Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2024/01828

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2024/00000

Улаанбаатар хот

 

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул би,

нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, ....... хаягтай, .......... ХК-ийн нэхэмжлэлтэй,

 

хариуцагч: Баянгол дүүрэг, .. тоотод оршин суух, рд:..... .........д холбогдох,

 

зээлийн гэрээний үүрэгт 31 010 706,27 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 03 сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгээд,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ........... ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... ......... нь 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдөр ...........тай ........ тоот цахим зээлийн гэрээ байгуулж 30 000 000 төгрөгийн зээлийн эрхийн дээд хэмжээтэй, жилийн 19.2 хувийн хүтэй, 30 сарын хугацаатай зээл авсан. Мөн 2021 оны 06 сарын 29-ний өдөр ЗГ1105357928-Б тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуудсан. Зээлдэгч ......... нь ........ тоот зээлийн гэрээний хавсралт №1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөтийн 579 хоног хугацаа хэтрүүлэн банкийг хохироож байгаа бөгөөд 2024 оны 02-р сарын 19-ний өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд: үндсэн зээлийн төлбөрт 22 517 728,39 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 7 756 474,09 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 736 503,79 төгрөг нийт 31 010 706,27 төгрөг төөлөөгүй байна. Зээлдэгч ......... нь ...........тай байгуулсан R2420003630 тоот зээлийн гэрээний үүрэгт нийт 31 010 706,27 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж ...........анд олгуулж өгнө үү ... гэжээ.

 

Зохигчид эвлэрлийн гэрээндээ: ... ......... би ........... ХК-ийн нэхэмжилсэн 31 010 706,27 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа ба тус мөнгийг дараах байдлаар хуваан төлж барагдуулахаар нэхэмжлэгч талтай харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж байна. Үүнд: 2024 оны 04 сарын 20-ны өдөр 1 000 000 төгрөг, 2024 оны 05 сарын 20-ны өдөр 1 000 000 төгрөг, 2024 оны 06 сарын 20-ны өдөр 1 000 000 төгрөг, 2024 оны 07 сарын 20-ны өдөр 1 000 000 төгрөг, 2024 оны 08 сарын 20-ны өдөр 1 000 000 төгрөг, 2024 оны 09 сарын 20-ны өдөр үлдэгдэл 26 010 707 төгрөгийг тус тус төлж барагдуулах болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү ... гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ........... ХК-аас хариуцагч .........д холбогдуулан зээлийн гэрээний үүрэг нийт 31 010 706,27 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч 31 010 706,27 төгрөгийг 2024 оны 04 сарын 20-ны өдөр 1 000 000 төгрөг, 2024 оны 05 сарын 20-ны өдөр 1 000 000 төгрөг, 2024 оны 06 сарын 20-ны өдөр 1 000 000 төгрөг, 2024 оны 07 сарын 20-ны өдөр 1 000 000 төгрөг, 2024 оны 08 сарын 20-ны өдөр 1 000 000 төгрөг, 2024 оны 09 сарын 20-ны өдөр үлдэгдэл 26 010 707 төгрөгийг тус тус хэсэгчлэн нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байна. /хэргийн 23 дүгээр тал/

 

Зохигчдын бичгээр байгуулж, хүлээн зөвшөөрч гарын үэсг зурж баталгаажуулсан дээрх эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 313 004 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн данснаас улсын тэмдэгтийн хураамжид 156 502 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 156 502 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтоов.

 

2024.01.09-ний өдрийн 18/02-0094 тоот нэхэмжлэгчээс ......олгосон итгэмжлэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх үүрэг олгогдсон байна. /хэргийн 3 дугаар тал/

 

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч ........... ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч .........д холбогдох, 31 010 706,27 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч 31 010 706,27 төгрөгийг 2024 оны 04 сарын 20-ны өдөр 1 000 000 төгрөг, 2024 оны 05 сарын 20-ны өдөр 1 000 000 төгрөг, 2024 оны 06 сарын 20-ны өдөр 1 000 000 төгрөг, 2024 оны 07 сарын 20-ны өдөр 1 000 000 төгрөг, 2024 оны 08 сарын 20-ны өдөр 1 000 000 төгрөг, 2024 оны 09 сарын 20-ны өдөр үлдэгдэл 26 010 707 төгрөгийг тус тус хэсэгчлэн нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулан эвлэрэн хэлэлцсэн, зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 313 004 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн данснаас улсын тэмдэгтийн хураамжид 156 502 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 156 502 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй. 

 

 

 

 

 

 ШҮҮГЧ                                Ш.ОЮУНТУУЛ