Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 108

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

Нарийн бичгийн дарга Я.Эрдэнэ-Уянга

Хохирогч Д.Н

Хохирогчийн өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Ууганцэцэг

Шинжээч А

Улсын яллагчаар хяналтын прокурор Д.Дэлгэрбаяр  нарыг  оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дорноговь аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 120 дугаар зүйлийн 1201.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Н.Бад холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг 2017 оны 06 сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Н.Б

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Н.Б нь 2017 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт эхнэр Д.Нтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулан, догшин авирлан гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.  /яллагдагчаар татах тогтоолд дурдсанаар/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын шүүгдэгчийн гэм буруугийн талаар хэлэлцүүлсэн дараах нотлох баримтууд болох:

Шүүгдэгч Н.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мэдүүлэг өгнө. 4 дүгээр сарын 30-нд ажлынхаа байранд  эхнэр ирээд маргалдаад намайг цохиод байхаар нь би өөрийг нь түлхсэн. Би цохьсон байж магадгүй. Муудад байж байтал Цагдаа дуудсан тэнд очоод намайг эрүүлжүүлэхэд хийх гээд драйгер үлээлгэхэд уугаагүй байна гэж хэлсэн. Яагаад саатуулах гээд байгаа юм гэхэд эхнэртэй чинь ярина гэсэн, дахиад ийм асуудал гаргах хэрэггүй шүү гээд явуулсан. Ажлынхаа байранд жил гаруй амьдарч байна гэсэн мэдүүлэг

 

  Хохирогч Д.Нгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Бид хоёр 1995 онд гэр бүл болсон. Манай хүн архи, тамхи хэрэглэдэггүй, элдэв муу зуршил байдаггүй. Энэ хүнд буруу зүйл байгаагүй, сайн хань ижилтэй 20-д жил сэтгэл тайван амгалан амьдарч байна гэж боддог байсан. Өдий наслахдаа гэргийн журмаар амьдарч байсан. Энэ хүнийг хардахгүй, сэжиглэхгүй байсан. Хүмүүс юм хэлэхэд тоодоггүй л байсан. Т бид хоёрын дүү шиг байдаг байсан. Эцэст нь хүү маань хэлж байж мэдсэн. Тэрнээс өмнө хэрүүл маргаан байдаггүй, хоёр хүүхдийнхээ төлөө амьдарч ирсэн.  Мэдсэнээс хойш хэрүүл гараад хүүгээ хот руу шилжүүлээд нэг жил байлгаж байгаад буцаагаад аваад ирсэн. Манай хүнд муухай ааш зан байдаггүй байсан. Би урд нь Цагдаад мэдэгддэг асуудал байдаг байсан. Нотлох баримт байхгүй гэдэг асуудал тавьдаг байсан юм. Бид нар юунд үндэслэх юм бэ гэдэг асуудал тавиад нотлох баримт хэрэгтэй гэхэд нь нотлох баримт хэрэгтэй юм байна гээд өөрөө бичлэг хийе гэж бодсон. Хүү бид хоёрыг гараад үсчин ороод ирэх хооронд гараад явсан байсан. Тэгэхээр нь хаана байна гээд утсаар ярьсан чинь оёдолчинд байна гэсэн. Тэгээд би араас нь хардаад очиход тэр эмэгтэйн гэрээс гарч ирсэн. Урд нь гар хүрэх нь байтугай ширүүн дуу ч гаргадаггүй байсан. Тийм зангүй хүн арслан, бар шиг аашлаад ирэхээр энэ хүн цаашаа гэсэн санаатай юм байна гээд эцсийн шийдвэр гаргаад ийм асуудал болсон. Ямар нэгэн гомдол, санал байхгүй гомдоод байх зүйл байхгүй. Хөнгөн гэмтлийн улмаас учирсан хохиролд нэхэмжилж байгаа зүйл байхгүй гэв. Би өөрийгөө буруу зүйл хийж байгаа юм байна л гэж бодсон. Эх хүн үр хүүхдийнхээ төлөө л амьдархаас хойш нөхрөө уучлаад, хоёр хүүхдээ бодоод ял шийтгэлгүй байлгаж өгнө үү гэж хүсч байна гэсэн мэдүүлэг,

          

            Гэрч Т.Тын хэрэг бүртгэлтэнд өгсөн: 2007 оны 07 сард би анх “...-д анх шил угаагчаар ажилд ороод 2012 оны 04 сар хүртэл ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан. 2014 онд би_...-д борлуулалтын менежерээр ажиллаж байх үеэс эхлээд Б ахтай ойр дотно харьцаатай болсоноос хойш 2015 онд Б ахын хүүхдийг төрүүлсэн. Хүүхэд гарсан цагаас хойш Б ахын эхнэр Н мэдэж манай гэргийн хаалганы бариулыг 2-3 эвдэж бас цустай архи гэрийн хаалга хана руу цацдаг байсан. 2015 оны 08 сард намайг 7-8 сартай жирэмсэн байх хугацаанд Н эгч миний машины шилийг хүртэл хүнээр хагалуулж бас ажил дээр ирж намайг янхан, гичий гэж хэлж дайрч доромжилдог байсан. 2015 оны 12 сарын 23-ны өдөр дөнгөж төрөөд 2 хоносоны дараа Н эгч намайг төрөхийн өрөөнд хэвтэж байхад орж ирээд намайг янхан гичий наад хүүхдийг чинь би амьд явахыг харна гэж хэлээд гараад явсан. 2016 оны 11 сард гэрийн хаалга эвдэх, хаалга руу цус асгасаны дараа миний хүү өвдөж сэхээнд 3 хонож байсан. Мөн намайг хүүхэдтэйгээ хүүхдийн тасагт хэвтэж байхад бас л Н намайг янхан гичий гэж доромжилсон. 2016 оны 08 сард зун намайг хүүгээ гадаа салхилуулж байхад ирээд чи миний амьдралыг сүйтгэлээ гэж хэлээд бас л намайг янхан гичий гэж доромжилсон. 2016 оны 11 сард манай хүү өвдөж сэхээнд хэвтэж байхад Н эгч ирж намайг янхан айлын амьдрал үймүүлсэн гэж доромжилдог байсан. Миний буруу байсан учраас тэр болгон би өөдөөс нь юу ч хэлж байгаагүй гэсэн мэдүүлэг,

 

            Гэрч Б.Дын хэрэг бүртгэлтэнд өгсөн: 2017 оны 04 сарын 30-ны өдөр 2017 оны 04 сарын 30-ны өдөр би цагдаагийн газрын жижүүрийн офицерийн үүрэг гүйцэтгэж байхад 22 цагийн орчим Н гэдэг хүн дуудлага өгөхдөө “Саруул- цонх” дээр манай нөхөр Б агсан тавиад байна гэсэн дуудлагын дагуу эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан ахлагч Ш.Н ахлагч Д.Л нарыг дуудлаганд явуулсан чинь удалгүй Б Н гэдэг 2 хүнийг жижүүр дээр авчирсан. Би эргүүлийн цагдаа ахлагч Ш.Н, ахлагч Д.Л нараас юу болсон талаар асуухад гэрт нь очиход энэ хоёр хүн хоорондоо хэрэлдэж маргалдсан зүйлгүй зүгээр байж байхаар нь аваад ирлээ гэсэн. Би Н гэдэг хүнтэй уулзсан чинь манай нөхөр Б хүүхдээ тэлээгээр ороолгосон. Мөн өөр хүнтэй яваад байдаг. Би араас нь явахаар намайг хэл амаар доромжпоод зоддог гэж ярьсан. Тухайн үед Н гэдэг хүний биед ямар нэгэн ил харагдах шархи, сорви харагдаагүй учир та маргааш өргөдөлөө гаргаад өгчих гэж хэлээд явуулсан. Би Нгийн нөхөр болох Быг саатуул гээд мэдээлэл хүлээн авагч дэд ахлагч Б.Сд өгч явуулсан.Уд

 

алгүй Быг дэд ахлагч С жижүүр дээр авчирсан ба драйгер багаж үлээлгэхэд 0,00% хувьтай гарсан согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байна гэж хэлсэн. Тухайн үед Б надад хоёр гараа үзүүлээд манай эхнэр намайг маажсан гэж хэлж байсан ба Бын хоёр гарнаас нь цус гараагүй, биед нь өөр ямар нэгэн өөр ил харагдах шарх, сорви байгаагүй байсан учир гэр бүлийн хүчирхийлэлийн талаар хуулийн зөвлөгөө өгөөд явуулсан. Тэр өдрөө дахиж Н гэдэг хүн дуудлага өгөөгүй гэсэн мэдүүлэг,

 

             Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ... дугаартай шинжээчийн дүгнэлтээр “Д.Нгийн биед тархи доргилт, зүүн булгалаг, зүүн гуя, зүүн шилбэ, баруун тавхайн ар хэсгийн цус хуралт гэмтлэ тогтоогдлоо. Уг гэмтэл нь хөнгөн гэмтэлд хамаарна” гэсэн дүгнэлт,

 

             Шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол /хх-ийн 35, 40/

             Шинжээчийн дүгнэлт /хх-ийн 36, 41/

             Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 61-62/

             Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид аюул учрах эрсдлийн түвшинг үнэлэх /хх-ийн 63-64/

            Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 78/ зэргийг шинжлэн судлав.

 

           Аймгийн прокурорын газраас шүүгдэгч шүүгдэгч Н.Б нь 2017 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт эхнэр Д.Нтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулан, догшин авирлан гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүхийн хэлэлцүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн хохирогчийн : манай нөхөр намайг гэр бүлийн маргаанаас болж намайг самардах гэхэд миний гарыг барьж түлхсэн гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

 

 Харин шүүгдэгч Н.Б нь эхнэртэйгээ гэр бүлийн таарамжгүй харьцаанаас маргалдах явцдаа түүнийг түлхэж, цохиж  бие махбодид  нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг  үйлдсэн гэм буруутай болох нь  хохирогч Д.Нгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Шуу, гуя руу хоёр гурван удаа цохьсон. Шуу хөхөрсөн учраас нуусан байсан. Тухайн үедээ уур хүрч байсан. Одоо би 20-н хэдэн жил ханилсан хань бид хоёрын дундуур орж ирж байгаа хүн рүү явуулахгүй гэж бодож байгаа. Энэ хүнд гомдолгүй, хоёр хүүхдээ элэг бүтэн байлгах хэрэгтэй гэж бодож байна гэв.” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Н.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 4 дүгээр сарын 30-нд ажлынхаа байранд  эхнэр ирээд маргалдаад намайг цохиод байхаар нь би өөрийг нь түлхсэн. Би цохьсон гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны .... дугаарт шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

 Иймд шүүгдэгч Н.Бад холбогдуулан аймгийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн 120 дугаар зүйлийн 1201.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасныг үндэслэн мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчлөн ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Н.Б нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.

 

Шүүгдэгч Н.Б нь хохирогч Д.Нтэй эвлэрсэн болохоо талууд шүүх хуралдаанд илэрхийсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болно.

 

2015 оны Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх , албадлагын арга хэмжээ хэрэглэх талаар зохицуулсан байх ба тус зүйлийн 1 дэх  хэсгийн 1.1 –т заасан 3 жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, хохирогчтой эвлэрсэн бол гэсэн нөхцлөөр ялаас чөлөөлөх гэж Эрүүгийн хуулийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялуудыг хамааруулсан байх ба  хорих ялаар хязгаарлахгүйгээр хорих ялгүй хөнгөн гэмт хэргийг үйлдсэн хүнд хэрэглэх нь ашигтай байдлыг бий болно. Хорих ялгүй хөнгөн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн 7.1 дэх хэсэгт заасан албадлагын арга хэмжээ авагдах боломжгүй байдлаар зохицуулсан байх ба уг гэмт хэргийг үйлдсэн аливаа этгээд хорих ялтай гэмт хэргийг үйлдсэн этгээдээс эрх зүйн байдал дордож заавал ял шийтгэл биечлэн эдлүүлэх нөхцөл Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн гарчигт тусгагдсан байх ба шүүхээс шүүгдэгчид эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр ашигтай байдлын хүрээнд шүүгдэгч Н.Бад ял шийтгэл оногдуулахгүйгээр  шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.Бад холбогдуулан аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн 120 дугаар зүйлийн 1201 .1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэнийг 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүлийн 1 дэх хэсэгт болгон өөрчилсүгэй.

2.Шүүгдэгч Н.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3.Шүүгдэгч Н.Быг Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан мөн хуулийн 11.6 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялаас чөлөөлсүгэй.

4.Шүүгдэгч Н.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдсугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан онсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Х.ГАНБОЛД