Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 2022/ДШМ/20

 

2022 оны 03 сарын 15-ны өдөр              Дугаар 2022/ДШМ/20                                   

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Л.Нямдорж, шүүгч Г.Уламбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд     

Прокурор Ч.Мөнх-Эрдэнэ

Шүүгдэгч Ч.Э-ын өмгөөлөгч Г.Адъяатогтох,

Шүүгдэгч Ө.Е-ийн өмгөөлөгч Б.Батсайхан,

Шүүгдэгч-ийн П.Дониддолгор

Хохирогч Д.Б

Хохирогч М.С

Хохирогч Д.Б

Хохирогч Ц.Б

Хохирогч Г.Б 

Иргэний нэхэмжлэгч

Шүүгдэгч Ч.Э

Шүүгдэгч Ө.Е

Шүүгдэгч

Нарийн бичгийн дарга Н.Анужин нарыг оролцуулан

Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мандахбаярын даргалж, ерөнхий шүүгч Х.Отгонжаргал, шүүгч Д.Цэцэгээ нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 2022/ШЦТ/20 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Ч.Э, Ө.Е,-ийн өмгөөлөгч П.Дониддолгор нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Ч.Э, Ө.Е, нарт холбогдох ******* дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Нямдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Ч.Э нь шүүгдэгч Ө.Е, шүүгдэгч нартай бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 17 цагийн орчим Өвөрхангай аймгийн ******* сумын Нарт 2 дугаар багийн нутаг “Зараа толгой” гэх газраас Р.Б-ын өмчлөлийн 14-н тооны үхэр буюу бусдын олон тооны малыг хулгайлж 10500000/арван сая таван зуун мянга/-н төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 02 дугаар сарын 05-наас 15-ны хооронд Өвөрхангай аймгийн ******* сумын 6 дугаар багийн нутаг “Адаг хавцгай” гэх газраас Ч.Б-ын өмчлөлийн 5 тооны үхрийг хулгайлж 5200000 /таван сая хоёр зуун мянга/-н төгрөгийн хохирол учруулсан,

2019    оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн орчим Өвөрхангай аймгийн ******* сумын ******* 6 дугаар багийн нутаг “Бага баян” гэх газар орчмоос иргэн М.С-ын өмчлөлийн 16-н тооны, *******гийн өмчлөлийн 1 тооны, Д.Г-ийн өмчлөлийн 1 тооны нийт 18-н тооны адуу буюу бусдын олон тооны малыг хулгайлж 15100000 /арван таван сая нэг зуун мянга/-н төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 01 дүгээр сарын 24-нөөс 26-ны хооронд Өвөрхангай аймгийн ******* сумын 6 дугаар багийн нутаг “Бага Баянгийн амны гарамны “Дэрстэй тохой” гэх газраас Ц.Б-ын өмчлөлийн 4-н тооны үхрийг хулгайлж 4000000 /дөрвөн сая/ төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн орчим Өвөрхангай аймгийн ******* сумын ******* 6 дугаар багийн нутаг “Их бүдүүний өвөр” гэх газраас иргэн Г.Б-ийн өмчлөлийн 24-н тооны адуу буюу бусдын олон тооны малыг хулгайлж 21500000 /хорин нэгэн сая таван зуун мянган/ төгрөгийн хохирол учруулсан,

Ө.Е-тэй бүлэглэн 2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн орчим Өвөрхангай аймгийн ******* сумын ******* 6 дугаар багийн нутаг “Залаагийн ам” гэх газраас иргэн Д.Б-ын өмчлөлийн 12 тооны, Д.Б-ийн өмчлөлийн 13-н тооны нийт 25-н тооны адуу буюу бусдын олон тооны малыг хулгайлж 20000000 /хорин сая/ төгрөгийн хохирол учруулсан, 6-н удаагийн үйлдлээр 9-н хохирогчийн 90-н тооны малыг хулгайлан 76300000 төгрөгийн хохирол учруулсан мал хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон,

Ө.Э нь Ч.Э, нартай бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 17 цагийн орчим Өвөрхангай аймгийн ******* сумын Нарт 2 дугаар багийн нутаг “Зараа толгой” гэх газраас Р.Б-ын өмчлөлийн 14-н тооны үхэр буюу бусдын олон тооны малыг хулгайлж 10500000 /арван сая таван зуун мянга/-н төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 02 дугаар сарын 05-наас 15-ны хооронд Өвөрхангай аймгийн ******* сумын 6 дугаар багийн нутаг “Адаг хавцгай” гэх газраас Ч.Б-ын өмчлөлийн 5-н тооны үхрийг хулгайлж 5200000 /таван сая хоёр зуун мянга/-н төгрөгийн хохирол учруулсан,

2019  оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн орчим Өвөрхангай аймгийн ******* сумын ******* 6 дугаар багийн нутаг “Бага баян” гэх газар орчмоос иргэн М.С-ын өмчлөлийн 16-н тооны, *******гийн өмчлөлийн 1 тооны, Д.Г-ийн өмчлөлийн 1 тооны нийт 18-н тооны адуу буюу бусдын олон тооны малыг хулгайлж 15100000 /арван таван сая нэг зуун мянга/-н төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 01 дүгээр сарын 24-нөөс 26-ны хооронд Өвөрхангай аймгийн ******* сумын 6 дугаар багийн нутаг “Бага Баянгийн амны гарамны “Дэрстэй тохой” гэх газраас Ц.Б-ын өмчлөлийн 4-н тооны үхрийг хулгайлж 4000000 /дөрвөн сая/ төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн орчим Өвөрхангай аймгийн ******* сумын ******* 6 дугаар багийн нутаг “Их бүдүүний өвөр” гэх газраас иргэн Г.Б-ийн өмчлөлийн 24-н тооны адуу буюу бусдын олон тооны малыг хулгайлж 21500000 /хорин нэгэн сая таван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

Ч.Э-тай бүлэглэн 2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн орчим Өвөрхангай аймгийн ******* сумын ******* 6 дугаар багийн нутаг “Залаагийн ам” гэх газраас иргэн Д.Б-ын өмчлөлийн 12 тооны, Д.Б-ийн өмчлөлийн 13-н тооны нийт 25-н тооны адуу буюу бусдын олон тооны малыг хулгайлж 20000000 /хорин сая/ төгрөгийн хохирол учруулсан, 6-н удаагийн үйлдлээр 9-н хохирогчийн 90-н тооны малыг хулгайлан 76300000 төгрөгийн хохирол учруулсан мал хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон,

2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хохирогч Ж.Гийн 6500000 төгрөгийн үнэ бүхий эмээл, хазаарыг залилан авсан,

Б.Г нь Ч.Э, Ө.Е нартай бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 17 цагийн орчим Өвөрхангай аймгийн ******* сумын Нарт 2 дугаар багийн нутаг “Зараа толгой” гэх газраас Р.Б-ын өмчлөлийн 14-н тооны үхэр буюу бусдын олон тооны малыг хулгайлж 10500000/ арван сая таван зуун мянга/-н төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 02 дугаар сарын 05-наас 15-ны хооронд Өвөрхангай аймгийн ******* сумын 6 дугаар багийн нутаг “Адаг хавцгай” гэх газраас Ч.Б-ын өмчлөлийн 5-н тооны үхрийг хулгайлж 5200000 /таван сая хоёр зуун мянга/-н төгрөгийн хохирол учруулсан,

2019    оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн орчим Өвөрхангай аймгийн ******* сумын ******* 6 дугаар багийн нутаг “Бага баян” гэх газрын орчмоос иргэн М.Сын өмчлөлийн 16-н тооны, *******гийн өмчлөлийн 1 тооны, Д.Г-ийн өмчлөлийн 1 тооны нийт 18-н тооны адуу буюу бусдын олон тооны малыг хулгайлж 15100000 /арван таван сая нэг зуун мянга/-н төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 01 дүгээр сарын 24-нөөс 26-ны хооронд Өвөрхангай аймгийн ******* сумын 6 дугаар багийн нутаг “Бага Баянгийн амны гарамны “Дэрстэй тохой” гэх газраас Ц.Б-ын өмчлөлийн 4-н тооны үхрийг хулгайлж 4000000 /дөрвөн сая/ төгрөгийн буюу нийт 76300000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн орчим Өвөрхангай аймгийн ******* сумын ******* 6 дугаар багийн нутаг “Их бүдүүний өвөр” гэх газраас иргэн Г.Б-ийн өмчлөлийн 24-н тооны адуу буюу бусдын олон тооны малыг хулгайлж 21500000 /хорин нэгэн сая таван зуун мянган/ төгрөгийн хохирол учруулсан, 5-н удаагийн үйлдлээр 7-н хохирогчийн 65-н тооны малыг хулгайлан 56300000 төгрөгийн хохирол учруулан мал хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын газрын хяналтын прокуророос: Ч.Э, нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3.1, Ө.Е-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 17.12 дугаар зүйлийн 3.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Зээ овгийн Ч.Э-ыг бүлэглэн мал хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,  Шүүгдэгч Боржигин овгийн-ийг бүлэглэн мал хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,  Шүүгдэгч Ө.Е-ийг бүлэглэн мал хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцон, Ч.Э-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3.1-д зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар,  Б.Г-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3.1-д зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, Ө.Е-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3.1-д зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар,Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 640 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ө.Е-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3.1-д зааснаар оногдуулсан хүнд ял болох 6 жилийн хугацаагаар хорих ялд хөнгөн ял болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 640 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож 80 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэж, шүүгдэгч Ө.Е-ийн нийт эдлэх ялыг 6 жил 80 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Эт оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Ө.Е-д оногдуулсан  6 жил 80 хоногийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч-д оногдуулсан 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Эын цагдан хоригдсон 448 хоногийг түүний эдлэх ялд, Ө.Е-ийн цагдан хоригдсон 392 хоногийг түүний эдлэх ялд,ийн цагдан хоригдсон 13 хоногийг түүний эдлэх ялд тус тус оруулан тооцохоор, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй, шүүгдэгч Ч.Э нь хохирогч Р.Бд 3.500.000 төгрөгийг,  хохирогчод 5200000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгчд 1.500.000 төгрөгийн, хохирогч Д.Бт 4.600.000 төгрөг, хохирогч Д.Б-т 2.600.000 төгрөг, хохирогч М.Ст 1.895.000 төгрөгийн, шүүгдэгч Ө.Е нь  хохирогч Г.Б-д 5.000.000 төгрөг, хохирогч Ж.Гэд 1.000.000 төлсөн, шүүгдэгч нь хохирогч Ц.Бт 400.000 төгрөг, хохирогч М.Ст 1.310.000 төгрөгийг, хохирогч Г.Бэд 2.350.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч д 901.600 төгрөгийг төлсөн, хохирогч Р.Б, иргэний нэхэмжлэгч ,,,,, нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгч Ч.Э, Ө.Е, нар нь хохирогч Р.Б,, иргэний нэхэмжлэгч ,,,,, нарт төлөх төлбөргүй болохыг тус тус  дурдан, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ч.Эаас 2.471.666 төгрөг гаргуулж  хохирогч М.С-т, 3.000.000 төгрөг гаргуулж хохирогч Д.Б-т, 400.000 төгрөг гаргуулж хохирогч С.С-д, 266.666 төгрөг гаргуулж д, 6.900.000 төгрөг гаргуулж хохирогч Г.Б-д, 1.333.333 төгрөг гаргуулж хохирогч Ц.Б-т, 3.005.333 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Өв эко мийт ХХК-д, Ө.Е-с 4.200.000 төгрөг гаргуулж хохирогч Д.Б-т, 4.366.666 төгрөг гаргуулж  хохирогч М.С-т, 400.000 төгрөг гаргуулж хохирогч С.С-д, 266.666 төгрөг гаргуулж д, 1.900.000 төгрөг гаргуулж хохирогч Г.Б-д, 1.333.333 төгрөг гаргуулж хохирогч Ц.Б-т,  3.005.333 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Өв эко мийт ХХК-д 5.500.000 төгрөг гаргуулж хохирогч Ж.Г-д, шүүгдэгч-оос 3.056.666 төгрөг гаргуулж  хохирогч М.Ст, 400.000 төгрөг гаргуулж хохирогч С.С-д, 266.666 төгрөг гаргуулж д, 4.550.000 төгрөг гаргуулж хохирогч Г.Бэд, 933.333 төгрөг гаргуулж хохирогч Ц.Бт, 3.005.333 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Өв эко мийт ХХК-д тус тус олгож, шүүгдэгч Ө.Еэс 4.099.999,оос 3.899.999 төгрөг  тус тус гаргуулж шүүгдэгч Ч.Э-т олгон,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Д.Бийн нэхэмжлэлээс 3.900.000 төгрөгийн, хохирогч М.С-ын нэхэмжлэлээс 2.000.000 төгрөгийн, Г.Б-ийн нэхэмжлэлээс 2.000.000 төгрөгийн,  хохирогч Д.Б-ын нэхэмжлэлээс адуугаа эрж хайсны зардал 5.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хэлэлцэхгүй орхиж, хохирогч нар нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлээ шүүгдэгч нараас гаргуулахаар нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурдан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ч.Э, Ө.Е нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан иргэний нэхэмжлэгч Д.Г-ийн өмчлөлийн улсын дугаартай портер маркын тээврийн хэрэгслийн үнэ болох 5.000.000 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч Ч.Эаас 2.500.000 төгрөг, шүүгдэгч Ө.Еэс 2.500.000 төгрөгийг гаргуулж улсын төсөвт, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч-ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгчийн өмчлөлийн улсын дугаартай “Мустанг-5” маркын мотоциклийг хохирол нөхөн төлүүлж, илүү гарсныг улсын төсөвт  шилжүүлэхээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улсын дугаартай портер маркын тээврийн хэрэгслийг иргэний нэхэмжлэгч т буцаан олгож, “Өв эко мийт” ХХК-ий жижүүрийн тэмдэглэл, гэрч ын гар утаснаас хэрэгт ач холбогдол бүхий файлыг хуулж авч бэхжүүлж хадгалсан сд-1 ширхэг, иргэний нэхэмжлэгч Д.Ариунболдоос гаргаж өгсөн даагануудын зураг 8 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээхээр, 2021 оны 03 дугаар сарын 11-ны өдрийн 8 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол”-ыг хүчингүй болгож битүүмжлэгдсэн хээр, хар зүсмийн  2 тооны адууг иргэний нэхэмжлэгч-гаас гаргуулж хохирогч Г.Б-д олгохоор, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол  шүүгдэгч Ч.Э, Ө.Е, нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар, иргэний нэхэмжлэгч нар иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Э, Ө.Е, нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ч.Э давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 20 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Тухайн үед би хулгай хийж олсон мөнгөө өөртөө болон гэр бүлдээ зарцуулсан зүйл байхгүй архи уугаад дуусгасан. Миний бие ихэнх хохирогч нарын хохирлыг төлж барагдуулсан. Анхан шатны шүүхээр хуваарилсан хохирлыг цаашдаа төлж барагдуулна. Хулгайн хэрэг хийж бусдад хохирол учруулсандаа маш их гэмшиж байна. Иймд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон хохирол төлсөн зэргийг харгалзан үзэж надад оногдуулсан 6 жилийн хорих ялаас хасаж өгнө үү гэв.

Шүүгдэгч Ө.Е давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэндээ маш их гэмшиж байна. Хохирогч нараас удаа дараа уучлалт гуйсан. Цэцэгдуламыг явж авъя гэж хэлэхэд нь илүү хүний хэрэг байхгүй гэхэд Цэцэгдуламыг авч явахгүй бол гай болно. Хулгайн адуу гэдгийг мэдэж байгаа гээд түүнээс хойш хамт хулгай хийдэг болсон. Цэцэгдулам ачиж, алж чадахгүй юм чинь авч явж мөнгө өгөх ямар ч шаардлагагүй байсан. Хохирогч ,,,, Санпилдондов,, нарын малыг хулгайлахад  шөнө орой болсон байхад санаачилга гаргаж машин, тэрэг явуулж зардал мөнгийг нь өгч Улаанбаатар буюу эмээлт рүү явж үйлдлээрээ нэгдэж, хулгайлсан малаа зарж борлуулж түүнээс олсон мөнгөөр гар утас, машин болон мөнгө хувааж авсан гэдгээ 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэлсэн байдаг. Шүүх бүрэлдэхүүн Цэцэгдуламыг яллагдагчаар татах шийдвэр гаргаж хэргийг прокурорт буцаасан боловч прокуророос Цэцэгдуламыг мөнгө угаасан гэж ямар ч үндэслэлгүйгээр хэргийн оролцогч нараас хязгаарласан нь ойлгомжгүй. Цэцэгдулам санаачилга гаргаж машин олж өгсөн байсан байдал нь санаатай санаандгүй гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн үйлдлээрээ нэгдэж дээрх хохирогч нарын 81 тооны малыг хулгайлж 67 100 000 төгрөгийн хохирол учруулсан байхад түүнийг мөнгө угаасан гэж дотоод итгэлээр хэргийг салгасан нь үндэслэлгүй. , Цэцэгдулам хоёрын бие биенээсээ мөнгө зээлсэн асуудлаар мөнгө угаасан гэж зөвхөн Цэцэгдулам, ын хоёрын хүрээнд шийдвэрлэсэн нь хэргийн оролцогч бид хоёрын эрх ашгийг хязгаарлаж Цэцэгдуламын бусдад учруулсан хор уршиг болон хохирлыг , , бид гурваар арилгуулж байгаа нь иргэн бүр хуулийн өмнө эрх тэгш байх буюу хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчим зөрчигдөж байна. Цэцэгдулам нь аас мөнгө авахын тулд хулгай хийгээд ч хамаагүй мөнгө өг гэж хатгаж хэлж хэрэг үйлдэх сэдлийг төрүүлж, өдөөн хатгаж, бусдад хохирол учруулахад бүхий л талаас оролцож ашиг олсон байдаг. Мөн Цэцэгдуламыг мөнгө угаасан гэж зүйлчилж байгаа хэдий ч хэргийг хамт шийдээгүй бусдад учруулсан хохирлыг төлүүлэх болов уу гэж ойлгож байсан. Гэтэл түүнд ямар хариуцлага тооцсон нь тодорхой биш, түүний бусдад учруулсан хохирлыг бусдаар төлүүлж байгаа нь хууль ёсны болон шударга ёсны зарчмууд зөрчигдөж байна гэж үзэж гомдол гаргасан.

Мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн. Мөрдөгч болон прокурорт нарыг шалгаж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан байсан боловч авч хэлэлцээгүй. Шалгаж нотолж өгөөгүйн улмаас маргаан арилдаггүй. Би дараах зүйлийг нотлуулахыг хүсч байсан. Хэргийн оролцогч нарын хэн нь ямар оролцоотой оролцсон. Хэргийнхээ мөнгөнөөс хэн хэдэн төгрөг авсан, мөнгө нь адил тэнцүү юм уу, түүнийгээ юунд зарцуулсан. Энэ бүгдийг дансны хуулга болон бусад нотлох баримтаар шалгуулах. Авсан мөнгө болон нотлох баримтад тулгуурлаж хүндрүүлэх, хөнгөрүүлэх зүйлчлэлийг ялгаатай хэрэглэхийг хүсэж байна. Мөн дандаа гарал үүслийн бичигтэй зүйл дээр ажиллаж байсан гэж хэлсэн. Нэг газраас удаа дараа мал алдагдаад байхад сумын цагдаа нарийн шалгаж таслан зогсоохгүй, ямар ашиг сонирхлын үндсэн дээр гарал үүслийн бичиг дээр зөвшөөрөл хийж өгсөн. Энэ бүгдийг шалгаж, анхаарч үзэлгүй хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байдаг. Мөрдөгч прокурор миний гаргасан хүсэлтийг авч хэлэлцэж үзэхэд дараах зүйлийг шалгах боломж байсан боловч авч үзээгүйд маш их эргэлзэж байна. Жишээ нь мэргэжлийн шинжээч нарт илт тодорхой харагдана. Есөн-Эрдэнэ гарал үүслийн бичиг буюу цагдаагийн зөвшөөрөлтэй бичиг дээр ажиллаж байсан гээд шалгуулъя гээд байх юм. Тухайн орон нутагт малчид малаа хулгайд алдчихлаа гээд цагдаадаа бүртгүүлээд байхад цагдаа нь таслан зогсоох байтал ямар ашиг сонирхлын үүднээс таслан зогсоохгүй зөвшөөрөл өгч энэ хулгайн хэргийг даамжруулсан. Прокурор, мөрдөгч хоёр шалгах байтал шалгаж өгөөгүй. Тухайн үед хяналт тавьж, шалгаж байсан прокурор Г.Цолмонгэрэл, цагдаагийн дэслэгч Батсайхан нарын процессын алдаатай зүйл гаргасан. Хэрэг үйлдэхэд хүргэсэн буюу зөвшөөрөл өгч байсан хүнээс хязгаарласан буюу түүний зөвшөөрлийн улмаас бусдад учирсан хохирлыг бусдаар арилгуулж байгаа нь хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчим зөрчигдөж , бид гурвын эрх ашиг зөрчигдөж байна. 

Мөрдөгч, прокурорт мөрдөн байцаалт болон прокурорын шатанд гаргаж байсан хүсэлтийг шалгаж өгөлгүй бусад хэргийн оролцогч буюу Цэцэгдулам, сумын цагдаа нараас хязгаарлаж бусад оролцогч нарын эрх ашгийг хөндөж байна. Нотлогдохгүй байгаа нотлох баримтгүй зүйлчлэлээр хүндрүүлж амьдралын эх үүсгэвэр болгож ялласанд гомдолтой байна. Хавтаст хэрэгт Ө.Е-ийн ийм, ийм зүйлээр амьдралын эх үүсгэвэр болгосон талаар нотлох баримт байхгүй. Миний хэлсэн үгийг үгүйсгэж шалгаж өгдөггүй. Ч.Э нь би Ө.Ед 2000000 төгрөг өгсөн гэж бүх шатны шүүх хурал, мөрдөн байцаалтанд хэлдэг.  Гэрч хохирогч иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлэг, малын А данс, хэргийн газрын үзлэг, гэрэл зураг зэргээр зөвхөн хэрэг учралын байдлыг хөтөлбөргүй тогтоосон байдаг болохоос биш Есөн-Эрдэнэ тухайн хулгайн мөнгөөрөө мал худалдаж аваад авсан мөнгөөрөө өдөр тутам архи дарс уугаад бусад хэрэгцээгээ хангаад амьдралын эх үүсвэр болгосон гэж үзэх боломжгүй юм. Тухайн цаг хугацаанд өдөр болгон архидаад байхаар хэмжээний мөнгө хэргийн оролцогч Цэцэгдулам, нараас авсан зүйл байхгүй, албан ёсны нотлох баримт байхгүй. Хохирогч нарын хохирлыг бүрэн төлж барагдуулж эрх зүйн байдлаа дээрдүүлэх болно. Дээрх асуудлыг бүхэлд нь нягталж хүний цаашдын амьдралыг шийдэх гэж байгаа тул нотлох баримтад тулгуурлаж хэргийг үнэн зөвөөр шийдэж амьдралын эх үүсвэр болгосон гэх зүйлчлэлийг өөрчилж хуулийн хариуцлагыг багасгаж өгнө үү гэв.

Шүүгдэгч-ийн өмгөөлөгч П.Дониддолгор давж заалдах гомдолдоо: Прокуророос хэргийн зүйчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэж зүйлчилж ирүүлсэн. Анхан шатны шүүх 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 20 тоот шийтгэх тогтоолоор шүүгдэгч-ийг “...бүлэглэн мал хулгайлах гэмт хэргийг байнга үйлдж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3.1-д зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж...” шийдвэрлэсэн. Шүүгдэгч-ийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3.1-д заасан мал хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон нь нотлогдоогүй мал хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинж болох Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн хууль зүйн үндсэн шинжийг агуулаагүй, мөн прокуророос амьдралын эх үүсвэр болгосон талаар нотолж чадаагүй. Б.Г-ийн хувьд малчин мал малладаг бөгөөд амьдралаа тогтвортой залгуулах мал аж ахуй эрхэлдэг. Гэтэл уг гэмт хэргийн хүндрүүлэх шинж болох мал хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэх гэмт хэргийн хууль зүйн үндэслэл нь нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд үйлдэж, дадал зуршил болсон, гэмт хэрэг үйлдэх замаар олсон ашиг орлогыг өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг тогтвортой залгуулах эх үүсвэр болгосон гэмт этгээдийн хэвшмэл шинжтэй болсон үйлдлийг илэрхийлсэн хууль зүйн ойлголт гэж үздэг. Дээрх шинжээр хэргийг хүндрүүлж зүйлчлэхдээ гэмт хэргийг үйлдсэн этгээд нь тухайн төрлийн гэмт хэргийг үйлдэх нь амьдралын хэвшил болсон, өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг шунахайн зорилгоор, хууль бус аргаар өөрийн болгож, амар хялбар аргаар ашиг олох боломжийг байнга эрэлхийлж, үүнийг амьжиргаагаа залгуулах бодит эх үүсвэр болгосон харьцангуй тогтвортой үйлдлийн нэгдэл гэж үздэг. Гэтэл шүүгдэгч нар нь тухайн гэмт хэргийг 2019 оны 11 сарын 15, 2019 оны 12 дугаар сарын 10, 2020 оны 01 дүгээр сарын 06, 2020 оны 01 сарын 24-26, 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрүүдэд үйлдсэн ба 1 сар гаруй хугацаанд үйлдэгдсэн. Өөрөөр хэлбэл харьцангуй удаан хугацаанд үйлдсэн гэх шинжийг бүрэн агуулж чадахгүй байна.

Шүүгдэгч-ийн хувийн байдлын хувьд эрүүгийн хариуцлага хүлээж, ял шийтгүүлж байгаагүй, мөрдөн шалгах ажиллагаа хийгдсэнээс эхлэн хэргийг шүүхээр шийдвэрлэх хүртэлх хугацаанд дахин мал хулгайлах гэмт хэрэг үйлдээгүй нь дадал зуршил болсон гэх шинжийг үгүйсгэж байна. Мөнийн хувьд хулгайлсан малыг зарж борлуулах, мөнгө санхүүг барих, тооцох, үрэх үйл явцад оролцоогүй болох нь шүүгдэгч нарын мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогддог бөгөөд шүүгдэгч Ч.Э мөрдөн шалгах ажиллагааны явц, шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ... “Шүүгдэгчид 700000 төгрөг бэлнээр өгсөн..., Ө.Е-тэй малаа зарж борлуулсны дараа наргиж цэнгэж, Улаанбаатар хотод очиж наргиж цэнгэж дуусгасан амьдрал ахуйдаа хэрэглээгүй...” гэж, Ө.Е мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...мөнгөөр наргиж цэнгэж, шоудаж, Ч.Э болон бусад найзууд Цэцэгдулам, түүниий нөхөр гэж хүмүүстэй наргих байдлаар хэрэглэсэн, түүнээс биш амьдрал ахуйдаа хэрэглээгүй...” гэж мэдүүлдэг. Б.Г-ийн хувьд мал зарж борлуулахаар Улаанбаатар хот руу явж байгаагүй болох нь гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогддог учир гэмт хэрэг үйлдэх замаар олсон ашиг орлогыг өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг тогтвортой залгуулах эх үүсвэр болгосон гэдэг хууль зүйн шинжийг бүрэн агуулж чадаагүй. Өөрөөр хэлбэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар мал хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэж прокуророос зүйлчлэхдээ уг гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн нотлоогүй, анхан шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4, 2.5-д  заасан гэмт хэргийн шинжийг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.12 дугаар зүйлийн 3.1-д зааснаар гэм буруутайд тооцохдоо энэ зүйлчлэлийг гэмт хэргийн шинжийг нотолж чадаагүй. Иймд тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

Шүүгдэгч Ч.Э-ын өмгөөлөгч Г.Адъяатогтох шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Ч.Э хийсэн гэмт хэрэгтээ гэмшиж, учруулсан хохирлоо барагдуулсан тул анхан шатны шүүхээс оногдуулсан 6 жилийн хорих ялыг багасгаж өгнө үү. Өмгөөлөгч П.Дониддолгорын гомдлыг дэмжиж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо төлсөн тохиолдолд оногдуулах ялыг хөнгөрүүлэх хуулийн заалттай. Тухайлбал гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэм буруутай нь нотлогдсон, тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан үзэж хорих ялыг хөнгөрүүлж үзнэ гэсэн заалт байдаг. Хорих ялын хэмжээнээс хамаараад ялын дээд, доод хэмжээг харгалзан хорих ялыг гуравны хоёроор, хоёрны нэгээр ялыг багасгаж хөнгөрүүлж оногдуулах заалттай байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т зааснаар шүүгдэгч Б.Гийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо төлж барагдуулсан байдаг. Ийм учраас хохирлоо төлсөн байдал, хувийн байдал, гэмшсэн байдал зэргийг харгалзан үзэж хорих ялын доод хэмжээний гуравны нэгээс багагүй ялыг оногдуулж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

Шүүгдэгч Ө.Е-ийн өмгөөлөгч Б.Батсайхан шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Гомдлуудтай холбогдуулан хэлэх санал байхгүй гэв.  

Хохирогч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хохирлоо авчихвал гомдолгүй гэв.

Хохирогч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч Ө.Е-ийн хэлсэн гарал үүслийн бичигтэй холбоотойгоор шалгуулах хүсэлт тавьж байхад шалгахгүй байна гэдэгт хувь хүний зүгээс эргэлзэж байна. Тэр гарал үүслийн бичгийг цагдаа үйлдэж байгаа. Тэгтэл тэр цагдааг яагаад шалгадаггүй юм. Шалгахгүй байх шалтгаан байна уу. Хуйвалдаан байсан уу зэрэг эргэлзээ төрж байна гэв.

Хохирогч Д.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Бтай санал нэг байна. Ч.Эын дүү цагаан сарын өмнө ирж 2471000 төгрөг өгсөн. Тийм учраас Ч.Эаас авах хохирлын мөнгө байхгүй. Харин Ө.Еэс 4000000 төгрөг, Б.Гоос 3500000 төгрөг аваагүй байгаа гэв.

Хохирогч Г.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Эын ээж нь ирж миний хохирлыг барагдуулсан тул надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

Хохирогч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Б-ын хэлснээр шүүхэд ямар нэгэн хуйвалдаан байна. Цэцэгдулам гэдэг хүн Ч.Этай тохироод унаа тэрэг олж өгч мал ачуулсан байдаг. Хэрэв машиныг бэлдэж өгөөгүй байсан бол тэр адуу байрандаа байж л байх байсан. Би Цэцэгдуламд гомдолтой байна. Би хохирлоо хурдан барагдуулж авмаар байна гэв.

Иргэний нэхэмжлэгчээс: Манай байгууллагад хохирсон нэхэмжлэл 10000000 төгрөг байгаа. Тэрнээс Б.Г-оос 901600 төгрөг, Ч.Э-аас 3001355 төгрөг тус тус орж ирсэн. Бусад хохирлыг барагдуулаагүй. Байгууллагын бланс дээр өр авлага яваад байдаг. Үүнийг хурдан шийдвэрлэж өгнө үү гэв.

Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Ч.Э, Ө.Е нарын гомдлын агуулга адилхан ба хэргийн зүйчлэл тохирохгүй байна гэж байна. Шүүгдэгч Ч.Э, Б.Г нарын хувьд гэмт хэрэг үйлдсэн давтамж, цаг хугацаа зэргээс харахад 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх хугацаанд Б.Г 5-н удаагийн үйлдлээр, Ч.Э 6-н удаагийн үйлдлээр бусдын олон тооны малыг хулгайлсан. Байнга үйлдсэн шинж нь хууль хэрэглээний практикт 3 буюу түүнээс дээш үйлдсэн тохиолдолд байнга үйлдсэн шинжид хамааруулж авч үзэж байгаа. Тийм болохоор энэ нөхцөл байдлаар энэ шинж хангагдаж байна. Нөгөө талаар амьдралын эх үүсгэвэр болгосон гэсэн шинжийн хувьд шүүгдэгч нар болон шүүгдэгч Б.Г-ийн өмгөөлөгч П.Дониддолгорын зүгээс амьжиргаагаа залгуулсан байхыг өөрөөр хэлбэл гэр бүл, үр хүүхдэдээ амьдралын бүх хэрэгцээ шаардлагыг хангасан байхыг амьдралын эх үүсгэвэр болгосон байхыг шаардана гэх гомдлыг гаргасан. Гэтэл шүүгдэгч Ч.Э, Б.Г нарын хувийн хэрэгцээ шаардлага, амьдралын нэг хэсэг, хэрэгцээ гэдгийг тодотгон хэлэх нь зүйтэй. Шүүгдэгч нар  амьдралаа авч явдаг гэсэн. Амьдралын тодорхой орлогыг ахуйдаа хэрэглэж амьдралаа залгуулдаг гэсэн энэ нөхцөл байдлыг хэлж тайлбарладаг. Гэтэл бодит байдал дээр нэр бүхий иргэдийн олон тооны малыг хулгайлж, их хэмжээний хохирол учруулсан. Учруулсан хохирлыг үнэхээр амьдралын орлого нь тасардаггүй байнгын орлоготой байдаг юм бол энэ уруулсан хохирлыг 3-н жилийн хугацаанд яагаад төлж барагдуулаагүй юм.

Шүүгдэгч Ч.Э өнөөдрийн хуралд хохирол төлсөн баримтуудыг гаргаж өгч байна. Гэтэл энэ цаг хугацаанд үнэхээр амьдрал ахуй, өөрийн санхүүгийн хэрэгцээгээ гэмт хэрэг үйлдэж олсон орлогоор зохицуулах хэмжээнд бус хангалттай орлоготой байсан юм бол одоог хүртэл яагаад учруулсан хохирол төлбөрөө барагдуулахгүй байгаа юм. 2019 оноос 2021  оны 02 дугаар сар хүртэл 3-н сарын хугацаанд нэг, хоёроор мал хулгайлсан асуудал биш. Энэ олон тооны адуу малыг хулгайлж, олсон орлогоор нь амьдралын наад захын хэрэгцээгээ хангаж байгаа асуудлыг юу гэж ойлгох вэ. Яг энэ цаг хугацаануудад нэр бүхий шүүгдэгч нар амьдраагүй юм шиг, энэ цаг хугацаанд наад захын амьдралын хэрэгцээгээ хангаад явж байсан үйлдлүүдийг юу гэж ойлгох вэ. Тийм учраас энэ агуулгаар шүүгдэгч нарт Эрүүгийн хуульд заасан олон тооны малыг тодорхой давтамжтай хулгайлж, 3-н сарын хугацаанд тодорхой амьдралын хэрэгцээг хангаж байгаа үйлдлүүдэд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 17.12 дугаар зүйлийн 3.1-д тус тус заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж үзэж прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх хэргийн зүйчлэлийн хүрээнд гэм буруутайд тооцож хэргийг шийдвэрлэсэн. Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2022/ШЦТ/20 тоот шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.Э, Ө.Е, шүүгдэгч  ийн өмгөөлөгч П.Дониддолгор нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгч Ч.Э, Ө.Е, шүүгдэгч-ийн өмгөөлөгч П.Дониддолгор нарын гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолвол зохих байдлыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэхэд хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

Ч.Э нь шүүгдэгч Ө.Е, шүүгдэгч нартай бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 17 цагийн орчим Өвөрхангай аймгийн ******* сумын Нарт 2 дугаар багийн нутаг “Зараа толгой” гэх газраас Р.Б-ын өмчлөлийн 14-н тооны үхэр буюу бусдын олон тооны малыг хулгайлж 10500000/арван сая таван зуун мянга/-н төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 02 дугаар сарын 05-наас 15-ны хооронд Өвөрхангай аймгийн ******* сумын 6 дугаар багийн нутаг “Адаг хавцгай” гэх газраас Ч.Б-ын өмчлөлийн 5-н тооны үхрийг хулгайлж 5200000 /таван сая хоёр зуун мянга/-н төгрөгийн хохирол учруулсан,

2019    оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн орчим Өвөрхангай аймгийн ******* сумын ******* 6 дугаар багийн нутаг “Бага баян” гэх газар орчмоос иргэн М.С-ын өмчлөлийн 16-н тооны, *******гийн өмчлөлийн 1 тооны, Д.Г-ийн өмчлөлийн 1 тооны нийт 18-н тооны адуу буюу бусдын олон тооны малыг хулгайлж 15100000 /арван таван сая нэг зуун мянга/-н төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 01 дүгээр сарын 24-нөөс 26-ны хооронд Өвөрхангай аймгийн ******* сумын 6 дугаар багийн нутаг “Бага Баянгийн амны гарамны “Дэрстэй тохой” гэх газраас Ц.Б-ын өмчлөлийн 4-н тооны үхрийг хулгайлж 4000000 /дөрвөн сая/ төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн орчим Өвөрхангай аймгийн ******* сумын ******* 6 дугаар багийн нутаг “Их бүдүүний өвөр” гэх газраас иргэн Г.Б-ийн өмчлөлийн 24-н тооны адуу буюу бусдын олон тооны малыг хулгайлж 21500000 /хорин нэгэн сая таван зуун мянган/ төгрөгийн хохирол учруулсан,

Ө.Етэй бүлэглэн 2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн орчим Өвөрхангай аймгийн ******* сумын ******* 6 дугаар багийн нутаг “Залаагийн ам” гэх газраас иргэн Д.Б-ын өмчлөлийн 12 тооны, Д.Б-ийн өмчлөлийн 13-н тооны нийт 25-н тооны адуу буюу бусдын олон тооны малыг хулгайлж 20000000 /хорин сая/ төгрөгийн хохирол учруулсан, 6-н удаагийн үйлдлээр 9-н хохирогчийн 90-н тооны малыг хулгайлан 76300000 төгрөгийн хохирол учруулсан мал хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон,

Ө.Э нь Ч.Э, нартай бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 17 цагийн орчим Өвөрхангай аймгийн ******* сумын Нарт 2 дугаар багийн нутаг “Зараа толгой” гэх газраас Р.Б-ын өмчлөлийн 14-н тооны үхэр буюу бусдын олон тооны малыг хулгайлж 10500000 /арван сая таван зуун мянга/-н төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 02 дугаар сарын 05-наас 15-ны хооронд Өвөрхангай аймгийн ******* сумын 6 дугаар багийн нутаг “Адаг хавцгай”гэх газраас Ч.Б-ын өмчлөлийн 5-н тооны үхрийг хулгайлж 5200000 /таван сая хоёр зуун мянга/-н төгрөгийн хохирол учруулсан,

2019    оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн орчим Өвөрхангай аймгийн ******* сумын ******* 6 дугаар багийн нутаг “Бага баян” гэх газар орчмоос иргэн М.Сын өмчлөлийн 16-н тооны, *******гийн өмчлөлийн 1 тооны, Д.Г-ийн өмчлөлийн 1 тооны нийт 18-н тооны адуу буюу бусдын олон тооны малыг хулгайлж 15100000 /арван таван сая нэг зуун мянга/-н төгрөгийн хохирол учруулсан,

2020    оны 01 дүгээр сарын 24-нөөс 26-ны хооронд Өвөрхангай аймгийн ******* сумын 6 дугаар багийн нутаг “Бага Баянгийн амны гарамны “Дэрстэй тохой” гэх газраас Ц.Б-ын өмчлөлийн 4-н тооны үхрийг хулгайлж 4000000 /дөрвөн сая/ төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн орчим Өвөрхангай аймгийн ******* сумын ******* 6 дугаар багийн нутаг “Их бүдүүний өвөр” гэх газраас иргэн Г.Б-ийн өмчлөлийн 24-н тооны адуу буюу бусдын олон тооны малыг хулгайлж 21500000 /хорин нэгэн сая таван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

Ч.Этай бүлэглэн 2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн орчим Өвөрхангай аймгийн ******* сумын ******* 6 дугаар багийн нутаг “Залаагийн ам” гэх газраас иргэн Д.Бын өмчлөлийн 12 тооны, Д.Б-ийн өмчлөлийн 13-н тооны нийт 25-н тооны адуу буюу бусдын олон тооны малыг хулгайлж 20000000 /хорин сая/ төгрөгийн хохирол учруулсан, 6-н удаагийн үйлдлээр 9-н хохирогчийн 90-н тооны малыг хулгайлан 76300000 төгрөгийн хохирол учруулсан мал хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон,

2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хохирогч Ж.Г-ийн 6500000 төгрөгийн үнэ бүхий эмээл, хазаарыг залилан авсан,

Б.Г нь Ч.Э, Ө.Е нартай бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 17 цагийн орчим Өвөрхангай аймгийн ******* сумын Нарт 2 дугаар багийн нутаг “Зараа толгой” гэх газраас Р.Б-ын өмчлөлийн 14-н тооны үхэр буюу бусдын олон тооны малыг хулгайлж 10500000/ арван сая таван зуун мянга/-н төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 02 дугаар сарын 05-наас 15-ны хооронд Өвөрхангай аймгийн ******* сумын 6 дугаар багийн нутаг “Адаг хавцгай” гэх газраас Ч.Б-ын өмчлөлийн 5-н тооны үхрийг хулгайлж 5200000 /таван сая хоёр зуун мянга/-н төгрөгийн хохирол учруулсан,

2019    оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн орчим Өвөрхангай аймгийн ******* сумын ******* 6 дугаар багийн нутаг “Бага баян” гэх газрын орчмоос иргэн М.С-ын өмчлөлийн 16-н тооны, *******гийн өмчлөлийн 1 тооны, Д.Г-ийн өмчлөлийн 1 тооны нийт 18-н тооны адуу буюу бусдын олон тооны малыг хулгайлж 15100000 /арван таван сая нэг зуун мянга/-н төгрөгийн хохирол учруулсан,

2020    оны 01 дүгээр сарын 24-нөөс 26-ны хооронд Өвөрхангай аймгийн ******* сумын 6 дугаар багийн нутаг “Бага Баянгийн амны гарамны “Дэрстэй тохой” гэх газраас Ц.Б-ын өмчлөлийн 4-н тооны үхрийг хулгайлж 4000000 /дөрвөн сая/ төгрөгийн буюу нийт 76300000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн орчим Өвөрхангай аймгийн ******* сумын ******* 6 дугаар багийн нутаг “Их бүдүүний өвөр” гэх газраас иргэн Г.Бийн өмчлөлийн 24-н тооны адуу буюу бусдын олон тооны малыг хулгайлж 21500000 /хорин нэгэн сая таван зуун мянган/ төгрөгийн хохирол учруулсан, 5-н удаагийн үйлдлээр 7-н хохирогчийн 65-н тооны малыг хулгайлан 56300000 төгрөгийн хохирол учруулан мал хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

Хохирогч Р.Б /1хх 24-26/, Д.Б /2хх 10-11, 17, 20-25, 29-30/, Д.Б, /2хх 27-28/, М.С /3хх 62-63/, ******* /3хх 70-71/, /3хх 66-67/, Г.Б /3хх 168-169/, /3хх 90-91/, Ц.Б /3хх 247-248/, Ж.Г /5хх 185-186/, иргэний нэхэмжлэгч /1хх 29/, /1хх 39/, Д.Ариунболд /3хх 172/, /6хх 30-31/, Т.Бэлэгдэмбэрэл /6хх 34-35/, /6хх 34-35/, /6хх 26-27/, гэрчалсандавга /1хх 42-43/, /1хх 44/, /1хх 44/, /1хх 53-55/, /1хх 66-67/, /2хх 44-45/, /2хх 50-52/, /3хх 89-90/, /3хх 175-176/, /3хх 8-9/, /3хх 12-13/, /3хх 14-15/, /3хх 84-85/, /3хх 86-88/, /3хх 177-179/ нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолууд, хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Хөрөнгийн үнэлгээ төслийн “Лэндс” ХХК-ний 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 02/25 дугаартай, 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 12/22 дугаартай, 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 04/08 дугаартай, 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 04/09 дугаартай, 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 12/27 дугаартай, 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 05/05 дугаартай, 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 10/22 дугаартай, 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 05/18 дугаартай, 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 05/18 дугаартай, 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 05/18 дугаартай, 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 12/24 дугаартай, 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 12/23 дугаартай, 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 12/27 дугаартай, 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 12/26 дугаартай үнэлгээний тайлангууд, Монгол санхүү бүртгэл ХХК-ийн  01/18 дугаартай үнэлгээний тайлан, эд зүйлд үзлэг хийж түр хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйлийг эд мөрийн баримтаар тооцсон тэмдэглэл, иргэний нэхэмжлэгч Д.Г-ийн нэхэмжлэлтэй холбоотой баримтууд, Өв-Эко мийт ХХ-ийн 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 23 дугаартай албан бичиг, хохирогч нарын багийн Засаг даргын тодорхойлолтууд, малын А дансны хуулга, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, депозит дансны хуулга, хохирогч нарын хохирлын тооцооны хүснэгт, шүүгдэгч Ч.Э, Ө.Е, нарын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т заасан хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий талыг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийн шүүгдэгч Ч.Э, нарыг бүлэглэн мал хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Өлзийсайханы Ө.Е-ийг бүлэглэн мал хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон, мөн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, мөн прокурорын 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 01 дугаартай тогтоолоор д холбогдох хэргийг нотлогдон тогтоогдоогүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон ба анхан шатны шүүх нь прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ч.Э, нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3.1, Ө.Е-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 17.12 дугаар зүйлийн 3.1-т зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Учир нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3.1-д заасан мал хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэх хүндрүүлэх шинж нь нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд үйлдэж дадал зуршил болсон, гэмт хэрэг үйлдэх замаар олсон ашиг орлогыг өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг тогтвортой залгуулах эх үүсвэр болгосон гэмт этгээдийн хэвшмэл шинжтэй болсон үйлдлийг ойлгохоор хуульчилсан.

Дээрх шинжээр хэргийг хүндрүүлж зүйлчлэхдээ гэмт хэргийг үйлдсэн этгээд нь тухайн төрлийн гэмт хэргийг үйлдэх нь амьдралынх нь хэвшил болсон, өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг шунахайн зорилгоор, хууль бус аргаар өөрийн болгож, амар хялбар аргаар ашиг олох боломжийг байнга эрэлхийлж, үүнийг амьжиргаагаа залгуулах бодит эх үүсвэр болгосон харьцангуй тогтвортой үйлдлийн нэгдэл гэж ойлгохоор байна.

Шүүгдэгч Ч.Э, Ө.Е нарыг нийт 6-н удаагийн үйлдлээр 9-н хохирогчийн 90-н тооны малыг хулгайлан 76300000 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгчийг нийт 5-н удаагийн үйлдлээр 7-н хохирогчийн 65-н тооны малыг хулгайлан 56300000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааны үргэлжлэл, гэмт хэрэг үйлдэж олсон орлогын хэмжээ нь уг гэмт хэргийг үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж үзэхээр байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Ч.Эыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3.1-д зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3.1-д зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Ө.Есөн-Эрдэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3.1-д зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 640 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ө.Ед Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3.1-д зааснаар оногдуулсан хүнд ял болох 6 жилийн хугацаагаар хорих ялд хөнгөн ял болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 640 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож 80 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэж, шүүгдэгч Ө.Е-ийн нийт эдлэх ялыг 6 жил 80 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоон шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй төдийгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино. ...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцжээ.

Иймд дээр үндэслэлүүдээр шүүгдэгч Ч.Э-аас гаргасан “надад оногдуулсан 6-н жилийн хугацаагаар хорих ялаас хасаж өгнө үү гэх”, шүүгдэгч Ө.Е-ийн “амьдралын эх үүсвэр болгосон гэх зүйлчлэлийг өөрчилж хуулийн хариуцлагыг багасгаж өгнө үү, мөн ыг энэ хэрэгт шалгаж өгнө үү гэх”, шүүгдэгчийн өмгөөлөгч П.Дониддолгорын  “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4, 2.5 зааснаар зүйлчилж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэсэн агуулга бүхий гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 2022/ШЦТ/20 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүгдэгч Ч.Э нь анхан шатны шүүхээс шийдвэрлэсний дараа хохирогч М.Ст 2471000,  Ц.Б-т 1350000, Б.т 1900000, С.С-д 600000, д 400000, иргэний нэхэмжлэгч Өв эко мийт ХХК-д 3005333 төгрөгийн хохирлыг тус тус төлсөн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Ч.Э, Ө.Е, нарын анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх өдрийг хүртэл буюу 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх цагдан хоригдсон 50 хоногийг тэдний ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.                                                                                                               

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 2022/ШЦТ/20 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Ч.Э, Ө.Е,-ийн өмгөөлөгч П.Дониддолгор нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.          

2. Шүүгдэгч Ч.Э нь хохирогч М.С-т 2471000,  Ц.Б-т 1350000, Б.т 1900000, С.С-д 600000, д 400000, иргэний нэхэмжлэгч Өв эко мийт ХХК-д 3005333 төгрөгийн хохирлыг тус тус төлсөн болохыг дурдсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Э, Ө.Е, нарын 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх цагдан хоригдсон 50 хоногийг тэдний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.