| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 167/2017/0106/э |
| Дугаар | 109 |
| Огноо | 2017-08-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ө.Мөнхнавч |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 08 сарын 11 өдөр
Дугаар 109
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,
Нарийн бичгийн дарга Я.Эрдэнэ-Уянга
Улсын яллагчаар хяналтын прокурор Д.Дэлгэрбаяр,
Хохирогч Х.Г,
Хохирогчийн өмгөөлөгч Ж.Жаргалсайхан,
шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун,
Гэрч Б.Ж,
Шүүгдэгч Н.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Гад холбогдох эрүүгийн ....дугаартай хэргийг 2017 оны 08 сарын 03-ны өдөр хүлээн авч 2017 оны 08 сарын 11-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Н.Г
Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэнд /
Шүүгдэгч Н.Г нь 2017 оны 04 сарын 27-ны өдөр Сайншанд сумын 4 дүгээр багийн нутагт иргэн Х.Гийг зодож түүний эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын шүүгдэгчийн гэм буруугийн талаар хэлэлцүүлсэн дараах нотлох баримтууд болох:
Шүүгдэгч Н.Гын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2017 оны 04 сарын 27-ны өдрийн 23 цагийн үед вокзал орж хүн гаргаж өгсөн. Цагаан дэлгүүрийн тэнд явж байгаад энэ хүнтэй таарсан. Тэгсэн Г намайг юу хийж байгаа юм банди минь гэхээр нь нүүрэнд нь нэг удаа цохьсон гэсэн мэдүүлэг,
Хохирогч Х.Гийн шүүхийн хэлэлцүүлэгт: Тэр өдөр дэлгүүрийн ард 3-4 хүн байсан. Нэг нь гэрч гээд байгаа залуу байсан юм. Энэ залуу арагшаа хараад зогсож байсан. Би энэ залуугийн ард байсан. Ж наадах чинь цагдаа дээр байсан хүчингийн хэрэгтэй хүн байна ш дээ гэж хэлсэн. Тэгтэл энэ залуу ирээд таньж байна уу чи муу гэсэн. Тэгээд энэ залуу гараараа миний хүзүүгээр барьсан байсан цаад талын төмөр хашааны тэнд очсон. Тэгээд шүд уначихлаа гэсэн чинь худлаа шааж байгаа юм гэж хэлсэн. Тэр үед манай эхнэр,Гын эхнэр байсан. Цагдаа дуудаарай гээд чарлахад энэ хоёр залуу зугатаасан. Хоёр хүн салгаж хоёр нь зодсон гэжГ хэлсэн. Төмөр замын наад талын дэлгүүрийн тэндээс хоёр нь хараад зогсож байсан. Сүүлд нь цагдаагийн машин ирээд явах хүртэл харж суусан. Эргээд уулзаарай гэж хэлсэн. Би тэр өдрөө эмнэлэгт очиж үзүүлсэн. Нэг дэх өдөр нь би цагдаа дээр очиж уулзсан. Очиход орой нь гарч байсан дэслэгч байж байсан Ж гээд гэрч залуу ирсэн уулз гэхээр уулзахад чамайг зодоогүй гэж хэлсэн. Дэслэгчид орж хэлсэн чинь би зодоогүй гар хүрээгүй гэж хэлсэн. Тэгээд та нар учраа ол гэж хэлсэн. Баясгалан гэж хүнтэй байсан гэж ярьсан чинь би гэрч нь гэсэн. Одоо миний толгой үүрээр өвддөг. Нүдээ эмнэлэгт үзүүлсэн. Шүдээ авахуул гэсэн авхуулж амжаагүй. Би 5 000 000 төгрөг биш 2 000 000 төгрөг нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг,
Гэрч Б.Жийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Бид хоёр манай нэг найзыг тосож хоол өгчихөөд вокзалын урд талд гарсан байсан. Энэ ах цаанаас ирсэн, тэгэхээр нь юу байна ах гэсэн чинь юу хийж зогсож байгаа юм бандиуд минь гэсэн тэгсэн Г банди болгоод байгаарай гээд нэг цохиод автал энэ ах өөрөө ойччихсон. Бид гурвуулаа зогсож байсан. Энэ ах өөрөө дайраад байсан юм. Тэгэхээр нь Н.Гийг салгаад гэрт нь хүргэж өгөөд би явсан гэв.” гэсэн мэдүүлэг,
Гэрч Д.Гын мөрдөн байцаалтанд өгсөн: Г бид хоёр 2 шил 0,5 л архи хувааж уусан. Би бие засчихаад эргээд иртэл Г хүнд зодуулчихлаа гээд зогсож байсан. Г шүд уначихлаа гэж байсан. Би хэнд зодуулсаныг нь хараагүй гэсэн мэдүүлэг,
Гэрч Э.Гийн мөрдөн байцаалтанд өгсөн: Вагон хөдлөх болоход бид 3 хоол авсан түцний ард тамхи татаад зогсож байхад 40 орчим насны согтуу залуу ална шүү гэж хэлсэн. Бид нарт хэлж байгаа болов уу гээд харахад тэр хүн толгойгоо гудайлгачихаад ганцаараа яриад байсан. Вагон хөдлөх болж би суугаад явсан. Тухайн үед ямар нэг зодоон цохион болоогүй гэсэн мэдүүлэг,
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ... дугаарт шинжээчийн дүгнэлт /хх-ийн 16/
Шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол /хх-ийн 15/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-60-61/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогчийн зүгээс шүүгдэгч Н.Гыг хохирогчийн биед удаа дараа гэрч Жийн хамт цохьсон. Зодож байхад гэрчГ, Гэ нар байлцаж салгаж байсан талаар мэдүүлсэн боловч Ж нь Гтай бүлэглэж хохирогч Гийг зодсон үйл баримт үгүйсгэгдэж байгаа нь шүүгдэгчийн мэдүүлгийг давхар нотолсон гэрчГ, Гэ, Ж нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтээр хэлэлцүүлсэн хэрэгт хамааралтай дараах нотлох баримтууд болох: хохирогч Х.Гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Г гараараа миний хүзүүгээр барьж байгаад миний нүүрэнд цохьсон. Тэгээд шүд уначихлаа гэсэн чинь худлаа шааж байгаа юм гээд байсан.” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Жийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Г бид 2-ыг бандиуд минь юу хийж байгаа юм бэ гэсэн тэгэхээр нь Г банди болгоод байгаарай гэж хэлээд нэг цохьтол энэ ах өөрөө ойччихсон. Тэгэхээр нь би Н.Гийг салгаад гэрт нь хүргэж өгөөд явсан ” гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2... дугаарт шинжээчийн дүгнэлт зэргээр шүүгдэгч Н.Г нь 2017 оны 04 сарын 27-ны өдөр Сайншанд сумын 4 дүгээр багийн нутагт иргэн Х.Гийг ялимгүй зүйлээр шалтаглан зодож түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн баримт байх тул энэ хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдол бүхий үнэн зөв баримт гэж үзэв.
Иймд шүүгдэгч Н.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй байна.
Хохирогч Х.Г нь шүүгдэгч Н.Гаас шүүхийн хэлэлцүүлэгт 2 000 000 төгрөг нэхэмжилсэн боловч энэхүү шийтгэх тогтоол гарахад хохирогчийн нэхэмжлэлийг хэлэлцэх хохирлын нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргах эрхтэйг дурьдлаа.
Шүүгдэгч Н.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Н.Гыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Н.Гыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь 500000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Шүүгдэгч Н.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Х.Ганхуягийн шүүгдэгч Н.Гад холбогдуулан гаргасан 2 000 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхисугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан онсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.Гад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД