| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шонхойн Оюунтуул |
| Хэргийн индекс | 102/2024/02245/И |
| Дугаар | 102/ШШ2024/01829 |
| Огноо | 2024-04-09 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 102/ШШ2024/01829
| 2024 оны 04 сарын 09 өдөр | Дугаар 102/ШШ2024/ | Улаанбаатар хот |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул би,
нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, ....... хаягтай, рд:, ....... ХК-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч: Баянгол дүүрэг, ........... тоот , рд:, ........холбогдох
9 597 170,17 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ....... ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч ........ нь 2022 оны 10 дугаар сарын 21-ны өдөр .......иай ЗГ3255152752 тоот Зээл болон барьцааны гэрээ байгуулж 13 480 000 төгрөгийн зээлийг жилийн 14.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээл авсан. Зээлдэгч ........ нь ЗГ3255152752 тоот зээлийн гэрээний хавсралт №1 дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, банкны зүгээс тус үлдэгдэл төлбөрийг удаа дараа шаардсан хэдий ч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй 2024 оны 03 сарын 22-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 8 947 638,21 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 628 061,51 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 21 470,45 төгрөг хугацаа хэтэрсэн хоног 173 хоног нийт 9 597 170,17 төгрөг төлөөгүй тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд / цаашид зээлдүүлэгч гэх / нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээн гэж 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасныг тус тус үндэслэн дараах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Хариуцагч ........ээс 9 597 170,17 төгрөгийг гаргуулж .......инд олгуулж өгнө үү.. гэжээ.
Хариуцагч ........... 2024 оны 04 сарын 05-ны өдөр шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: ...Миний бие ........ нь ....... ХК-ийн нэхэмжилсэн 9 597 170,17 төгрөгөөс 679 555 төгрөгийг төлж барагдуулсан, үлдэгдэл 8 917 616 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбашуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү ... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ....... ХК-аас хариуцагч ...........т холбогдуулан зээлийн гэрээний үүрэг нийт 9 597 170,17 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ........... нь нэхэмжлэлийн шаардлага 9 597 170,17 төгрөгөөс 679 555 төгрөгийг төлж барагдуулсан, үлдэгдэл 8 917 616 төгрөг төлөхийг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв. /хэргийн 18 дугаар тал/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 168 505 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн данснаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 84 256 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 84 256 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгохоор тогтоов.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ....... ХК-ийн нэхэмжлэлтэй, ...........т холбогдох, зээлийн гэрээний үүрэг нийт 9 597 170,17 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн /679 555 төгрөгийг төлсөн/ хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 168 505 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн данснаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 84 256 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 84 256 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ