Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2020 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 128/ШШ2020/0635

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас

татгалзсаныг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна би, Я.Баттогтохын нэхэмжлэлтэй, Гаалийн ерөнхий газарт холбогдох Гаалийн ерөнхий газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Албан тушаалаас чөлөөлж, албан тушаалд томилох тухай Б/03 дугаар тушаалыг хууль бус байсан болохыг тогтоолгож, 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн Захиргааны санаачилгаар албан тушаал бууруулж, томилох тухай Б/220 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгүүлэх тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Я.Баттогтох шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Гаалийн ерөнхий газрын даргын 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн Б/220 дугаар тушаалаар Гаалийн ерөнхий газрын харьяа Улаанбаатар хот дахь гаалийн газрын Захиргааны албаны даргаар томилсон тушаал гарсан. Үүнтэй холбоотойгоор миний бие Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр, 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдөр тус бүр нэхэмжлэл гаргасан. Миний бие Гаалийн ерөнхий газрын удирдлагатай зөвшилцөн ойлголцож 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Улаанбаатар хот дахь гаалийн газрын Захиргааны албаны даргаар ажиллахаар болсон тул гаргасан нэхэмжлэлүүдээсээ татгалзаж, татан авч байна. Захирамж гарган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Тус захиргааны хэргийн нэхэмжлэгч Я.Баттогтох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж буй тайлбараа бичгээр ирүүлжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно гэж заасны дагуу нэхэмжлэгчийн Гаалийн ерөнхий газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Албан тушаалаас чөлөөлж, албан тушаалд томилох тухай Б/03 дугаар тушаалыг хууль бус байсан болохыг тогтоолгож, 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн Захиргааны санаачилгаар албан тушаал бууруулж, томилох тухай Б/220 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгүүлэх тухай шаардлагаасаа бүхэлд нь татгалзсаныг батлах нь үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч нь энэ шаардлагаар дахин нэхэмжлэл гаргах болон энэ захирамжид гомдол гаргах эрхгүйг тайлбарлах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгч Я.Баттогтохын тус шүүхэд гаргасан Гаалийн ерөнхий газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Албан тушаалаас чөлөөлж, албан тушаалд томилох тухай Б/03 дугаар тушаалыг хууль бус байсан болохыг тогтоолгож, 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн Захиргааны санаачилгаар албан тушаал бууруулж, томилох тухай Б/220 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгчийн захирамжийн хувийг хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарт мэдэгдэж, гардуулахыг шүүгчийн туслах Ц.Маралд даалгасугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч нь энэ шаардлагаар дахин нэхэмжлэл гаргах болон энэ захирамжид гомдол гаргах эрхгүйг тайлбарласугай.

 

 

ШҮҮГЧ Д.ХАЛИУНА