Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2024/01831

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2024/

Улаанбаатар хот

 

 

Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул би,

нэхэмжлэгч: Баянгол дүүрэг ......... тоот хаягтай, ....... СӨХ-ны нэхэмжлэлтэй,

          

хариуцагч: Баянгол дүүрэг, ...... тоотод оршин суух хаягтай, ........т холбогдох,

 

155 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 04 сарын 02-ний өдөр иргэний хэрэг үүсгээд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                                                                                                                     

Нэхэмжлэгч ....... СӨХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Баянгол дүүрэг, ...... тоот оршин суугч иргэн .....оос 2023 оны 6, 7, 8, 9, 10, 11, 12-р саруудын төлбөр болох 104 300 төгрөг, 2024 оны 1, 2-р саруудын төлбөр болох 51 200 төгрөг нийт 155 500 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

                                                                                                                   

Нэхэмжлэгч ....... СӨХ-оос хариуцагч Г......т холбогдуулан нийтийн зориулалттай орон сууцны байшингийн засвар үйлчилгээний засвар төлбөрт нийт 155 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны үед нэхэмжлэгч хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураар хүлээн зөвшөөрч бүрэн биелүүлсэн үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж, энэ тухай тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн байна. /хэргийн 14 дүгээр тал/

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн татгалзал нь бусдын эрх, хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчөөгүй, хуульд харшлаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзнэ.

            

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6 278 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 3 139 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгохоор тогтоов.

 

  Иргэний Хэрэг Шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон    

         

ЗАХИРАМЖЛАХ  нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч ....... СӨХ-ны нэхэмжлэлтэй, хариуцагч Г......т холбогдох, 155 500 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлээсээ татгалзсан нэхэмжлэгчийн татгалзлыг  баталж, хэргийг хэрэгсэхгүй олгосугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6 278 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 3 139 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

  3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                     Ш.ОЮУНТУУЛ