Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 138/ШШ2017/00117

 

 

                                              Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

                                                 хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг би,

Дорнод аймаг дахь *******гийн газрын нэхэмжлэлтэй, 

Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр баг, ******* тоотод оршин суух, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******д холбогдох,

Саатуулах байрны төлбөр 65150 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2017 оны 1 сарын 18-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч байгууллага шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: С.******* нь Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 сарын 03-ны өдрийн 11 дүгээр шийтгэврээр Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн 22 дугаар зүйлд зааснаар 10 хоногийн баривчлах шийтгэл ногдуулсныг тус цагдаагийн газрын саатуулах байранд эдэлсэн. Төлөгдвөл зохих төлбөр 61000 төгрөг, 2017 оны 1 сарын 02-ны өдрийн саатуулах байрны төлбөр 4150 төгрөг, нийт 65150 төгрөгийг төлөөгүй байх тул уг төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч С.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие  Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 сарын 03-ны өдрийн 11 дүгээр шийтгэврээр 10 хоногийн баривчлах шийтгэл ногдуулсныг тус *******гийн газрын саатуулах байранд эдэлсэн. Иймд төлөгдвөл зохих 61000 төгрөг, 2017 оны 1 сарын 02-ны өдрийн саатуулах байрны төлбөр 4150 төгрөг, нийт 65150 төгрөгийг 2017 оны 2 сарын 05-ны дотор төлж барагдуулна гэжээ.  

Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Дорнод аймаг дахь *******гийн газар нь хариуцагч С.*******д холбогдуулан саатуулах байрны төлбөр 65150 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг  тус шүүхэд гаргажээ.

Хариуцагч С.******* нь Захиргааны хариуцлагын тухай хуулийн 22 дугаар зүйлд зааснаар 2017 оны 1 сарын 03-ны өдрөөс 1 сарын 13-ны өдрийг хүртэл 10 хоногийн хугацаагаар баривчлагдсан бөгөөд саатуулах байрны төлбөр 61000 төгрөг, 2017 оны 1 сарын 02-ны өдрийн саатуулах байрны төлбөр 4150 төгрөг, нийт 65150 төгрөгийг төлөөгүй болох нь Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 11 дүгээр шийтгэвэр, 07 тоот баривчлагдсан хүний хувийн хэрэг, нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар зэрэг хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар батлагдаж байна.   

Хариуцагч С.******* нь саатуулах байрны төлбөр 65150 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч шүүхэд бичгээр баталгаа гаргаж өгсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч С.******* нь саатуулах байрны төлбөр 65150 /жаран таван мянга нэг зуун тавин/ төгрөгийг нэхэмжлэгч байгууллага Дорнод аймаг дахь *******гийн газарт төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага улсын тэмдэгтийн хураамж 4550 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч С.*******гээс улсын тэмдэгтийн хураамжид 2275 төгрөг гаргуулж төсвийн орлого болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.       

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

  

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         С.ГАНЧИМЭГ