Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2024/01777

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2024/0

Улаанбаатар хот

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул би,

нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, ............ хаягтай, рд:, ........... ХК-ийн нэхэмжлэлтэй,  

 

хариуцагч: Баянгол дүүрэг, ........... тоот хаягтай, рд:, ........,

 

хариуцагч: Баянгол дүүрэг, .......... хаягтай, рд:хб80102800, ......... нарт холбогдох,

 

зээлийн гэрээний үүрэг нийт 11 259 359 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч, хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ........... ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21.2 дахь заалт болон 1330086701 тоот зээлийн гэээрний дагуу төлөгдөөгүй 2024 оны 03-р сарын 18-ны өдрийн байдлаарх, үндсэн зээлийн төлбөр 10 198 898 төгрөг, хүү 1 035 413 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 25 048 нийт 11 259 359 төрөгийг .......... нараас гаргуулж өгнө үү... гэжээ.

 

  Хариуцагч .......... нар 2024 оны 04 сарын 02-ны өдөр шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: ... ........... ХК-ийн нэхэмжлэлтэй ..........д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага болох 11 259 359 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбашуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ........... ХК-аас хариуцагч ..........д холбогдуулан зээлийн гэрээний үүрэг нийт 11 259 359 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч энэ тухай тайлбараа шүүхэд ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв. /хэргийн 27 дугаар тал/

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 195 099,74 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн данснаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 97 549,87 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 97 549,87төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгохоор тогтоов.

                                                                                        

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

                                                                                                                       

1. Нэхэмжлэгч ........... ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч .......... нарт холбогдох, зээлийн гэрээний үүрэг нийт 11 259 359 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 195 099,74 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн данснаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 97 549,87 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 97 549,87 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

                                                                                    

  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                     Ш.ОЮУНТУУЛ