Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 109

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

Нарийн бичгийн дарга Я.Эрдэнэ-Уянга

Улсын яллагчаар хяналтын прокурор Д.Дэлгэрбаяр,

Хохирогч Х.Ганхуяг,

Хохирогчийн өмгөөлөгч Ж.Жаргалсайхан,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун,

Гэрч Б.Жавхлантөгс,

Шүүгдэгч Н.Гэндэнжамц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Нацагдоржийн Гэндэнжамцад холбогдох эрүүгийн 201710000146 дугаартай хэргийг 2017 оны 08 сарын 03-ны өдөр хүлээн авч 2017 оны  08 сарын 11-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1992 оны 05 сарын 11-нд төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хот төлөвлөлтийн инженер мэргэжилтэй,  ам бүл 2, ээжийн хамт Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 22-р хороо хилчин гудамж 11б тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, Боржигон овогтой Нацагдоржийн Гэндэнжамц /УХ92051115/

Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэнд /

Шүүгдэгч Н.Гэндэнжамц нь 2017 оны 04 сарын 27-ны өдөр Сайншанд сумын 4 дүгээр багийн нутагт  иргэн Х.Ганхуягийг зодож түүний эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын шүүгдэгчийн гэм буруугийн талаар хэлэлцүүлсэн дараах нотлох баримтууд болох:

Шүүгдэгч Н.Гэндэнжамцын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2017 оны 04 сарын 27-ны өдрийн 23 цагийн үед вокзал орж хүн гаргаж өгсөн. Цагаан дэлгүүрийн тэнд явж байгаад энэ хүнтэй таарсан. Тэгсэн Ганхуяг  намайг юу хийж байгаа юм банди минь гэхээр нь нүүрэнд нь нэг удаа цохьсон гэсэн мэдүүлэг,

 

Хохирогч Х.Ганхуягийн шүүхийн хэлэлцүүлэгт: Тэр өдөр дэлгүүрийн ард 3-4 хүн байсан. Нэг нь гэрч гээд байгаа залуу байсан юм. Энэ залуу арагшаа хараад зогсож байсан. Би энэ залуугийн ард байсан. Жавхлантөгс наадах чинь цагдаа дээр байсан хүчингийн хэрэгтэй хүн байна ш дээ гэж хэлсэн. Тэгтэл энэ залуу ирээд таньж байна уу чи муу гэсэн. Тэгээд энэ залуу гараараа миний хүзүүгээр барьсан байсан цаад талын төмөр хашааны тэнд очсон. Тэгээд шүд уначихлаа гэсэн чинь худлаа шааж байгаа юм гэж хэлсэн. Тэр үед манай эхнэр, Ганбатын эхнэр байсан. Цагдаа дуудаарай гээд чарлахад энэ хоёр залуу зугатаасан. Хоёр хүн салгаж хоёр нь зодсон гэж Ганбат хэлсэн. Төмөр замын наад талын дэлгүүрийн тэндээс хоёр нь хараад зогсож байсан. Сүүлд нь цагдаагийн машин ирээд явах хүртэл харж суусан. Эргээд уулзаарай гэж хэлсэн. Би тэр өдрөө эмнэлэгт очиж үзүүлсэн. Нэг дэх өдөр нь би цагдаа дээр очиж уулзсан. Очиход орой нь гарч байсан дэслэгч байж байсан Жавхлантөгс гээд гэрч залуу ирсэн уулз гэхээр уулзахад чамайг зодоогүй гэж хэлсэн. Дэслэгчид орж хэлсэн чинь би зодоогүй гар хүрээгүй гэж хэлсэн. Тэгээд та нар учраа ол гэж хэлсэн. Баясгалан гэж хүнтэй байсан гэж ярьсан чинь би гэрч нь гэсэн. Одоо миний толгой үүрээр өвддөг. Нүдээ эмнэлэгт үзүүлсэн. Шүдээ  авахуул гэсэн авхуулж амжаагүй. Би 5 000 000 төгрөг биш 2 000 000 төгрөг нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг,

Гэрч Б.Жавхлантөгсийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Бид хоёр манай нэг найзыг тосож хоол өгчихөөд вокзалын урд талд гарсан байсан. Энэ ах цаанаас ирсэн, тэгэхээр нь юу байна ах гэсэн чинь юу хийж зогсож байгаа юм бандиуд минь гэсэн тэгсэн Гэндэнжамц банди болгоод байгаарай гээд нэг цохиод автал энэ ах өөрөө ойччихсон. Бид гурвуулаа зогсож байсан. Энэ ах өөрөө дайраад байсан юм. Тэгэхээр нь Н.Гэндэнжамцийг салгаад гэрт нь хүргэж өгөөд би явсан гэв.” гэсэн мэдүүлэг,

Гэрч Д.Ганбатын мөрдөн байцаалтанд өгсөн:  Ганхуяг бид хоёр 2 шил 0,5 л архи хувааж уусан. Би бие засчихаад эргээд иртэл Ганхуяг хүнд зодуулчихлаа гээд зогсож байсан. Ганхуяг шүд уначихлаа гэж байсан. Би хэнд зодуулсаныг нь хараагүй гэсэн мэдүүлэг,

Гэрч Э.Ган-Эрдэнийн мөрдөн байцаалтанд өгсөн: Вагон хөдлөх болоход бид 3 хоол авсан түцний  ард тамхи татаад зогсож байхад 40 орчим насны согтуу залуу ална шүү гэж хэлсэн. Бид нарт хэлж байгаа болов уу гээд харахад тэр хүн толгойгоо гудайлгачихаад ганцаараа яриад байсан. Вагон хөдлөх болж би суугаад явсан. Тухайн үед ямар нэг зодоон цохион болоогүй гэсэн мэдүүлэг,

 

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017.05.08-ны өдрийн 171 дугаарт шинжээчийн дүгнэлт /хх-ийн 16/

Шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол /хх-ийн 15/

           Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-60-61/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогчийн зүгээс шүүгдэгч Н.Гэндэнжамцыг хохирогчийн биед удаа дараа гэрч Жавхлантөгсийн хамт цохьсон. Зодож байхад гэрч Ганбат, Ган-Эрдэнэ нар байлцаж салгаж байсан талаар мэдүүлсэн боловч  Жавхлантөгс нь Гэндэнжамцтай бүлэглэж хохирогч Ганхуягийг зодсон үйл баримт үгүйсгэгдэж байгаа нь шүүгдэгчийн мэдүүлгийг давхар нотолсон гэрч Ганбат, Ган-Эрдэнэ, Жавхлантөгс нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтээр хэлэлцүүлсэн хэрэгт хамааралтай дараах нотлох баримтууд болох: хохирогч Х.Ганхуягийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Гэндэнжамц гараараа миний хүзүүгээр барьж байгаад миний нүүрэнд цохьсон.  Тэгээд шүд уначихлаа гэсэн чинь худлаа шааж байгаа юм гээд байсан.” гэсэн мэдүүлэг,  гэрч Б.Жавхлантөгсийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Ганхуяг бид 2-ыг бандиуд минь юу хийж байгаа юм бэ гэсэн тэгэхээр нь Гэндэнжамц банди болгоод байгаарай гэж хэлээд нэг цохьтол энэ ах өөрөө ойччихсон. Тэгэхээр нь би Н.Гэндэнжамцийг салгаад гэрт нь хүргэж өгөөд явсан ” гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017.05.15-ны өдрийн 196 дугаарт шинжээчийн дүгнэлт зэргээр шүүгдэгч Н.Гэндэнжамц нь 2017 оны 04 сарын 27-ны өдөр Сайншанд сумын 4 дүгээр багийн нутагт иргэн Х.Ганхуягийг ялимгүй зүйлээр шалтаглан зодож түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.

 

 Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн баримт байх тул энэ хэрэгт  хамааралтай, нотолгооны ач холбогдол бүхий  үнэн зөв баримт гэж үзэв.

 

Иймд шүүгдэгч Н.Гэндэнжамцыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн  гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Хохирогч Х.Ганхуяг нь шүүгдэгч Н.Гэндэнжамцаас шүүхийн хэлэлцүүлэгт 2 000 000  төгрөг нэхэмжилсэн боловч энэхүү шийтгэх тогтоол гарахад хохирогчийн нэхэмжлэлийг хэлэлцэх хохирлын нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргах эрхтэйг дурьдлаа.

 

Шүүгдэгч Н.Гэндэнжамц нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг  дурдах нь зүйтэй гэж үзлээ.