Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2024/01978

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2024/

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, .... хаягтай, рд:....., .... ХХК-ийн хүсэлттэй,

 

иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд .... ХХК-ийг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

             

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга .....хөтлөв. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч .... ХХК шүүхэд гаргасан хүсэлтдээ: ... Манай компани болон .... ХХК-ны хооронд 2023 оны 06 сарын 02-ны өдөр ... дугаартай Асфальтобетон худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Энэхүү гэрээний хүрээнд 43 612 000 /дөчин гурван сая зургаан зуун арван хоёр мянга/ төгрөгний үнэ бүхий 218.6 тонн асфальтобетоныг нийлүүлсэн. Дээрх төлбөрөөс 2023 оны 06 сарын 10-ны өдөр 10 000 000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл төлбөрийг 6 дугаар сардаа багтаан төлөхөөр тохиролцсон боловч үлдэгдэл асфальтобетоны үнэ 33612000 /гучин гурван сая зургаан зуун арван хоёр мянга/ төгрөгийг өнөөдрийг хүртэл хугацаанд төлөөгүй байна. Гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа утсаар болон албан бичгээр шаардсан боловч төлөхгүй байгаа тул үндсэн төлбөр болон гэрээний 7.4 дэх хэсэгт заасан алданги 16 806 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан боловч 2024 оны 01 сарын 04-ний өдөр 101/Ш32024/...дугаартай тус шүүхийн шүүгчийн захирамжаар Хариуцагч ....ХХК нь Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Баянмонгол хороолол 21 тоот хаягт байдаггүй болох нь Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байна. /Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9 дэх заалтад зааснаар гэрээний үүрэгт 50 418 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй оошйг хэрэгсэхгүй болгосон байна. Иймд оршин суугаа хаяг нь тодорхойгүй байгаа .... ХХК түүний итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг эрэн г.эвалжилж, оршин суугаа газар болон оршин байгаа хаягийг тогтоохыг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү. ... гэжээ.

 

Хүсэлт гаргагчийн төлөөлөгч .... шүүх хуралдаанд ирүүлсэн хүсэлтдээ: ... шүүх хуралдаанд оролцох боломжгүй байх тул эзгүйд шийдвэрлэж өгнө үү ...гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч .... ХХК-иас иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд .... ХХК-ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.

 

  Шүүх хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 155 дугаар зүйлийн 155.1 дэхь хэсэгт заасны дагуу .... ХХК иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин байгаа газар нь мэдэгдэхгүй бол эрэн сурвалжлуулах тухай хүсэлтээ шүүхэд гаргаж зөрчигдсөн эрхээ сэргээн хамгаалуулах эрхтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэгт заасны дагуу онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлүүлэхээр хуульд заасан асуудал болох иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин байгаа газар мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах хүсэлтээ хүсэлт гаргагч өөрийн оршин байгаа газрын шүүхэд гаргаж ирүүлснийг шүүх хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3 дахь хэсэгт заасны дагуу иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1 дэхь хэсэгт заасны дагуу хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцлээ.

 

.... ХХК-иас .... ХХК-д холбогдуулан Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч ... хариуцагчийн хаяг тодорхойгүй... гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /хэргийн 15 дугаар тал/

 

Ийнхүү хүсэлт гаргагч .... ХХК иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох .... ХХК-ийг эрэн сурвалжлуулах шаардлага бий болсон гэж үзэх үндэслэлтэй байх тул хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

  Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох .... ХХК-ийг эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг нь тогтоож баримтжуулан, хаягийн талаарх нотлох баримтыг хүсэлт гаргагчид мэдэгдэхийг Цагдаагийн байгууллагад даалгав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээхээр тогтоов.

 

.... ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эрх бүхий этгээд болох Ч.Хадбаатар өөрийн эзгүйд хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэхь хэсэгт зааснаар зохигчийн эзгүйд хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэлээ. /хэргийн 4, 22 дугаар тал/ 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон

  

ТОГТООХ нь:

                                       

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Баянзүрх дүүргийн ..... тоот хаягтай, рд:...., .... ХХК-ийг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэхь хэсэгт заасныг баримтлан .... ХХК-ийг эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг нь тогтоож баримтжуулан, хүсэлт гаргагч .... ХХК-д /утас:./ мэдэгдэхийг Цагдаагийн байгууллагад даалгасугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ш.ОЮУНТУУЛ