Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2024/01833

 

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2024/00000

Улаанбаатар хот

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, .... тоот хаягтай, рд:..., ..... ирүүлсэн,

хариуцагч: Баянгол дүүрэг, .... хаягтай, рд:..., .....холбогдох

цалин олговор 20 374 000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай гомдолтой иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд

Гомдол гаргагч ........., өмгөөлөгч .....,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ..... нар оролцож,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга..... хөтлөв.

ҮНДЭСЛЭХ нь:

Гомдол гаргагч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... ......... миний бие ....захирлын албан тушаалд 2018 оноос эхлэн хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилладаг байсан. 2020 оны 02 дугаар сарын 21-нд ....-ийн тухайн үеийн ерөнхий захирлын хууль бус шийдвэрээр ажлаас халагдсан ч Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 966 дугаар магадлалаар ....-ийн захирлын 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн хууль бус шийдвэрийг хүчингүй болгосон. Ийнхүү ажилдаа эргэн томилогдохоор болж ....-ийн ерөнхий захирлын 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/15 тоот тушаалаар ажилдаа эргэн томилогдсон. 2021 оны 03 сарын 19-ний өдрийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хурлаар тухайн үед ажилгүй байсан нийт хугацаа болох 12 сарын ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олшвор 15,000,000 төгрөг болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгахаар нэхэмжилж байсан. Гэвч 2021 оны 03 сарын 19-ний өдрийн анхан шатны шүүхийн шийдвэр гарах үеэс хойш цалин хөлсний дүнг нэмж нэхэмжлээгүйн зэрэгцээ Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хөдөлмөрийн маргаан хэлэлцсэнээс хойш 7 сар ажилдаа орж чадаагүйн юм. Өөрөөр хэлбэл, 2020 оны 02-р сарын 21-нээс 2022 оны 01-р сарьга 03-ны өдөр хүртэл нийт 23 сар ажилгүй явсан ч 12 сарын цалин хөлстэй дүйцэх мөнгийг л байгууллагаас гаргуулж авсан. Мөн .... нь шүүхийн магадлалын дагуу ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимттэл нөхөн төлөхдөө үндсэн цалин 1,538,400 төгрөгнөөс тооцож нөхөн төлөлт хийхгүйгээр 714,286 төгрөгнөөс нийгмийн даатгалын шимтгэл тооцож суутгасан байна. Нийгмийн даатгалын шимтгэлийг үндсэн цалингаас доогуур хэмжээний цалинг тооцон төлсөн нь миний авах тэтгэврийн хэмжээнд нөлөөлж, надад их хэмжээний хохирол учруулж байна. Иймд 2020 оны 02 сарын 21-нээс 2022 оны 01 сарын 03-ны хооронд нийт 23 сар ажилгүй явсан хугацаанд авах ёстой байсан цалинтай тэнцэх олговор 35,374,000 төгрөгийг /үндсэн цалин 1,538,400 төгрөгийг 23 сараар тооцон/ шүүхийн шийдвэрээр тогтоон өгч, түүнээс Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 966 дугаар магадлалын дагуу ....-ээс гаргуулсан 15,000,000 төгрөгийг хасаж, үлдсэн 20,374,000 төгрөгийг нөхөж гаргуулах, мөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн дутуу төлсөн хэсгийг үндсэн цалин 1,538,400 төгрөгнөөс тооцож, бүрэн төлөлт хийхийг даалгаж өгнө үү ... гэжээ.

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна... гэв.

Гомдол гаргагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...хариуцагчийн зөвшөөрлийг батлахад татгалзал байхгүй гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

.... хариуцагчид холбогдуулан ажилгүй байсан 2020 оны 02 сарын 21-ны өдрөөс 2022 оны 01 сарын 03-ны өдрийн хооронд нийт 23 сарын хугацаанд ажилгүй байсан хугацааны цалин олговор 20 374 000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай гомдлын шаардлага гаргажээ.

Шүүх хуралдааны үед хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийн талаар маргаагүй болох нь зохигч талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хариуцагчийн бичгээр гаргасан тайлбар баримтаар тогтоогдож байна. /хэргийн 45 дугаар тал/

Иймд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох хуулийн үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 299 384 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 299 384 төгрөг гаргуулан .. олгохоор тогтоов.

2024.04.08-ны өдрийн №2/322 тоот хариуцагчаас .... олгосон итгэмжлэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан бүрэн эрх үүрэг олгогдсон байна. /хэргийн 42 дугаар тал/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.2-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч .........гийн нэхэмжлэлтэй, хариуцагч ....-д холбогдох цалин олговор 20 374 000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 299 384 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 299 384 төгрөг гаргуулан .. олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг мэдэгдсүгэй. 

 

 

ДАРГАЛАГЧ.ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ