| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шонхойн Оюунтуул |
| Хэргийн индекс | 102/2023/06214/И |
| Дугаар | 102/ШШ2024/01944 |
| Огноо | 2024-04-15 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгийг худалдсан маргаан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 102/ШШ2024/01944
| 2024 оны 04 сарын 15 өдөр | Дугаар 102/ШШ2024/ | Улаанбаатар хот |
Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргал, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, ....... тоот хаягтай, рд:, ........ нэхэмжлэлтэй,
хариуцагч: Баянгол дүүрэг, ...........тоотод оршин суух рд:, холбогдох,
авто машин буцаан гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн даргахөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Миний бие 2022 оны 04 сарын 25-ны өдөр хуучны танил .......... уулзаад машинаа 90.000.000 төгрөгөөр зарах гэж байгаа талаар ярьтал хамт явсан ............гэх хүн нь миний машиныг үзээд таапагдпаа 85.000.000 төгрөгөөр авья гэж ярилцсан. Ингээд маргааш нь буюу 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр ............машинаа одоо шилжүүлээд өгчих гэсэн учраас шилжүүлсэн бөгөөд ямар нэг гэрээ хэлцэл хийгээгүй. Харин мөнгөний оронд ....... нь би чамд орон сууц шилжүүлж өгнө гэж тухайн үед хэлсэн боловч өнөөг хүртэл орон сууц шилжүүлж өгөөгүй. Тэр өдрөөс хойш .......ээс орон сууцаа нэхэж удаа дараа ярихад надад байр өгөх боломж байхгүй боллоо, чи ........ машинаа буцааж аваарай гэж хэлэх болсон. Харин ........ машинаа авья гэхэд автомашиныг чинь өгөхгүй ....... надад өртэй уг өрөндөө уг машиныг өгөе гэж ярилцсан учраас авсан гэж хэлсэн. Ингээд миний бие анхнаасаа ....... автомшинаа зарах талаар тохироо хийгээгүй, харин төлбөрийн оронд ....... орон сууц өгнө гэсэн боловч өгөөгүй тул ........ буцаад автомашинаа шилжүүлж аваарай гэсэн учир ............бид хоёрын хооронд автомашин худалдах худалдан авах талаар үүрэг үүсээгүй. Миний бие өөрийн өмчлөлийн ... УБТ улсын дугаартай ............арлын дугаартай мөнгөлөг саарал өнгийн Jeep Wangler суудлын автомашиныг хариуцагчийн өмчлөлд инйхүү шилжүүлж өгсөн боловч төлбөр төлөх этгээд үүргээ гүйцэтгэх боломжгүй болж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн этгээдэд шилжүүлж өгсөн автомашинаа буцаан авч чадахгүй өдийг хүрч байна. Иймд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн ..... ... УБТ улсын дугаартай ........ арлын дугаартай мөнгөлөг саарал Jeep Wangler суудлын автомашиныг маань гаргуулж өгнө үү ... гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2024 оны 04 сарын 15-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: ........ нэхэмжлэлтэй, ....... холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн олгосон итгэмжлэлийн дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч би нэхэмжлэлээсээ татгалзаж байна... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч хариуцагчид холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хариуцагчаас ... УБТ улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн жийп вранглэр маркийн суудлын автомашин буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж энэ тухай тайлбараа бичгээр ирүүлсэн байна. /хэргийн 69 дүгээр тал/
Нэхэмжлэгчийн татгалзал бусдын эрх эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох хуулийн үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 582 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
2023.11.27-ны өдрийн 0995 дугаар нэхэмжлэгчээс .........д олгосон итгэмжлэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан бүрэн эрх үүрэг олгогдсон байна. /хэргийн 4 дүгээр тал/
Зохигч талуудад шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-т зааснаар тэдний эзгүйд хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэснийг тайлбарлах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.2-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ..... нэхэмжлэлтэй, хариуцагч ....... холбогдох авто машин буцаан гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 582 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ.ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ