртгэн гэрчилж, 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр өвлөх эрхийн , , 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр өвлөх эрхийн дугаартай гэрчилгээг тус тус олгосон байдаг. Нотариатч өв хүлээн авах хүсэлт болон өв залгамжлах эрхийн гэрчилгээ олгохдоо хариуцагчийн өргөдөлд хавсарган ирүүлсэн баримтуудын үнэн зөвийг тодруулаагүй, тухайлбал: Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.2-д Нотариатын үйлдэл хийхэд зайлшгүй шаардлагатай баримт бичиг, түүний хуулбар, шаардлагатай мэдээллийг иргэн, хуулийн этгээдээс шаардан авах, холбогдох байгууллагын цахим мэдээллийн санг хууль, журам, гэрээнд зааснаар ашиглах, мөн хуулийн 43 дугаар зүйлий 43.2-т өвлөгчид өвлөх эрхийн гэрчилгээ олгохдоо дараахь баримт бичгийг, үүнд: 43.2.2-д өвлүүлэгчийн нас барсны гэрчилгээ болон хуульд заасан бусад бичиг баримтыг үндэслэн олгоно. Хууль зүй дотоод хэргийн сайдын 2011 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн №171 тушаалаар батлагдсан Нотариатын үйлдэл хийх заавар-ын 8 дугаар зүйлийн 8.2-т дараахь баримт бичгийг үндэслэн хууль ёсны өвлөгчийн гэрчилгээг олгоно. Үүнд: 8.2.3-т өвлүүлэгчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх мөн болохыг нас барагчийн төрсний болон үрчилсний гэрчилгээ эсхүл төрөлт, үрчлэлтийг бүртгэсэн лавлагаа, 8.2.8-д өвлүүлэгчийн нас барсны гэрчилгээ зэрэг лавлагаа, бичиг баримтыг үндэслэн өвлөх эрхийн гэрчилгээг олгоно гэсэн хууль болон өөрийн ажилдаа заавал дагаж мөрдөх дүрэм журмыг зөрчиж д өвлөх эрхийн гэрчилгээг олгожээ. Нэхэмжлэгч миний бие, Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1 дэх хэсэгт заасан хууль ёсны өвлөгчийн хувьд 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Нийслэлийн тойргийн нотариатч (Сонгинохайрхан дүүрэгт байрлах) д өв нээлгэхээр хандахад өвлөх эд хөрөнгийн гэрчилгээ, лавлагааг авчирах журамтай, одоогоор өвлөх эрхийн гэрчилгээг олгоогүй байна гэсэн. Ингээд уг нотариатчийн шаардсан ... эд хөрөнгийн бүртгэлтэй эсэх лавлагааг Нийслэлийн улсын бүртгэлийн газар, Авто тээврийн үндэсний төвөөс гаргуулан аваад дахин 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр өв нээлгэх хүсэлтээ гаргахад өв нээгдээгүй байна, өвлөх хөрөнгийн хамтран өмчлөгч нарын регистрийн дугаар, гэрчилгээ зэрэг миний зүгээс олж авах, гаргаж өгөх боломжгүй баримтуудыг шаардсан. Нэгэнт надад өв нээлгэж чадахгүй нөхцөл байдал бий болсон учир өв нээгдэхээс өмнө буюу 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр тус шүүхэд хандахад хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамжийг хүлээн аваад захирамжид дурдсаны дагуу Монголын нотариатчдын танхим дээр очиж хүсэлт гаргахад хууль ёсны өвлөгч талийгаачийн төрүүлсэн ээж нь байсаар байхад нотариатч тай хуйвалдан өвлөх эрхийн гэрчилгээг авсанд гомдолтой байгаа. Хүү минь хөдөө ажилладаг тул 2021 оны 02 дугаар сард ажилдаа яваад 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр буюу 9 сарын дараа ажлаас ирэхэд , хүү, охин нар нь санаатайгаар зохиж, зодож гэрээс нь харанхуй шөнөөр, гэрт нь нэг ч хонуулалгүй хөөгөөд гаргасанд хүү минь, хүүгийн ээж би ч маш их гомдолтой байдаг. Гэрээсээ хөөгдөж гараад хүү минь 2 сар ээж надтай хамт амьдарч байгаад сэтгэл санааны хямралаас болж зүрхний өвчнөөр төрүүлсэн гал голомт, ээжийнхээ орон дээр насан эцэслэж, хүүгийнхээ ажил явдлыг хөгшин би өөрийн гэртээ хийсэн. Ийм үйл явдал болсон байхад , Баянзүрх дүүргийн хорооны засаг даргаар 2022 оны 01 дүгээр сарын 18 өдөр гэртээ өвчний улмаас нас барсан, мөн асран халамжилж байсан гэсэн худал тодорхойлолтыг гаргуулсан нь дэндүү муухай үйлдэл байсан. Нотариатын үйлдэл хийх зааврын 8 дугаар зүйлийн 8.2.11-д ... өвлүүлэгчийн оршин суугаа газрын засаг захиргааны тодорхойлолтын /өвлүүлэгч нас барах үедээ хэн хэнтэй амьдарч байсан, одоо уг хаягт хэн, хэн амьдарч байгаа, тухайн хаягт амьдарч байгаа хугацааг тодруулсан/ үнэн зөв эсэхийг шалгаагүй, нас барсаны лавлагааг үндэслэн өвлөх эрхийн гэрчилгээг олгосон нь холбогдох заавар журмыг зөрчсөн эдгээр үндэслэлээр д 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр олгосон , дугаартай өвлөх гэрчилгээ, 2023 оны 02 дугар сарын 01-ний өдөр олгосон дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг нотариатч ын нотариатын үйлдлийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэж байна.
би, Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1 дэх хэсэгт зааснаар талийгаач хүүгийнхээ хууль ёсны өвлөгчийн хувьд өв нээлгэх хүсэлт, өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсэж өмгөөлөгч н.ын зөвлөсөнөөр түүний хамт 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн тойргийн нотариатч д хандахад ... одоогоор өвлөх эрхийн гэрчилгээг аваагүй байна, өвлөх эд хөрөнгийн гэрчилгээ, лавлагааг олж авчирах журамтай гэж тайлбарласан. Дээрхи нотариатчийн шаардсан ... эд хөрөнгийн бүртгэлтэй эсэх лавлагааг Нийслэлийн улсын бүртгэлийн газар, Авто тээврийн үндэсний төвөөс гаргуулан авч, дахин өв нээлгэх хүсэлтээ гаргахаар 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр нотариатч дээр очиход ... өв нээгдээгүй байна, өвлөх хөрөнгийн хамтран өмчлөгч нарын регистрийн дугаар, гэрчилгээ зэрэг нэхэмжлэгч өөрөө гаргаж өгөх, олж авах боломжгүй баримтуудыг шаардсан. Өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгох хуульд заасан хугацаа дөхсөн, өөрөөс үл хамаарах шалтгаанаар өвтэй холбоотой хүсэлтээ хуулийн хугацаанд гаргаж чадахгүй нөхцөл бий болсон тул нэг жилийн хугацаа өнгөрөхөөс өмнө буюу 2023 онь 01 дүгээр сарын 16-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч урьдчилан шийдвэрлүүлэх журам зөрчсөн ...болон бусад үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаа татгалзсан. Миний зүгээс Иргэний хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.1-д заасан хугацааны дотор холбогдох газрууд буюу нотариатч болон шүүхэд хандах зэргээр өөрийн зүгээс шалтгаалах бүхий л ажиллагааг хийсэн боловч бусад байдлаас шатгаалан өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээг авч чадаагүй. Иргэний хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.4-т хүндэтгэн үзэх шалтгаан байвал өв хүлээн авах хугацааг шүүх сунгаж болно, Улсын дээд шүүхийн Гэр бүлийн холбогдолтой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай зөвлөмжийн 2.1-д хүндэтгэн үзэх шалтгаа гэдгийг ... цаг хугацаа болон бусад байдлаас шалтгаалсан бодит, тодорхой нөхцөлийг ойлгох нь зүйтэй гэж тайлбарласан бол Улсын дээд шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар тогтоолын ******* дахь хэсэгт ...гомдол гаргагч хүндээр өвчилсөн, хорио цээрийн дэглэм тогтоогдсон, байгалийн болон нийтийг хамарсан гамшиг тохиолдсон зэрэг өөрөөс үл хамаарах шалтгаанаар гомдол гаргах боломжгүй байсан байдлыг хүндэтгэн шалтгаан гэж үзнэ гэж тус тус заажээ. Нэхэмжлэгч би, нотариатчид (удаа дараа) болон шүүхэд хандсан цаг хугацаа болон бусад байдлаас шалтгаалсан бодит, тодорхой нөхцөлийг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэж, Иргэний хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.4 дэх хэсэгт зааснаар өв хүлээн авах хугацааг сунгуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэв.
2. Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасан өөр өвлөгч байсаар байтал нотариатч Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.2-т нотариатын үйлдэл хийхэд зайлшгүй шаардлагатай баримт бичиг, түүний хуулбар, шаардлагатай мэдээллийг иргэн, хуулийн этгээдээс шаардан авах, холбогдох байгууллагын цахим мэдээллийн санг хууль, журам, гэрээнд зааснаар ашиглах гэсэн заалтыг зөрчиж өвлөх эрхийн гэрчилгээг дан ганц д олгосон нь талийгаачийн төрсөн эх ыи эрх зөрчигдсөн гэсэн утгаар танай шүүхэд хандан нэхэмжлэл гаргажээ. Ингэхдээ талийгаач нөхрийн маань ээж нөхрийн маань цаг бусын үхлээр далимдуулан өв нэрийн дор бидний 35 жилийн турш бий болгосон илүү ч үгүй, дутуу ч үгүй зээлээ ч төлж дуусгаагүй гэр орон сууц, хэзээ хэзээгүй зогсоход бэлэн болсон ганц муу хуучин автомашин зэрэгт шуналын сэтгэлээр хандаж, бид бүгдээрээ нэг гэр бүл болж, бие биенээ гэж ирсэн 35 жилийн бүхий л амьдралыг маань үгүйсгэж, биднийг хүн биш мэтээр үзэж, гүтгэж гүжирдэн хань ижил, аавыгаа цаг бусаар алдсан сэтгэлийн асар их зовлон дээр зовлон нэмж байгаад туйлын ихээр харамсаж, гутарч, гомдож амьдралынхаа үнэн мөнийг ойлгуулахын тулд олон зүйлийг хэлж, бичмээр байвч бурхан болоочийнхоо ясыг өндөлзүүлэхээс цэрэвдэг монгол ёсоо бодож энэ бүхэнд хариу барихаа энэ удаад хойш тавих нь зүйтэй байх гэж бодож байна. Ганцхан зүйлийг хэлэхэд хүн ямар ч гомдолтой байж болно, гэхдээ бүхнийг үгүйсгэж, ямар ч хамаагүй байдлаар бусдыг буруутгаж, гүтгэж, нэр төрд нь халдаж байгаад гэр орон, бусад зүйлийг нь авч болно гэж ойлгож байгаа бол тэр гүтгэж байгаа бүхнийг тэвчиж бид 35 жил ханилж, 2 хүүхэд төрүүлэн өдий зэрэгтэй өсгөж, айл орон болгож ач, зээ нараа тойруулан тойголж сууж чадах байсан уу? гэсэн асуултаар цэг тавьж гагцхүү шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх ёстой гэсэн шаардлагын хүрээнд багтааж энэ нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх хууль зүйн боломжгүй болох талаар дараах үндэслэлд тулгуурлан энэхүү тайлбарыг гаргаж байна. Иргэний хуулийн 520 дугаар зүйлд өвлөгчид гэж хэн байхыг заагаад өгчихсөн ба, 5******* дугаар зүйлийн 5*******.2 дахь хэсэгт Энэ хуулийн 5*******.1-д зааснаас бусад өвлөгчид нь өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор нотариат буюу баг, сумын Засаг даргад өв хулээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч, өргөдөл гаргасан байвал уг өвийг хүлээн авсан гэж үзнэ гэж заасан. Өмнө дурдсан өвлөгчид чухам хаана хандахыг заасан Иргэний хуулийн 531 дүгээр йлийн 531.1-д Хууль ёсны буюу гэрээслэлээр өвлөгч нь өвлөх эрхийн гэрчилгээ олгох хүсэлтийг өв нээгдсэн газрын нотариат, нотариатгүй газар баг, сумын Засаг аргад гаргана гэсэн заалтыг үндэслэж, Иргэний хуулийн 519 дүгээр зүйлийн 519.1-д Өвлүүлэгчийн сүүлчийн оршин сууж байсан газар, тэр нь мэдэгдэхгүй бол өвлөгдөх эд хөрөнгө буюу түүний гол хэсэг нь байгаа газрыг өв нээгдсэн газар гэнэ гэсэн заалтын хүрээнд багтах өв нээгдсэн газар болох, нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсанаар өөрийнх нь хамгийн сайн мэддэг газар буюу талийгаачийн байнга оршин суудаг байсан төдийгүй хамгийн сүүлчийн оршин сууж байсан Баянзүрх дүүрэг эсхүл нэхэмжлэлд дурдсан нэг үл хөдлөх хөрөнгийн байгаа Хан-Уул дүүргийн нотариат болон баг, сумын Засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч, өргөдөл гаргаснаа нотлосон нэг ч баримт нэхэмжлэлдээ хавсаргаагүй нь түүний нэхэмжлэлийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүйг харуулж байгаа тул Иргэний хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.3 дахь хэсгийн Энэ хуулийн 5*******.1, 5*******.2-т заасан хугацаанд өвлөгч өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн аваагүй буюу хүлээн авах тухай хүсэлтээ зохих байгууллага, этгээдэд гаргаагүй бол түүнийг өвлөхөөс татгалзсан гэж үзнэ гэсэн заалтын дагуу нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчигдсөн гэж үзэх боломжгүй юм. Энэ нь нэхэмжлэгчийн өөрийнх нь хавсаргаж өгсөн баримт болох Монголын Нотариатчдын танхимын Ерөнхийлөгчийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ны өдрийн 122 тоот албан бичгийн хавсралтаар ирүүлсэн архивын лавлагаанаас харахад нэхэмжлэгч нь өөрөө Иргэний хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.2 дахь хэсэгт зааснаар өвлөх эрхийн гэрчилгээ олгох-ыг бүү хэл өв хүлээн авах талаар ч эрх бүхий байгууллагад өргөдөл гаргаж байсан гэдэг нь харагдахгүй байгаа нь 5*******.3-т зааснаар өвлөхөөс татгалзсан гэж дүгнэлтэд хүргэж байна. Ийм болохоор Сонгинохайрхан дүүргийн тойргийн нотариатч д 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдөр, 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрүүдэд хандан өв нээлгэх талаар хандаж байсан талаар нэхэмжлэлдээ дурдаж үүнийгээ нотариатч аар гэрчлүүлэхээ дурдсан нь нотариатч нь Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2011 оны өдрийн 171 дүгээр тушаалын хавсралтаар батлагдаж, мөн Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны А/210 дугаар тушаалаар өөрчлөлт оруулсан Нотариатын үйлдэл хийх заавар-ын Нотариатын үйлдлийн бүртгэл хөтлөх 3.2.6-д зааснаар ...өв хүлээн авах хүсэлтийг гэрчлэх үйлдлийг Нотариатын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасны дагуу үйлдэл тус бүрээр бүртгэл хөтлөх бөгөөд цахим бүртгэлийн хэвлэмэл эх хувийг цаасан хэлбэрээр хадгалж, дээрх зааврын 8 дугаар зүйлийн 8.9-д зааснаар Өв хүлээн авах хүсэлт болон өвлөх эрхийн гэрчилгээ олгосныг нотариатч орон нутагт аймгийн салбарын, нийслэлд Нотариатчдын танхимын нэгдсэн бүртгэлд оруулна гэсэн шаардлагыг хангасан үйлдэл хийж, холбогдох баримт бичиг бүрдүүлсэн. Түүнчлэн хаа байгаа Сонгинохайрхан дүүргийн нотариатад биш өв нээгдсэн газрын нотариатад хандсан эсэхээр тус тус нотлогдохоос биш хэн нэг нотариатын энд тэнд гэрчээр мэдүүлэгээр нотлогдоод байдаг хууль зүйн үнлэслэлгүй бөгөөд ингэж явах ёс суртахууны эрх ч нотариатад байх ёсгүй юм. Тийм ч болохоор нэхэмжлэгч нь нэхэмжлэлийнхээ нэг үндэслэлийг ...хүү ******* нь нас барах хүртлээ ээж надтай хамт амьдарч байсан... гэдгээр Иргэний хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.1-д зааснаар өөрийгөө өв хүлээн авсан гэж тодорхойлж байгаа нь өөрөө хуульд заасан хугацаанд өв хүлээн авах талаар хуульд заасан байгууллагад хандаж байгаагүйгээ хүлээн зөвшөөрч байгаагийн нэг илрэл гэж үзнэ. Өвлүүлэгч нь Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д иргэн иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэлтэй хаягаас өөр хаягт шилжин 180 хоногоос дээш хугацаагаар оршин суухаар бүртгүүлснийг байнга, 180 хоног ба түүнээс доош хугацаагаар оршин суухаар бүртгүүлэхийг түр оршин суух гэж заасны дагуу нэхэмжлэгчийн хаяг дээр нэхэмжлэгчтэй байнга хамт амьдарч байсан гэх үндэслэл тогтоогдохгүй бөгөөд харин өвлүүлэгчийн 2012 оноос хойш нас барах хүртэл байнгын оршин суусан албан ёсны хаяг нь эхнэр болон хүүхдүүд, мөн тэдгээрийн асрамжид байдаг ач хүүтэйгээ хамт амьдарч байсан бүртгэлтэй Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн *** тоот бөгөөд хорооны Засаг даргын тодорхойлолт, өрхийн бүртгэлийн дэвтэр, нас барсны гэрчилгээний хуулбар лавлагаа гэх мэт нотариатад бүрдүүлж өгсөн баримтуудаар нотлогдоно. Гэр бүл доторх маргаантай, өдөр бүр ирж очин уулзалдаж байсан сар илүү хугацааг нэхэмжлэгч буруугаар ойлгон өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвпөгч гэж тайлбарлаж байгааг хууль ёсны өвлөгчийн эрхтэй гэж үзэх боломжгүй юм.
Нотариатч т өв хүлээн авах хүсэлт болон өв залгамжлах эрхийн гэрчилгээг олгохдоо хариуцагчийн өргөдөлдөө хавсарган ирүүлсэн баримтуудын үнэн зөвийг тодруулаагүй гээд Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.2, 43 дугаар 43.2, 43.2.2 дахь заалтуудыг бичжээ. Гэтэл 21 дүгээр зүйлийн 1.2-т ...шаардлагатай мэдээллийг иргэн, хуулийн этгээдээс шаардан авах, холбогдох байгууллагын цахим мэдээллийн санг хууль, журам, гэрээнд зааснаар ашиглах гэжээ. Нотариатч нь хуулийн энэ заалтыг үндэслэн цахим мэдээллийн санг ашиглан шалгахад өөр хэн нэгэн өвлөгч гэрчилгээ аваагүй байсан тул иргэн надад өвлөх эрхийн гэрчилгээг хуулийн дагуу олгосон гэж үзэж байна. Баянзүрх дүүргийн хорооны Засаг даргаар 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр худал тодорхойлолт гаргуулсан тухай нэхэмжлэлд дурджээ. Энэ нь хариуцагч талын зориуд санаатай хийсэн үйлдэл биш, гэр бүлийн гишүүд мөн тул түүнийг үндэслэн Засаг даргын гаргаж өгсөн тодорхойлолт гэж үзэж байгаа, түүнээс биш өвчтэй байх хугацаанд нь асарч байсан гэснийг батлах гэсэн асуудал биш. Нэхэмжлэлд хүү маань хөдөө ажилладаг тул 2021 оны 2 дугаар сард ажилдаа 2021 оны 11 сарын 30-ны өдөр буюу 9 сарын дараа ажлаас ирэхэд , хүү, охин нар нь санаатайгаар цохиж зодож гэрээс харанхуй шөнөөр, гэрт нь нэг ч хонуулалгүй хөөгөөд гаргасан, хүү маань 2 сар манайд амьдарсан гэжээ. Үүнийг тайлбарлавал талийгаач маань Шувуун фабрикийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Хөх шугам ХХК-д улирлын чанартайгаар ажилладаг байсан. 2021 оны 3 дугаар сард тухайн жилийн ажил эхэлсэн ба 7 хоногийн 5 өдөрт нь ажлаа хийж, хагас, бүтэн сайн өдөр гэртээ ирж амардаг байсан. Ажлаа хийж байх явцдаа наадмын үеэр архи ууснаар захирал нь ажиллуулахгүй гэж бүтэн 1 сар гэртээ лагерь дээрээ байсан, ажиллуулаач гэж олон дахин гуйсны эцэст зөвшөөрч 9 сард ажилдаа орсон, ажилдаа ороод удалгүй ажил дээр нь ковид гарч, бүгдээрээ шахам өвчилж, улаан бүс болсон, энэ нь 10 сарын эх хүртэл үргэлжилж, энэ хугацаанд гэртээ ирээгүй, сахарын эм зэргээ хүүгээрээ авахуулж, нисэх дээрээс ажлынх нь хүн ирж эм тариаг залгуулдаг байсан. Түүнээс хойш хэвийн горимд шилжиж, хааяа гэртээ ирдэг байсан. Өмнө нь байраар шагнуулахад бид хамт олныг нь ковид өвчний улмаас хүлээж авч чадаагүй байсан, 11 дүгээр сарын 26-ны өдөр ажил нь буух болоод энэ үеэр нь хүлээн авья гээд бэлэг сэлт, хүлээн авах ресторан зэргийг бэлтгэн хүлээн авалт хийсэн. Маргааш нь талийгаач ажил руугаа буцсан ба 2 хоноод ирнэ, хийж дуусгах ажил байгаа гээд явсан, 2 хоногтоо багтаж ирээгүй, болоогүй байна гэсээр 12 дугаар сарын 01-нд гэртээ ирсэн, түүнээс биш орон гэртээ ирдэггүй, харилцаа холбоогүй зүйл байгаагүй. Бидний хооронд гэр бүлийн маргаан гарч муудалцаад гарч явах гээд байхаар нь хүү маань эмээгийнд оруулж өгнө, тэгэхгүй бол архи уучихна гээд ээжийнд оруулж өгсөн, зүгээр байдаг хүнийг ингэхгүй, зодож цохисон, дарамталсан асуудал гараагүй. Нэхэмжлэгч тал хүүгийнхээ ажил явдлыг хөгшин би өөрийн гэртээ хийсэн гэх асуудалд тайлбар хэлэхэд талийгаач маань ээжийнд байж байхдаа нас барсан ба ажил явдлыг нь гэр орондоо хийе гэхэд ээж, дүү нар нэгэнт хөөж явуулчихаад тийм юм байхгүй гэртээ хийнэ гээд зөвшөөрөөгүй, хамаатан н.Готов ахад нь энэ талаар хэлэхэд манайхан ах дүү олуулаа, энд хамаатан садныг нь хүлээн авья, гэрт нь ажлынхан, хамаатан садан бусад хүмүүсийг хүлээн ав, 2 газар ёсыг үйлдэж болно гэснээр нь 2 газарт хийсэн, гэхдээ би болоод хүүхдүүд ээжийнд орж гарч, лам, номын үйл ажиллагаанд оролцож, буянаар цугласан мөнгө төгрөгийг өгсөн.
Улсын Дээд шүүхийн Гэр бүлийн холбогдолтой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай зөвлөмжийн 2.1-д заасан хүндэтгэн үзэх шалтгаан байсан гэх боловч энэ талаар хуульзүйн үндэслэл бүхий тайлбар хийгээгүй байна. Нэхэмжлэгч тал нотариатчийг шүүхэд дуудаж гэрчээр асуулгасан бөгөөд гэрч нь хуульд заасан үндэслэлээр нотлох баримт цутлуулж ирэхийг зөвлөсөн боловч баримтуудыг хугацаандаа хууль ёсны дагуу бүрдүүлж ирж чадаагүй талаар мэдүүлсэн ба мэдүүлгийг үндэслэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн үндэслэлээ тодорхойлжээ. Нэхэмжлэгч тал хугацаандаа баримтаа бүрдүүлж чадаагүй нь өөр хэн нэгнээс шалтгаалсан хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэх боломжгүй. Гэрчээр дуудагдсан ы мэдүүлэг болон нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсан 2022 оны 7 дугаар сарын 07, 12 дугаар сарын 23-ны өдрүүдэд нотариатад хандаж байсан хугацаа, мөн хуульд заасан өөр бусад цаг үеийн үйл явдлууд зэрэг нь өнөөдөр Өв хүлээн авах хугацааг сунгуулах-аар шүүхэд нэхэмжлэл гаргах хүндэтгэн үзэх шалтгаан байхгүйг тодорхой харуулж байна. Нэхэмжлэгч ч нотариатчийн зөвлөсөн-өөр хууль ёсны баримтаа бүрдүүлж хугацаандаа зохих этгээдэд хандаагүй нь мөн л нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүйн нотолгоо юм. Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч өв нээлгэх баримт бүрдүүлэх боломжит хугацаанд хүндээр өвчилсөн, хорио цээрийн дэглэм тогтоогдсон, байгалийн болон нийтийг хамарсан гамшиг тохиолдсон гэх нөхцөл байдал байхгүй бөгөөд нэхэмжлэгч талын гаргаж буй нэмэгдүүлсэн шаардлагад дурдсан зүйлүүд нь зөвлөмжид дурдсан хүндэтгэн үзэх шалтгаан биш тул уг шаардлагыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзнэ.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Өвлүүлэгч *******ийн эхнэр 2022 оны 12 дугаар сарын *******-ны өдөр манай нотариат дээр ирж нас барсан нөхрийнхөө нэр дээрх хөрөнгийг өвлөх хүсэлт гаргасан. Тэр үед 1 жил өнгөрөөгүй байсан тул би хуулийн дагуу хүсэлтээ гаргаж болно, 1 жил өнгөрсний дараа өвлөх эрхийн гэрчилгээг олгодог талаар зөвлөсөн ба тэрээр хүсэлтийг хүлээн авч № дугаарт бүртгэж гарын үсэг үнэн зөвөөр гэрчилсэн. Дараа нь 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 1 жил өнгөрсөн тул өвлөх эрхийн гэрчилгээг авья гэж ирсэн. Би хууль журмын дагуу холбогдох нотлох бичиг баримтуудыг шалгаж үзэхэд хууль ёсны гэр бүл болохыг баталсан гэрлэлтийн гэрчилгээ эх хувиар, гэрлэлтийн лавлагаа, хүүхдүүдийн төрсөний гэрчилгээ, төрөл садангийн лавлагаа, мөн хамгийн сүүлд оршин сууж байсан хорооны Засаг даргын тодорхойлолт, өрхийн бүртгэлийн дэвтэрийн хуулбар зэргийг бүрдүүлж ирсэн байсан тул Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1-д зааснаар хууль ёсны эхнэр, хүүхэд гэсэн эрэмбээр нь хүүхдээс нь өвөөс татгалзсан хүсэлтийг нь авч эхнэр д №016-д Subaru forester маркийн УНЭ улсын дугаартай арлын дугаартай автомашин. Уг автомашиныг 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Их Ирээдүй капитал ББСБ-д барьцаалж зээл авсан байсан ба зээлийг хүү төлж барьцаанаас чөлөөлсөн албан тоот бичиг авсан байсан. №017-д Улаанбаатар хот, *******, *** тоот хаягт байрлах 53,57 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, улсын бүртгэлийн дугаартай, , , ******* нарын 3 хүний дундын өмчлөлийн орон сууцны хамтран өмчлөгчид ногдох хэсгийг, №023-д Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, *** тоот хаягт байрлах 92,95 м.кв 3 өрөө орон сууц, улсын бүртгэлийн дугаартай , нарын 2 хүний дундын өмчлөлийн орон сууцнаас хамтран өмчлөгчид оногдох хэсгийг /уг орон сууц нь Худалдаа хөгжлийн банкны ипотекийн зээлийн барьцаанд байгаа гэрчилгээг түр чөлөөлсөн тоот бичигт үндэслэж өвийг хийсэн/ өвлөх эрхийн гэрчилгээг тус бүр олгосон болно. Энэ үед өөр өвлөгч хүсэлт гаргасан эсэхийг /1 жил дотор/ Монголын нотариатчдын танхимын мэдээллийн сангаас шүүлт хийж лавлагаа авахад өөр бусад өвлөгчөөс өвтэй холбоотой хүсэлт гаргаагүй байсан тул Иргэний хуулийн 527 дугаар зүйлийн 527.1, 527.3, 531 дүгээр зүйлийн 531.2, 5******* дугаар зүйлийн 5*******.2, 5*******.3-т заасныг үндэслэн Өвлөх эрхийн гэрчилгээ-г олгосон. Нэхэмжлэгч нь өвлүүлэгчийн ээж хэдий ч хамт амьдарч байсан тухай өрхийн бүртгэлд тусгагдаагүй, хуулийн хугацаанд өвлөх хүсэлт гаргаагүй байсан учраас Иргэний хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.3-т зааснаар Өвлөгч өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн аваагүй буюу хүлээн авах тухай хүсэлтээ зохих байгууллага этгээдэд гаргаагүй бол түүнийг өвлөхөөс татгалзана гэж үзнэ гэж зааснаар өвөөс татгалзана гэж үзэж өвлүүлэгчийн эхнэрт нь хуулийн дагуу өвлөх эрхийн гэрчилгээг олгосон. Би энэхүү өв залгамжлалын асуудлыг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн хэлсэнчлэн иргэн тэй хуйвалдсан, хууль журам зөрчсөн зүйл байхгүй. Нэхэмжлэгчийн дурдсанаар өв залгамжлалын асуудлыг шийдвэрлэхдээ үндэслэл болгосон хорооны Засаг даргын тодорхойлолт, өрхийн бүртгэлийн дэвтэр хуулбар, лавлагаа зэрэгт би эргэлзэж дахин магадлаж шалгах шаардлага тухайн үед байгаагүй. Би Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.2, 43 дугаар зүйлийн 43.2.2 дахь заалтуудыг- зөрчөөгүй. Холбогдох бүх бичиг баримтуудыг авч тухайн асуудлыг шийдвэрлэсэн болно. Тэр үед нэхэмжпэгчийн нэхэмжлэлдээ бичсэнчилэн эхнэр нөхөр хоёр муудалцаж, талийгаач ******* нь ээж дээрээ ирсэн байсныг мэдээгүй, энэ талаар дурдаж яриагүй. Дараа нь иргэн ирж уулзаж тухайн нөхцөл байдлыг ярьсанаар гэр бүлийн хоорондын зөрчилдөөнтэй байсныг нь мэдсэн.
Нотариатч Ж. Наранцацрал би хуулийн дагуу, хууль ёсны өвлөгч болох эхнэр д нь өвлөх эрхийн гэрчилгээг Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.2-т зааснаар Хууль ёсны өвлөгчид өвлөх эрхийн гэрчилгээг өв нээгдсэнээс хойш 1 жил өнгөрсний дараа олгоно гэсэн заалтын дагуу олгосон. Хуульд энэ 1 жилийн хугацааг зүгээр ч нэг зохицуулалт болгож оруулаагүй Өвтэй холбоотой асуудлаар өвлөгчид хоорондоо зөвшилцөх, өв хувиарлах хэлцэл хийх, өвлөх эрхийг шилжүүлэн авах гэрээ хэлцэл хийх зэргээр аливаа маргаантай эргэлзээтэй асуудлаа цэгцлэх хугацааг олгосон гэж ойлгодог. Энэ 1 жилийн хугацаа өнгөрсөн бол Иргэний хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.1, 5*******.2, 5*******.3-д зааснаар уг хугацаанд өвлөгч өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн аваагүй, буюу хүлээн авах хүсэлтээ зохих байгууллага этгээдэд гаргаагүй бол түүнийг өвлөхөөс татгалзсан гэж үзнэ гэсэн хуулийн тодорхой заалтыг баримтлаж өвийн асуудлыг шийдсэн. Нотариатч би хууль зөрчөөгүй, яагаад хариуцагч болж татагдаад байгаагаа ч ойлгохгүй байна. Улсын Дээд шүүхийн 2006 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 33 дугаар тогтоолд Хүндэтгэн үзэх шалтгаан гэдгийг тодорхойлохдоо Гомдол гаргагч хүндээр өвчилсөн, хорио цээрийн дэглэм тогтоогдсон, байгалийн болон нийтийг хамарсан гамшиг зэрэг өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар гомдол гаргах боломжгүй байсныг ойлгохоор тодорхойлсон байна. Энэ асуудлыг шүүх хуулийн хүрээнд шийдвэрлэх байх гэв.
4. Нотлох баримт: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Монголын нотариатчдын танхимын 2023.01.31-ний өдрийн 122 дугаар албан бичиг, түүний хавсралт, *******ийн иргэний үнэмлэх, нас барсны гэрчилгээ, ын иргэний үнэмлэхний лавлагаа, байнга оршин суугаа хаягийн лавлагаа, Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2022.12.23, 2023.02.01-ний өдрийн төрөл садангийн лавлагаа, 2022.12.20, 2023.02.01-ны өдрийн эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаанууд, Баянзүрх дүүргийн *******ны Засаг даргын 2022.12.20-ны өдрийн тодорхойлолт, 2023.02.06-ны өдрийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, Автотээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн лавлагаа, *******ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан тухай мэдэгдэл, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, УБЕГ-т төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн баримт, ын 2023.02.02-ны өдрийн хүсэлт, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023.01.23-ны өдрийн 101/ШЗ2023/02646 дугаартай захирамж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх гэрээ, нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгчийн нэмэлт тайлбарууд, нэхэмжлэгчийн итгэмжлэл, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтыг тус тус нэхэмжлэгч нь шүүхэд нотлох баримтаар ирүүлж,
Хариуцагч Ц.Сэлэнгийн хариу тайлбар, түүний нэмэлт хариу тайлбарууд, хариуцагчийн өмгөөлөгчийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнүүд, Их ирээдүй капитал ББСБ ХХК-ийн 2019.12.16-ны өдрийн зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Хаан банкны ын тоот дансны хуулга, 2021.01.27-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээ, дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Төрийн банкны 2023.03.15-ны өдрийн 22/08-66 дугаартай тодорхойлолт, Төрийн банкны 340701750000 тоот Ц.Сэлэнгийн харилцах дансны харилцагчийн хуулга, зээлийн дансны хуулга, Хаан банкны шилжүүлгийн мэдээллийн баримтууд, Хас банкны цахим гүйлгээний мэдээллийн баримтыг, хариуцагч ын хариу тайлбар, нэмэлт хариу тайлбарыг тус тус шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байна.
5. Зохигчийн хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн баримт: Монголын нотариатчдын танхимын 2023.05.02-ны өдрийн 364 дугаартай албан бичиг, Нийслэлийн тойргийн нотариатч ын 2023.05.18-ны өдрийн тайлбараар 2022.12.*******-ны өдрийн бүртгэлийн хуудас /гарын үсэг/, 2022.12.*******-ны өдрийн Өв хүлээн авах хүсэлт, *******ийн нас барсны бүртгэлийн лавлагаа, , дугаартай эд хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, 2023 оны өвийн бүртгэлийн дэвтэр, 2023.01.19-ний өдрийн 16, 17 дугаартай бүртгэлийн хуудас /өв/, 2023.02.01-ний өдрийн 23 дугаартай бүртгэлийн хуудас /өв/, 2023.01.19-ний өдрийн , дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ, 2023.02.01-ний өдрийн дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ, Баянзүрх дүүргийн хорооны Засаг даргын 2023.01.19-ний өдрийн 40 дугаартай тодорхойлолт, Хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтэр, Монголын нотариатчдын танхимын өв, гэрээслэлийн нэгдсэн бүртгэлийн 2023.01.19, 2023.02.01-ний өдрийн лавлагаа, Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2023.01.19-ний өдрийн гэрлэсний бүртгэлийн лавлагаа, 2023.01.25-ны өдрийн нас барсны бүртгэлийн лавлагаа, , нарын төрсний гэрчилгээ, ******* болон нарын гэрлэгчдийн гэрчилгээ, 2023.01.19-ний өдрийн өв хүлээн авахаас татгалзах тухай 0088, 0087 дугаартай хүсэлт, гийн иргэний үнэмлэхний лавлагаа, ын иргэний үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, Их ирээдүй капитал ББСБ ХХК-ийн 2019.12.16-ны өдрийн зээлийн гэрээ, мөн өдрийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ, Төрийн банкны 2012.06.11-ний өдрийн орон сууцны зээлийн гэрээ, уг гэрээний хавсралт, мөн өдрийн барьцааны гэрээ, 2023.01.19, 2023.02.01-ний өдрийн өөрийн хөрөнгийг үнэлсэн тухай, гэрч аас 2023.10.17-ны авсан мэдүүлэг, Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024.01.23-ны өдрийн 78 дугаартай албан бичгээр Баянзүрх дүүрэг, *******, Өгөөмөр хотхон /13334/, Нарны зам гудамж 73 дугаар байрны ******* тоот орон сууцтай холбоотой нийт 40 хуудас нотлох баримтыг ирүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч нь хариуцагч д холбогдуулан талийгаач *******ийн хууль ёсны өвлөгчөөр ыг тогтоож, өвлөгдөх эд хөрөнгө болох Баянзүрх дүүрэг, *** тоот орон сууц, *******, *** тоотын орон сууц, УНЭ улсын дугаартай Subaru forester маркийн автомашин зэрэг эд хөрөнгүүдийн ногдох хэсэг 82,500,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
1а. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар ыг татаж, хариуцагч нарт холбогдуулан д 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр , дугаар өвлөх эрхийн гэрчилгээ олгосон, 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дугаар өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатч ын нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах, өв хүлээн авах хугацааг сунгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.
2. Хариуцагч нь талийгаачийн гэр бүл доторх маргаантай, өдөр бүр ирж очин уулзалдаж байсан сар илүү хугацааг нэхэмжлэгч буруугаар ойлгон өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч гэж тайлбарлаж байгааг хууль ёсны өвлөгчийн эрхтэй гэж үзэх боломжгүй, Иргэний хуульд заасан хугацааны дотор өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлтээ гаргаагүй, хүндэтгэн үзэх шалтгааны улмаас өв хүлээн авах хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй гэж, хариуцагч нь өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлтийг гаргахад эхлээд хугацаа болоогүй гээд буцаасан, хугацаа болсоны дараа ирэхэд нь өөр өвлөгч өв хүлээн авах хүсэлт гаргасан эсэхийг /1 жил дотор/ Монголын нотариатчдын танхимын мэдээллийн сангаас шүүлт хийж лавлагаа авахад өөр бусад өвлөгчөөс өвтэй холбоотой хүсэлт гаргаагүй байсан тул өвлөх эрхийн гэрчилгээг олгосон, хуульд заасан журмын дагуу нотариатын үйлдлийг хийсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
3а. Талийгаач овогтой ийн төрсөн эх нь , хууль ёсны эхнэр нь , ******* болон нарын дундаас 1988 оны 5 дугаар сарын 23-ны өдөр охин , 1993 оны 8 дугаар сарын 09-ний өдөр хүү нар төрсөн болох нь Улсын бүртгэлийн мэдээллийн сангийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн дугартай Төрөл садангийн лавлагаа, №020 дугаартай гэрлэгчдийн гэрчилгээ, хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
******* нь 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр нас барсныг 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр нас барсны бүртгэлийн дугаарт бүртгэж, нас барсны гэрчилгээ олгосон байх бөгөөд түүний оршин сууж байсан хаягийг Баянзүрх дүүрэг, *** тоот гэж гэрчилгээнд тусгасан байна.
Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх-ийг хууль ёсны өвлөгч гэх бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй гэж заасны дагуу талийгаач *******ийн хууль ёсны өвлөгч нар нь нэхэмжлэгч болон хариуцагч нар мөн байх тул нэхэмжлэгчийн талийгаач *******ийн хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.
3б. *******, нар нь Баянзүрх дүүрэг, *** тоот, 92,95 мкв талбайтай 3 өрөө, улсын бүртгэлийн Ү-2204045723 дугаарт бүртгэгдсэн орон сууцны өмчлөгчөөр 2013 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр бүртгэгдэж, дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогджээ.
*******, , нар нь *******, *** тоот, 53,57 мкв талбайтай, 2 өрөө, улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн орон сууцны өмчлөгчөөр 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр бүртгэгдэж, дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон байна.
Дээрх орон сууцыг өмчлөгч *******, , нар 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр тэй Үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 96,400,000 төгрөгөөр худалдахаар тохирч, гэрээ байгуулсан өдөр урьдчилгаа 50,000,000 төгрөгийг худалдагч талын Хаан банкны 5041197956 тоот дансанд шилжүүлэхээр, үлдэх 46,400,000 төгрөгийг 36 удаа хувааж төлөхөөр, 2021 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн хооронд нийт 3 жилийн хугацаанд сар бүрийн 20-нд 1,*******9,000 төгрөгөөр Хаан банкны 5041197956 тоот дансанд шилжүүлэхээр, төлбөрийг бүрэн төлж дууссаны дараа үл хөдлөх эд хөрөнгийн нэр шилжүүлэхээр, орон сууцыг 2021 оны 01 дүгээр сарын *******-ны өдөр хүлээлгэн өгөхөөр тус тус харилцан тохиролцсон байна.
Их ирээдүй капитал ББСБ ХХК-иас ******* нь 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 13,000,000 төгрөгийг зээлийг авч, УНЭ улсын дугаартай Subaru forester маркийн автомашиныг Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ-ний дагуу тус ББСБ-ын нэр дээр гэрээ байгуулсан өдөр шилжсэн ба уг автомашины эзэмшигч нь ******* байсан болох нь Автотээврийн үндэсний төвийн лавлагаа, зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
4. Иргэний хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.2-т Энэ хуулийн 5*******.1-д зааснаас бусад өвлөгчид нь өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан, эсхүл нотариат буюу баг, сумын Засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч, өргөдөл гаргасан байвал уг өвийг хүлээн авсан гэж үзнэ гэж заажээ.
Хариуцагч нь 2022 оны 12 дугаар сарын *******-ны өдөр нотариатч д дээрх 2 орон сууц болон 1 автомашины өв хүлээн авах хүсэлтийг гаргасны дагуу нотариатч нь мөн өдрөө 14 цаг 54 минутад дугаарт бүртгэж, 1 жилийн хугацаа өнгөрөөгүй, хуулийн хугацаанд хүсэлтээ гаргаж болно, 1 жил өнгөрсний дараа өвлөх эрхийн гэрчилгээг олгодог талаар зөвлөж буцаасан ба 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр буюу талийгаач ******* нас бараад 1 жилийн хугацаа өнгөрсний дараа дахин өв хүлээн авах хүсэлтийг гаргажээ.
4а. Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.1-д Хууль ёсны буюу гэрээслэлээр өвлөгч нь өвлөх эрхийн гэрчилгээ олгох хүсэлтийг өв нээгдсэн газрын нотариат, нотариатгүй газар баг, сумын Засаг даргад гаргана, 531.2-т Хууль ёсны өвлөгчид өвлөх эрхийн гэрчилгээг өв нээгдсэнээс хойш нэг жил өнгөрсний дараа олгоно гэж заасны дагуу Ц.Сэлэнгийн 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр гаргасан хүсэлтийг үндэслэн нотариатч нь , бүртгэлийн дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээ, 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр бүртгэлийн дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээ-г тус тус олгожээ.
2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн бүртгэлийн дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээ-гээр УНЭ улсын дугаартай Subaru forester маркийн автомашиныг, бүртгэлийн дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээ-гээр *******, *** тоот, 53,57 мкв талбайтай, 2 өрөө, улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн орон сууцыг, 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн бүртгэлийн дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээ-гээр Баянзүрх дүүрэг, *** тоот, 92,95 мкв талбайтай 3 өрөө, улсын бүртгэлийн Ү-2204045723 дугаарт бүртгэгдсэн орон сууцыг тус тус бусад өвлөгч буюу хүү нь өв хүлээн авахаас татгалзсан үндэслэлээр д өвлүүлэхээр гэрчилгээ олгогдсон байна.
4б. Нотариатийн тухай хуулийн 251 дугаар зүйлийн 251.2-т Нотариатч нь гэрчилсэн үйлдэл бүрээр цахим бүртгэл хийх, мэдээлэл үүсгэх, санд байршуулах, баяжуулах, улсын бүртгэл, татварын болон холбогдох бусад байгууллагад дамжуулах, лавлагаа, мэдээлэл авах, зуучлах замаар нотариатын цахим үйл ажиллагаа эрхэлнэ гэж заасны дагуу нотариатч нь Монголын нотариатчдын танхимын өв, гэрээслэлийн нэгдсэн бүртгэлээс 2023 оны 01 дүгээр сарын 19, 02 дугаар сарын 01-ний өдөр өвлүүлэгч *******ийн регистрийн дугаараар хайлт хийхэд ямар нэгэн илэрц гараагүй буюу өөр өвлөгч өв хүлээн авах хүсэлтийг хуулийн дагуу гаргаагүй байсан байх тул мөн хуулийн 43 дугаар зүйлд заасны дагуу Иргэний хуулийн дээр дурдсан холбогдох заалтуудыг үндэслэн өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нь хуульд нийцсэн байна.
Хэрэгт авагдсан баримт болон Иргэний хууль, Нотариатын тухай хуульд зааснаар нотариатч ын д өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдлийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.
5. Иргэний хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.4-т Хүндэтгэн үзэх шалтгаан байвал өв хүлээн авах хугацааг шүүх сунгаж болно. Хугацаа сунгасан бол хугацаа хожимдуулсан өвлөгч нь бусад өвлөгчид буюу төрийн өмчлөлд шилжсэн эд хөрөнгөөс өөрт оногдох бэлэн байгаа эд хөрөнгө, эсхүл түүнийг борлуулсан үнийн зохих хэсгийг шаардан авах эрхтэй гэж заажээ.
5а. Нэхэмжлэгч Н.Жалам нь Нийслэлийн тойргийн нотариатч д 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдөр өвийн талаар хандсан гэх бөгөөд 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд гэрчээр мэдүүлэг өгөхдөө ...өвтэй холбоотой шүүхэд нэхэмжлэл гаргах зорилготой ирж байна, охиндоо итгэмжлэл хийлгэх гэж байна гэж хэлсэн, ингээд итгэмжлэл хийж өгсөн түрүүний хэлдэг хуульд заасан хугацаа болоогүй байна, хоёрдугаарт өвлүүлэгчийн нэр дээр байгаа хөрөнгийн гэрчилгээ байхгүй учраас тэр ярихгүй гэж хэлсэн, тэгээд би итгэмжлэл хийж өгсөн, ... өвлөх хөрөнгө нь мэдэгдэхгүй байсан, ямар материал бүрдүүлэхийг зөвлөсөн ... өөр ямар нэгэн хүсэлт тавиагүй, ... өв яаж нээлгэх талаар асуусан ... хүсэлт гаргаж болно гэж хэлсэн, өөр онц юм яриагүй, надад өвлөх хүсэлт гаргая ч юм уу, өөр хүсэлт гаргаагүй ... материал бүрэн байж хүлээн авдаг... гэх мэдүүлэгийг өгснөөс үзвэл нэхэмжлэгч нь өвийн асуудлаар маргахаар шүүхэд хандах итгэмжлэлийг өөрийн охин д 3 жилийн хугацаатай олгосон, харин Иргэний хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.2-т зааснаар өв хүлээн авах хүсэлтийг гаргаагүй, нотариатч ы хувьд холбогдох баримтаа бүрдүүлэн хүсэлт гаргах боломжтойг зөвлөсөн боловч нэхэмжлэгч нь хуулийн хугацаанд хүсэлтээ гаргаагүй байна.
Ийнхүү нотариатч ы зөвлөсний дагуу нэхэмжлэгч нь Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр *******ийн эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа, Авто тээврийн үндэсний төвөөс 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр *******ийн тээврийн хэрэгслийн лавлагааг тус тус авсан байх боловч Иргэний хууль, Нотариатын тухай хуульд зааснаар өв хүлээн авах хүсэлтийг өв нээгдсэн газрын нотариатчид гаргах эрхээ хэрхэн хэрэгжүүлсэн болох нь баримтаар тогтоогдохгүй байна.
5б. Нэхэмжлэгч нь өвийг нээлгэж чадахгүй нөхцөл байдал бий болсон тул өв нээгдэхээс өмнө 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр шүүхэд өвлөгдөх эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах нэхэмжлэл гаргасан, мөн холбогдох эрх бүхий байгууллагад хандсан гэж тайлбарлаж байх бөгөөд энэхүү нөхцөл байдал нь Иргэний хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.4-т зааснаар хүндэтгэн үзэх шалтгааны улмаас өв хүлээн авах хугацааг шүүх сунгах үндэслэл болохгүй байна.
5в. Ийнхүү нэхэмжлэгч нь өв хүлээн авах хүсэлт гаргах хугацаагаа хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн болох нь тогтоогдохгүй байх тул талийгаач *******ийн өвлөгдөх эд хөрөнгөөс ногдох хэсгийг шаардаж буй нь үндэслэлгүй, нөгөөтэйгүүр өвлөгдөх эд хөрөнгүүдийг хэрхэн үнэлсэн буюу *******, *** тоот, 53,57 мкв талбайтай, 2 өрөө орон сууцыг 90,000,000 төгрөгөөр, Баянзүрх дүүрэг, *** тоот, 92,95 мкв талбайтай 3 өрөө орон сууцыг 220,000,000 төгрөгөөр, автомашиныг 20,000,000 төгрөгөөр үнэлж, ногдох хэсгийг гаргуулахаар шаардлага гаргасан боловч ямар баримтыг үндэслэн эдгээр үнийн дүнг тодорхойлсон эсэх нь тодорхойгүй, тодруулбал хөрөнгийн үнэлгээний компаниар үнэлүүлсэн эсэх, эсхүл зарын сайтууд дахь тухайн үеийн зах зээлийн ханш эсэх талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар өөрийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул түүний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 781,050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч эс 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын нотлох баримт гаргуулах хүсэлтийг 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанаар хүлээн авч, хангаж шийдвэрлэсэн бөгөөд Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс өөр баримтууд ирсэнтэй холбогдуулан хариуцагч нь *******, *** тоот орон сууцыг худалдаад 54 тоот орон сууцыг худалдан авсаны хувьд маргахгүй гэх тайлбарыг үндэслэн нотлох баримт гаргуулах хүсэлтээсээ татгалзсан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 5******* дугаар зүйлийн 5*******.4, 531 дүгээр зүйлийн 531.2-т заасныг тус тус баримтлан талийгаач *******ийн хууль ёсны өвлөгчөөр нэхэмжлэгч ыг тогтоож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс өвлөгдөх эд хөрөнгүүдээс ногдох хэсэг 82,500,000 төгрөг гаргуулах, д 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр , дугаар өвлөх эрхийн гэрчилгээ, 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр дугаар өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатч ын нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах, өв хүлээн авах хугацааг сунгуулах тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 781,050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч эс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ