| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөртогоогийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2024/00997/И |
| Дугаар | 101/ШШ2024/02165 |
| Огноо | 2024-04-22 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 101/ШШ2024/02165
| 2024 04 22 | 101/ШШ2024/02165 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 50 дугаар зүйлийн 50.2-т зааснаар хариуцагч С.Б*******өөс 2021 оны 8 дугаар сараас 2023 оны 01 дүгээр сар хүртэл хугацааны төлөгдөөгүй тэтгэлэгт 25,515,200 төгрөг, алдангид 12,757,600 төгрөг, нийт 38,272,800 /гучин найман сая хоёр зуун далан хоёр мянга найман зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Д*******, Б.Т******* нарт олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 349,314 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Б*******өөс улсын тэмдэгтийн хураамж 349,314 /гурван зуун дөчин есөн мянга гурван зуун арван дөрөв/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Д*******, Б.Т******* нарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ