| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шонхойн Оюунтуул |
| Хэргийн индекс | 102/2024/02277/И |
| Дугаар | 102/ШШ2024/01830 |
| Огноо | 2024-04-09 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 102/ШШ2024/01830
| 2024 оны 04 сарын 09 өдөр | Дугаар 102/ШШ2024/ | Улаанбаатар хот |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул би,
нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, ......... хаягтай, рд:, .... ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч: Баянгол дүүрэг, .........тоотод оршин суух, рд:, ............ т холбогдох
456 470 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч .... ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ....... нь .... ББСБ-ийн мессеж зээлийн үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч 2019 оны 10 сарын 04-ний өдөр Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулан зээл авч, төлж байсан. Зээлдэгч нь дээрхи гэрээний үндсэн дээр 2020 оны 01 сарын 04-ний өдөр өөрийн эзэмшиж байсан Мобиком үүрэн телефоны .........дугаараас мессеж илгээн 200 000 төгрөгийг сарын 3,4 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатайгаар авсан ба зээлийг гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулаагүй болно. Иймд зээлийн гэрээний үүрэгт нийт 456 470 төгрөгийг гаргуулж өгнө үү ... гэжээ.
Хариуцагч .... 2024 оны 04 сарын 08-ны өдөр шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: ... ........... би .... ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 456 470 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж хариуцагчийн зөвшөөрлийг баталж өгнө үү ... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч .... ББСБ ХХК-аас хариуцагч ....д холбогдуулан 456 470 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч .... нь нэхэмжлэлийн шаардлага 456 470 төгрөг төлөхийг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв. /хэргийн 13 дугаар тал/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14 345 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн данснаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 7 172,5 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 7 172,5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгохоор тогтоов.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. .... ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, ....д холбогдох, 456 470 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14 345 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн данснаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 7 172,5 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 7 172,5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ